Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00816

 

 

 

 

 

       2017 оны 03 сарын 09 өдөр

      Дугаар 101/ШШ2017/00816

   Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118  дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Ю.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Х.А, 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Х.А, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Б нарыг төрсөн эх Г.Гн асрамжид үлдээж, хариуцагч Ю.Хн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Х.Аг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Х.А, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Б нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Ю.Хр хүүхэд тус бүрд сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2-т тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол,  тоот, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 44 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Г, охин Х.А, Х.А, Х.Б нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Г.Гс 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж, хариуцагч Ю.Хд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар зохигчдын үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 782,950 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Ю.Хс улсын тэмдэгтийн хураамжид 353,150 /282,950+70.200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гд олгож, хүүхдүүдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 86,105 төгрөгийг хариуцагч Ю.Хс  гаргуулж, улсын орлогод оруулсугай.   

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЭНХЖАРГАЛ