| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00301/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 330
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багт оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, Шуургаовгийн Оргодолын Өнөржаргалд холбогдох
"22900 төгрөг гаргуулах"-ыг хүссэн тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга Я.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Өнөржаргал нь захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийнанхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай шийтгэвэрт зааснаар 7 хоногийнхугацаатай баривчлах шийтгэл хүлээж биечлэн эдэлж дуусгасан боловч баривчлах байрны үйлчилгээний төлбөрийгсайн дураар тушаагаагүй байна. Иймд О.Өнөржаргалаас 22900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн О.Өнөржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрааснэхэмжилж байгаа 22900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь О.Өнөржаргалд холбогдуулан "22900 төгрөг гаргуулах" шаардлагабүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Өнөржаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 22900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөнтайлбар шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ньзүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчӨвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 22900 төгрөгийг хариуцагчО.Өнөржаргал төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг4550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар хариуцагчаас 2225 төгрөг гаргуулан орон нутгийн орлогодоруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах,
хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин
нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА