Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; 10 настай хүүхдийн хамт Б дүүргийн 00 дүгээр хороо, ХХХХ хотхон 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ялгүй,

ХХ00000000 дугаарын регистртэй, Б овогт Д-ийн Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу ХХХХХХ дүүрэг дэх Цагдаагийн 0 дугаар хэлтэст ХХХХХХХ, ХХХХХХ ажиллаж байсан Б.Ө-тай бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу

1/ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00, ХХХХ орон сууцны 00 дүгээр байрны 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Хүнсний 8 нэрийн барааны “ХХХХ” нэртэй дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно" хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.О-с 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

2/ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, ХХХХХ 2 Б хэсгийн 0000 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Хүнсний 8 нэрийн барааны “ХХХХХ” нэртэй дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Б-с 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийг,

3/ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, “ХХХХ” 0 дүгээр гудамжны 0 Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХХ” ХХК-ны 8 нэрийн барааны “ХХХ” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.С-с 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.060 төгрөгийг,

4/ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, Хужир булангийн 0 дүгээр хэсгийн 0000 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХХ” ХХК-ны 8 нэрийн “ХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” гэж дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.И-с 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

5/ 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 00 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-ны 8 нэрийн “ХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.З-с 2017 оны 05 дугаар гарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг,

6/ ХХХХХХХ дүүрэг дэх Цагдаагийн 0 дугаар хэлтэст ХХХХХ ажиллаж байсан Б.Ө, ХХХХХХ ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, Товчооны 0 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-й 8 нэрийн “ХХХ” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Х-с 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

7/ 2017 оны 06 дүгээр сарын 26-аас 28-ны өдрийн орчим ХХХХХХХ дүүргийн 0 дүгээр хороо, Хөлийн голын 0 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХХ” ХХК-ний 8 нэрийн “ХХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.А-с 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

8/ 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 8 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХХ” ХХК-й 8 нэрийн “ХХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээслэгч Б.Б-с 132.000 төгрөгийг тус тус залилан авч хохирол учруулахад дэмжлэг үзүүлж оролцсон,

9/ Мөн ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Г-с 13.000.000 төгрөгийг ХХХХ дүүргийн нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч “Зээлийн гэрээ” хийж өөрийн худалдан авч буй Тоёота кроун маркийн ХХХХ улсын дугаартай автомашиныг авсан зээлийнхээ барьцаанд иргэн А.Г-ийн нэр дээр шилжүүлсэн атлаа өөрт нь мэдэгдэлгүй хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Пийк Микро Финанс” ББСБ-д 8.500.000 төгрөгийн барьцаанд шилжүүлж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 13.000.000 төгрөгийг,

10/ 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХХХХ дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийк Микро Финанс” ББСБ-с иргэн А.Г-н нэр дээр шилжүүлсэн байсан ХХХХ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж зээлийн барьцаанд өгч буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.500.000 төгрөгийг,

11/ 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Э-с Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлэн 700.000 төгрөгийг, дансаар 100.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

12/ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ХХХ дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.С-с “сүмийн шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж дансаар 800.000 төгрөгийг,

13/ 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фейсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ц-с дансаар шилжүүлүүлэн 900.000 төгрөгийг,

14/ 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсьн виз гаргаж өгнө” гэсэн зарыг фейсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Э.А-с Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлүүлэн 1.000.000 төгрөгийг,

15/ “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фейсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.Д-с ХХХХ дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 995.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн нийт 1.095.000 төгрөгийг,

16/ “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХХ хотхоны 00 дугаар байрны 0 дугаар орцны 00 тоотод хохирогч Г.У-с 500.000 төгрөгийг Хаан банкин дахь 0000000000 дугаарын дансанд шилжүүлэн авч тус тус залилсан буюу бусдад нийт 27.877.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Гэмт хэрэг хийхэд намайг Өлзийбат уруу татдаг байсан. Бид хоёр хэсэг хугацаанд хамт амьдраад, өөрийгөө надад хэлэхдээ ганц бие гээд, гэтэл цаанаа эхнэр, хүүхэдтэй байсан юм билээ. Хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Цаашид зөв амьдрах болно. Миний хүүхэд, ар гэрийн байдлыг нь минь харгалзаад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Б.Ө, Г.Э, Д.Б, Г.Д нарын нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар Д.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Д.Б-т сануулсугай” гэжээ.

Дээрх, ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн оролцогчдоос гомдол, эсэргүүцэл гаргалгүй уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.

Харин хэргийн нэг шүүгдэгч болох Д.Бийн “... 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХХХХ дүүргийн 0 дүгээр хороо, ХХХ хотхоны 00 дугаар байрны 00 тоотод иргэн Г.У-с “... Солонгос улс руу хүмүүс гаргаж байгаа, нэлээдгүй олон хүн гаргах санаа байгаа, материалын хувьд бол гадаад паспорт болон 500.000 төгрөг байхад болно” гэж хуурч, 500.000 төгрөгийг ХААН банкин дахь 0000000 тоот дансанд шилжүүлэн авч залилсан” гэх үйлдэл нь тухайн үед илрээгүй буюу ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хамт шийдвэрлэгдэлгүй орхигджээ.

Яллагдагч Д.Б-ийн энэ үйлдэлд нь ХХХХ дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ХХХХ дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг тус шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүгчийн 2020/ШЗ/803 дугаартай захирамжаар:

... яллагдагч нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн байна. Гэтэл яллагдагч Д.Бт ХХХХ дүүргийн прокурорын газрын 2020 оны 3-р сарын 24-ний 255 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2017 оны 10-р сарын 12-ны өдөр буюу 2020 оны 02-р сарын 04-ний өдрийн ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгджээ. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн энэ нөхцөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Ялтан...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно... гэснийг хэрэглэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялыг оногдуулалгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдэгдээгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй байх үүднээс прокурор өөрт олгогдсон эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул хуульд заасан зохих арга хэмжээг авсны үндсэн дээр хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцнэ гэжД.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/803 дугаартай энэ захирамжийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянаад 2020/ДШМ/677 дугаартай магадлалаар:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна. Д.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.У-ыг хуурч залилсан үйлдэл нь 211 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн байх бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд үйлдэгдээгүй байна. Иймд энэ тэнссэн шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдээгүйн улмаас ял оногдуулах, нэмж нэгтгэх боломжгүй бөгөөд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй шинэ нөхцөл байдал бүрдсэн байна. ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, залилах гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнээд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/803 дугаартай захирамжийг хэвээр үлдээн,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлт бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлснийг тус шүүх хянаад 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1101 дугаартай магадлалаар:

“... прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтийн Д.Б-т холбогдох хэсгийг хүлээн авч, прокурорын дүгнэлтийн ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,  ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоол болон 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/690 дугаартай захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Улмаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Б-т холбогдох эрүүгийн 0000000 тоот хэргийг Д.Б-т холбогдох эрүүгийн 2005000001713 тоот хэрэгт нэгтгэн шалгаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 03 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зэрэгт шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх дээрх ажиллагаа бүрэн хамаарахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтад нийцнэ.

Тухайлбал, ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Өлзийбат, Г.Энхтайван, Д.Б, Г.Должинсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу давж заалдах шатны шүүх хянаж магадлахдаа нэр бүхий бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг нь хэвээр үлдээж, зөвхөн Д.Б-т холбогдох хэсгийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бийг “залилах” гэмт хэргийн 15 удаагийн үйлдэлд гэм буруутайд тооцсон хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтууд, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэгт ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Шүүгдэгч Д.Б бусадтай бүлэглэж, нийт 8 удаагийн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хэргийн хамжигчаар оролцсон, үүнд:

Нэг: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-й 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өлзийбатад мэдэгдэн “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно" хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.О-аас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч М-ын О-ын “... би “ХХХ” хүнсний дэлгүүрийг 2014 оноос эхлэн түрээслэн ажиллуулж байгаа. Манай дэлгүүр 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00, 00 тоотод байрладаг. ... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай дэлгүүрт махлагдуу, уртавтар хар өнгийн үстэй, 30 орчим насны, өндөр нуруутай хүүхэн орж ирснээ ариун цэврийн хэрэглэл худалдаж аваад “2 ширхэг лаазтай пиво өгчхөөч” гээд гуйгаад байсан. Би эхлээд өгөхгүй, өнөөдөр пиво зардаггүй өдөр гэтэл нөгөө хүүхэн надад “би танай энэ 4 дүгээр байранд амьдардаг шүү дээ” гээд гуйгаад байхаар нь 2 ширхэг лаазтай Нийслэл пиво зарсан Тэгсэн шууд цагдаагийн ажилтан Ө гэх залуу орж ирээд “архи зардаггүй өдөр согтууруулах ундааны зүйл зарлаа” гээд дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг эх хувиар нь хурааж аваад явсан. Ө нь надад өөрийнхөө гар утсыг тэмдэглэсэн нэг цаас өгөөд яриарай гэсэн... Маргааш нь Ө цагдаатай уулзсан чинь намайг “250.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тэгэхээр нь би гуйгаад “эгчийнхээ тусгай зөвшөөрлийг өгчхөөч ээ, эгч нь юмаа авмаар байна" гэтэл Ө дарга “дээд хэмжээгээр нь торго гэсэн, 200.000 төгрөгөөр торгоно” гээд байсан тул бэлнээр Ө-д 200.000 төгрөг өгсөн. Надад Ө дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг өгсөн. Би Ө-с торгуулийн хуудас авъя гэтэл өнөөдөр нягтлан байхгүй байна, торгуулийн хуудас бичиж өгөх боломжгүй, нэг дэх өдрөөс ирээд аваарай” гэсэн. Би ч дараа нь дахиж торгуулийн хуудсаа авъя гэж очоогүй. Ө-г 00 дугаар хорооны цагдаа гэдгийг нь мэддэг байсан” /1-р хх-н 216-217/ гэсэн,

Хоёр: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо. ХХХХ хайрхан 0 хэсгийн 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-ийн 8 нэрийн “ХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Б-с 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч А-ийн Б-ын “... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг нийтийн хамарсан цэвэрлэгээ хийж байх үед манай нөхөр дэлгүүр дээрээ зогсож байхад нэг эмэгтэй хүн вино худалдаж авсан асуудал гараад нэг эрэгтэй цагдаа манай дэлгүүр рүү орж ирсэн байсан. Би тэрийг нь мэдээд дэлгүүр дээрээ ирэхэд туранхай биетэй, дунд зэргийн нуруутай, энгийн хувцастай залуу цагдаагийн үнэмлэх үзүүлээд “танайх архи зардаггүй өдөр вино зарсан байна” гэж хэлсэн би тухайн үед ингээд торгуулах юм байна гэж бухимдаад, юу болж байгааг ч ухаараагүй, учир зүггүй л вино худалдаж авсан хүүхэн рүү уурлаад таарсан юм. Тэр хүүхэн нь цагдаагаасаа бага зэргийн намхан нуруутай, гэхдээ махлаг, шар царайтай хүүхэн байсан даа. Би тэр хүүхэн рүү “чи хаанаас гарч ирсэн гай вэ?” гээд баахан уурласан санагдаж байна. Цагдаа залуу нь тухайн үед энгийн хувцастай боловч дотуураа цагдаагийн хар хөх өнгийн цамц өмссөн байх шиг байсан. Тэр цагдаа манай дэлгүүрийг торгоно гээд манай дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, компанийн гэрчилгээ зэргийг хураагаад авч явсан. Би тэр залуугаас “яаж бичиг баримтаа авах вэ?” гэж асуухад надад өөрийнхөө утасны дугаарыг өгөөд явсан. Одоо утасных нь дугаарыг сайн санахгүй байна. Ингээд нөхөр рүүгээ баахан уурлаж торгуулийн мөнгөө өөрөө олоорой гэж хэлэхэд эгчээсээ 100.000 төгрөг зээлээд авчирсан байсан. Тэр өдрийнхөө орой нь би нөгөө цагдаа руу утсаар ярьж байгаад Амгалан зах дээр уулзан 100.000 төгрөгөө өгөөд бичиг баримтаа эргүүлж авсан” /1 хх-н 233/ гэсэн,

Гурав: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, ХХХХ 00 дүгээр гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-й 8 нэрийн “ХХ” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.С-с 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.060 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч Г-ийн С-ийн “... сap бүрийн 01-ний өдөр архи зардаггүй гэдгийг бүгд л мэднэ. Манай дэлгүүр Гачуурт тосгонд байдаг бөгөөд өвлийн улирал үйлчлүүлэгч багатай байдаг болохоор би өөрөө дэлгүүр дээр зогсдог юм. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үдээс хойш өндөр нуруутай, цайвар бор царайтай эмэгтэй орж ирээд “архи зарчих” гээд гуйгаад салахгүй байсан. Миний санаж байгаагаар 1 цаг орчим болсон байх. Хүмүүс уг нь 20-30 минут гуйгаад яваад өгдөг. Гэтэл тэр эмэгтэй ерөөсөө явахгүй байсан. Би уг нь тэр эмэгтэйд архи зарахгүй гэж зөндөө хэлсэн боловч гуйгаад ядаргаатай байсан болохоор нь бушуухан явуулах гээд 0.75 литрийн Голд Чингис архийг 18.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь авсан. Гэтэл эмэгтэй манай дэлгүүрээс гарч яваад 3-4 минутын дараа цагдаа хувцастай залуу архи худалдсан эмэгтэйг дагуулаад ороод ирсэн. Тэр залуу орж ирээд танайх энэ эмэгтэйд архи зарсан байна, энэ хүнд архи худалдаж авсан мөнгийг буцааж өг, архиа буцааж ав" гэж хэлж мөнгийг нь буцааж өгүүлсэн. Тэгээд тэр эмэгтэйг “явж бай” гэж хэлээд явуулсан. Харин намайг “архины тусгай зөвшөөрлөө өг” гэхэд нь өгсөн чинь цагаан цаасан дээр “архи худалдан борлуулдаггүй өдөр архи зарсан” гээд протокол хөтөлж эхэлсэн. Тэгээд манай дэлгүүрийн архины тусгай зөвшөөрлийг, үнэтэй зарагддаг архинуудаас 2 ширхэг цаасан хайрцагт хийлгээд машиндаа ачиж хамт авч явсан. Тэр залуу тухайн үед цагаан өнгөтэй Тоёота Марк-2 загварын автомашинтай явж байсан санагдаж байна. Машины улсын дугаарыг бол санахгүй байна. Тэрээр явахдаа “энэ утасны дугаар руу яриарай” гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Одоо дугаарыг нь бол санахгүй байна. Би түүнийг Гачууртын цагдаагийн хэсэг дээр ажилладаг байх гээд яваад очтол байхгүй байсан. Тэгээд Амгаланд байдаг цагдаагийн хэсэг дээр очиход бас байхгүй байсан. Тэгэхээр нь өгсөн дугаар руу нь ярьсан чинь “маргааш хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед ХХХХХХХ дүүргийн нутаг дэвсгэр, ХХХХ орон сууцны дунд байдаг цагдаагийн хэсэг дээр очиж, тухайн залуутай уулзахад “таныг 1 сая төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би түүнд “ах нь үнэнд мөнгө байхгүй ээ, 200.000 төгрөг л байна, энэ мөнгөөр торгож өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь эгчээсээ зээлсэн байсан 200.000 төгрөгөө өөрт нь өгөөд, 2 ширхэг хайрцагтай архиа, тусгай зөвшөөрөлтэйгөө аваад бөөн баяр гэр лүүгээ явсан. Тухайн залуугаас мөнгөө буцааж аваагүй. Надад торгуулийн хуудас бичиж өгөөгүй. Түүнд мөнгө өгөхөд бид 2-оос өөр хүн байгаагүй” /1-р хх-н 208/ гэсэн,

Дөрөв: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хэсгийн 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-й 8 нэрийн “ХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.И-с 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч Д-ийн И-ийн “... би ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хэсгийн 00 тоот хаягт байрлах “ХХХ” ХХК-ийн “ХХХ” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг болоод 2 жил өнгөрч байна... 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 13-14 цагийн үед өндөр нуруутай, махлаг биетэй, цайвар царайтай, хар үстэй, 30 гаруй насны эмэгтэй орж ирээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд “миний төрсөн өдөр болж байгаа юм, би 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, дүүдээ 1 шил вино зарчих” гээд гуйхаар байхаар нь би 1 шил вино худалдсан юм. Тэр хүүхний иргэний үнэмлэх дээр 10 дугаар сарын 31-ний өдөр гээд бичигдсэн байсан. Тэр хүүхэн миний зарсан виног цүнхэндээ хийгээд гарч явах шиг болсон чинь “та энэ хүнд вино зарсан байна” гээд 2 цагдаа хувцастай залуу тэр хүүхнийг дагуулж дэлгүүр лүү ороод ирсэн. Орж ирсэн 2 цагдаагийн нэг нь манай 28 дугаар хорооны цагдаа. цагдаагийн дэслэгч Батбаяр байсан юм. Одоо санахад Батбаярын нөгөөдөх цагдаа нь вино худалдаж авсан хүүхний цүнхийг ухаад виног нь гаргах гэхэд "чи яагаад эмэгтэй хүний цүнхийг ухаж байгаа юм бэ?” гэж уурлаад цүнхээ булаацалдаад хоорондоо хэрэлдээд байсан санагдаж байна. Одоо ингээд тэднийг хамт явж байсан гэж бодохоор их сайн жүжиглэсэн байна гэж бодож байна. Тэр хүүхний дүр төрх л миний оюун санаанд их тод үлдсэн байна. Батбаярын нөгөөдөх буюу ..чихгүй цагдаа нь “та яахаараа архи зардаггүй өдөр вино зардаг юм бэ?” гээд баахан хууль дүрэм ярьж байгаад манай дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, миний иргэний үнэмлэхийг хураагаад аваад явсан. Хурааж авсан тухай тэмдэглэл өгөөгүй санагдаж байна. Танихгүй цагдаа нь надад өөрийнхөө утасны дугаарыг өгсөн байсан болохоор түүнтэй холбогдож байгаад Амгалан хүнсний захын ертөнцийн зүгээр урд талд байрлах ХХХХХХХ дүүргийн хороо /хорооны дугаар нь санахгүй байна/-ны байранд байрладаг Цагдаагийн хэсэг дээр 2-3 хоногийн дараа очиж уулзаж 200.000 төгрөг өгөөд хураалгасан бичиг баримтаа буцааж авсан. Би өөрийгөө архи зардаггүй өдөр вино зарснаас болоод хуулийн 200.000 төгрөгөөр торгуулж байна гэж ойлгосон. Тэр танихгүй цагдаа ямар нэг торгуулийн хуудас бичиж өгөөгүй санагдаж байна” /1 хх-н 223-224/ гэсэн,

Тав: 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дүгээр хороо, 000 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-ийн 8 нэрийн “ХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө-д мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.З-с 2017 оны 05 дугаар гарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч Г-ын З-ын “... 2017 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 20 цагийн үед намайг хамаатны эгч Э-ээс түрээсэлж ажиллуулдаг “ХХХ” дэлгүүрээ хаах гээд зогсож байхад өндөр нуруутай, махлаг биетэй, шардуу царайтай эмэгтэй хүн орж ирээд “манай гэр танай хажууханд байдаг юм, би пиво уухгүй ээ үсээ угаах гэж байгаа юм, 1 лааз пиво зарчих” гэж гуйгаад байхаар нь 1 ширхэг Нийслэл нэртэй пивыг 1.800 төгрөгөөр зарсан юм. Тэр хүүхэн пиво авч дэлгүүрээс гараад удалгүй буцаж энгийн хувцастай 30 гаруй насны залуутай хамт дэлгүүр рүү ороод ирсэн. Тэр залуу нь цагдаагийн ажилтны бичиг баримт үзүүлж “та яагаад архи пиво зардаггүй өдөр пиво зараад байгаа юм бэ? таныг торгоно, дэлгүүрийн чинь бичиг баримтыг хураана, өргөдөл бичиж өг” гэх зэргээр загнаад байсан. Би түүнд “эгч нь энэ дэлгүүрийг түрээсэлдэг юм, жоохон хүүхэдтэй болохоор их мөнгөөр торгуулахад хэцүү байна, архи зардаггүй өдөр пиво зарсан нь миний буруу, эмэгтэй хүн үсээ угаана гээд гуйгаад байхаар нь зарсан юм, багахан хэмжээний мөнгөөр торгоод өгөөч” гэж учир байдлаа хэлж байгаад 50.000 төгрөг өгөөд явуулсан” /1 хх-н 227/ гэсэн,

Зургаа: ХХХХХХХ дүүрэг дэх Цагдаагийн 00 дугаар хэлтэст ХХХ, эргүүлийн ХХХ ажиллаж байсан Б.Ө, эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж, 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр ХХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-й 8 нэрийн “ХХХ” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Х-с 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч Б-ын Х-ын “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон. Тэр өдрийн маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18-19 цагийн үед дэлгүүр дээрээ үлдээсэн байсан дүү Ү над руу утсаар яриад “дэлгүүр лүү цагдаа ороод ирлээ, нэг эгч архи гуйгаад байхаар нь өгчихсөн чинь цагдаа бариад, дэлгүүрийн бичиг баримт архи хураан авч явах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “наад хүнээ байлгаж бай, би яваад очлоо” гэж хэлээд дэлгүүр дээрээ явж очиход дэлгүүрээс архи хураасан цагдаа нь дөнгөж дэлгүүрээс гараад явж байсан. Архи худалдаж авсан гэх эмэгтэй нь “надад ер нь ямар хамаатай юм бэ? Би нэг бол архиа аваад эсхүл мөнгөө аваад явмаар байна” гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр эмэгтэйд бол архи худалдаж авсан мөнгийг нь буцааж өгөөд явуулсан. Харин цагдаа хувцастай залуу болохоор манай дэлгүүрээс 4-5 хайрцагтай архи, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хурааж аваад явсан. Тухайн үед Тэрэлжээс найзуудтай орж ирж байна гээд ХХХХХХХ товчоонд гардаг байсан цагдаа ах таараад “наад залууг чинь ах нь танихгүй ээ, Ө гэдэг юм байна, би таньдаг хүнийг нь олоод өгье” гэж хэлж байсан. Би Ө-ын нэрийг мэдэхгүй боловч урьд нь зүс таньдаг, түүнийг Хонхорын цагдаагийн хэсэгт ажилладаг гэдгийг мэдэж байсан юм. Ө дэлгүүрээс архи хурааж авч явахдаа миний утасны дугаарыг аваад явсан санагдаж байна, бас цагдаа ах хүү /нэрийг нь мэдэхгүй/ надад “ах нь наад Ө-ыг чинь таньдаг хүнийг олоод өгье” гэж хэлж миний утасны дугаарыг авсан. Тэгээд тухайн өдрийн орой 1 цаг орчмын дараа Ө над руу өөрөө утсаар яриад “машин байна уу?” гэж асуухаар нь байна гэж хэлээд байгаа газрыг нь заалгаад ХХХХХХХ товчооны зүүн талын Петровисын  ШТС-ын гадаа очсон. Тэнд очиж Ө уулзахад тэрээр саарал өнгийн Соната-6 маркийн мөнгөлөг өнгөтэй машинд өөр нэг жижгэвтэр биетэй залуутай хамт сууж байсан. Тэр залуу нь жолоо барьж байсан. Бас нэг хүн байсан санагдаж байна. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Ө надад “чи яасан их цагдаа таньдаг юм бэ? Араас хүнээр яриулаад байх юм” гэж хэлж байсан. Тэгээд түүнд өөрт байсан 200.000 төгрөгийг өгөхөд “архинууд чинь машины багажид байгаа” гэхэд нь архиа авах гээд түүнтэй хамт явж байсан залуу архинуудыг миний машин руу ачиж өгсөн. Ийм л асуудал болсон” /1 хх-н 22-24, 215-216/ гэсэн,

Долоо: 2017 оны 06 дүгээр сарын 26-аас 28-ны өдрийн орчим ХХХХХХХ дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-й 8 нэрийн “ХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.А-с 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч П-ны А-ын “... 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би хүүхдээ төрүүлсэн байсан. Тэр үед ерөнхийлөгчийн “сонгууль болно, болохгүй” гэснээс болоод дэлгүүрүүдээр “архи зарж болох юм байна, болохгүй юм байна гээд яригдаад байсан үе байгаа юм. Ямар ч байсан 2017 оны 6 сард бөгөөд хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Манай нөхөр Батжаргал над руу утсаар яриад нэг хүнд архи зарчихсан чинь цагдаа нар ороод ирлээ” гэж ярихаар нь дэлгүүр дээрээ яваад очиход цагдаа хувцастай 2 эрэгтэй хүн манай дэлгүүрийн хаалгыг хаачихсан байдалтай байсан. Би өөрөө цагдаа гэхээр айж сандарчихдаг болохоор сандраад зарим зүйлийг нь санадаггүй юм. Тэр 2 цагдаа манай ХХХ ХХК дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь хурааж авчхаад “бид нар танай дэлгүүрийн бичиг баримтыг чинь хурааж авч явна, дэлгүүрийг чинь тусгай зөвшөөрөлгүй болгоно, лацадна, ломбодно” гэж хэлж дарамтлаад байсан. Нөхөр маань хөдөө ажилладаг болохоор тухайн үед хөдөө рүүгээ явах цаг нь болчихсон, би нялх биетэй байсан болохоор халуун наранд бичиг баримтаа хөөцөлдөн яваад байж чадахгүй байсан учраас “нэгэнт л бичиг баримтаа хураалгачихвал дараа нь торгуулах юм чинь одоо торгуулчихъя, эгч нь та хоёрт 100.000 төгрөг өгье” гэхэд “100,000 төгрөг авахгүй, юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь “200.000 төгрөг өгье” гэж хэлээд гуйхад зөвшөөрсөн. Би уг нь тухайн үед торгуулж байна гэж бодоод өгөхөд надад торгуулийн тасалбар өгөөгүй” /1 хх-н 223/ гэсэн,

Найм: 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХ дүүргийн 8 дугаар хороо, 000 дугаар гудамжны 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” ХХК-й 8 нэрийн “ХХХ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээслэгч Б.Б-с 132.000 төгрөгийг залилан авахад дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

хохирогч А.Г-н “... түрээслэн ажиллуулдаг байсан ХХХХХХХ дүүргийн 8 дугаар хороо, 00 тоот хаягт байрлах ХХХ хүнсний дэлгүүр рүү 2017 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр нэг эмэгтэй орж ирээд “хүүхдийн багш нь гар хараад байх шиг байна, хүүхдийнхээ багшид юм өгчихмөөр байна дарс авъя” гэж гуйгаад байхаар нь 1 шилийг зараад гаргасан. Гэтэл тэр эмэгтэйг дагуулаад 2 энгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд өөрсдийгөө цагдаа байна гэж хэлсэн. Тэр 2 эрэгтэй хүний нэг нь өөрийгөө Ө гэж танилцуулж байсан. Тэгээд “яагаад архи зардаггүй өдөр архи зараад байгаа юм бэ?” гэж загнаад байхаар нь “эгчийнх буруу, энэ хүүхнийг гуйгаад байхаар нь зарчихсан, эгчийгээ битгий торгоорой” гэж гуйхад “кассан дахь орлогоо гаргаад ир” гэж хэлэхээр нь гаргаж өгсөн. Нийтдээ 132.000 төгрөг өгсөн. Ө гэдэг цагдаа нь тухайн үед цаасан дээр миний гаргаж өгсөн мөнгөний хэмжээг гараараа бичиж, протокол хөтлөөд надад үлдээсэн. Бас манай дэлгүүрт байсан архинуудаас хайрцагт хийж хураан авч явсан” /1 хх-н 230/ гэсэн мэдүүлгүүдээр,

Шүүгдэгч Д.Б ганцаараа 7 удаагийн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг үйлдсэн, үүнд:

Нэг: 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Г-с 13.000.000 төгрөгийг ХХХ дүүргийн нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч “Зээлийн гэрээ” хийж өөрийн худалдан авч буй Тоёота кроун маркийн ХХХ улсын дугаартай автомашиныг авсан зээлийнхээ барьцаанд иргэн А.Г-н нэр дээр шилжүүлсэн атлаа өөрт нь мэдэгдэлгүй хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Пийк Микро Финанс” ББСБ-д 8.500.000 төгрөгийн барьцаанд шилжүүлж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б-н Б-н “... 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Д.Б гэдэг хүнийг Х гэдэг хүнээр дамжуулж танилцсан юм. Д.Б над руу залгаад машин авах гэсэн юм мөнгө дутаад байна 13.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм. Машин худалдаж аваад тухайн машинаа би таны нэр дээр шилжүүлж өгнө, тэгээд зээлээ буцаагаад төлнө гэж хэлсэн. Бид хоёр тохиролцсоны дагуу би хувиасаа 13.000.000 төгрөгийг ХААН банкны данснаасаа Д.Б-ийн данс руу шилжүүлэн зээлж 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан ХХХ улсын дугаартай машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгтэл сарын дараа замын цагдаагийн газраас над руу залгаад дүрэм зөрчсөн байна гэж хэлсэн бөгөөд маргааш нь замын цагдаагаас дахин залгаад тухайн автомашин таны нэр дээр байхгүй юм байна. Бид нар андуурсан байна гэж хэлэхээр нь би гайхаад Авто тээврийн Үндэсний төв дээр очиж уулзахад гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа Б нь ХХХ улсын дугаартай автомашиныг хуурамч итгэмжлэл байгуулж, миний гарын үсгийг дуурайлган “Пийк Микро Пинанс” ББСБ 8.500.000 төгрөгийн зээл авсан байсан. Тухайн үедээ Б нь хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан” /3 хх-н 25-26/ гэсэн,

Хоёр: 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийк Микро Финанс” ББСБ-с иргэн А.Г-н нэр дээр шилжүүлсэн байсан ХХХ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж зээлийн барьцаанд өгч буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.О-ын “... манай байгууллагад 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Д овогтой Б нь ХХХХХХХ дүүргийн тойргийн нотариатчийн тамга тэмдэг бүхий иргэн А.Г хийсэн итгэмжлэлээр ХХХ улсын дугаартай Кроун маркийн автомашиныг худалдан авах гэж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна гээд манай байгууллагаас 8.500.000 төгрөг бэлнээр 4 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлээр мөнгө гаргуулан авч, манай байгууллага оронд нь “А.Г” гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг байгууллагын өмчлөлд авсан. Ингээд Б гэрээнд заасан хугацаандаа мөнгөө төлөхгүй болохоор араас нь явж эхэлсэн. Энэ үед А.Г нь миний дээр байсан тээврийн хэрэгсэл танай байгууллагын нэр дээр шилжсэн байна, ямар учиртай талаар тодруулсан. Тэгтэл Д.Б байгууллагын итгэл эвдэж, хуурч мэхлэн 8.500.000 төгрөгийг гаргуулж авсан байсан” /3 хх-н 25-26/ гэсэн,

гэрч М-ын Н-ын “... Б нь манай байгууллагад ирж 8.500.000 төгрөгийн зээл хүссэн. Тухайн эмэгтэй нь манай байгууллагад итгэмжлэл харуулсан ба уг итгэмжлэлийг манай захирал Д.О үзээд зээл олгох шийдвэрийг гаргасан. Б манай байгууллагад ХХХ улсын дугаартай Кроун машиныг шилжүүлж 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулж, Б 8.500.000 төгрөгийн талыг нь бэлнээр талыг нь дансаар шилжүүлсэн” /3 хх-н 31-32/ гэсэн,

Гурав: 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Э-с Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлэн 700.000 төгрөгийг, дансаар 100.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г-н Э-ын “... би утсаар нь Батчимэгтэй холбогдоод “та Солонгосын виз гаргаж байгаа юм уу” гэхэд “хүнээ аваад дууссан байгаа, чи хэнээс сонссон юм” гэхээр нь би эгчээсээ сонссон гэдгээ хэлсэн. Тэгэхэд Б “за чи цагийн дараа эргээд залгаадах” гэсэн. Хэсэг хугацааны дараа Б өөрөө залгаад “яг одоо нэг хүний 400.000 төгрөг, нөхөртэйгөө хамт 2 паспорт, 800.000 төгрөг хорооны тодорхойлолт, цээж зургаа авуулаад ир” гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрийн хойно байрлах PC mall дэлгүүрийн үүдэнд Б уулзалдаад Алтай хотхонд гэрийнх нь гадаа нэхсэн бичиг баримтыг нь бэлэн 700.000 төгрөгийн хамт Б өгөөд явсан. Тэгээд үеэл болох С, М нарт Солонгосын виз хөөцөлдөж байгаа, Б гэх хүнд мөнгө өгсөн гэсэн чинь С, М нар мөн сонирхоод ахиад бид хоёрын материалыг авахгүй байхдаа гэсэн. Б бидэнд анх хэлэхдээ “2017 оны 10 сарын 20 гэхэд Солонгост оччихсон байна” гэж хэлж байсан ба Б ярих бүрт ямар нэгэн шалтаг хэлээд уулзалддаггүй байсан. Тэгээд бүр 11 cap гарчхаад байхад ямар нэгэн шийдгүй байсан... Б утсаар яриад би нөхрийнхөө материалыг авъя гэсэн чинь Б “за тэгвэл тэг тэг” гэж хэлээд мөн алга болсон. Барьдаг дугаараа сольсон. Би Б-ийн гэрийнх нь гадаа Алтай хотхонд 700.000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь нөхрийнхөө данснаас Б-ийн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Одоо түүнээс авах төлбөр тооцоо байхгүй” /4 хх-н 19-20/ гэсэн,

Дөрөв: 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.С-аас “сүмийн шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж дансаар 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э-ийн С-ын “... Батчимэг сүмийн шугамаар Солонгос улс руу гаргана, манай найз Солонгост сүмийн пастартай суусан байгаа, та нар явна гэвэл материалаа өгчих, эхний ээлжид 800.000 төгрөг өгчих гэсэн. Ингээд би “Ардын эрх”-ийн орчимд байх С гэж хувиараа мөнгө зээлдэг хүнээс 800.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж аваад Энхтуулын нөхөр Ариунбаярын ХААН банкны 0000000 тоот дансанд “Ардын эрх”-ийн тэнд байрлах ХААН банкны АТМ-ээс шилжүүлсэн. Энэ мөнгийг Б-ийн данс руу А мобайл банкаар шилжүүлсэн. 10-аад хоногийн дараагаас буюу 10 дугаар сарын дунд үеэс эхэлж Б-тэй 0000 гэсэн утсаар холбогдож юу болж байна гэхэд жаахан хойшилсон, явах хүмүүс.ийн нэгнийх нь виз гараагүй байна, та нарынх болчихно гэж хэлсэн. Ингээд удаа дараа ярихад гарна л гэдэг байсан. Сүүл рүүгээ 12 сард “визний асуудал чинь болохоо байсан, авсан 800.000 төгрөгийг дансанд чинь хийнэ” гэсэн. 12 сарын дундуур найман шарга дээр уулзаж гадаад паспортоо авсан” /4 хх-н 11-12/ гэсэн,

Тав: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ц-с дансаар шилжүүлүүлэн 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Мөнхбатын Цэнд-Аюушийн “... миний бие 2017 оны 10 дугаар сарын үеэр аав дүү болон эхнэрийг нь Солонгос улс руу явуулахаар зуучлалын газрыг хайсан. Тэгсэн фэйсбүүкийн зар харж байтал Солонгос улс руу сүмийн шугамаар явуулна гэсэн 99995103 дугаарын утас руу явуулахад 1 хүний 1.500.000 төгрөг, урьдчилгаа гэж 300.000 төгрөг өгнө гэсэн ба визийг сүмийн шугамаар гаргана гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажил буюу ХХХХ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бизнес таурын доод давхрын нотариатын газар гэрээгээ хийж 3 хүний мөнгө болох 900.000 төгрөгийг хаан банкны 00000000 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тус 3 хүний виз сарын дотор гарна гэсэн ба 1 сарын дараа утсаа авахгүй байсан. Дандаа худал хэлж шалтаг тоочсоор өдийг хүрсэн” /4 хх-н 11-12/ гэсэн,

Зургаа: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсьн виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Э.А-с ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлүүлэн 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э-ийн А-ын “... 2017 оны 10 сарын 10-нд фэйсбүүкийн “Солонгос дахь Монголчууд” гэсэн групп дээр “Кристалл Кристалл” гэх хэрэглэгч “Солонгос руу явах нь чат” гэсэн зар байхаар нь холбогдсон чинь “сүмийн шугамаар явуулна, эхний ээлжийн хүмүүс 2017 оны 11 сарын 20 гэхэд явна" гээд 39329000 гэсэн дугаар өгсөн. Би утсаар яриад гэрт нь очиж уулзсан, гэр нь ХХХ хотхоны 18 дугаар байрны 82 тоотод байсан, уулзахад явах хүмүүсийн материалыг эхлээд Солонгос улс руу явуулна, манай найз материалыг чинь бүрдүүлнэ гэсэн. Ингээд маргааш нь 2017 оны 10 сарын 11-нд би Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ төвийн Экспрэсс банкнаас Б гэх хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 10 сарын 20-ны үед Б-тэй 00000 утсаар холбогдож “найдвартай юу, найдвартай юм хийнэ биз дээ, татгалзсан хариу авбал бид хоёрт хэцүү, чи найзтайгаа яриад эргэж хэл” гэсэн чинь орой нь “элчинд бол таньдаг хүн байхгүй, материалыг чинь мөнгөтэй нь хамт буцаагаад өгнө” гэсэн. “2017 оны 11 сарын 20-нд өгнө” гэж хэлээд өгөөгүй... би орой нь 17 цагийн орчимд залгатал “орой хийнэ, дансаа өгчих, 30 минутын дараа хийнэ гэж худлаа хэлээд одоо бүр утсаа авахаа больсон/3 хх-н 130-131/ гэсэн,

Долоо: “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.Д-с Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 995.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөг тус тус дансаар шилжүүлэн авч нийт 1.095.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д-ийн Д-ын “... 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Фэйсбүүкээр Солонгос дахь Монголчууд групп дээр Солонгос улс руу гаргаж өгнө гэсэн зарын дагуу Б гэх эмэгтэйтэй 0000 дугаарын утсаар холбогдоод сансарын тунелын орчим Б-тэй уулзаж бичиг баримтаа манай эхнэр аваачиж өгсөн. Тэгээд 21 хоногийн дараа виз чинь гарна 2.000.000 төгрөг өгөөрэй гэсэн. Тухайн үедээ эхнэр бид хоёроос 995.000 төгрөг, хэд хоногийн дараа 100.000 төгрөг авсан. .. түүнээс хойш мөнгө ч байхгүй, виз ч гараагүй” /3 хх-н 179-180/ гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэргүүдийн үйл баримтын талаар ХХХХХХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолд тодорхой дурдагджээ.

Харин шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн “залилах” гэмт хэргийн нэг үйлдэл болох

“Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХХ хотхоны 00 дугаар байрны 0 дугаар орцны 0 тоотод хохирогч Г.У-с 500.000 төгрөгийг ХААН банкин дахь 00000000 дугаарын дансанд шилжүүлэн авсан үйлдэл нь:

хохирогч Г-ын У-ын “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Фэйсбүүкийн зар дээр ямар нэртэй фэйсбүүк байсныг нь санахгүй байна, ямар ч байсан Есүсийн сүмийн шугамаар хүмүүсийг Солонгос улс руу виз гарган зуучилж, богино хугацаанд холбогдоорой гэсэн байсан юм. би уг зараар 000000 гэсэн дугаар руу тэр өдрөө багтаан 14 цагийн орчим залгахад нэг эмэгтэй хүн утас авсан. Би виз гаргах галаар зарын дагуу ярьж байна гэхэд өөдөөс “аан за” гээд өөдөөс уриалгахан нь аргагүй надад “гадаад паспорт болон 500.000 төгрөг байхад болно, ирээд уулзаач” гэхээр нь би 2, 3 хонож байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөгөө эмэгтэй рүү дахин залгаж холбогдоод уулзахаар болсон. Тэр эмэгтэй өөрийнхөө хаягийг ХХХХ дүүргийн 1 дүгээр хорооны газар нутагт байрлах ХХХ хотхоны 00 дугаар байрны 0 дугаар орцны 00 тоотод хүрээд ир гэхээр нь 15 цагийн үед гэрт нь очиж уулзахад 5, 6 насны орчмын хүүтэйгээ нэг эмэгтэй байсан. Гэрт нь ороод танилцахад өөрийгөө Б гэж танилцуулсан би Солонгос гарах визний мэдээлэл авах чиглэлээр асуухад Батчимэг “Есүсийн шугамаар хүмүүс гаргаж байгаа, нэлээдгүй олон хүн гаргах санаа байгаа, материалын хувьд бол гадаад паспорт болон 500.000 төгрөг л байхад болно” гэж хэлэхэд нь би ойрхон хугацаанд Солонгос гарах ажилтай байна гэх мэтээр ойр зуурын зүйл ярьж сууж байгаад Б-ийн өөрийнх нь данс болох 00000 гэсэн ХААН банкны данс руу өөрийнхөө 0000000 гэсэн тоот Хаан банкны данснаасаа 500.000 төгрөгийг мобайл банкаар гүйлгээ хийсэн. Гүйлгээний утга дээр визний төлбөр гэж бичиж явуулж байсан юм. Б удахгүй виз чинь гарна, асуудал байхгүй шүү гэж хэлж байсан, би энэ өдрөөс хойш 2, 3 хоноод Батчимэг рүү утсаар залгаж визний талаар асууж тодруулахад удахгүй гарна, хүлээж бай гэхээр нь итгээд л яваад байсан. Тэгж байтал Б утсаа ч авахаа байгаад алга болсон” /7 хх-н 211-214/ гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

“Залилах” гэмт хэргийн нийт 16 удаагийн үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Б нь бусдад 27.877.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Д.Б нэр бүхий хохирогч нарт учруулсан 27.877.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба энэ тухай прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн заалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Б 48 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан 1 ширхэг флаш, 1 ширхэг CD зэргийг хэрэгт хавсарган үлдээв.

Шүүх шүүгдэгч Д.Б-т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцэв.

Учир нь, “залилах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, ингэж үйлдэхдээ хэргийн зарим шүүгдэгчийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж буруутгасан мөртлөө энэ үйлдэлд нь хамжигчаар оролцсон шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ялласан байна.

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэдэг агуулгаар шүүх хэргийг прокурорт буцаагаагүй болно. 

Шүүх хуралдааны явцад улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-т 1 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын хамгийн доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн саналуудыг тус тус гаргасныг шүүх хүлээж аваагүйг дурдах нь зүйтэй.

Нэг талаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, ялангуяа бага насны хүүхдийн хамтаар өрх толгойлж амьдардаг гэх эмэгтэй хүнийг /шүүгдэгчийг/ хорих ял биечлэн эдлүүлэхээр шийтгэх нь хүнлэг бус,

нөгөө талаас бусдыг 16 удаагийн үйлдлээр залилан мэхэлсэн хүнд /шүүгдэгчид/ торгох ял, тэр тусмаа 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд уг ял нь үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохиромжгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Б овогт Д-ийн Б-ийг бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Б 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг флаш, 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ