Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/515

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Ц.Сайнзаяа /томилолтоор/,

хохирогч А.А,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б  Г  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000979 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..............оны ............дугаар сарын ..........-ны өдөр Дорноговь аймгийн .......... суманд төрсөн, ........... настай, эрэггэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл ................ хүүхдийн хамт .............. дугаар хороолол, .........дүгээр байр, ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б  овогт Б  Г /РД: ............./

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б. Г нь 2021 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны гадаа хохирогч А.А-ийн нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний шарх, хамрын нурууны зулгаралт, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б. Г нь 2021 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны гадаа хохирогч А.А-ийн нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний шарх, хамрын нурууны зулгаралт, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А мэдүүлэхдээ:

“...2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны орой 21 цаг өнгөрч байхад манай эхнэр Хосцэцэг хадам ээжийг хүргэж өгөх гээд гарсан. Манай найз пиво уусан ирээд гэрт хүргээд өг гэхээр нь би 22 цаг болж байхад гарсан. Тэгээд буцаад ирэхэд гэрийн гадаа машин байхгүй. Бүр гараашны мухарт харанхуй газарт тавьсан байсан. Тэгээд очоод машины арын хаалгыг онгойлгох үед Гантөмөр, эхнэр хоёр хэвийн бус байдалтай байсан. Би Г-ийг   машин дотор хагас хэвтэй байдалтай байхад нь татсан юм. Ямар ч эр хүн бухимдахгүй байхын аргаггүй гэж ойлгож байна. Би машиныхаа халаагаар савсан чинь гарч ирээд намайг нүүрэн тус газар цохисон. Тэгээд би биеэ хамгаалах байдалтай зугтахад нь зогсоох гэж чулуу шидсэн. Тэгээд барьж аваад цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Г-ийн  өгсөн:

“...машины хойд хаалга онгойгоод танихгүй эрэгтэй хаалганы цаанаас орилоод эхэлсэн. Тэгээд би машины хаалгаар 1 хөлөө гаргахад миний хөлийг хаалгаар 3 удаа савсан. Би түлхээд гараад зугтаасан чинь араас чулуу аваад шидээд байсан. Би машин тойрч зугтаж байгаад намайг гүйцэж ирээд нүүр рүү 2 удаа цохисон. Дахиад зугтаахад чулуу шидээд байхаар нь би зугтаж байгаад эргэж хараад уг залуугийн толгой руу 1 удаа цохисон. Тэгэхэд уг залуу арагшаа ухраад зүүн хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Би хохирогч Алтансүхийн зүүн нүд орчим 1 удаа гараараа цохиж уг гэмтлийг учруулсан. Надад санал хүсэлт байхгүй, хохирогч Аптансүхээс уучлалт гуйж эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-н 52/,

Мөрдөн байцаалтад хохирогч А.А-ийн өгсөн:

“...Би эхнэр Хосцэцэгтэй 2010 оноос хойш амьдарч дундаасаа 1 охинтой. Эхнэр сүүлийн үед өөр хүнтэй болсон юм шиг санагдаад байсан ч нүдээр хараагүй болохоор итгэхийг хүсдэггүй байсан. 2021.06.11-ний өдөр гэр бүлээрээ гэртээ байхад хадам ээж ирчихсэн 21 цагийн үед эхнэр хадам ээжийг гэрт нь хүргэж өгөхөөр гадагш гарч харин 22 цагийн орчим намайг найз Батдэлгэр дуудаад “найз нь жаахан уучихсан байна, жолоо бариад өгөх боломж байна уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд 10-р хороололд хүргэж өгсөн юм. Би гэрээсээ гарахаас өмнө эхнэр рүү залгаад “ирэх болж байна уу би ажилтай болчихлоо” гэхэд одоо очиж байна гэхээр нь охиноо үлдээгээд гарсан, ажлаа амжуулаад 2021.06.12-ны 01 цаг 40 минут хавьцаа гэртээ ирэхэд гадаа машин байхгүй байхаар нь машинаа байна уу гээд байраа тойроод харсан чинь бүүр цаана гражны буланд миний машин байхаар нь машин дээрээ очоод хойд талын хаалгыг онгойлгоод хартал манай эхнэр Хосцэцэг 1 залуутай арын суудал дээр 2-лаа суусан, эрэгтэй нь өмднийхөө товч цахилгааныг тайлсан, гутлаа 2-лаа тайлаад тавьсан байдалтай байсан. Тэгээд уг залууг хөлнөөс нь татаад гаргах гэтэл өөдөөс өшиглөөд байхаар нь би хаалгаар 1 удаа савсан. Тэгээд уг залуу хаалга онгойлгож гарч ирээд шууд миний нүүр рүү 3-4 удаа гараараа цохьчихсон. Тэгэхэд миний хөмсөг сэтэрч цус гараад тэр залуу зугтаагаад явахаар нь араас нь чулуу шидээд оноогүй. Араас нь граж тойрч гүйгээд барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Би эрүүл байсан, эхнэр нөгөө залуутай пиво задпаад ууж байсан, дунд зэргийн согтолттой байсан. Би уг залууд огт гар хүрээгүй. Дараа нь манай эхнэр болон Г гэх залуу надад хэлэхдээ 2020 оны 10 сараас хойш хоорондоо байнгын харилцаатай гэж хэлж байсан. Би зодуулсандаа маш их гомдолтой байна, мөн уг залуу гэр бүл салгаж эхнэр бид 2-ын дундуур орж байгаад маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-н 13-14/,

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5101 тоотдүгнэлт:

“...А.Аийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний шарх, хамрын нурууны зулгаралт, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-н 29-30/

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Г-ийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г өөс 203.200 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдпыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

-Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн алба тодорхойлолт /хх-59/,

  • иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/,
  • оршин суух хаягийн лавлагаа /хх-н 62/
  • үл хөдлөх хөрөнгийн жагсаалт лавлагаа /хх-н 30/
  • эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Г  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1,7.2, 7.3- т заасны дагуу хорих ялын эдпээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

  • Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Б.Г ийг 700.000 төгрөгөөр горгох...” санал гаргасан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 цугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 5уюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.
  • Шүүгдэгч Б.Г ийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь :амаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн өлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч >.Г-ийг   Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ уулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны агуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт эрэгт оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 10ЛООН зуун мянга/-н төгрөгөөр ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн /чин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
  • Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
  •  

                                                                                          ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б  овогт Б  Г-ийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүул мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г ийг 700 /долоон зуу/-н нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-өөс 203.200 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ