Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар ШЦТ0041

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Э-н хууль ёсны төлөөлөгч Ц.З,

Шүүгдэгч Л.Н, насанд хүрээгүй шүүгдэгч М.Э, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Л-н Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн М-н Эт нарт холбогдох эрүүгийн 201615010055 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19....... оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ....... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр ахын хамт Өвөрхангай аймгийн ..... 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Л-н Н /РД:....../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... сумын ерөнхий боловсролын сургуулийн 11в ангид сурдаг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ..... 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн М-н Э /РД:......./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сум дахь цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас иргэн Ж.Пгийн журамлуулсан Ж.Нын эзэмшлийн улсын дугааргүй, LXYPCKL09E2032768  гэсэн рамын дугаартай, 162FMJEA12559 гэсэн моторын дугаартай улаан шаргал өнгийн мустанг 5 маркын мотоциклийг хулгайлж, хохирогч Ж.Нод 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Э нь яллагдагч Л.Нг 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сум дахь цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас мотоцикл хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэж байгааг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө М.Эийг гэрээс нь авч гараад хамт хонох гэж явж байгаад цагдаа нартай таараад бид 2 зугтаасан. Зугтааж яваад унасан. Цагдаа нар мотоцикл аваад явчихаар нь сүүлд нь журмын хашаанд орчихоод ганцаараа очоод Эийг заазуур аваад ир гэсэн. Э үгүй ээ би одоо унтлаа гээд унтаад өгсөн. Хашааны хаалга нь дээр нь том чулуу байсан. Тэрийг нь аваад тэр мотоциклийг авч явсан. Хөдөө айлын саравчинд очоод маргааш нь цагдаа нарт баригдаад бүх үнэнээ хэлсэн гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Нгийнд хонох гээд явсан. Мотоциклийн мотор авах гээд явсан. Нөгөө айлдаа очсон мотоциклийн мотор нь баахан тос масло болчихсон байсан. Тэгээд хувцасаа завааруулчихна гээд гэрлүүгээ явсан. Орой 10 цагийн үед мотоциклтой явж байгаад цагдаа нартай таараад зугтаасан. Зугтаж яваад ойчсон. Намайг мотор авах айлдаа ороод байж бай би араас чинь оръё гэсэн. Би тэднийд очиход эзгүй байхаар нь гараад явж байтал Н залгаад журмын хашаанд байна заазуур аваад ир гэхээр нь би чадахгүй гэрлүүгээ харьж унтлаа гээд харьсан. Тэгээд маргааш нь унтаж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Эийн хууль ёсны төлөөлөгч 1979 онд төрсөн Цэрэнбатаагийн Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Одоо хүү маань 11 дүгээр ангийн сурагч, ирэх жил төгсөх анги байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу, сурлагаар дундаж хүүхэд. Хүмүүстэй их нийтэч ажилсаг. Айлын том болохоор их хэрсүү хүүхэд байгаа юм. Хүүгээ хүнийг мотоцикл хулгайлах гэж байгааг мэдсэн боловч цагдаагийн байгууллагад хандаагүй, хэрэг нуусан гэж л мэдсэн...” гэв.

Хохирогч 19.... онд төрсөн Ж.н Н мөрдөн байцаалтанд 2016-05-12-нд өгсөн мэдүүлэгт: “... 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай ах П нь хөдөө манай гэрт ирсэн байсан. П ахын хэлсэн үнэн. Тухайн мотоцикль нь миний мотоцикль байгаа юм. Би мотоциклио засуулах зорилгоор П ахад өгч явуулсан. Гэтэл тэр өдрөө ах мотоицклио цагдаад хураалгаад шөнөдөө алдсан тухай надад хэлж байсан. Уг мотоцикль одоо хөдөө манайд байгаа ба би 2005 оны хавар 1.250.000 төгрөгөөр Улаанбаатар  хотоос шинээр худалдан авч байсан. Одоо гаалийн бичиг нь надад байгаа. Миний мотоциклд учирсан эвдрэл, гэмтэл байхгүй. Мотоцикль маань бүрэн бүтэн байна. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг / хх 15/

Хохирогч байгууллагын төлөөлөгч 19... онд төрсөн Л-н Ц мөрдөн байцаалтанд 2016-06-06-нд өгсөн мэдүүлэгт: “...2015 оны 10 дугаар сараас хойш Ш.Г тээврийн хэрэгсэл түр саатуулах газар сахиулаар ажиллахаар гэрээг Р.Лхагвасүрэн дарга байгуулсан. Уг хэргийн улмаас манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Ш.Ганболд өөрөө эвдэрсэн хашааны хэсгийг засаж сэлбэсэн байсан. Засаж сэлбэхэд ямар нэгэн зардал гаргаагүй. Тиймээс хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх 18/

Гэрч 1974 онд төрсөн Ж-н П мөрдөн байцаалтанд 2016-05-06-нд өгсөн мэдүүлэгт: “... 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би Өвөрхангай аймгийн ..... сумын эрүүл мэндийн төвийн урд дүү Н-ынхоо эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн “Мустанг-5” маркын мотоцикл халамцуу байхдаа жолоодож яваад цагдаа нартай таарсан. Ингээд зохих журмын дагуу шалгуулаад мотоциклио журмын хашаанд оруулахаар болсон. Мотоциклио оруулчихаад гэртээ харьсан. Тэгтэл цагдаа нар манайд орж ирээд яахаараа мотоциклио авч явдаг юм бэ мотоциклио гаргаад ир гээд байсан. Би өөрөө мотоциклио аваагүй байсан. Тэгээд миний мотоцикль журмын хашаанаас хулгайд алдагдсан гэдгийг мэдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үдээс хойш миний мотоциклийг хулгайлсан хүнийг цагдаа нар олсон. Миний унаж явсан мотоциклийн дугуй нь хагарсан байсныг Н гэж залуу янзалж өгсөн. Өөр эвдрэл  гэмтэл байхгүй байсан. Тэр мотоцикль нь манай дүү Нямтогтох гэж хүний эзэмшлийнх байгаа юм. Тэр өдөр дүүгийнхээ мотоциклийг янзлах гэж авч ирсэн юм... гэсэн мэдүүлэг / хх 20/,

Гэрч 19.... онд төрсөн Л-н У  мөрдөн байцаалтанд 2016.05.06-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Э, Н нар манайд 19 цагийн орчим ирээд мотоциклийн мотор үзчихээд яваад өгсөн. Тэр хоёрын араас би эхнэр хүүхдийнхээ хамт гэрээсээ гараад ..... рашаан сувилал орж хүүхдээ Нараа бариачаар бариулчихаад орой 22 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ очсноос хойш Э, Н нар ирээгүй. Н, Э  хоёр манайд 19 цагийн үед ирчихээд явсан ба түүнээс хойш тэр хоёрын хэн хэн нь ирээгүй. Үүнийг манай эхнэр ч мэдэж байгаа. Тиймээс Э-н надад хэлсэн гээд байгаа зүйл нь худлаа...” гэх мэдүүлэг /хх 24/,

Гэрч 1983 онд төрсөн Ш-н Г  мөрдөн байцаалтанд 2016.05.09-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих  шөнө би гэртээ буюу ажлын байран дээрээ байсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой 23 цагийн орчим сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Ариунболд оруулж ирсэн ба жолооч нь П гэж хүн байгаа зөрчлийн утга нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж байсан. Тэр шөнө би 04 цаг хүртэл буюу сумын цагдаа нарыг эргүүлээс буутал унтаагүй байж байсан. Тиймээс журмын хашааг тогтмол эргэж тойрч шалгаж байсан. Ингээд хамгийн сүүлд 04 цагийн үед хашаагаа тойртол П-гийн гэх шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл алдагдсан байсныг мэдээд замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бямбацэрэнд хэлсэн. Маргааш орой нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орой мотоцикл хулгайлсан хүнийг олсон гэж байсан. Журмын хашааны зүүн урд талын хэсгээр мотоцикл алдагдсан байна лээ. Тэр хэсгийн шонгийг нь дарчихсан чулууг аваад хашааг хадаасаар нь салгаад аваад гарсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх 26/,

Гэрч 19.. онд төрсөн П-н А мөрдөн байцаалтанд 2016.05.10-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө цагийг нь санахгүй байна. П гэж хүн сумын эмнэлэгийн урд явж байхаар нь саатуулж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах зорилгоор драгер багаж үлээлгэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн нь батлагдсан тул мотоциклийг нь саатуулах болсон. Тухайн үед  П нь шар өнгийн Мустанг-5 маркын мотоцикль жолоодож явсан. Тэгээд шөнө 04 цагийн орчим тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын сахиул Ганболд П-н мотоцикл алдагдсан талаар хэлсэн. Н, Э гэж хүүхдийн хамт сумын төвийн шар булаг хорооны урд байрлах дэлгүүрийн ойролцоо улаан өнгийн Мустанг-5 маркын мотоциклтой явж байгаад тааралдсан. Тэгээд зугтаасаар өвгөн жалга хорооны гудамжинд мотоциклтойгоо унаад Э, Н 2 салж зугтаасан. Тэгэхээр нь тэр хоёрыг барихаа болиод мотоциклийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах газар саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 27/,

Гэрч 1993 онд төрсөн Сэр-Одын Норжмаагийн мөрдөн байцаалтанд 2016.05.10-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Н нэр хүүхэдтэй 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн орчим манайд мотоциклийн сэлбэг авахаар ирсэн ба нэг их удалгүй явсан. Нтай цуг манайд ирсэн хүүхдийг Э гэж хүүхэд болохыг сая мэдлээ. Тэрнээс танихгүй. Тэр хүүхэд Нтай ирчихээд Нгийн хамт явсан ба тэр өдрөө дахиж ирээгүй. Нөхөр бид хоёр 19-өөс 20 цагийн орчим ..... рашаан сувилал орж Нараа гэж хүнд хүүхдээ бариулаад 22 цаг болж байхад гэртээ ирсэн. Нөхөр бид хоёрыг гэртээ ирснээс хойш Н болон Э ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 28/,

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Энх-Амгалан, мэдрэлийн их эмч З.Цэрэнбат, сэтгэц гэм судлаач их эмч Э.Оюунбатын нарын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 тоот дүгнэлтэд: “1. Үзүүлэгч М.Э нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэггүй. 2. Үзүүлэгч М.Э нь сэтгэцийн олдмол өвчин эмгэггүй. 3. Үзүүлэгч М.Э нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн эмгэггүй. 4. Үзүүлэгч М.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Үзүүлэгч М.Э нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай” гэсэн дүгнэлт /хх 41/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-5/,

Мотоциклд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 6/,

Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны сахиул Ш.Ганболдод журмын хашаанд тээврийн хэрэгсэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар /хх 12-13/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 31/

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Эийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /хх 70, 76/

Шүүгдэгч Л.Нг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтнээр /хх 53-55/, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар /хх 56-57/, насанд хүрээгүй шүүгдэгч М.Эийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх 64-65/, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх 64-65/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

Шүүгдэгч Л.Н, насанд хүрээгүй шүүгдэгч М.Э нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71, 73/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сум дахь цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас иргэн Ж.Пгийн журамлуулсан Ж.Нын эзэмшлийн улсын дугааргүй, LXYPCKL09E2032768  гэсэн рамын дугаартай, 162FMJEA12559 гэсэн моторын дугаартай улаан шаргал өнгийн “мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж, хохирогч Ж.Нод 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Э нь шүүгдэгч Л.Нг 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сум дахь цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас мотоцикл хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэж байгааг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Үүнд: хохирогч Ж.Нын: “... 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай ах П нь хөдөө манай гэрт ирсэн байсан. П ахын хэлсэн үнэн. Тухайн мотоцикль нь миний мотоцикль байгаа юм. Би мотоциклио засуулах зорилгоор П ахад өгч явуулсан. Гэтэл тэр өдрөө ах мотоицклио цагдаад хураалгаад шөнөдөө алдсан тухай надад хэлж байсан. Уг мотоцикль одоо хөдөө манайд байгаа ба би 2005 оны хавар 1.250.000 төгрөгөөр Улаанбаатар  хотоос шинээр худалдан авч байсан. Одоо гаалийн бичиг нь надад байгаа. Миний мотоциклд учирсан эвдрэл, гэмтэл байхгүй. Мотоцикль маань бүрэн бүтэн байна. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн талаар мэдүүлэг /хх 15/, хохирогч байгууллагын төлөөлөгч Л.Ц-н: “...2015 оны 10 дугаар сараас хойш Ш.Ганболд тээврийн хэрэгсэл түр саатуулах газар сахиулаар ажиллахаар гэрээг Р.Лхагвасүрэн дарга байгуулсан. Уг хэргийн улмаас манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Ш.Ганболд өөрөө эвдэрсэн хашааны хэсгийг засаж сэлбэсэн байсан. Засаж сэлбэхэд ямар нэгэн зардал гаргаагүй. Тиймээс хохирол учраагүй...” гэсэн талаар мэдүүлэг /хх 18/, гэрч Ж.Пгийн: “... 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би Өвөрхангай аймгийн ..... сумын эрүүл мэндийн төвийн урд дүү Нямтогтохынхоо эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн “Мустанг-5” маркын мотоцикль халамцуу байхдаа жолоодож яваад цагдаа нартай таарсан. Ингээд зохих журмын дагуу шалгуулаад мотоциклио журмын хашаанд оруулахаар болсон. Мотоциклио оруулчихаад гэртээ харьсан. Тэгтэл цагдаа нар манайд орж ирээд яахаараа мотоциклио авч явдаг юм бэ мотоциклио гаргаад ир гээд байсан. Би өөрөө мотоциклио аваагүй байсан. Тэгээд миний мотоцикл журмын хашаанаас хулгайд алдагдсан гэдгийг мэдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үдээс хойш миний мотоциклийг хулгайлсан хүнийг цагдаа нар олсон... гэсэн талаар мэдүүлэг /хх 20/, гэрч Л.Ууганбаярын: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Э, Н нар манайд 19 цагийн орчим ирээд мотоциклийн мотор үзчихээд яваад өгсөн. Тэр хоёрын араас би эхнэр хүүхдийнхээ хамт гэрээсээ гараад ..... рашаан сувилал орж хүүхдээ Нараа бариачаар бариулчихаад орой 22 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ очсноос хойш Э, Н нар ирээгүй. Н, Э хоёр манайд 19 цагийн үед ирчихээд явсан ба түүнээс хойш тэр хоёрын хэн хэн нь ирээгүй. Үүнийг манай эхнэр ч мэдэж байгаа. Тиймээс Эийн надад хэлсэн гээд байгаа зүйл нь худлаа...” гэсэн талаар мэдүүлэг /хх 24/, гэрч Ш.Г-н: “...2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих  шөнө би гэртээ буюу ажлын байран дээрээ байсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой 23 цагийн орчим сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Ариунболд оруулж ирсэн ба жолооч нь П гэж хүн байгаа зөрчлийн утга нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж байсан. Тэр шөнө би 04 цаг хүртэл буюу сумын цагдаа нарыг эргүүлээс буутал унтаагүй байж байсан. Тиймээс журмын хашааг тогтмол эргэж тойрч шалгаж байсан. Ингээд хамгийн сүүлд 04 цагийн үед хашаагаа тойртол П-н гэх шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль алдагдсан байсныг мэдээд замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бямбацэрэнд хэлсэн. Маргааш орой нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орой мотоцикль хулгайлсан хүнийг олсон гэж байсан. Журмын хашааны зүүн урд талын хэсгээр мотоцикл алдагдсан байна лээ. Тэр хэсгийн шонгийг нь дарчихсан чулууг аваад хашааг хадаасаар нь салгаад аваад гарсан байна лээ...” гэсэн талаар мэдүүлэг /хх 26/, гэрч П.Ариунболдын: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө цагийг нь санахгүй байна. П гэж хүн сумын эмнэлэгийн урд явж байхаар нь саатуулж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах зорилгоор драгер багаж үлээлгэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн нь батлагдсан тул мотоциклийг нь саатуулах болсон. Тухайн үед  П нь шар өнгийн Мустанг-5 маркын мотоцикл жолоодож явсан. Тэгээд шөнө 04 цагийн орчим тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын сахиул Ганболд П-н мотоцикл алдагдсан талаар хэлсэн. Н, Э гэж хүүхдийн хамт сумын төвийн шар булаг хорооны урд байрлах дэлгүүрийн ойролцоо улаан өнгийн Мустанг-5 маркын мотоциклтой явж байгаад тааралдсан. Тэгээд зугтаасаар өвгөн жалга хорооны гудамжинд мотоциклтойгоо унаад Э, Н 2 салж зугтаасан. Тэгэхээр нь тэр хоёрыг барихаа болиод мотоциклийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах газар саатуулсан...” гэсэн талаар мэдүүлэг /хх 27/, гэрч С.Норжмаагийн: “...Н нэр хүүхэдтэй 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн орчим манайд мотоциклийн сэлбэг авахаар ирсэн ба нэг их удалгүй явсан. Нтай цуг манайд ирсэн хүүхдийг Э гэж хүүхэд болохыг сая мэдлээ. Тэрнээс танихгүй. Тэр хүүхэд Нтай ирчихээд Нгийн хамт явсан ба тэр өдрөө дахиж ирээгүй. Нөхөр бид хоёр 19-өөс 20 цагийн орчим ..... рашаан сувилал орж Нараа гэж хүнд хүүхдээ бариулаад 22 цаг болж байхад гэртээ ирсэн. Нөхөр бид хоёрыг гэртээ ирснээс хойш Н болон Э ирээгүй...” гэсэн талаар мэдүүлэг /хх 28/, насанд хүрээгүй шүүгдэгч М.Эийг сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэсэн сэтгэцийн шинжээч эмчийн нарын №23 дугаартай дүгнэлт /хх 41/ зэрэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ. 

Шүүгдэгч Л.Нг бусдын эд хөрөнгийг хулгайлах, насанд хүрээгүй шүүгдэгч М.Эийг шүүгдэгч Л.Нг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Нд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, мөн түүнчлэн насанд хүрээгүй шүүгдэгч М.Эт ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Нгийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Н, насанд хүрээгүй шүүгдэгч М.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Ж.Нод 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралд суухгүй, гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогчийг эзгүйд шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч Х овгийн Л-н Нг бусдын эд хөрөнгийг хулгайлах, насанд хүрээгүй шүүгдэгч С овгийн М-н Эийг шүүгдэгч Л.Нг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч С овгийн М-н Эийг эх Цэрэнбатаагийн Золжаргалын хяналтанд өгч, хүмүүжүүлэгчээр Өвөрхангай аймгийн Хүүхдийн хууль зүйн хороог томилсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Л-н Нг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Нд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ..... сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Нд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг, насанд хүрээгүй шүүгдэгч М.Эт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

        ДАРГАЛАГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН