| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00328/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 328
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багт, оршин суух, 1957 онд төрсөн, Арвин овгийн Бат-Өлзийн Пүрэвдавгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Пүрэвдавга шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цэргийн алба хааж, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Пүрэвдавга Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Б.Пүрэвдавга нь 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд, мөн 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 438 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот, 1979 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 тоот, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 66 тоот, 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбарууд, 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 1144 тоот цэргийн албаны үнэмлэхний хуулбар, гэрч С.Мигэдцэрэн, Б.Батнасан нарын мэдүүлэгзэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Пүрэвдавга өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарАрвин овгийн Бат-Өлзийн Пүрэвдавгийг 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөн 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА