Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/630

 

 

 

 

 

 

 

 

  2021          10          04                                    630

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  М.Нарансолонго,                           

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд /томилолтоор/, 

 

            шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Богдын хадныхан овогт  Батмөнхийн Мэд холбогдох эрүүгийн 2002003210074 дугаар, 13 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр,  9-12 насны 2 хүүхдүүдийн хамт

            Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэж өөрчлөлт оруулсан,  М.

 

Шүүгдэгч Б.М нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...”,        7.1.6 дахь заалтад заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас

Б.Быг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2015 оны 01 дүгээр сарын 26-аас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 36 422 547.00 төгрөгийн цалин бодож, 6 864 326.29 төгрөгийг суутгаж, 29 558 220.71 төгрөгийг Б.Бд олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 5 008 238.10 төгрөгийг төлж, нийт 41 430 785.10 төгрөгийг, 

А.Саранцэцэгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “гэрээний мэргэжилтэн” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад огт ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 14 882 771 төгрөгийн цалин бодож, 2 848 007.36 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 12 034 763.64 төгрөгийг А.Саранцэцэгт олгож, байгууллагаас 2 151 181.82 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17 033 952.82 төгрөгийг,

М.Хыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Таван шар орчмоос нэг удаа зулгааж бэлдсэн шарилжийг том оврын ачааны машинд ачсан, 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын 2 давхар оффисын барилгын гадна фасадыг засварласнаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24 845 845 төгрөгийн цалин бодож, 4 734 390.77 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 20 111 454.23 төгрөгийг М.Хт олгож, байгууллагаас 3 477 331.93 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 28 323 176.93 төгрөгийг,

С.Аыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24 243 012 төгрөгийн цалин бодож, 4 589 078.11 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 19 653 933.89 төгрөгийг С.Аын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 412015861 тоот харилцах данс болон ХААН банк дахь 5925317296 тоот харилцах дансаар дамжуулан иргэн Х.Өод олгож, байгууллагаас 3 400 051.66 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 27 643 063.66 төгрөгийг,

өөрийн хурдан морины уяач С.Гийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс “ногоон байгууламжийн туслах ажилтан” албан тушаалд тус тус томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад 2019 онд 2 удаа автомашины засварын ажилд тусалснаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 15 318 024 төгрөгийн цалин бодож, 2 828 882.77 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 12 489 141.23 төгрөгийг С.Гт өөрийн хурдан морьдыг уяулсны хөлсөнд олгож, байгууллагаас 2 197 546.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17 515 570.10 төгрөгийг,

өөрийн адуучин Д.Эг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 14 941 739 төгрөгийн цалин бодож, 2 787 800.89 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 12 153 938.11 төгрөгийг Д.Эд өөрийн адуугаа маллуулсны хөлсөнд олгож, байгууллагаас 2 147 907.16 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17 089 646.16 төгрөгийг,

Х.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс “оффисын үйлчлэгч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 3 дугаар хорооллын үерийн далангийн хогийг цэвэрлэсэн, 2019 оны 10 дугаар сард мөн хорооллын байрны дундах шарилж авч, түүж ачуулснаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 7 532 091 төгрөгийн цалин бодож, 1 360 636.38 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 6 171 454.62 төгрөгийг Х.Мд олгож, байгууллагаас 1 092 156.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 8 624 247.10 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 157 660 441.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.М мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт холбогдох хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар 2013 оны 3 дугаар сараас 2020 он хүртэл ажилласан ба одоо ажиллахгүй байгаа. Ажилд томилсон нэр бүхий 7 хүнтэй би ямар нэг байдлаар хувийн харилцаа, холбоо байхгүй. Дээрх хүмүүс ар гэрийн амьдрал хүнд,  өвчтэй, зовлонтой байна, туслаач гэж гуйдаг байсан. Харин 2 адуучныг танина. Эдгээр хүмүүс нь “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажилладаггүй, манай байгууллага тэднийг ажилласан гэж цагийг нь бүртгэн, цалин хөлс дансаар өгдөг ба тэд өөрсдөө мөнгөө авдаг. Би тэдний нэр дээр гарсан цалингаас нэг ч төгрөг аваагүй. Эдгээр хүмүүсийг ажил хийдэггүй гэдгийг би мэдэж байсан. Сүүлд олон ажилчидтай болсон болохоор заримыг нь мартсан. Энэ 7 хүний анкет байдаг ба цагийн бүртгэлийг хөтлөөд, цалин хөлсийг бодоод өгөөрэй гэж хэлдэг байсан нь үнэн. Харин зарим хүмүүсийг шаардлагатай, ажлын ачаалалтай үед дуудаж, ажил хийлгэдэг байсан. Намайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн яллаж байгааг хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй. Хохирлыг мөнгө авч ашигласан хүмүүс өөрсдөө төлсөн. Би тэдний өмнөөс төлөөгүй. Намайг 157 660 441.88 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж байгаа боловч би хувьдаа ямар ч мөнгө авч ашиглаагүй. Байгууллагаас тэр цалин авсан хүмүүсийн өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 44 073 247 төгрөг нь нийгмийн даатгалын санд орсон, би өөрөө мөнгийг ашиглаагүй байхад прокурор зайлшгүй төл гэсэн тул би  44 073 247 төгрөгийг төлж, Авилгатай тэмцэх газрын дансанд төвлөрүүлсэн. Ө гээд бие муутай хөгшин байсан бөгөөд ажил хийж чадахгүй, надад туслаач гэхээр нь хүний картыг өгч, энэ мөнгөөр та биеэ эмчлүүлээрэй гээд өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг 7 хүнээр бодоход 19 сая төгрөг гарч байгаа. Үүнээс 19 000 000 сая төгрөгийг өөрөө төлж, мөн 10 хэдэн сая төгрөгийг байгууллагаас төлсөн. Өөрөөр хэлбэл цалин олгохдоо байгууллагаас нийгмийн даатгал нь төлөгддөг юм. Харин хувь хүний орлогын албан татварыг цалингаас нь авдаг. Тэгээд нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар нийлээд 44,0 сая төгрөг болж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хорооны татварт 1 000 000 сая өгсөн байсан. Үүнийг үйлдвэрчний эвлэлийн хорооноос  буцааж “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт төлсөн. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

“...Миний бие 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Их тамир амралтын газарт галчаар ажилд орж байсан. Ингээд 2015 он гараад механик Бат-Эрдэнэ гэх залуу “та Баянгол шинэ өргөө байгууллага дээр очиж анкет бөглөөрэй” гэж хэлсэн. Улмаар маргааш нь Сонсголонгийн гүүрний зүүн талд байрлах тус байгууллага дээр очиж нэг эмэгтэй хүнтэй уулзаад анкетаа бөглөж өгсөн. Улмаар ачигч гэдэг ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл ачигчийн цалин аваад, Их тамир амралтын газарт галчаар ажил хийгээд явж байгаа. Сардаа 500 000 төгрөгийн цалинг “Баянгол шинэ өргөө” байгууллагаас авдаг. Миний ХААН банкны 5016202903 дугаарын дансаар сарын 05-нд 350 000 төгрөг, 20-нд 150 000 төгрөгийн цалин ордог. Үндсэндээ 2015 оны 2 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд авч байна. Мөн Их тамир амралтын газрын галчийн цалин 250 000 төгрөгийг авдаг.  Ажилд орохыг хүсэгчийн анкет дээрх бичвэрийг би өөрөө бичсэн, зураг нь минийх биш байна. “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиргаанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаагүй, би бичээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 46-47 хуудас)

            Мөрдөн байцаалтад гэрч-С.Г мэдүүлэхдээ:

            “...Би “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ямар нэг ажил төрөл хийж байгаагүй. Тус байгууллагын дарга Мийн морийг нь Төв аймгийн Зүүн дэлгэр сумын 4 дүгээр багт уяж байсан. Өөрөөр хэлбэл их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны морьдыг нь уяж өгсөн. Аавынх нь морь гэж ойлгосон бөгөөд аавынх нь хашаанд жил гаран хугацаанд амьдарсан. Морь уясан хөлс болон 500 000 төгрөгийг “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргасан. Миний нэр дээр дээрх байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сараас больсон. Үндсэндээ үүнээс өөр ажлын хөлс өгөөгүй. Тэрээр надтай 2018 оны 4 дүгээр сард уулзаад “ах нь цалин мөнгийг чинь өгье, нийгмийн даатгалыг чинь байгууллагаасаа төлье” гэж хэлсэн. Миний нийгмийн даатгалын дэвтэрт ногоон байгууламжийн ажилтан гэж тэмдэглэсэн байсан. Миний хувьд 2019 онд 2 удаа ажлын байранд нь очиж машин тэрэг янзалж байгаа хүмүүст тусалсан, өөр ажил төрөл хийгээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 50-51 хуудас)

Мөрдөн байцаалтад  гэрч-Д.Э мэдүүлэхдээ:

“...Би тус байгууллагад ямар нэгэн ажил төрөл эрхэлж  байгаагүй. Харин “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Мийн хэдэн тооны адуу над дээр байдаг юм. Мөн түүний 36-37 тооны адуу байна. Анх 2015 онд 19 тооны адуу авч ирснийг өсгөөд өнөөдрийн байдлаар дээрх тооны адуутай болсон. Улмаар адуугаа харуулж байгаа гэж өөрийнхөө байгууллагад ачигчийн орон тоон дээр авч, намайг 400 000 гаруй төгрөгөөр 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 4 сарыг хүртэл хугацаанд цалинжуулж байгаа юм. Уг цалин миний ХААН банкны 5039195012 дугаарын дансанд сарын 05-нд, 20 гараад хоёр удаагийн байдлаар орж ирдэг. Харин би Баянгол дүүрэгт ачигч хийж байгаагүй, үзээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 54-55 хуудас) 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Х мэдүүлэхдээ:

“...Би “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Батмөнхийн Мтэй 2016 онд танилцаж байсан. Өөрөөр хэлбэл барилгын ажил хийж яваад танилцсан. Улмаар 2017 онд түүнд хандан “Би зээл авахад нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байна, туслаач” гэсэн. Тэрээр тухайн үедээ за, үгүй ч гээгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сард намайг дуудаад хог тээврийн ачигчийн ажилд оруулсан. Тухайн үед ажилд орохыг хүсэгчийн анкет, өргөдөл зэргийг бичгээр гаргаж, ажилд орсон. 2017 оны 3 дугаар сард ажилд ороод тухайн сардаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Таван шар орчмоос нэг удаа зулгааж, бэлдсэн шарилжийг том оврын ачааны машинд ачсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын 2 давхар оффисын барилгын гадна фасадыг засварласан. Материалыг  нь авахуулаад хийсэн. Ямар нэг ажлын хөлс аваагүй. Өөр ямар нэг ажил хийгээгүй. Үндсэндээ 2017 оны 3 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 650 000 төгрөгийн цалинг авсан. Би цагаа нэг ч удаа бүртгүүлж байгаагүй, дээрх ажлаас өөр ажил хийгээгүй, хог тээврийн ачигчийн ажил хийгээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 56-57 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-С.А мэдүүлэхдээ:

 “...Би тус байгууллагад 2017 оны 5 дугаар сард жолоочоор орохоор болсон, намайг ажилд авлаа гэсэн. Би ажилд орохыг хүсэгчийн анкет, зураг зэргийг өгч байсан. Тухайн үедээ тус байгууллагын дарга Мтэй уулзаж, тэрээр намайг ажилд авсан. Ингээд ажилд орсон эхний өдөр ажлын байрны гадна засварын ажлыг хийсэн, түүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй. Уг нь намайг жолоочоор авлаа, дуудна гэсэн ч жолоочоор ажиллаагүй. Өөрөөр хэлбэл засварын ажил хийснээс өөр ямар нэгэн ажил хийгээгүй. Энэ хугацаанд нэг ч төгрөгийн цалин аваагүй. Харин М дарга цалингийн данс нээлгэж ир гэсэн учраас Худалдаа хөгжлийн банкинд 412015861 дугаар данс, ХААН банкинд 5925317296 дугаарын дансыг нээлгэж, картаа нууц дугаарын хамтаар өгсөн. Би өөрөө ажиллана гэж бодоод картаа түүнд үлдээж байсан. Би тус байгууллагад ачигчаар ажилд ороогүй, ачигчийн ажил хийгээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 58-59 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Ө мэдүүлэхдээ:

“...2017 оны 1, 2 дугаар сард Мтэй 3 дугаар хороололд таарсан.  2017 оны 4 дүгээр сард намайг ажил дээрээ дуудсан. Ажил дээр нь явж очиход надад ХААН банкны карт өгсөн. Мөн пин код гэж дугаар өгснийг нь бичиж авсан, 1225 бил үү дугаар байсан. Тэрээр та наад картаа аваад яв гэсэн, ажил төрөл өгнө гэсэн. Ингээд 2017 оны 5 сараас 2020 оны 4, 5 дугаар сарыг хүртэл сарын 500 000 гаруй төгрөгийг картнаас авч хэрэглэсэн. Сарын эхэнд 150 000, сарын сүүлээр 450 000 төгрөг гэх мэтээр картанд орж ирдэг байсан. Харин миний тооцоогоор дээрх хугацаанд нийтдээ 18-19 сая төгрөгийг авсан байх гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас,  79 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.М мэдүүлэхдээ

“...2019 оны 4 дүгээр сард Мтэй 3 дугаар хорооллын эцэст Баянгол дүүргийн удирдлагууд иргэдтэй уулзалт хийх үеэр нь таарч уулзаад ажилд орох хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Ажилгүй, амьдрал хүнд байгаа талаараа хэлээд удалгүй ажилд орсон. Улмаар дээрх ажилд орсон талаар надад мэдэгдсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 3 дугаар хорооллын үерийн далангийн хогийг цэвэрлэсэн, 2019 оны 10 дугаар сард мөн хорооллын байрны дундах шарилж түүж, ачуулах ажлыг хийсэн, өөр ямар нэгэн ажил хийгээгүй. Мөн ажлын цаг гэж бүртгүүлж байгаагүй, ажлын байрандаа 2 удаа очиж байсан бөгөөд одоо байршлыг нь зааж өгч чадахгүй юм. ХААН банкны 5405509896 дугаарын хувийн дансаараа 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 460 000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 80-81 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Г.На мэдүүлэхдээ:

“...Би Сайнбилэгийн Г гэдэг хүний эхнэр нь байгаа юм. Манай нөхөр Өлзийт хороололд мал малладаг. М 2018 оны 02 дугаар сард цагаан сарын дараа манай нөхөртэй уулзсан. Манай нөхөр М надаар өөрийнхөө морийг уяулах гэж байгаа талаар хэлсэн. Төв аймгийн Зүүн дэлгэрийн 5 дугаар багийн 5-8-1 тоот хаягт Мийн аавынх нь байдаг бөгөөд хашаанд нь манайх өөрсдийн гэрээ бариад, гэр бүлээрээ буусан. Ингээд түүний соёолон, даага хоёр насны морийг нь уясан. Улмаар 2020 оны 6 дугаар сард буюу 7-8 хоногийн өмнө аавынх нь хашаанаас гэрээ нүүлгээд, ойрхон буусан. Өөрөөр хэлбэл газар авсан бөгөөд Зүүн дэлгэр 4 дүгээр багийн 7-1 тоот хаягт байгаа болно. Үндсэндээ 2 жил гаран аавынх нь хашаанд амьдарсан. Нөхрийн хувьд “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ажилтан гэж нийгмийн даатгалаа төлүүлж байснаас уг газарт ажиллаж байгаагүй. Өөрөөр хэлбэл М морио уяулж байгаа учраас түүнд ажлын хөлс болгож байгууллагаасаа цалин өгч байсан. Сардаа сарын 5-нд 350 000 төгрөг, 20-нд 150 000 төгрөг нөхрийн ХААН банкны 5750552199 дугаарын дансанд орж ирдэг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 52-53 хуудас )

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ня мэдүүлэхдээ:

“...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд архив, бичиг хэргийн ажилтан Дааас ажлыг нь хүлээж авсан. Тэрээр надад ажлаа хүлээлгэж өгөхдөө дарга нарын хамаарал бүхий 12-13 хүний материал буюу анкет, тушаал, өргөдөл, хөдөлмөрийн гэрээ зэргийг тусад нь өгсөн. Энэ материалыг хүлээлгэж өгөхдөө эдгээр хүмүүс ажилладаггүй мөртлөө цалин авдаг хүмүүс байгаа юм. Нэр бүхий хүмүүсийн цагийг автоматаар чи гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Автоматаар гэдэг нь бүртгэлийн системээс ажилчдын бүртгэлийн мэдээллийг эксел программд хөрвүүлсний дараа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг ажилласан өдөр, цагийг нэмж шивж оруулаад хэвлэж гаргаад, гарын үсгээ зураад өгөхийг хэлж байгаа юм” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 106-107 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Лх мэдүүлэхдээ:

“...1. Сайнбилэгийн Гийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/169 дугаартай тушаалаар ногоон байгууламжийн туслах ажилтнаар томилж, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/125 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний мэдэхийн ажил дээр ирж байсныг санаж байна, би тэр болгон цаг бүртгээд байдаггүй.

2. Агваанлувсангийн Саранцэцэгийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний мэргэжилтнээр томилж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/119 тоот тушаалаар чөлөөлсөн,

3. Хын М 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/64 дугаартай тушаалаар оффисын үйлчлэгчээр ажилд томилогдож, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/139 дугаартай тушаалаар чөлөөлсөн,

4. Мэндбаярын Хыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/43 дугаартай тушаалаар хог тээврийн ачигчийн ажилд томилж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн,

5. Бизъяагийн Б 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар хог тээврийн ачигчаар ажилд томилогдож, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/122 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн,

6. Доржпүрэвийн Э 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/131 дугаартай тушаалаар "хог тээврийн ачигчийн” ажилд томилогдож, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/123 дугаартай тушаалаар ажлаас тус тус чөлөөлөгдсөн. Эдгээр хүмүүсийн цагийн бүртгэлийг захирал өгдөг байсан. Түүнийх нь дагуу би нийт ажилчдын цагийн бүртгэлийг хүснэгтлээд, сарын 15, 30-ны өдрүүдээр ажилласан хоног, цагийг нэгтгэж, цаг бүртгэлийн хүснэгтийг хэвлэж гаргаад, гарын үсгээ зураад, дэд захирал Нямгээр хянуулаад, ерөнхий нягтлан бодогчид өгдөг. Өөрөөр хэлбэл сард 2 удаа дээрх байдлаар цаг бүртгэлийн хүснэгтийг гаргаж өгдөг. Энэ цагийн бүртгэлд дээрх нэр бүхий 6 хүний ажилласан хоног, цаг бүртгэгдээд явдаг. Уг нь Б.Б, Д.Э, М.Х нар хог тээврийн хэлтсийн операторын бүртгэлээр орж ирэх ёстой боловч цагийг нь шууд захирлаас өгдөг байсан. Мөн С.Г, А.Саранцэцэг, Х.М нар захиргаанд харьяалагддаг, төв байрны 1 давхрын операторт бүртгэгдэх ёстой, гэхдээ эдгээр хүмүүсийн ажилласан цаг, хоногийг захирал өгдөг байсан. Би түүнийх нь дагуу бүртгэл хийдэг.     “...Сүхбаатарын Аын хувьд 2017 оны 05 дугаар сард хог тээврийн ачигчийн ажилд ороод 2020 оны 5 дугаар сараас ажлаасаа чөлөөлөгдсөн. С.Г, А.Саранцэцэг, Х.М, М.Х, Б.Б, Д.Э, С.А нарын ажлын цагийн тооцоог захирлаас өгдөг байсан. Үүнийх нь дагуу би цалин бодох үед цагийн тооцоог хийж, дэд захирал Нямгээр хянуулаад ерөнхий нягтлан бодогчид өгч, цалин бодогдоно. Дээрх хүмүүсийн цагийн бүртгэлийг захирал хийдэг” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 111-112, 115-116 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Да мэдүүлэхдээ:

“...Миний өмнө хүний нөөцийн ажил хийж байсан Лх 2019 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа аваад, хүний нөөцөөр ажиллах хүн олдохгүй би ажлыг нь хавсран гүйцэтгэхээр ажлыг нь авах үед надад дээрх нэр бүхий хүмүүсийн нэрсийг, анкетын хамтаар өгөөд цагийн бүртгэлд дээрх хүмүүсийг ажилласан гэдэг байдлаар оруулаад явж байгаарай гэж надад хэлж ажил өгсөн юм. Тэгээд би хэлсэн ёсоор нь дээрх нэр бүхий хүмүүсийн цагийн бүртгэлд ажилласнаар бүртгэж, цалин хөлс авах нөхцөл бололцоогоор нь хангаж байсан нь үнэн. Лх надад ажлаа өгөхдөө дээрх байдлаар хэлж ярьж дараах нэр бүхий хүмүүсийн анкет материалыг хүлээлгэж өгсөн юм. Үүнд: ...Сайнбилэгийн Г ногоон байгууламж дээр ажилладаг байдлаар, Агваанлувсангийн Саранцэцэгийг гэрээний мэргэжилтнээр, Хын М үйлчлэгчээр, Бизьяагийн Б Хандгайт зусланд манаачаар ажилладаг, Доржпүрэвийн Э энэ хүн өвчтэй гэдэг байдлаар явдаг. Дээрх хүмүүсийн цагийг нь бүртгэлд оруулаад явж байгаарай гэж хэлсэн юм. Энэ хүмүүс нь манай байгууллагад ажилладаггүй, манай байгууллагын ажилтнууд биш юм. Гэхдээ манай байгууллагад ажилласнаар цаг нь бүртгэгдээд цалин авдаг юм” гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 121-122 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Хэ мэдүүлэхдээ:

Мэндбаярын Х 2018 оноос хог тээврийн ачигчаар, Бизьяагийн Б 2017 оноос хог тээврийн ачигчаар, Доржпүрэвийн Э 2018 оноос хог тээврийн ачигчаар ажилд орсон талаар мэдээлэл байна. Би дээрх нэр бүхий хүмүүсийн зургийг нь үзэж харлаа. Дээрх нэр бүхий хүмүүс манай хэлтэст ажилладаггүй” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 124 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ою мэдүүлэхдээ:

“...Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Лх, Д.Да нар надаас хойш ажилд орсон. Урьд өмнө таньдаг байгаагүй. С.Г, А.Саранцэцэг, Х.М, М.Х, Б.Б, Д.Э, С.А нарын цагийг хүний нөөцийн мэргэжилтэн Лх бүртгээд санхүүд өгдөг. Үүнийг санхүү хариуцсан захирал Ням хянаж баталгаажуулаад, цалин бодогдож олгоно. Миний хувьд эдгээр хүмүүс нэр усаараа орж ирж байгаа учраас ажилладаг гэж үзээд, цалинг нь бодоод явна. Цалин манай харилцагч банкаар дамжин тухайн хүний арилжааны банк дахь дансанд ордог юм” гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 129-131 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ням мэдүүлэхдээ:

“...Би дээрх хүмүүстэй нэг бүрчлэн нүүр тулж уулзаж байгаагүй, дээрх хүмүүсийн ажилд томилогдсон тушаал нь байдаг. Хүний нөөцийн мэргэжилтнээс ажиллагсдын цагийн бүртгэлийн дагуу ажлын цагийн тооцоог хийгээд надаар хянуулаад санхүүд өгдөг. Ингээд цалин бодогдож явна. Манай байгууллага нийтдээ 300 гаруй ажиллагсадтай, байнга л орж, гарч байдаг бөгөөд хүн болгоныг таних боломжгүй. Ажилд авах эрх нь байгууллагын даргад байдаг. Хүний нөөцийн судалгаа хүний нөөцийн мэргэжилтэнд байдаг” гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 153-154 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-С.А мэдүүлэхдээ:

“...Би дээрх нэр бүхий хүмүүсээс А.Саранцэцэг гэрээний мэргэжилтэн, Х.М оффисын үйлчлэгчийн цагийн бүртгэлийг санхүүд өгч байснаа санаад, бусад хүмүүсийн нэрсийн талаар санахгүй байна. Ер нь миний санаж байгаагаар 7 хүний ажлын цагийн тооцоог гаргаж өгч байсан. Надад Да гэж эмэгтэй ажлаа хүлээлгэж өгөхдөө 7 хүний цагийн бүртгэлийг санхүүд өгөөрэй, захирал мэднэ гэж хэлсэн. Үүнийх нь дагуу цагийн бүртгэлийг нь санхүүд өгч байсан. Одоо санаж байгаагаар хоёр хүнийх нь нэрийг дээр мэдүүлсэн. Бусад хүмүүсийн нэрийг санахгүй юм. Цагийн тооцоог нэг удаа асууж гаргаад түүнээс хойш шууд автоматаар цагийн тооцоог нь гаргаж өгдөг байсан" гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 155-156 хуудас)

Хил Хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2-5а/6732, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2-5а/9830, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/3169 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаанд:

 Агваанлувсангийн Саранцэцэг ШБ 73051663 нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр гарсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 18, 22 хуудас)

“Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Мийн

С.Гийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хог тээврийн ачигчаар, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ногоон байгууламжийн туслах ажилтнаар томилох тухай Б/77, Б/169 дугаар тушаалууд. (хэргийн 3 дугаар хавтас, 10 хуудас, 10 дугаар хавтас, 115)

А.Саранцэцэгийг 2015 онь 8 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний мэргэжилтнээр томилох тухай Б/Т95 дугаар тушаал. (хэргийн 10 дугаар хавтас, 129 хуудас)

Х.Мыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс оффисын үйлчлэгчийн албан тушаалд томилох тухай Б/64 дүгээр тушаал. (хэргийн 10 дугаар хавтас, 142 хуудас)

М.Хыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/43 дугаар тушаал. (хэргийн 10 дугаар хавтас, 152 хуудас)

Б.Быг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/25 дугаар тушаал. (хэргийн 10 дугаар хавтас, 178 хуудас)

Д.Эыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/131 дугаар тушаал. (хэргийн 10 дугаар хавтас, 190 хуудас)

С.Аыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/72 дугаар тушаал. (хэргийн 10 дугаар хавтас, 210 хуудас)

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Энхчимэгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай магадалгаанд:

            Б.М нь “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллах явцдаа 2015-2020 онд С.Г, А.Саранцэцэг, Х.М, М.Х, Б.Б, Д.Э, С.А нарыг гэрээний мэргэжилтэн, хог тээврийн ачигч, оффисын үйлчлэгч, ногоон байгууламжийн туслах ажилтнаар тушаал гарган ажилд томилсон боловч, тухайн байгууллагад томилогдсон цаг хугацаанаас хойш ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 138 186 029.00 төгрөгийн цалин олгож, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 19 474 412.88 төгрөг төлж, нийт нь 157 660 441.88 төгрөгийн хохирол учруулсан нь Төсвийн тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах",

             Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т "Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөн байна.

Б.Бд 2015 оны 2 дугаар сараас 2020 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд 36 422 547.00 төгрөгийн цалин бодож, ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 3 867 672.61 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 2 609 603.97 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт 347 573.71 төгрөг бусад суутгалд 39 476.00 төгрөг буюу нийт 6 864 326.29 төгрөг суутгаж, 1 663 964.99 төгрөгийг бэлнээр олгож, Капитал банкны 2022019168 тоот харилцах дансанд 7 310 204.89 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 413003464 тоот харилцах дансанд 7 431 590.86 төгрөг, Хаан банкны 5016202903 тоот харилцах дансанд 13 152 459.97 төгрөг буюу нийт 29 558 220.71 төгрөгийг шилжүүлсэн байна.

М.Хт 2017 оны 3 дугаар сараас 2020 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд 24 845 845.00 төгрөгийн цалин бодож, ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шитгэлд 2 731 956.02 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1 697 462.05 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт 240 996.53 төгрөг, бусад суутгалд 63 976.17 төгрөг буюу нийт 4 734 390.77 төгрөг суутгаж, 6 087 865.50 төгрөгийг бэлнээр олгож, Худалдаа хөгжлийн банкны 453166213 тоот харилцах дансанд 4 994 844.19 төгрөг, Хаан банкны 5017361713 тоот харилцах дансанд 9 028 744.54 төгрөг буюу нийт 20 111 454.23 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

С.Ат 2017 оны 10 сараас 2020 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд 24 243 012.00 төгрөгийн цалин бодож, ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтэлд 2 672 761.28 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1 656 094.02 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт 234 746.81 төгрөг, бусад суутгалд 25 476.00 төгрөг буюу нийт 4 589 078.11 төгрөг суутгаж, 539 887.01 төгрөгийг бэлнээр олгож, Худалдаа хөгжлийн банкны 412015861 тоот харилцах дансанд 5 284,079.78 төгрөг, Хаан банкны 5925317296 тоот харилцах дансанд 13 829 967.10 төгрөг буюу нийт 19 653 933.89 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

С.Гт 2018 оны 4 сараас 2020 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд 5 318 024.00 төгрөгийн цалин бодож, ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 1 737 935.79 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 934 159.52 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт 153 180.46 төгрөг, бусад суутгалд 3 607.00 төгрөг буюу нийт 2 828 882.77 төгрөг суутгаж, 752 210.00 төгрөгийг бэлнээр олгож, Хаан банкны 5750552199 тоот харилцах дансанд 11 736 931.23 төгрөг буюу нийт 12 489 141.23 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Д.Эд 2018 оны 7 сараас 2020 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд  14 941 739.00 төгрөгийн цалин бодож, ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 1 699 654.99 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 938 728.51 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт 149 417.39 төгрөг буюу нийт 2 787 800.89 төгрөг суутгаж, Хаан банкны 5059195012 тоот харилцах дансанд 12 153 938.11 төгрөгийг шилжүүлсэн байна.

Х.Мд 2019 оны 5 сараас 2020 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд 7 532 091.00 төгрөгийн цалин бодож, ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 866 190.47 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 419 125.00 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт 75 320.91 төгрөг буюу нийт 1 360 636.38 төгрөг суутгаж, Хаан банкны 5405509896 тоот харилцах дансанд 6 171 454.62 төгрөгийг шилжүүлсэн байна.

А.Саранцэцэгт 2018 оны 11 сараас 2020 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд  14 882 771.00 төгрөгийн цалин бодож, ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 1 704 698.66 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 998 817.00 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт 144 491.70 төгрөг буюу нийт 2 848 007.36 төгрөг суутгаж, Хаан банкны 5163175449 тоот харилцах дансанд 12 034 763.64 төгрөгийг шилжүүлсэн байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 67-73 хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэж өөрчлөлт оруулсан гэжээ.  (хэргийн 2 дугаар хавтас, 47 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б.М нь Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар томилогдож, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллахдаа нийтийн албан тушаалтны хувьд

Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,

 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглох гэсэн заалтыг тус тус зөрчиж,

             Б.Быг тус байгууллагад ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тушаал гаргаж, улмаар түүнийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилласан гэж цагийн бүртгэлд бүртгүүлж, 36 422 547.00 төгрөгийн цалин бодуулснаас 29 558 220.71 төгрөгийг Капитал банкны 2022019168, Худалдаа хөгжлийн банкны 413003464, Хаан банкны 5016202903 тоот данснуудад шилжүүлж, 6 864 326.29 төгрөгийг суутгаж, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 5 008 238.10 төгрөгийг төлж, 41 430 785.10 төгрөгийг, 

А.Саранцэцэгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр  гадагш нэвтэрч, түүнээс хойш улсын хилээр орж ирээгүй байхад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “гэрээний мэргэжилтэн” албан тушаалд томилж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан гэж цагийн бүртгэлд бүртгүүлж, 14 882 771 төгрөгийн цалин бодуулснаас 12 034 763.64 төгрөгийг Хаан банкны 5163175449 тоот дансанд шилжүүлж, 2 848 007.36 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, байгууллагаас 2 151 181.82 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, 17 033 952.82 төгрөгийг,

            М.Хыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Таван шар орчмоос нэг удаа зулгааж бэлдсэн шарилжийг том оврын ачааны машинд ачих, 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын 2 давхар оффисын гадна фасадыг засварласнаас өөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан гэж цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24 845 845 төгрөгийн цалин бодуулснаас 20 111 454.23 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 453166213, Хаан банкны 5017361713 тоот данснуудад шилжүүлж, 4 734 390.77 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, байгууллагаас 3 477 331.93 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, 28 323 176.93 төгрөгийг,

 

С.Аыг тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилж,  2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан гэж цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24 243 012 төгрөгийн цалин бодсоноос 19 653 933.89 төгрөгийг С.Аын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны  412015861, Хаан банк дахь 5925317296 дансаар дамжуулан иргэн Х.Өод өгч, 4 589 078.11 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, байгууллагаас 3 400 051.66 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, 27 643 063.66 төгрөгийг,

Х.Мыг тус байгууллагад 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 3 дугаар хорооллын үерийн далангийн хогийг цэвэрлэж, 2019 оны 10 дугаар сард мөн хорооллын байрны дундах шарилж авч, түүж ачуулснаас өөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс “оффисын үйлчлэгч” албан тушаалд томилон, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан гэж цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 7 532 091 төгрөгийн цалин бодсоноос Хаан банкны 5405509896 тоот дансанд 6 171 454.62 төгрөгийг шилжүүлж, 1 360 636.38 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, байгууллагаас 1 092 156.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, 8 624 247.10 төгрөгийг,

 

            өөрийн эзэмшлийн нь хурдан морийг уяж байсан уяач С.Гийг тус байгууллагад 2019 онд 2 удаа автомашины засварын ажилд тусалснаас өөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс “хог тээврийн ачигч”, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс “ногоон байгууламжийн туслах ажилтан” албан тушаалд тус тус томилж, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан гэж цагийг нь бүртгүүлж, 15 318 024 төгрөгийн цалин бодуулж, 12 489 141.23 төгрөгийг Хаан банкны 5750552199 тоот дансанд шилжүүлэн хурдан морьдоо уяулсны хөлсөнд олгож, 2 828 882.77 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутган, байгууллагаас 2 197 546.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж,  17 515 570.10 төгрөгийг,

 

            мөн хувийн морь, малыг нь маллаж байсан малчин Д.Эг тус байгууллагад ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилж, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан гэж цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 14 941 739 төгрөгийн цалин бодсоноос 12 153 938.11 төгрөгийг Хаан банкны 5059195012 тоот харилцах дансанд шилжүүлж, 2 787 800.89 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, байгууллагаас 2 147 907.16 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, 17 089 646.16 төгрөг буюу "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь  

 

гэрч Б.Бы “...Миний бие 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Их тамир амралтын газарт галчаар ажилд орж байсан. Ингээд 2015 он гараад механик Бат-Эрдэнэ гэх залуу надад, та Баянгол шинэ өргөө байгууллага дээр очиж анкет бөглөөрэй гэж хэлсэн. Улмаар маргааш нь Сонсголонгийн гүүрний зүүн талд байрлах тус байгууллага дээр очиж одоо хэнтэй уулзсанаа санахгүй байна, нэг эмэгтэй хүнтэй уулзаад анкетаа бөглөж өгсөн. Улмаар ачигч гэдэг ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл ачигчаар ажилласан цалин аваад, Их тамир амралтын газарт галчаар ажил хийгээд явж байгаа. Сардаа 500 000 төгрөгийн цалинг “Баянгол шинэ өргөө” байгууллагаас авдаг. Ажилд орохыг хүсэгчийн анкет дээрх бичвэрийг би өөрөө бичсэн, зураг нь минийх биш байна. "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргаанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаагүй, би бичээгүй,

гэрч С.Гийн “...Би "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ямар нэг ажил төрөл хийж байгаагүй. Тус байгууллагын дарга Б.Мийн морийг нь Төв аймгийн Зүүн дэлгэр сумын 4 дүгээр багт уяж байсан. Өөрөөр хэлбэл их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны морьдыг нь уяж өгсөн. Морь уясан хөлс 500 000 төгрөгийг "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргасан. Миний нэр дээр дээрх байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Миний нийгмийн даатгалын дэвтэрт ногоон байгууламжийн ажилтан гэж тэмдэглэсэн байсан. Миний хувьд 2019 онд 2 удаа ажлын байранд нь очиж машин тэрэг янзалж байгаа хүмүүст тусалсан, өөр ажил төрөл хийгээгүй,

гэрч Д.Эы “...Би тус байгууллагад ямар нэгэн ажил төрөл эрхэлж  байгаагүй. Харин"Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал Мийн хэдэн тооны адуу над дээр байдаг юм. Мөн түүний 36-37 тооны адуу байна. Анх 2015 онд 19 тооны адуу авч ирснийг өсгөөд өнөөдрийн байдлаар дээрх тооны адуутай болсон. Улмаар адуугаа харуулж байгаа гэж өөрийнхөө байгууллагад ачигчийн орон тоон дээр авч, намайг 400 000 гаруй төгрөгөөр 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 4 сарыг хүртэл хугацаанд цалинжуулж байгаа юм. Уг цалин миний ХААН банкны 5039195012 дугаарын дансанд сарын 05-нд, 20 гараад хоёр удаагийн байдлаар орж ирдэг. Харин би Баянгол дүүрэгт ачигч хийж байгаагүй,

гэрч М.Хын “...Би "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал Батмөнхийн Мтэй 2016 онд танилцаж байсан. Өөрөөр хэлбэл барилгын ажил хийж яваад танилцсан. Улмаар 2017 онд түүнд хандан “Би зээл авахад нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байна, туслаач” гэсэн. 2017 оны 3 дугаар сард намайг дуудаад хог тээврийн ачигчийн ажилд оруулсан. Тухайн үед ажилд орохыг хүсэгчийн анкет, өргөдөл зэргийг бичгээр гаргаж, ажилд орсон. 2017 оны 3 дугаар сард ажилд ороод тухайн сардаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Таван шар орчмоос нэг удаа зулгааж, бэлдсэн шарилжийг том оврын ачааны машинд ачсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын 2 давхар оффисын барилгын гадна фасадыг засварласан. Ямар нэг ажлын хөлс аваагүй. 2017 оны 3 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 650 000 төгрөгийн цалин авсан. Би цагаа нэг ч удаа бүртгүүлж байгаагүй, дээрх ажлаас өөр ажил хийгээгүй, хог тээврийн ачигчийн ажил хийгээгүй,

гэрч С.Аын “...Би тус байгууллагад 2017 оны 5 дугаар сард жолоочоор орохоор болсон, намайг ажилд авлаа гэсэн. Би ажилд орохыг хүсэгчийн анкет, зураг зэргийг өгч байсан. Тухайн үедээ тус байгууллагын дарга Мтэй уулзаж, тэрээр намайг ажилд авсан. Ингээд ажилд орсон эхний өдөр ажлын байрны гадна засварын ажлыг хийсэн, түүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй. Уг нь намайг жолоочоор авлаа, дуудна гэсэн ч жолоочоор ажиллаагүй. Өөрөөр хэлбэл засварын ажил хийснээс өөр ямар нэгэн ажил хийгээгүй. Энэ хугацаанд нэг ч төгрөгийн цалин аваагүй. Харин М дарга цалингийн данс нээлгэж ир гэсэн учраас Худалдаа хөгжлийн банкинд 412015861 дугаар данс, ХААН банкинд 5925317296 дугаарын дансыг нээлгэж, картаа нууц дугаарын хамтаар өгсөн. Би өөрөө ажиллана гэж бодоод картаа түүнд үлдээж байсан. Би тус байгууллагад ачигчаар ажилд ороогүй, ачигчийн ажил хийгээгүй,

гэрч Х.Өын “...2017 оны 1, 2 дугаар сард Мтэй 3 дугаар хороололд таарсан.  2017 оны 4 дүгээр сард намайг ажил дээрээ дуудсан. Ажил дээр нь явж очиход надад ХААН банкны карт өгч, пин код гэж дугаар өгснийг нь бичиж авсан. 1225 бил үү дугаар байсан. Тэрээр та наад картаа аваад яв, ажил төрөл өгнө гэсэн. Ингээд 2017 оны 5 сараас 2020 оны 4, 5 дугаар сарыг хүртэл сарын 500 000 гаруй төгрөгийг картаас авч хэрэглэсэн. Сарын эхэнд 150 000, сарын сүүлээр 450 000 төгрөг гэх мэтээр картад орж ирдэг байсан. Харин миний тооцоогоор дээрх хугацаанд нийтдээ 18-19 сая төгрөгийг авсан байх,

гэрч Х.Мын “...2019 оны 4 дүгээр сард Мтэй 3 дугаар хорооллын эцэст Баянгол дүүргийн удирдлагууд иргэдтэй уулзалт хийх үеэр нь таарч уулзаад ажилд орох хүсэлтэй талаараа хэлсэн. Ажилгүй, амьдрал хүнд байгаа талаараа хэлээд удалгүй ажилд орсон. 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 3 дугаар хорооллын үерийн далангийн хогийг цэвэрлэсэн, 2019 оны 10 дугаар сард мөн хорооллын байрны дундах шарилж түүж, ачуулах ажлыг хийсэн, өөр ямар нэгэн ажил хийгээгүй. Мөн ажлын цаг гэж бүртгүүлж байгаагүй, ажлын байрандаа 2 удаа очиж байсан бөгөөд одоо байршлыг нь зааж өгч чадахгүй юм. ХААН банкны 5405509896 дугаарын хувийн дансаараа 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 460 000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явсан,

гэрч Г.Наийн “...Би Сайнбилэгийн Г гэдэг хүний эхнэр нь байгаа юм. Манай нөхөр Өлзийт хороололд мал малладаг. М 2018 оны 02 дугаар сард цагаан сарын дараа манай нөхөртэй уулзсан. Манай нөхөр М надаар өөрийнхөө морийг уяулах гэж байгаа талаар хэлсэн. Төв аймгийн Зүүн дэлгэрийн 5 дугаар багийн 5-8-1 тоот хаягт Мийн аавынх нь байдаг бөгөөд уг газар хашаанд нь манайх өөрсдийн гэрээ бариад, гэр бүлээрээ буусан. Ингээд түүний соёолон, даага хоёр насны морийг нь уясан. Улмаар 2020 оны 6 дугаар сард буюу 7-8 хоногийн өмнө аавынх нь хашаанаас гэрээ нүүлгээд, ойрхон буусан. Өөрөөр хэлбэл газар авсан бөгөөд Зүүн дэлгэр 4 дүгээр багийн 7-1 тоот хаягт байгаа болно. Нөхрийн хувьд “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ажилтан гэж нийгмийн даатгалаа төлүүлж байснаас уг газарт ажиллаж байгаагүй. Өөрөөр хэлбэл М морио уяулж байгаа учраас түүнд ажлын хөлс болгож байгууллагаасаа цалин өгч байсан. Сардаа сарын 5-нд 350 000 төгрөг, 20-нд 150 000 төгрөг нөхрийн ХААН банкны 5750552199 дугаарын дансанд мөнгө нь орж ирдэг байсан,

гэрч Н.Няын  “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд архив, бичиг хэргийн ажилтан Дааас ажлыг нь хүлээж авсан. Тэрээр надад ажлаа хүлээлгэж өгөхдөө /хажууд хуулийн зөвлөх Батчимэг байсан/ дарга нарын хамаарал бүхий 12-13 хүний материал буюу анкет, тушаал, өргөдөл, хөдөлмөрийн гэрээ зэргийг тусад нь өгсөн. Энэ материалыг хүлээлгэж өгөхдөө эдгээр хүмүүс ажилладаггүй мөртөө цалин авдаг хүмүүс байгаа юм. Нэр бүхий хүмүүсийн цагийг автоматаар чи гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Автоматаар гэдэг нь бүртгэлийн системээс ажилчдын бүртгэлийн мэдээллийг эксел программд хөрвүүлсний дараа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг ажилласан өдөр, цагийг нэмж шивж оруулаад хэвлэж гаргаад, гарын үсгээ зураад өгөхийг хэлж байгаа юм,

гэрч Г.Лхийн  “.. Сайнбилэгийн Гийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/169 дугаар тушаалаар ногоон байгууламжийн туслах ажилтнаар томилж, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/125 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний мэдэхийн ажил дээр ирж байсныг санаж байна, би тэр болгон цаг бүртгээд байдаггүй.

Агваанлувсангийн Саранцэцэгийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний мэргэжилтнээр томилж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/119 тоот тушаалаар чөлөөлсөн,

Хын Мыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/64 дугаар тушаалаар оффисын үйлчлэгчийн ажилд томилж, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/139 дугаартай тушаалаар чөлөөлсөн,

 Мэндбаярын Хыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар хог тээврийн ачигчийн ажилд томилж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн,

 Бизъяагийн Б 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хог тээврийн ачигчаар ажилд томилогдож, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/122 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн,

Доржпүрэвийн Э 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/131 дугаар тушаалаар "хог тээврийн ачигчийн” ажилд томилогдож, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/123 дугаартай тушаалаар ажлаас тус тус чөлөөлөгдсөн. Эдгээр хүмүүсийн цагийн бүртгэлийг захирал өгдөг байсан. Түүнийх нь дагуу би нийт ажилчдын цагийн бүртгэлийг хүснэгтлээд сарын 15, 30-ны өдрүүдээр ажилласан хоног, цагийг нэгтгэж, цаг бүртгэлийн хүснэгтийг хэвлэж гаргаад, гарын үсгээ зураад, дэд захирал Нямгээр хянуулаад, ерөнхий нягтлан бодогчид өгдөг. Өөрөөр хэлбэл сард 2 удаа дээрх байдлаар цаг бүртгэлийн хүснэгтийг гаргаж өгдөг. Энэ цагийн бүртгэлд дээрх нэр бүхий 6 хүний ажилласан хоног, цаг бүртгэгдээд явдаг. Уг нь Б.Б, Д.Э, М.Х нар хог тээврийн хэлтсийн операторын бүртгэлээр орж ирэх ёстой боловч цагийг нь шууд захирлаас өгдөг байсан. Мөн С.Г, А.Саранцэцэг, Х.М нар захиргаанд харьяалагддаг, төв байрны 1 давхрын операторт бүртгэгдэх ёстой, гэхдээ эдгээр хүмүүсийн ажилласан цаг, хоногийг захирал өгдөг байсан. Би түүнийх нь дагуу бүртгэл хийдэг.     “...Сүхбаатарын Аын хувьд 2017 оны 05 дугаар сард хог тээврийн ачигчийн ажилд ороод 2020 оны 5 дугаар сараас ажлаасаа чөлөөлөгдсөн. С.Г, А.Саранцэцэг, Х.М, М.Х, Б.Б, Д.Э, С.А нарын ажлын цагийн тооцоог захирлаас өгдөг байсан. Үүнийх нь дагуу би цалин бодох үед цагийн тооцоог хийж, дэд захирал Нямгээр хянуулаад ерөнхий нягтлан бодогчид өгч, цалин бодогдоно. Дээрх хүмүүсийн цагийн бүртгэлийг захирал хийдэг,

гэрч Д.Даын “...Миний өмнө хүний нөөцийн ажил хийж байсан Лх 2019 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа аваад, хүний нөөцөөр ажиллах хүн олдохгүй би ажлыг нь хавсран гүйцэтгэхээр ажлыг нь авах үед надад дээрх нэр бүхий хүмүүсийн нэрсийг, анкетын хамтаар өгөөд цагийн бүртгэлд дээрх хүмүүсийг ажилласан гэдэг байдлаар оруулаад явж байгаарай гэж надад хэлж ажил өгсөн юм. Тэгээд би хэлсэн ёсоор нь дээрх нэр бүхий хүмүүсийн цагийн бүртгэлд ажилласнаар бүртгэж, цалин хөлс авах нөхцөл бололцоогоор нь хангаж байсан нь үнэн. Лх надад ажлаа өгөхдөө дээрх байдлаар хэлж ярьж дараах нэр бүхий хүмүүсийн анкет материалыг хүлээлгэж өгсөн юм. Үүнд: ...Сайнбилэгийн Г ногоон байгууламж дээр ажилладаг байдлаар, Агваанлувсангийн Саранцэцэгийг гэрээний мэргэжилтнээр, Хын М үйлчлэгчээр, Бизьяагийн Б Хандгайт зусланд манаачаар ажилладаг, Доржпүрэвийн Э энэ хүн өвчтэй гэдэг байдлаар явдаг. Дээрх хүмүүсийн цагийг нь бүртгэлд оруулаад явж байгаарай гэж хэлсэн юм. Энэ хүмүүс нь манай байгууллагад ажилладаггүй, манай байгууллагын ажилтнууд биш юм. Гэхдээ манай байгууллагад ажилласнаар цаг нь бүртгэгдээд, цалин авдаг юм гэсэн мэдүүлгүүд,

Агваанлувсангийн Саранцэцэг нь /ШБ 73051663/ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр гарсан гэсэн Хил Хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2-5а/6732, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2-5а/9830, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/3169 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа,

 "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал Б.Мийн

С.Гийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хог тээврийн ачигчаар, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ногоон байгууламжийн туслах ажилтнаар томилсон Б/77, Б/169 дугаар тушаалууд, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

А.Саранцэцэгийг 2015 онь 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн гэрээний мэргэжилтнээр томилсон Б/195 дугаар тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

Х.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс оффисын үйлчлэгчийн албан тушаалд томилсон Б/64 дүгээр тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

М.Хыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилсон Б/43 дугаар тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

Б.Быг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилсон Б/25 дугаар тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

Д.Эг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилсон Б/131 дугаар тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 

С.Аыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилсон Б/72 дугаар тушаал,

            Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Энхчимэгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр магадалгаа зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Б.М нь өөрийн хурдан морио уяулж, морь малыг нь малласан уяач С.Г, малчин Д.Э нарт ажлын хөлсөнд нь хувиасаа төлөх зардлаа хэмнэж, тэдэнд төлөх хөлсийг "Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, өөртөө  24 643 079.34 төгрөгийн,

“Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт хууль ёсоор ажилд орж, хөдөлмөрлөж, цагаа бүртгүүлж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ороогүй Б.Б, А.Саранцэцэг, М.Х, Х.М, С.А нарыг ажилд авч, хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн мэтээр хуурамч тушаал гаргаж, мөн тэдний цагийг хий бүртгүүлж, улмаар цалин хөлс бодож олгуулан бусдад 87 529 827.08 төгрөгийн давуу байдал олгон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан  гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Б.М нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан мөн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Нийслэлийн прокурорын газраас Б.Мийг 157 660 441.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас С.Гийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 5 сар хүртэл, С.Саранцэцэгийн нэр дээр 2015 оны 8 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, М.Мын нэр дээр 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, М.Хын нэр дээр 2017 оны 4 дүгээр сараас 2020 оны 5 сар хүртэл, Б.Бы нэр дээр 2015 оны 2 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, Д.Эы нэр дээр 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, С.Аын нэр дээр 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд 44 073 247.05 төгрөгийг төлсөн, уг мөнгө нийгмийн даатгалын байгууллагын дансанд орсон нь “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 2 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх тайлан, шимтгэл төлсөн дотоод шилжүүлгийн маягт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

             Түүнчлэн дээрх хүмүүсийн цалингаас Үйлдвэрчний эвлэлийн хорооны татварт суутган авсан 1 345 727.57 төгрөг тус хорооны үйл ажиллагаанд зарцуулагдсан, улмаар уг мөнгийг “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд шилжүүлсэн нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдлоо.

 

            Дээрх 45 418 974.62 төгрөгийг Б.М өөрөө болон бусад нэр бүхий 7 хүн авч ашиглаж, бусдад хохирол учруулаагүй тул  Б.Мийн учруулсан гэх 157 660 441.88 төгрөгийн хохирлын хэмжээнээс 45 418 974.56 төгрөгийг хасаж, түүнийг 112 241 467.32 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй ба ийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ багассан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. 

 

            Энэ хэрэгт 2020 оны 7 дугаар сард  гэрчээр байцаасан Х.М, Б.Б, С.А, М.Х, С.Г, Д.Э нарыг 2021 оны 6 дугаар сард иргэний хариуцагчаар татаж, А.Саранцэцэгээр 12 034 763 төгрөг,  Б.Баар 29 597 700 төгрөг, Д.Эгаар 12 153 937 төгрөг, Өоор 19 679 409 төгрөг, С.Гаар 12 492 748.02 төгрөг,  М.Хаар 20 100 000 төгрөг, Х.Маар 6 100 000 төгрөг төлүүлж, тэдний цалинд гэж үндэслэлгүйгээр авсан 112 158 557.02 төгрөгийг мөрдөн шалгах явцад Авлигатай тэмцэх газрын хохирлын санд төвлөрүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.  

 

            Шүүгдэгч нь “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ажилладаггүй 7 хүний нэр дээр хий цалин бодуулж, улсын төсвөөс авсан байх тул Авлигатай тэмцэх газрын хохирлын санд төвлөрсөн хохирлын дээрх мөнгийг улсын төсвийн орлогод оруулахыг Авлигатай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

 

            Харин иргэний хариуцагч Х.Маас дутуу төлсөн 71 454.62 төгрөгийг  гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Богдын хадныхан овогт Батмөнхийн Мийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан өөртөө  24 643 079.34 төгрөгийн,

            бусдад 87 529 827.08 төгрөгийн төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдлийн үргэлжилсэн цаг хугацаа, давтамжийн тоо, учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Мийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мийн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож ашиглаагүй 44 009 264 төгрөгийг түүнээс гаргуулан Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төвлөрүүлсэн нь үндэслэлгүй тул уг мөнгийг түүнд буцаан олгох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Б.Б, А.Саранцэцэг, М.Х, Х.М, С.А, С.Г, Д.Э нарын өмнөөс хууль бусаар нийгмийн даатгалын шимтгэлд 44 073 247.05 төгрөг төлснөөс шимтгэл төлсөн хугацаа нь тэдгээрийн ажилласан жилд тооцогдон, тэд нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж,  жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч болзошгүй тул С.Гийг 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 5 сар хүртэл, С.Саранцэцэгийг 2015 оны 8 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, М.Мыг 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, М.Хыг  2017 оны 4 дүгээр сараас 2020 оны 5 сар хүртэл, Б.Быг 2015 оны 2 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, Д.Эг 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл, С.Аыг 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл хугацаанд “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ажиллаж байгаагүй гэж үзэхийг Нийгмийн даатгалын байгууллагад анхааруулан, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 44 073 247.05 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн прокурорын газраас Б.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 157 660 441.88 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 45 418 974.62 төгрөгийг ашиглаж хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Мийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Мийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Мэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д     зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас 44 073 247.05 төгрөг, 

иргэний хариуцагч Х.Маас 71 454.62 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Б.Мээс Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлсөн 44 073 247.05 төгрөгийг уг данснаас гаргуулан, түүнд буцаан олгосугай.

 

9. Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд иргэний хариуцагч нараас төвлөрүүлэн төлсөн 112 158 557.02 төгрөгийг улсын төсөвт оруулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН