| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00345/И |
| Дугаар | 333 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 333
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч П.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, П.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1963 онд төрсөн 54 настай. Би бага наснаасаа эхлэн аав ээжийн хамт мал маллаж байсан. Ингээд 1979 онд 16 нас хүрч өөрийн хөдөлмөрийн хөлсөө үнэлүүлэн малаа маллаж эхэлсэн. 1979 оны 05 сараас 1986 оны 12 сарыг дуустал Отгон сумын Оргил нэгдлийн Буянт бригадад малчин, 1987 оны 01 сараас 1990 оны 12 сарыг дуустал Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байсан юм. Миний бие одоо 54 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгал ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул ажиллаж байсан жилээ тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь 1979 оны 05-р сараас 1986 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Буянт бригадад мал маллаж байснаа, 1987 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч П.******* нь 1963 оны 05-р сарын 07-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1979 оны 05-р сарын 07-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүсэн гэж үзлээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А/252 тоот лавлагаанд П.******* нь 1979-1986 онд Отгон сумын Оргил нэгдлийн Буянт бригадад малчин, 1987-1990 онд Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Буянт, Өгөөмөр бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, жилийн эцсийн гүйлгээ балансад нөхөр Балган *******т тусгагдсан хөлсийг он тус бүрээр жагсаавал: 1979 онд 4639,01 төг, 5-12 сар, 1980 онд 7056,79 төг, 1981 онд 416,02 төг, 1984 онд 402,05 төг, 1985 онд 2328,61 төг, 1-12 сар, 1986 онд 3231,42 төг, 1-12 сар, 1988 онд 48,20 төг, 11-12 сар. Жич: Буянт бригадын 1982-1983 оны баримт шилжигдэн ирээгүй, Өгөөмөр бригадын 1987, 1989-1990 оны баримтанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч П.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх архивын лавлагаанд тасалдсан 1982, 1983, 1987 онуудад түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.
Дээрх лавлагааг үндэслэн хүсэлт гаргагч П.*******ийг 1979 оны 05-р сараас 1986 оны 12-р сарын 31-ний өдрийгдуусталх хугацаанд Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Буянт бригадад мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Түүний 1981 оны 11-р сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1981 оны 01-р сараас 1982 оныг дуусталххугацаанд ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж 1981 оны 01-р сараас 12-р сарыг дуусталх хугацаанд олгов тэмдэгдарагдсан бусад саруудад дарагдаагүй байна.
Хүсэлт гаргагч П.*******ийн Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч гэрч Д.*******ын ******* бид хоёр Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийнШар тал хоршоололд цуг ажиллаж байсан юм. Бид хоёр Таван чихийн аманд цагаан үнээний ферм гэж байдаг байхад тэнд 1979 оноос 1990 онуудад саальчин хийж байсан юм. Энэ ******* манай түрээсийн ахлагч байсан юм гэсэн мэдүүлэг,
гэрч П.*******ийн ******* бид нар Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Шар тал хоршоололд цуг ажиллаж байсан юм. ******* нь 1979 оноос 1990 онуудад тус хоршоололд саальчин хийж байсан юм. Би мөн онуудад тэр хоршоонд түрээсийн ахлагч хийж байсан юм. Хоршоолол 1990 онд татан буугдсан юм гэсэн мэдүүлэг,
гэрч Р.*******ын ******* бид нар Алдархаан сумын нутагт байрлах Шар тал хоршоололд цуг ажиллаж байсан юм. ******* нь 1985- 1990 онуудад тус хоршоололд саальчин хийж байсан юм. Би мөн онуудад тэнд мал маллаж байсан юм. Хоршоолол 1990 онд татан буугдсан юм гэсэн мэдүүлэг зэргийг үнэлэн түүнийг 1987 оноос 1990 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байснаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг 1979 оны 05-р сараас 1986 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Буянт бригадад мал маллаж байснаар, 1987 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ