| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00332/И |
| Дугаар | 239 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 239
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багт, оршин суух, 1957 онд төрсөн, Лхагва овгийн Гомбосүрэнгийн Цоодолын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Цоодол шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрий дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Цоодол Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Г.Цоодол нь 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох ньӨвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 441, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 46 тоот тушаал, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.Содномпил, Н.Должин нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчимэг өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЛхагва овгийн Гомбосүрэнгийн Цоодолыг 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА