Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.*******, Г.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч М.*******    нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч  ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт   холбогдох эрүүгийн 2136000000155  дугаартай, 178/2021/0117/Э/ индекстэй хэргийг 2021 оны  09 сарын 23- ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 сарын 29- ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн суманд 2002 оны 05 сарын 18- ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ард дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхийн хамт Ховд аймгийн сумын Цагаанбулан багт мал маллаж амьдардаг, аминдаа гэр нэг, 212 толгой мал, мотоцикл нэгийн хөрөнгөтэй сарын өрхийн орлого 330000 төгрөг,  ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

2.Монгол улсын иргэн, Ховд аймгийн суманд 1999 оны 03 сарын 08- ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, ард дөрвөд, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, ахын хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа хашааны газар, гурван өрөө хувийн  орон сууц, Приус-20 маркын автомашин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 сарын 25- ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.тай маргалдаж, түүнийг зодож доод уруулын баруун хэсгийн шарх, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний үзүүрийн хэсгийн паалангийн эмтрэлт, хүзүүний баруун хэсгийн зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан,

Мөн Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 сарын 25-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас М.*******тай маргалдах явцдаа түүнийг Г.*******тай бүлэглэн зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг хэсгийн зулгаралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, хэвлийн дээд дунд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 сарын 25-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас М.*******тай маргалдах явцдаа түүнийг Б.*******тай бүлэглэн зодож, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг хэсгийн зулгаралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, хэвлийн дээд дунд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 550000 төгрөгний хохирлыг төлсөн. Хуульд заасан торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.*******гийн өгсөн... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 550000 төгрөгний хохирлыг төлсөн. Хуульд заасан торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн шалгах ажилллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  / Ховд аймгийн Жаргалант сумын  Баатархайрхан багийн 1 дүгээр гудамж 24 тоотод оршин суух, 1999 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн дунд боловсролтой, сантехникчийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, ПЕ 99070315 дугаарын регистртэй/ Цагаан овогт Мөнхбилэгийн *******гийн өгсөн... 2021 оны 07 сарын 25-ны өдөр сумын Тоосгоны үйлдвэр дээр 15 гэрээт цэргийн хамт ажиллаж байсан.Тэр өдөр Б.******* гэдэг залуу согтуу машинаас бууж ирээд “та нарын ажил дуусаж байна уу” гэж асууж байсан. Б.******* үйлдвэр хариуцан ажиллаж байсан Моогий гэдэг залуутай уулзаад буцаж явах үедээ таслагч дээр сууж байсан залуугийн хацар луу цохиод, Билгүүн гэх залуугийн нүүр лүү нойтон тоосго шидсэн. Б.******* “хэдэн гэрээт цэрэг давраад байгаа шүү манай залуучууд ажил хиймээр байна” гэж байсан. Би найз нараа дагуулж ирээд үзэх үү гээд яваад өгсөн. Тэгээд бид нартай солигдох энгийн хүмүүс ирсэн байсан тул бид нар бууцгаасан. Бид нар  амрах байрандаа ороод хувцсаа аваад усанд орохоор гол дээр очоод усанд орж байтал бид нарын араас Н.Баттөмөр ах ирээд таван хүн  ажиллах хэрэгтэй байна гээд таван цэрэг аваад явсан. Н.Баттөмөр ах яваад удалгүй Б.******* дөрвөн машинтай арваад залуутай ирсэн. Б.******* шууд над руу чиглэж ирээд “найзуудаа дагуулаад ирлээ, үзэх үү” гээд намайг шууд  мөргөөд хоёр шанаадсан. Тэгээд намайг голын  ус руу унаад босоод ирэхэд  нэг найз нь “наад цэрэг чинь ямар том цэрэг бэ “ гээд толгой руу өшиглөсөн. Тухайн үед Б.******* надаас холдоод  Б. луу явсан. Б.   “найз яах гээд байна” гэхэд түүнийг шанаадаад авсан. Тэгээд ус руу унаад усан дотор ороод Б.ыг зодчихоод уснаас гараад ирсэн. Дахин над дээр ирээд нүүр лүү цохихоор нь нүүрээ дараад тонгойсон. Б.Алташагайгийн хоёр найз нь ирээд нүүр лүү өшиглөсөн. Н.Баттөмөр ах ирээд бид нарыг салгасан. Бид нарыг 123 дугаар ангийн  рот хариуцсан дарга Бямбасүрэн ахалж байгаад 2021 оны 07 сарын 19- ний өдрөөс дэслэгч Мөнхтөр хариуцаж байсан. Би Улаанбаатар  хот хоёр удаа явсан. Нэг удаад үзүүлсэн. Дараагийн удаа хагалгаанд орохоор явсан боловч Ковид тусаад буцаж ирсэн. Замын зардал, замдаа хэрэглэсэн хоолны зардалд, хотод очоод айлын гэр түрээсэлсэн зардал нийт 3668332 төгрөг нэхэмжилж байна. Хотод ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн байгаа. Хохирлын баримтыг шүүхэд өгсөн. Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь 1100000 төгрөгний хохирол төлсөн. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Санал хүсэлт байхгүй ... гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 01-06 тоотод оршин суух, 1998 оны 11 сарын 27- ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, эрчимжсэн мал аж ахуй фермерийн мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, ах эгч нарын хамт амьдрах, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээт цэрэг, ПЖ98112711 дугаарын регистртэй/ Адууч ургийн овогт Баянмөнхийн ын өгсөн... 2021 оны 07 сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэрт 15 гэрээт цэргийн хамт ажиллаж байсан. Б.******* гэх залуу  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаас бууж ирээд “ та нарын ажил дуусаж байна уу “ гэж асуухад болоогүй гэдгээ хэлсэн. Тэгээд Б.******* үйлдвэр хариуцан ажилладаг Моогий гэдэг залуутай уулзаад буцаж  эргэх замдаа таслагч дээр суудаг  нэрийг нь үл мэдэх залуугийн хацар луу гараараа цохиод нойтон тоосго аваад манай гэрээт цэрэг Билгүүн рүү шидэхэд  нь “ажлаа хийж байгаа хүн яаж байгаа юм бэ” гэхэд  “хэдэн гэрээт цэрэг давраад байгаа бид нар ажлаа хиймээр байна, та муусайн гэрээд цэрэг нар 12 тэрэг хийж дуусгаад 4 тэрэг ачиж чадахгүй байна уу” гэхэд М.******* “чадахгүй” байна гэж хэлсэн. Б.******* “та 15 цэрэг амь нэгтэй юмаа, би таван найзаа дагуулж ирээд 15 цэрэг 5 найзтай халз үзэх үү” гээд явсан. Тэгээд бид нартай солигдох энгийн хүмүүс ирсэн байсан тул бид нар ажлаасаа буусан. Бид нар амрах байрандаа ороод бөөнөөрөө хувцсаа угааж, усанд орохоор гол руу явсан. Голын эрэг дээр очоод усанд орох гээд байж байтал  бид нарын араас Н.Баттөмөр ах ирээд   мөнгийг нь өгөөд орой хүртэл ажиллуулах хэрэгтэй байна гээд таван цэрэг аваад явсан. Н.Баттөмөр ах яваад удалгүй Б.******* дөрвөн машинтай арваад залуутай ирсэн. Б.******* шууд М.******* луу чиглэн очоод “ би найзуудаа дагуулаад ирлээ үзэх үү “ гээд М.*******г мөргөөд хоёр хацар луу нь шанаадсан. М.*******г голын ус руу унаад босож ирэхэд нь нэг найз нь “ямар том гар бэ” гээд М.*******гийн толгой руу өшиглөсөн. Тухайн үед Б.******* нь М.*******гаас холдоод  “чи муу их хуцаад байлуу” гээд миний хажууд ирсэн. Тэгээд “яах гээд байгаа юм вэ хөгшин” гэхэд Б.******* намайг шанаа руу цохиод дахиж  гол дотор  цохиод байсан. Би өөрийгөө хамгаалахаар түлхээд хажуу тал руу эргэх гэтэл уруул руу цохисон. Тухайн үед цагдаа болон Н.Баттөмөр ах нар ирээд зодооныг тараасан. Бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Бид нарыг дэслэгч Мөнхтөр хариуцаж байсан. Миний биед зовиурлах зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 10-12 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн... 2021 оны 07 сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэрт 15 гэрээт цэргийн хамт ажиллаж байсан. Б.******* гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үйлдвэрт ирээд Ноогийтой уулзсан. Миний таслагч хийх газарт ирээд 14 цаг өнгөрч байхад яагаад буухгүй байгаа юм гээд миний хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд М.*******, Б. нартай маргалдаж байгаад явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганпүрэвийн өгсөн... 2021 оны 07 сарын 25- ны өдрийн 14 цагийн үед Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны  үйлдвэрт ажилладаг Б.******* гэх залуу  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирээд намайг хоч нэрээр Ноогий гэж дуудаж уулзаад “ 14 цаг өнгөрсөн байхад цэргүүд яагаад бид нарын цагаар ажиллаад байна “ гэхэд нь би энгийн хүмүүс ирэхээр шууд ажиллана гээд гаргасан. Миний өрөөнөөс доошоо буухдаа цэргүүдтэй ажлын цагаас болж маргалдаж байгаад гарсан ... гэх мэдүүлэг/ хэргийн 20-21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Аллабергений өгсөн... Ховд аймгийн сумын багт байрлах Тоосгоны үйлдвэрт гэрээт цэргийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 2021 оны 07 сарын 25- ны өдөр үүргээ гүйцэтгэж байхад Б.******* гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд таслагч  дээр суудаг Б. гэдэг ахыг чи цаг сунгаж ажилладаг хэн бэ гээд нүүр лүү нь нэг цохисон. Тоосго аваад гэрээт цэрэг Билгүүн рүү шидэхэд хажуугаар нь өнгөрсөн. Тухайн үед Б.*******  нь М.*******, Б. нартай маргалдаж байгаад явсан. Голын эрэг дээр бид нарыг хариуцан ажиллаж байсан Мөнхтөр нарын хамт ирсэн байхад үйлдвэрийн дарга Н.Баттөмөр ирээд 5 цэрэг аваад явсан. Тэд нарыг явсны дараахан Б.******* гэх залуу гурван машинтай ирээд шууд М.******* луу очоод “ 15 гэрээт цэргийн эсрэг 5 найзаа дагуулаад ирлээ “ гээд М.*******гийн хөмсөг, хамар луу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд Б. луу очоод “ Үйлдвэр дээр том байлаа “ гээд нүүр лүү нь цохиод ус руу унагасан. Тухайн үед М.******* уснаас гарч ирэхэд Б.******* нь М.*******гийн нүүр толгой руу 2-3 удаа цохиход хажуунаас нь зүс таних хоёр залуугийн нэг нь зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн, нэг нь нүүр лүү  нь цохисон. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг салгасан ... гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Очир-Эрдэнийн өгсөн...  2021 оны 07 сарын 25-ны өдөр үүргээ гүйцэтгэж байхад Б.******* гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд таслагч  дээр суудаг Б. гэдэг ахыг чи цаг сунгаж ажилладаг хэн бэ гээд нүүрлүү нь нэг цохисон. Тоосго аваад гэрээт цэрэг Билгүүн рүү шидэхэд хажуугаар нь өнгөрсөн. Тухайн үед Б.******* нь  М.*******, Б. нартай маргалдаж байгаад явсан. Голын эрэг дээр бид нарыг хариуцан ажиллаж байсан Мөнхтөр нарын хамт ирсэн байхад үйлдвэрийн дарга Н.Баттөмөр ирээд 5 цэрэг аваад явсан. Тэд нарыг явсны дараахан Б.******* гэх залуу гурван машинтай ирээд шууд М.******* луу очоод “ 15 гэрээт цэргийн эсрэг 5 найзаа дагуулаад ирлээ “ гээд М.*******гийн хөмсөг, хамар луу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд Б. луу очоод “ Үйлдвэр дээр том байлаа “ гээд нүүр лүү нь цохиод ус руу унагасан. Тухайн үед М.******* уснаас гарч ирэхэд Б.******* нь М.*******гийн нүүр толгой руу 2-3 удаа цохиход хажуунаас нь зүс таних хоёр залуугийн нэг нь зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн, нэг нь нүүр лүү нь цохисон. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг салгасан ... гэх мэдүүлэг / хэргийн 28-29 дүгээр  хуудас/  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Билгүүний өгсөн... Ховд аймгийн сумын багт байрлах Тоосгоны үйлдвэрт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн тушаалаар гэрээт цэргээр томилогдон ажиллаж байсан. 2021 оны 07 сарын 25- ны өдөр 14 цагийн үед Б.******* гэх залуу согтуу ирээд таслагч дээр ажилладаг Б. ахыг чи муу цаг хэтрүүлж ажилалаа гээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод, тоосго аваад над руу шидэхэд миний хажуугаар өнгөрсөн. Тухайн үед М.*******, Б. нартай хэл ам хийж байгаад машинаа асаагаад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтөрийн өгсөн.. Би Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн тушаалаар Ховд аймгийн сумын багт байрлан үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэрт гэрээт 15 цэрэг  хариуцан ажиллаж байна. 2021 оны 07 сарын 25- ны өдөр 14 цагийн үед Б.******* гэдэг залуу архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үйлдвэр дээр ирээд таслагч дээр суудаг Б. гэдэг залууг өөрийн ээлжин дээр ажиллахгүй хүний ээлжин дээр ажилалаа гээд нэг алгадаад,буцаад нэгдүгээр зам дээр ажиллаж байсан Б.Билгүүн рүү тоосго шидээд шидсэн тоосго нь хажуугаар нь өнгөрсөн. Тэгээд би 2 дугаар зам дээр очоод Б.******* гэдэг залууд хууль ёсны  шаардлага тавихад та нар цагтаа ажлаа хийсэнгүй гээд М.*******, Б. нартай маргалдаж байгаад машинаа асаагаад явсан.  Би үйлдвэрийн эзэн Н.Баттөмөрт гэрээт цэргээ усанд оруулаад ирье гээд чөлөө аваад гол дээр очоод усанд орж байхад араас үйлдвэрийн дарга Н.Баттөмөр ирсэн. Үйлдвэр дээр энгийн ажилчдаас 5 хүн дутуу ажиллаж байна мөнгийг аваад ажиллачих гээд 5 гэрээт цэрэг аваад явсан. Удалгүй бид нар дээр 5 машин ирсэн. Б.******* машинаас шууд бууж ирээд “ найзуудаа аваад ирлээ одоо та нартай зодолдох уу “ гээд шууд М.******* луу очоод хөмсөг нүүр лүү нь цохисон. Тэгээд Б.ын нүүр лүү нь цохиод буцаж очоод Б.******* нь М.*******г шанаадаад усанд доошоо суулгаад танихгүй хоёр залуугийн нэг нь нүүр лүү нь цохисон. Нэг нь хөл рүү өшиглөсөн. Удалгүй Н.Баттөмөр дарга, цагдаа нар ирээд салгасан. Б.******* гэх залуу ажлын цаг дээр маргалдаж зодолдох шалтгаан болсон... гэх мэдүүлэг / хэргийн 34-36 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тамирын өгсөн... 2021 оны 07 сарын 25- ны өдөр 16 цагийн үед аймагт ажлаар ирээд явж байхад Ховд аймгийн сумын багаас манай найз Б.******* залгаад “ үйлдвэрт ажилладаг гэрээт цэргүүдтэй маргаан гарлаа хурдан хүрээд ир “ гэхээр нь Сайханаатай хамт очсон. Голын эрэг дээр байна гэхээр нь голын эрэг дээр очиход Б.******* нь М.******* гэх цэргийг мөргөөд нүүр лүү нь 2-3 удаа цохиод ус руу оруулаад доошоо тонгойлгоход салгах гээд салахгүй болохоор нь М.*******гийн зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн. Г.******* нэг шанаадсан. Би тухайн хоёр цэрэгтэй маргалаа гэхээр нь би салгахаар очсон. Надад зодох шалтгаан байгаагүй ...  гэх мэдүүлэг  / хэргийн38-39 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баттөмөрийн өгсөн... 2021 оны 07 сарын 25- ны өдөр 14 цагийн үед Б.******* гэдэг залуу ирээд “ энгийн ажилчид ажилламаар байна, гэрээт цэргүүд байнга ажиллахгүй ш дээ “ гэхээр нь ахын дүү согтуу байна яв гээд явуулсан.  Дараа нь гэрээт цэрэг хариуцсан Б.Мөнхтөр гэдэг залуу цэргүүдээ гол дээр усанд оруулаад ирье гээд зөвшөөрөл аваад явсан. Удалгүй надад 5 цэргийн хэрэг гарахаар нь Б.Мөнхтөрөөс очиж 5 цэрэг аваад буцаад явж байхад замд Б.*******, , Оогий, нэг залуутай машинд суучихсан таарсан. Би тэд нарыг гэрээт цэргүүд дээр очиж болохгүй гээд явсан. Би  зодоон болж магадгүй гэж бодоод ын цагдаагийн хэсэг дээр ирж хэлсэн. Б.*******гийн аавд нь мэдэгдэхээр очиход байхгүй байхаар нь гол дээр ирсэн. Цагдаа нар очоод тарааж байсан. Гэрээт цэрэг М.*******, Б. нар зодуулсан байдалтай байсан. Тэгээд цэргүүдээ үйлдвэр дээр авчраад байхад Б.******* нар  ирээд хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь 7043102-т мэдэгдсэн.  Манай үйлдвэр нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ар талын орлогч Хатанбаатар гэдэг хүнтэй 2 сарын гэрээ байгуулан 15 гэрээт цэргийг ажиллуулж байгаа. Б.*******г сумынх гэдгээр нь танина. 2021 оны 04 сараас манай үйлдвэрт ирэн очин ажиллаж байсан. М.*******, Б. нарыг хэн цохисныг хараагүй... гэх  мэдүүлэг / хэргийн 41-42 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 07 сарын 25-ны өдөр 14 цагийн үед Ховд аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэр дээр очоод даамал Моогийтой уулзаад “ 14 цагт ажиллана гэсэн яасан бэ” гэж асуухад гэрээт цэргүүд нормоо хийж дуусаагүй байна гэсэн. Тэгэхээр  манай ынхан оройн цагаар ажиллахгүй, мөнгөний ажил хийх боломжгүй байна гэж хэлсэн.   Тэр үед М.******* “ чи наад үгээ даргадаа хэл” гэснээс болоод цэргүүдтэй үл ойлголцож, маргаан гарсан. Би уурандаа таслагч дээр суудаг залууг хоёр цаг болоод байхад ажлаа зогсоосонгүй гээд нэг удаа шанаадсан. Нэг тоосгыг Б.Билгүүн гэх гэрээт цэрэг рүү шидээгүй зүгээр газар луу шидсэн.  Тухайн үед Б. гэх залуу  “ямар даварсан гөлөг вэ” гэхээр нь намайг ганцаар гэж битгий бодоорой найзуудаа дагуулаад ирье гээд машинаа асаагаад үйлдвэрээс гараад явах зуур Н.Баттөмөр гэх үйлдвэрийн даргатай таарсан. Би манай сумын энгийн ажилчид ямар ч мөнгөний ажил хийж чадахгүй байна, бид нар 14 цагаас хэтрүүлэхгүй ажилламаар байна гэхэд намайг  архи уучихсан юмуу одоо ажиллана гээд явсан. Тэгээд гол ороод өглөө хамт архи ууж байсан найз нартаа болсон явдлыг хэлсэн. Ховдоос Сайханбилэг гэх найзыгаа ганцаараа хүрээд ир гэхэд 3 найзаа дагуулаад ирсэн. Гурван машин гээд 3 залуу дагуулаад гэрээт цэргүүд дээр гол дээр очсон. Би шууд машинаас буугаад М.******* гэх гэрээт  цэрэг дээр очоод “ чи өдөр их юм хуцаад байсан, 5 – ын эсрэг  15 гэрээт цэрэг үзэх үү “ гээд М.*******г татаж толгой руу мөргөж унагаад босож ирэхэд хоёр шанаадсан. Тэгээд Б. гэх гэрээт цэрэг дээр ирээд хоёр шанаадаад маргаад байж байтал цагдаа нар ирсэн. М.*******гийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Г.******* М.*******гийн нүүр лүү ганц удаа цохисон. Харин Тамираа М.*******гийн араас гуя руу нэг удаа өшиглөсөн. Гэрээт цэргүүд ажиллана гэсэн цагтаа ажиллаагүйгээс болж маргалдсан. Гэрээт цэрэг дээр очих санаа гаргасан хүн нь би өөрөө байгаа юмаа. Би М.*******, Б. нарыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг/ хэргийн  119 дүгээр  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 07 сарын 25-ны өдөр Б.*******, , , нарын хамт  Ховд голын эрэг дээр хоёр Соёрхол архи уусан. Б.******* согтуу яаж ажил хийхэв, тоосгоны үйлдвэр орчихоод ирье гээд Баянмөнхийн хамт явсан. Тэгээд нэг цагийн дараа ирсэн ба ирэхдээ гэрээт цэргүүдтэй маргалдлаа  гэсэн. Тухайн үед бид нарын дээр гэрээт цэргүүд усанд орохоор ирсэн байсан. Тэгтэл тэнд машинтай хүмүүс ирэхээр нь яваад очтол Б.******* найзуудтайгаа ирээд гэрээт цэрэг нартай маргалдаад Б.******* М.*******г шанаадаад цохиж байхаар нь би доороос нь нэг удаа өшиглөсөн. Б.ыг Б.******* бас шанаадаж цохисон. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Би М.*******г нэг удаа өшиглөсөн. Б.ыг зодоогүй ... гэх мэдүүлэг / хэргийн 127 дугаар хуудас /   

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 427 дугаартай ... Б.ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед доод уруулын баруун хэсгийн шарх, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн паалангийн эмтрэлт, хүзүүний баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх  боломжтой. Б.ын  биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын  2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 58-59 дүгээр хуудас/

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 428 дугаартай ... М.*******гийн  биед гэмтэл тогтоогдлоо. М.*******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний хэсгийн зулгаралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, хэвлийн дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. М.*******гийн  биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх  боломжтой.  М.*******гийн   биед учирсан дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. М.*******гийн  биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын  2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 68-69  дүгээр хуудас/

 Хохирогч М.*******гийн эмчид болон эмнэлгийн байгууллагад үзүүлсэн,  замын зардал зэрэг хохирлын баримтууд / хэргийн 142- 177 дугаар хуудас / зэрэг болно.

Шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 сарын 25-ны өдөр  Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н.Баттөмөр захиралтай тоосгоны үйлдвэр дээр очиж, тухайн үйлдвэрт гэрээтээр ажиллаж байсан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гэрээт цэрэг М.*******, Б. нартай “ажлын цаг хэтрүүлэн ажилалаа, энгийн ажилчдыг ажиллуулсангүй”  гэж маргалдсан, Б.******* нь архи хамт ууж байсан найз  нартаа гэрээт цэргүүдтэй  маргалдсан талаараа хэлсэн, найз нарын хамт сумын багийн нутаг  дэвсгэрт  голын усанд орж байсан гэрээт цэргүүд дээр очиж, Б.******* нь гэрээт цэрэг М.*******д “ би найзуудаа дагуулаад ирлээ үзэх үү “ гээд түүнийг толгойгоороо нүүр лүү нь мөргөж, хоёр шанаа руу нь 2-3 удаа  алгадсан ,М.*******г ус руу унаад босож ирэхэд нь Б.Алтаншайгай хамт  Г.******* гэгч нь “ наад цэрэг чинь ямар том цэрэг вэ” гэж М.*******гийн толгой руу өшиглөсөн,Б.******* нь  цаашаа  гэрээт цэрэг Б. дээр очоод “ чи муу их хуцаад байл уу гээд “ Б.ын толгой руу гараараа цохиж, ус руу унахад нь урууланд нь цохисон гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 сарын 25-ны өдөр  тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан гэрээт цэрэг хохирогч Б.тай “ ажлын цагтаа буусангүй, энгийн ажилчдыг ажиллуулсангүй “ гэж маргалдаж, улмаар голын усанд орж байх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ чи  муу их хуцаад байлуу “ гэж түүний толгой, уруул хэсэг рүү гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... доод уруулын баруун хэсгийн шарх, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний үзүүр хэсгийн паалангийн эмтрэлт, хүзүүний баруун хэсгийн зулгаралт ...гэх  гэмтэл учруулсан  

Мөн шүүгдэгч Б.******* нь  гэрээт цэрэг М.*******тай “ ажлын цагтаа буусангүй, энгийн ажилчдыг цагт нь ажиллуулсангүй “ гэж маргалдаж,  өдөр нь  хамт архи ууж байсан найз нар   дээрээ очиж, найз нартаа гэрээт цэргүүдтэй муудалдсан талаар хэлж,   архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин голын усанд орж байсан гэрээт цэргүүд дээр ирж, гэрээт цэрэг, хохирогч М.*******г “ найзуудаа дагуулаад ирлээ үзэх үү “ гээд түүний нүүр лүү толгойроо мөргөж, 2-3 удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохиж, голын ус руу  унагаасан, М.*******г голын уснаас  босож ирэхэд нь Б.*******тай хамт ирсэн Г.******* нь М.*******д хандаж “ наад цэрэг чинь ямар том цэрэг вэ “ гэж толгой руу нь өшиглөж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний хэсгийн зулгаралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, хэвлийн дунд хэсгийн зулгаралт... гэх гэмтэл учруулсан нь   хэрэгт авагдсан гэрч Б.Ганпүрэв, Б., А.Аллаберген, Г.Очир- Эрдэнэ, Б.Билгүүн  нарын мэдүүлэг, хохирогч Б., М.******* нарын мэдүүлэг, Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 427, 428 дугаартай дүгнэлтүүд   зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь хохирогч Б., М.******* нарын нүүр толгойн хэсэгт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөхөд  гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж  хохирогч нарыг цохиж,  тэдгээрийн эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэнэ ... гэж заасан ба шүүгдэгч Б.******* нь гэрээт цэргүүдтэй маргалдсан талаар найз нартаа хэлсэн, найз Г.******* нь  Б.*******гийн хамт усанд орж байсан гэрээт цэргүүд дээр ирсэн. Б.******* нь  хохирогч М.*******д  хандаж “найзуудаа дагуулаад ирлээ үзэх үү “ гэж хэлээд  түүний нүүрэн хэсэгт толгойгоороо мөргөж, гараараа 2-3 удаа цохиж, голын усанд унаад босож ирэхэд түүний найз болох  шүүгдэгч Г.******* нь “ наад цэрэг чинь ямар том цэрэг вэ “ гээд хохирогч М.*******гийн  нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн нь  шүүгдэгч Б.*******гийн бусдыг зодож байгаа гэмт үйлдэлд нь санаатай нэгдсэн гэх үндэслэл тогтоогдож байгаа ба гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр  дээрхи нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.

  Иймд шүүгдэгч Б.*******г  шүүгдэгч Г.*******тай бүлэглэн   хохирогч М.*******г  зодож эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.*******г хохирогч  Б.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан, мөн шүүгдэгч Г.*******ыг шүүгдэгч Б.*******тай бүлэглэн   хохирогч М.*******г зодож  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “ бүлэглэж”  гэх  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирч байх тул  шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд   тус тус тооцов.

            Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байсан гэрээт цэргүүдтэй  маргалдсан талаараа хамт архи ууж байсан найз нартай хэлсэн,  найз нарыгаа дагуулан очиж,   хохирогч нарыг цохисон нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.******* нь 3663332 төгрөгний хохирол нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ... хэргийн   154 дүгээр хуудас дахь толгойн томографийн зурагны үнэ 36000 төгрөг, хэргийн 156  дугаар дахь эмийн үнэ 22000 төгрөг, хэргийн 157 дугаар хуудас дахь ЭМЖЖ шинжилгээний үнэ 76500 төгрөг, хэргийн 158 дугаар хуудас дахь зурагны үнэ 20000 төгрөг, хэргийн 159 дүгээр  хуудах дахь зурагны үнэ 10000 төгрөг, хэргийн 161 дүгээр хуудас дахь  үзлэгийн  үнэ 35000 төгрөг, хэргийн 163 дугаар хуудас дахь үзлэгийн үнэ 36000 төгрөг,  хэргийн 164 дүгээр хуудас дахь эмний үнэ 12500 төгрөг, хэргийн 165 дугаар хуудас дахь эмний үнэ 6000 төгрөг, хэргийн 166 дугаар хуудас дахь эмний үнэ 2100 төгрөг,  хэргийн 170 дугаар хуудас дахь эмний үнэ 62750 төгрөг, хэргийн 176, 179 дүгээр хуудас дахь Мөнхбилэг, М.******* нарын замын зардал 91000х2-182000 төгрөг,  хэргийн хэргийн 188 дугаар хуудас дахь замын зардал 91000х2- 182000 төгрөг, мөн замын зардал 91000х4-364000 төгрөг нийт 1099850 төгрөгийг шүүгдэгч Г.*******, Б.******* нараас гаргуулан хохирогч М.*******д олгож, хохирогч М.******* цаашид гарах эмчилгээний зардал,  мөн Улаанбаатар хотод гэр, орон сууц түрээсэлсэн  гэх зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, 2563482 төгрөгний хохирлыг хэлэлцэхгүй орхиж,   харин хохирогч Б. нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.  

            Хоёр: Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 128, 129  дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар,  шүүгдэгч Г.*******, Б.******* нарын  хувийн байдлын талаар гэрч Ц.Даваахишигийн өгсөн... манай дүү Б.******* нь 1999 оны 03 сарын 08- ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн,  дээрээ ах, эгчтэй, сумын 12 жилийн дунд сургууль төгсөөд 2017-2021 онд Их засаг их сургуулийг төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн,ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хөдөлмөрч,худлаа хэлдэггүй, хүүхэд байгаа юмаа... гэх мэдүүлэг/ хэргийн 50 дугаар хуудас/, гэрч Ш.Оюунчимэгийн өгсөн... Манай дүү Б.******* нь 1999 оны 03 сарын 08- ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн эцэг, эхийн хамт амьдардаг, 12 жлийн сургууль, Их засаг их сургуулийг тус тус төгссөн, Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөрт сайн ханддаг, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг/ хэргийн 52 дугаар хуудас/, гэрч Т.Төрбатын өгсөн...  манай найз Г.******* нь ******* гэдэг хүний бага хүүхэд эхийн хамт  мал маллаж амьдардаг,хүний үгнээс гардаггүй ажилсаг даруу зантай, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг/хэргийн 54 дүгээр хуудас/, гэрч Г.Батцэцэгийн өгсөн... Манай дүү Г.******* нь айлын бага хүүхэд, 12 жилийн дунд сургууль төгссөн, эх, ах эгч нарын хамт сумын Цагаанбулаг багт мал маллаж амьдардаг,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг/ хэргийн 56 дугаар хуудас/, согтолтыг тодорхойлсон тэмдэглэлээр шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 сарын 26- ны өдөр 1.55 буюу согтолтын дунд зэрэгтэй байсан гэх баримт/ хэргийн 73 дугаар хуудас/, шүүгдэгч Г.******* нь 0.82 хувийн   хөнгөн  зэргийн согтолттой байсан гэх баримт/ хэргийн 75 дугаар хуудас/, Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2021 оны 08 сарын 09- ний өдрийн 156 дугаартай ... Иргэн *******гийн ******* нь эрэгтэй, ПЗ 99030818 регистрийн дугаартай, ам бүл-3, ээж, аавын хамт тус багт амьдардаг ... гэх тодорхойлолт/ хэргийн 77 дугаар хуудас/, Ховд аймгийн сумын Цагаанбулан багийн Засаг даргын 2021 оны 08 сарын 09- ний өдрийн 167 дугаартай .... *******ын ******* нь эрэгтэй, ПЗ 02251814 регистрийн дугаартай, ам бүл-4, ээж, эгч нарын хамт  тус багт амьдардаг нь үнэн ... гэх тодорхойлолт/ хэргийн 78 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин  суугаа хаягийн тодохойлолтууд зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь  хохирогч М.*******д учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж,  шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч Г.******* Б.******* нар нь хохирогч М.*******гийн 5866125021 тоот дансанд 550000 төгрөгийг тус бүр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг  бүлэглэж , хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Г.*******, Б.******* нарт  280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,    шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохиролыг шүүгдэгч нар төлсөн, шүүгдэгч Б.*******гийн   эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкин дахь 5925254620  дугаартай данс битүүмжилсэн, шүүгдэгч Г.*******ын  эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5856168641 тоот данс битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд нарын өмгөөлөгч : Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн  талаар маргаагүй, шүүхээс төлүүлэхээр тогтоосон 1100000 төгрөгний хохирлыг шүүгдэгч нар  нь төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.******* нь настай эхийн хамт мал маллаж амьдардаг, шүүгдэгч Б.*******  нь эцэг эхийн хамт амьдардаг, шүүхээс оногдуулах торгох ялыг төлөх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  торгох ял шийтгэж өгнө үү гэх   дүгнэлт гаргав. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  бүлэглэж , хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.*******, Б.*******  нар  нь  анх удаа  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч нарын  хувийн байдал,  шүүгдэгч  нарын өмгөөлөгчийн гаргасан  дүгнэлт зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.*******д  зургаан  зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний   зургаан зуун   мянган  төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*******т  таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял  тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.*******д оногдуулсан 600000 төгрөгний торгох ял, шүүгдэгч Г.*******т оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг тус тус   03 сарын хугацаанд   сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Г.*******, Б.******* нарт  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас   гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  хохирогч М.*******д 1100000 төгрөгний хохирол төлөгдсөн, хохирогч М.******* нь цаашид гарах эмчилгээний зардал, Улаанбаатар хотод  гэр , орон сууц түрээсэлсэн гэх зардлаа иргэний   хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх, хохирогч Б. нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж,  шүүгдэгч  Б.*******гийн   эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкин дахь 5925254620  дугаартай дансыг  битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 сарын 27 -ны өдрийн 67 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,  шүүгдэгч Г.*******ын  эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5856168641 тоот данс битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 сарын 27- ний өдрийн 68 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг тус тус торгох ял биелэгдэх хүртэл    хэвээр үлдээж, шүүгдэгч нарт өмнө   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол  тус тус хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хүрдээнхэн овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 11-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Хүрдээнхэн овогт *******ын *******т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* овогт *******гийн *******д  зургаан  зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний   зургаан зуун   мянган  төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан  600000 төгрөгний  торгох ял, шүүгдэгч Г.*******т оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн 2136000000155 дугаартай  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй,  шүүгдэгч нараас   гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй,  хохирогч М.*******д 1100000 төгрөгний хохирол төлөгдсөн, хохирогч М.******* нь цаашид гарах эмчилгээний зардал, улаанбаатар хотод  гэр , орон сууц түрээсэлсэн гэх зардлаа иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй ба хохирогч М.*******гийн  2563482 төгрөгний хохирлыг хэлэлцэхгүй орхиж,хохирогч Б. нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******, Г.******* нарт  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт   оногдуулсан  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6. Шүүгдэгч  Б.*******гийн   эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкин дахь 5925254620  дугаартай дансыг  битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 сарын 27- ны өдрийн 67 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,  шүүгдэгч Г.*******ын  эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5856168641 тоот данс битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 сарын 27- ний өдрийн 68 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг тус тус торгох ял биелэгдэх хүртэл   хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******, Б.******* нарт   өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус  хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА