Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/666

 

 

 

 

 

 

 

 

   2021          10           15                                             2021/ШЦТ/666      

 

                       

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуяа хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/

шүүгдэгч С.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Сэлэнгийн Билгүүнмөрөнд холбогдох эрүүгийн  2105000001148 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалын  дугаар дамжааны оюутан, ам бүл 3, бэр эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Товогт С Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

С.Б-нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 22 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны гадна үл ялих зүйлээр шалтаглан Б.А-нүүр толгой руу гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч С.Б-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Хавтаст хэргээс хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд “2021 оны 8 сарын 07-ны  шөнө 22 цаг 40 минутын үед БГД-ийн дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57-р байрны гадаа найз болох И, Д нарын хамт юм яриад сууж байсан. Бид гурав дэлгүүр орох гээд явж байтал үл таних цэнхэр цамцтай залуу Дыг мөрлөчихөөр нь би хөөе гэж дуудаад замаа хараад аятайхан яв л даа гээд хэлтэл тэр залуу саарал цамцтай залуу дагуулаад гараад ирсэн...Би тухайн үед айсандаа яаж цохиж зодсоныг сайн харж чадаагүй. Наад хүн чинь эмэгтэй хүн шүү дээ гээд тэр 2 залуу руу хэлтэл саарал цамцтай залуу нь над руу ирээд шууд миний нүүрний уруул хэсэг рүү цохисон, толгой руу, бас эрүү хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. Намайг гараараа цохих үедээ хоолойноос бас багалзуурдаад, цохиулаад газар суутал үсгээс зулгаасан. Намайг энэ хүнд зодуулаад байж байтал нэг залуу нь эмэгтэй хүн байсан юм уу, чи гэж хэлээд уучлаарай гэж хэлээд зугтаачихаар нь хойноос нь гүйж очоод найзтайгаа бариад авсан...Иг цэнхэр өнгийн цамцтай залуу нь зодсон. Тухайн залууг нь Б.Б-гэсэн. Цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэж авсан. Бүлэглэж зодсон хүн байхгүй. Б.Б-гэдэг залуу нь Иг, харин Билгүүнмөрөн гэдэг залуу намайг зодсон юм. Нийлж цохиж зодсон хүн байхгүй...С.Б-нь өвчин намдаах эм, сорвины тос зэргийг авч өгсөн, мөн компьютер томографын зураг авхуулахад гар утсаа барьцаанд тавьж байгаад төлбөрийг гаргуулж авсан бөгөөд С.Б-нь миний гар утсыг ломбардаас 161,100 төгрөгөөр авч өгсөн. Өөр эмчлүүлсэн баримт байхгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07/

 

Гэрч Ө.Иа мөрдөн байцаалтанд “Б.А-, Д бид гурав зогсож байхад цэнхэр болон саарал цамцтай хоёр залуу хүрээд ирсэн. Цэнхэр цамцтай залуу нь цохиж зодсон. Цагдаа дээр ирээд түүний нэрийг Б.Б-гэдгийг мэдсэн. Өөр хэн нэгэн хүн бол цохиж зодоогүй. Б.А-г саарал цамцтай залуу нь зодсон бөгөөд тухайн залууг Билгүүнмөрөн гэдгийг цагдаа дээр ирээд мэдсэн. Анх намайг хоёулаа зодох гээд дайрах үед Б.А- хөөе гээд хажуугаас орж ирсэн чинь Билгүүнмөрөн гэх саарал цамцтай залуу нь Б.А-г зодчихсон юм...Би шүүх эмнэлгийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7428 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Гаргах санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 8 сарын 07-ны өдөр 22 цаг 35 минутад найз Б.А-тай уулзах гээд И гэх найзтайгаа 57 дугаар байранд очиход найз Б.А- гарж ирээд бид гурав гарч яваад 57 дугаар байрны хажуу талаар алхаж явтал үл таних цэнхэр цамцтай залуу гарч ирээд өөдөөс хурдан алхаад дайрах шахуу хажуугаар өнгөрөхөөр нь манай найз Б.А- ардаас нь яаж яваад байгаа юм бэ гэхэд өөдөөс та нар байж байгаарай би буцаад ирнэ гэж хэлээд гүйгээд явж байсан зүг рүүгээ явсан. Тэгээд цаашаа би хоёр найзаасаа салах гээд явж байтал өөдөөс нөгөө үл таних залуу бас нэг танихгүй залуу гарч ирээд, цагаан цамцтай үл таних залуу нь Б.А-гийн уруул хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Мөн үсдээд доош дарж байгаад нүүр хэсэгт нь 4-5 удаа гараа атгаж байгаад цохиж байх шиг харагдсан. Тэгээд би болиоч та нар бид нар эмэгтэй хүүхдүүд шүү дээ гэтэл, үл таних хоёр залуу хоорондоо “еэ би эмэгтэй хүүхэд цохчихлоо шүү дээ” гэж  хэлээд үл таних хоёр залуу тоосон шинжгүй байсан. Манай найз Б.А-гийн ах болох Мөнххуяг ах гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Б.Б-мөрдөн байцаалтанд “2021 оны 8 сарын 07-ны шөнийн 22 цагийн үед гэртээ харих гээд явж байсан юм. Тэгээд замаараа 5 дугаар байрны голын ТҮЦ-нээс бэлэн гоймон аваад буцаад 57 дугаар байрны гадаа ирээд дэлгүүр ороод гарч ирэх замдаа миний харсанаар 2 эрэгтэй, 1 эмэгтэй явж байх шиг байсан. Тэгээд дундуур гарах гэж байхад нэг танихгүй эмэгтэйтэй зөрөхөд ардаас саарал цамцтай эмэгтэй хөөе гээд дуудахаар нь эргэж хартал яагаад байгаа юм бэ гэхээр нь яасан юм бэ гэтэл нэг үл таних эрэгтэй хүн гэж андуурсан эмэгтэй нь над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хойшоо яваад байж байгаарай гээд яваад орцныхоо үүдэнд ирэхэд найз болох Билгүүнмөрөн гадаа сууж байсан. Тэгэхээр нь би надад 2 хүн томроод байна, хоёулаа очъё гээд нөгөө үл таних 3 хүн дээр ирээд би хөөе яагаад томроод байгаа юм гэтэл нэг нь шууд өөдөөс ирээд миний зүүн өвдөг рүү зөрүүлээд 1 удаа жийгээд зүүн нүд рүү 1 удаа цохихоор нь буцаагаад толгой руу нь 1 удаа, хэвлий хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд тэр охин газар унасан. Тэгээд би найз дээрээ очтол би эмэгтэй хүүхэд цохчихсон байна гээд зогсож байсан. Тэгээд анх надтай эхэлж маргалдсан саарал цамцтай охин газар хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод миний дүү босоорой гээд босгосон. Тэгээд надад би эмэгтэй хүн шүү дээ гэж хэлэхэд нь итгэсэн. Тэгээд би уучлалт гуйсан чинь тэр охин уйлаад байж байтал ах нь ирээд манай найзтай барилцаад бид хоёрыг цагдаагийн байгууллага дээр дагуулж ирсэн...Би тухайн үед эмэгтэй хүн гэж мэдээгүй. Надтай зөрж өнгөрөхдөө маргаан үүсгээд эхэлж миний биед халдсан болохоор нь би цохиж зодсон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/  

 

Яллагдагчаар С.Б-мөрдөн байцаалтанд “ Намайг 2021 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 22 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.А-нүүр, толгой руу гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг сонсгож байгааг ойлгож мэдлээ. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.  Би 2021 оны 8 дугаар сарын 07-ны орой Баянгол дүүргийн 02 дугаар хороо 6 дугаар байрны орчимд ганцаараа гадаа сууж байхад манай найз Б.Б-нь ирсэн юм. Энэ үедээ намайг урд байрны орчимд 2 хүүхэд томроод байна гэхээр нь хамт очсон чинь 2-3 хүн байсан. Ингээд яваад очиход халимаг үстэй нь Б.Б-рүү дайрахаар нь хажуугаас нь нэг эмэгтэй нь орох гэж байна гэж бодоод нөгөө эмэгтэйн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохичихсон, багцаагаар 2-3 удаа цохисон байх. Ингээд салцгаасан юм. Харин Буяннэмэхтэй зууралдаад байсан хүн нь халимаг үстэй эмэгтэй хүн байсан. Уг хүнийг эрэгтэй хүн гэж анх бодсон юм. Харин надад зодуулсан хүнийг анх эмэгтэй хүн гэж хараагүй тухайн үедээ юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан. Тухайн үед би саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн байсан. Буяннэмэхтэй маргаж муудсан хүнтэй би маргаж муудалцаж зодолдоогүй юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 7192 дугаартай “Б.А-биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42/

 

Шүүгдэгч С.Билгүүнмөрөнгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч С.Б-нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 22 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны гадна үл ялих зүйлээр шалтаглан Б.А-нүүр толгой руу гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Б-“...Ингээд яваад очиход халимаг үстэй нь Б.Б-рүү дайрахаар нь хажуугаас нь нэг эмэгтэй нь орох гэж байна гэж бодоод нөгөө эмэгтэйн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохичихсон, багцаагаар 2-3 удаа цохисон байх. Ингээд салцгаасан юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/, хохирогч Б.А-“...Наад хүн чинь эмэгтэй хүн шүү дээ гээд тэр хоёр залуу руу хэлтэл саарал цамцтай залуу нь над руу ирээд шууд миний нүүрний уруул хэсэг рүү цохисон, толгой руу, бас эрүү хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. Намайг гараараа цохих үедээ хоолойноос бас багалзуурдаад, цохиулаад газар суутал үсгээс зулгаасан. Намайг энэ хүнд зодуулаад байж байтал нэг залуу нь эмэгтэй хүн байсан юм уу, чи гэж хэлээд уучлаарай гэж хэлээд зугтаачихаар нь хойноос нь гүйж очоод найзтайгаа бариад авсан... Б.Б-гэдэг залуу нь Иг, харин Билгүүнмөрөн гэдэг залуу намайг зодсон юм. Нийлж цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07/,  гэрч Д.Дын “Тэгээд цаашаа би 2 найзаасаа салах гээд явж байтал өөдөөс нөгөө үл таних залуу бас нэг танихгүй залуу гарч ирээд, цагаан цамцтай үл таних залуу нь Б.А-гийн уруул хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Мөн үсдээд доош дарж байгаад нүүр хэсэгт нь 4-5 удаа гараа атгаж байгаад цохиж байх шиг харагдсан...’’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Б.Б-мөрдөн байцаалтад “ирээд миний зүүн өвдөг рүү зөрүүлээд 1 удаа жийгээд зүүн нүд рүү 1 удаа цохихоор нь буцаагаад толгой руу нь 1 удаа, хэвлий хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд тэр охин газар унасан. Тэгээд би найз дээрээ очтол би эмэгтэй хүүхэд цохчихсон байна гээд зогсож байсан. Тэгээд анх надтай эхэлж маргалдсан саарал цамцтай охин газар хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод миний дүү босоорой гээд босгосон. Тэгээд надад би эмэгтэй хүн шүү дээ гэж хэлэхэд нь итгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос С.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

 

Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2--т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тус тус хамаарна.

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

             Шүүгдэгч С.Б-нь хохирогч Б.А-тай үл ялих зүйлээр шалтагласны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй түүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

С.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

         1. Т овогт С.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч С.Б-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.         

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ