Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1018

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

Улсын яллагч М.Амарзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч Ц.Х***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Х***холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00315 0346 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчиний 11-р байрны 45 тоотод оршин суух хаягтай, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан

Боржигин овогт М-ын М /РД:УП0323*****/.

Хоёр: Монгол Улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эмээ, ахын хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ******* тоотод оршин суух хаягтай, урьд

-  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Шарнууд овогт Ц-ийн Х/РД:УП0323**********/.

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвийн 1 давхарт байрлах Төрийн банкны АТМ дээр хохирогч Г.Б-ы эзэмшлийн виза картыг буцааж өгөхдөө “Enkhjin Tumentsogt” гэсэн өөр хүний картыг сольж өгч хуурч залилан авч, улмаар уг картнаас нь 1.355.000 төгрөгийг уншуулж авсан,

Мөн “хохирогч Б.**** барьцаалан зээлдүүлэх газар тавихыг зөвшөөрч итгэмжлэн хариуцуулж өгсөн айфоне х загварын гар утсыг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран *****”ХХК барьцаат зээлийн газраас авч түүнд буцааж өгөлгүй завшиж, 1.341.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ц.Х***нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвийн 1 давхарт байрлах Төрийн банкны АТМ дээр хохирогч Г.Б-ны эзэмшлийн виза картыг ******* нь буцааж өгөхдөө өөр хүний картыг сольж өгч хуурч залилан авсан гэдгийг нь мэдсээр байж уг картнаас авсан мөнгийг ашигласан гэмт хэрэгт холбогджээ /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 498 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч ************хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх103-107/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ц.Д, Ө.Б-, хохирогч М.Р***, гэрч Б.Г***нар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Үерийн 1 дүгээр гудамж **** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ө.Б-, М.Р*** нар хоорондоо маргаан үүсгэн, үснээс нь зулгааж, нүүр, зүүн нүдний дотор талын салстыг хумсаараа маажих зэргээр “баруун зулайн чамархайн хуйхны үс халзралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алимны салстад доторх цус хуралт”, шүүгдэгч Ц.Д нь хохирогч М.Р***гийн зүүн хацар, шанаанд 2 удаа гараараа алгадах зэргээр “зүүн чихний хэнгэрэн хальсны цоорол, зүүн чихний урд хэсэг, цэцэг, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.Р***гийн “...би утсаа булаагаад авсан чинь гаднаас манай эгч *** орж ирээд юу болоод байгаа юм гээд асуугаад байж байсан чинь араас нь ***хоёр ороод ирсэн чинь *** чи манай гэрт зодоон хийх гэж орж ирээ юу гээд зүүн талын чих рүү гараараа хоёр удаа алгадаж авахаар нь манай эгч бид хоёрыг салгасан. Тэгсэн манай эгч ***, *** хоёртой хэрүүл хийгээд тэд намайг дагуулаад гэрээс гарсан чинь араас ***, *** хоёр гарч ирээд манай нөхөр болон гэрийг доромжлоод байна уу гээд *** миний үснээс зулгааж нүүр ам маажаад байсан. Тухайн үед миний нүднээс цус гараад баруун талын үснээс зулгаасан байсан болохоор толгой өвдөж байсан. Зүүн талын чих шуугиад байсан. Өөнөө миний баруун талын гар луу галын хайч шидсэн чинь миний гарыг оносон. *** миний зүүн талын чих рүү алгадаж авсан. *** миний үснээс зулгааж нүүр ам маажиж зүүн нүдний дотор талын салстыг хумсаараа маажиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх12-14, 16/,

- Гэрч Б.**** “...Удалгүй *** буцаж ганцаараа орж ирээд ***тай хэрэлдээд үсдэлцэж зодолдсон. *** ардаас нь орж ирээд тэднийг салгасан. ***тай зодолдоод байсан. Үснээсээ зулгаалцаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх28/,

- Гэрч М.***ийн “...Тэгтэл *** танай хүүхдийг би ямар түлсэн юм уу танай эхнэр чинь тэр өдөр архи ууж, эр дагаж яваад хүүхдээ түлсэн биз дээ урьд өдөр нь залуучуудтай архи уусан гэдгийг нь хэлсэн.  Гэтэл *** уурлаад ***г миний нүдэн дээр түүний зүүн хацар шанаад 2 удаа алгадчихсан. *** ***тай барилцаж аваад ноцолдоод дундуур нь *** орж ирээд манай дүүг үсдээд зодолдсон. Тэгээд арай гэж салгаад ***г аваад гарсан. ***гийн үс нь их халцарч унасан байхаар нь гар утасныхаа гэрлийг тусгаад хартал зүүн зүүн нүднээс нь цус гараад нүдний алиманд нь цус хурчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №744 дугаар “...М.Р***гийн биед баруун зулайн чамархайн хуйхны үс халзралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алимны салстад доторх цус хуралт, зүүн чихний хэнгэрэн хальсны цоорол, зүүн чихний урд хэсэг, цэцэг, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх32-33/,

- Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...М.Р***гийн зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун чихний хэнгэрэг хуучин цооролттой хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжгүй. Дүгнэлтэд дурдсан гэмтлүүд бүгд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн баруун зулайн чамархай, зулайн хуйхны үс халзралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн нүдний алимны салстад шарх цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн чихний цэцэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх34-35/,

- Шүүгдэгч Ө.Б-ын “...Гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргахгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.Б-, Ц.Д нарын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүс ч үйлдсэн, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Р***гийн биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хөнгөн хохирлууд учирсан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 744 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын хохирогчийг зодсон үйлдлүүд нь тус тусдаа хөнгөн  хохирол учруулсан нь шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэх бөгөөд прокуророос Ө.Б-, Ц.Д нарыг бүлэглэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, нэг цаг хугацаанд нэг санаа зорилгоор хохирогч руу санаатай халдаж зодсон нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болсон.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ө.Б-, Ц.Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

Мөн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д нь “хохирогч М.Р***д гар хүрээгүй, ***гийн эгч манайд орж ирээд ***гийн баруун дагз хэсэгт цохисон. *** цохигдоод манай орон дээр унахдаа зүүн чихээрээ унаад чихний хэнгэргээ хагалсан болов уу гэж бодож байна...”, шүүгдэгч Ө.Б- “бүлэглэж зодоогүй тул бүлэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, би түүнтэй үсдэлцэж зодолдсон...” гэж мэдүүлсэн боловч шүүх дээрх мэдүүлгийг дангаар нь цагаатгах талын нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Д.Цэдэндамбын “... би ***г зодоогүй ...” гэсэн мэдүүлэг нь хохирогч М.Р*** /хх12-14, 16/, гэрч Б.Г***/хх28/, гэрч М.*** /хх30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 744 дугаар дүгнэлт /хх32-33/, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх34-35/ зэрэг яллах талын нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно.

Хохирогчоос “Өөнөө миний баруун талын гар луу галын хайч шидсэн чинь миний гарыг оносон” гэж мэдүүлсэн мөн  Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 744 дугаартай “баруун бугалгад цус хуралт” гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлтээр дээр үйл баримт тогтоогдсон хэдий ч дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсэн байна.   

Мөн мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Ө.Б-ын биед шинжилгээ хийлгэхээр тогтоол үйлдсэн боловч тэрээр шүүх эмнэлэгт үзүүлээгүй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогч М.Р*** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 176,180 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ө.Б-, Ц.Д нараас тэнцүү хуваан тооцож, тус бүр 88,090 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

             Мөн хохирогч М.Р***гийн “нэг хувийн эмнэлгээс асуухад 1,200,000 төгрөг гэж байсан” гэсэн мэдүүлэгт үндэслэж хохирлыг гаргуулах боломжгүй тул хохирогч М.Р*** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

           

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Б-д 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,  Ц.Дд 650 нэгжээр торгох ял оногдуулах санал тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ө.Б- нь гэм буруу дээрээ маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэв.

Шүүгдэгч Ц.Д би ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү? гэв.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан Ө.Б-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Ц.Дд 500 нэгжээр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Ц.Дд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд,

 

- Шарнууд овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Боржигин овогт ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________________ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________________ жилийн хорих ял,

 

- Шарнууд овогт ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ______________ хязгаарлалт тогтоох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ____________ жилийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ____________ жилийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ___________ зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан __________ зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт _________ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан __________ хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, ________ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч ************** _________ зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, _______ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг болон шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

        9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ