| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00307/И |
| Дугаар | 326 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 326
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж Д.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Завхан аймгийн ******* суманд 1958 оны 06 сарын 01-нд төрсөн. 1972 онд мал аж ахуй дээр илгээлт аван гарч эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1976 онд цэрэгт татагдан 1979 онд цэргээс халагдан төрөлх нутагтаа ирж 1983 он хүртэл мал маллаж байсан. 1983 оноос 1993 он хүртэл ******* багт мал маллахын хамт давхар худгийн моторчноор ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дутуу бичигдсэн, мөн тамга тэмдэггүй байгаа тул ажилласан жилээ шүүхэр тогтоолгох шаардлагатай болсон.
Миний бие нь Завхан аймгийн иргэний шүүхээр тэтгэвэрийн жил тогтоолгохоор Завхан аймгийн ******* сумаас ирсэн ардаа бүл муутай яарарлтай буцах/ мал харах хүнгүй/ ажилтай тул намайг байлцуулахгүйгээр уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1972 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1974 оны 12-р сар хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байснаа, 1980 оны 10-р сарын 01-нээс 1993 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл мөн нэгдэлд мал маллаж, худгийн моторчноор ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Мөн Д.******* нь Завхан аймгийн ******* суманд мал малладаг, ардаа хүн бүл муутай, мал харах хүн байхгүй мал руугаа явах шаардлагатай боллоо гээд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 25-ны өдрийн А/629 тоот лавлагаанд ******* сумын Коммунизмын туяа нэгдлийн ******* бригадад малчин, туслах үйлдвэрт худгийн моторчноор ажиллаж байсан Д.*******ын хөдөлмөрийн хөлсийг 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1972 онд 124,53 төг, 7-12 сар, 1973 онд 307,11 төг, 1-12-р сар, 1974 онд 77,68 төг, 1,3,6,7,9-р сар, 1980 онд 511,96 төг, 10-12-р сар, 1981 онд 89,30 төг, 6-р сар, 1982 онд 5059,66 төг, 1-6-р сар, 1983 онд 2038,71 төг, 4-8, 12-р сар, 1984 онд 2540,0 төг, 1-4,6,8,10-12-р сар, 1985 онд 2155,89 төг, 1,2,4-12-р сар, 1986 онд 1920,64 төг, 1-12-р сар, 1987 онд 1865,0 төг, 1-5,7-12-р сар, 1988 онд 1136,0 төг, 1-10-р сар, 1989 онд 1894,83 төг, 1-12-р сар, 1990 онд 1966,35 төг, 1-12-р сар, 1991 онд 5575,30 төг, 1-12-р сар, 1992 онд 4504,87 төг, 1-12-р сар, 1993 онд 6478,30 төг, 1-10-р сар Жич: 1976 оны баримтанд нэр бичигдсэн боловч хөлс тооцоогүй байна гэжээ.
Түүний 1986 оны 01-р сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1985 оны 01-р сараас 1990 оныг дуусталх хугацаанд цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан байна.
Дээрх архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******ыг 1972 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1974 оны 12-р сар хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байснаар, 1980 оны 10-р сарын 01-нээс 1993 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл мөн нэгдэлд мал маллаж, худгийн моторчноор ажиллаж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан******* овгийн *******ын *******ыг 1972 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1974 оны 12-р сар хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байснаар, 1980 оны 10-р сарын 01-нээс 1993 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэлмөн нэгдэлд мал маллаж, худгийн моторчноор тус тус ажиллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ