| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00325/И |
| Дугаар | 325 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 325
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж Д.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.******* миний бие нь ам бүл 8, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Яруу сумын Яруу Алдар нэгдэлд 1985-1989 онуудад мал маллаж байсан. Энэ үеийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Миний бие нь хөдөө мал руугаа явах болсон тулбайхгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1985 оноос 1989 онуудад Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Мөн Д.******* нь хөдөө мал малладаг, мал руугаа явах шаардлагатай боллоо гээд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 22-ны өдрийн А/488 тоот лавлагаанд Д.******* нь 1985-1989 онд Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад мал маллаж байсан үеийн цалин хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1985 онд 2219,0 төг, 1-10-р сар /*******/, 1986 онд 2886,60 төг, 1-10-р сар, 1987 онд 94,0 төг, 2-р сар /Оюунаа/, 1988 онд 1893,78 төг, 1-12 сар, /*******/, 1989 онд 1261,16 төг, 1-4 сар гэжээ.
Түүний 1987 оны 02-р сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1987 оны 01-р сараас 1989 оныг дуусталх хугацаанд цалин авч байсан бичилтүүд хийгдэж зарим саруудад олгов тэмдэг дарагдсан байна.
Дээрх архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн түүнийг 1985 оноос 1989 онуудад Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад мал маллаж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Түүний ийнхүү мал маллаж байсан нь гэрч А.*******ын ******* сумын сургуулийн 8-р ангийг 1985 онд төгсөөд илгээлтээр аав ээж дээрээ гарч Яруу сумын Яруу алдар нэгдлийн малыг маллаж байсан юм. *******ийн аавыг ******* гэдэг юм. ******* 1989 он хүртэл мал маллаж байгаад 1989 онд хүнтэй сууж байсан юм. Нөхрийг нь гэдэг бөгөөд эднийх мөн нэгдлийн мал малладаг байсан юм. Би багаасаа л нэгдэл нийгмийн малыг маллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Бид нэг нутаг усны, ойрхон намаржиж, өвөлжиж явдаг болохоор *******ийг сайн мэддэг юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.*******ийн ******* бид хоёр нэг ангийнхан юм. Бид сумын сургуулийн 8-р ангийг 1985 онд төгсөөд илгээлтээр гарцгааж байсан юм. *******ийн аавыг ******* гэдэг юм. ******* аав ээж дээрээ илгээлтээр гарч Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн малыг 1989 он хүртэл маллаж байгаад 1989 онд хүнтэй сууж байсан юм. Нөхрийг нь гэдэг бөгөөд эднийх мөн нэгдлийн мал малладаг байсан юм. Би 1985 оноос хойш мөн нэгдэл компанид мал маллаж байсан юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.*******гийн ******* сумын сургуулийг 8-р ангийг 1985 онд төгсөөд илгээлтээр аав ээж дээрээ гарч Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн мал маллаж эхэлсэн юм. Тэгээд нэгдлийн мал маллаж байгаад 1989 онд хүнтэй сууж байсан юм. Нөхрийг нь гэдэг бөгөөд эднийх мөн нэгдлийн мал малладаг байсан юм. Би 1971 оноос хойш мөн нэгдэл компанид мал маллаж байгаад 2003 онд аймгийн төв ирж суурьшсан юм гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ийг 1985 оны 01-р сарын 01-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ