Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 143

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар М.Мэнд-Амарын нэхэмжлэлтэй Б.Ганхүлэг, Н.Эрдэнэбаяр нарт холбогдох “1102.850 төгрөг гаргуулах” -ыг хүссэн иргэний  хэргийг  хянан хэлэлцэв.

                Шүүх  хуралдаанд:

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг  оролцов.

                                                                           

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч: М.Мэнд-Амар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             ...42 инчийн “Самсунг” маркын зурагт 1 ш-650.000 төгрөг, Ди Ди Эш-ийн антен ком 1 ш 116.000 төгрөг,  машины МР-3 тоглуулагч 1ш-45.000 төгрөг, уртасгагч 1ш-8500 төгрөг, тооны машин 1ш-12000 төгрөг, өр авлага барагдуулах гэж Сэлэнгэ, Хушаат машинаар явахад зарцуулсан шатахууны үнэ / НИК-ийн ШТС-аас/ 55600 төгрөг, мөн / НИК-ийн ШТС-аас/ 55000 төгрөг бүгд 110.600 төгрөг, нийт 821.500 төгрөгийн алданги 0.5-% -иар бодож, нийт 1342.850 төгрөг гаргуулах тухай.

     Нэхэмжлэлийн үндэслэл: “Дархан чанар малчин” ХХК нь 20015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн Ишгэнт гудамжны Задгайгийн 03 тоотод оршин суугч Б.Ганхөлөг, нөхөр Н.Эрдэнэбаярын хамт ирж хувийн “Дархан талст” ХХК-ний захирал гэж өөрсдийгөө танилцуулаад, мөн хүнсний дэлгүүр, баартай гэж итгэл үнэмшил төрүүлж, худалдах-худалдан авах зээлийн гэрээг бичгээр байгуулж, богино хугацаанд төлнө, хугацаандаа төлж чадахгүй бол 10%-ийн алданги төлнө, мөн нөхөр бид хоёр өвс хадаж зарж байгаа гэх мэтээр ярьж

  1. 42 инчийн “Самсунг” маркын зурагт 1 ш-650.000 төгрөг
  2.  Ди Ди Эш-ийн антен ком 1 ш 116.000 төгрөг
  3.  Машины МР-3 тогтлуулагч 1ш-45.000 төгрөг
  4.  Уртасгагч 1ш-8500 төгрөг
  5.  Тооны машин 1ш-12000 төгрөг
  6. Шатахууны үнэ 110.000 төгрөг,
  7. Алданги 0.5%-иар бодож 410750 төгрөг бүгд 1342850 төгрөг.

              Үүнээс Б.Ганхөлөг, Н.Эрдэнэбаяр нараас 80 боодол өвс, нэг боодлыг нь 3000 төгрөгөнд бодож авсан 240.000 төгрөгийг хасч үлдэгдэл 1102.850 төгрөг болсон.

             Иймд Б.Ганхүлэг, Н.Эрдэнэбаяр нараас 1102.850 төгрөг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

          Нэхэмжлэгч: М.Мэнд-Амар 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:

        М.Мэнд-Амар миний бие нь Б.Ганхүлэг, Я.Эрдэнэбаяр нарт холбогдуулан 1102.850 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

 

 

Хариуцагч нар нь оршин суух хаягтай байхгүй, утас нь холбогдохгүй, холбоо барих боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар өөрчилж байна. Хариуцагч нарын тухай мэдээлэл нэхэмжлэгчийн зүгээс хомс байна. “Дархан Талст”  ХХК-ны захирал гэж танилцуулсныг эрэн сурвалжлахдаа анхаарч өгнө үү!

        Мөн миний бие ажлын шаардлагаар  шүүх хуралд оролцох боломжгүй байна. Шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгч намайг байлцуулахгүйгээр  хурлыг хийж өгнө үү! гэжээ.

                          Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

   Үндэслэх нь:

             Нэхэмжлэгч М.Мэнд-Амар нь Б.Ганхүлэг, Я.Эрдэнэбаяр нарт холбогдуулан “1102.850 төгрөг гаргуулахаар”  шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар  нь нэхэмжлэлд дурьдсан хаягтай байхгүй, утас нь холбогдохгүй байх тул  нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.  

              Б.Ганхүлэг, Я.Эрдэнэбаяр нар нь 2015 оны 08 дугаар сарын 07-нд “Дархан чанар малчин” ХХК –наас 42 инчийн “Самсунг” маркын зурагт 1 ш-650.000 төгрөг, Ди Ди Эш-ийн антен ком 1 ш 116.000 төгрөг,  машины МР-3 тоглуулагч 1ш-45.000 төгрөг, уртасгагч 1ш-8500 төгрөг, тооны машин 1ш-12000 төгрөг, өр авлага барагдуулах гэж Сэлэнгэ, Хушаат машинаар явахад зарцуулсан шатахууны үнэ / НИК-ийн ШТС-аас/ 55600 төгрөг, мөн / НИК-ийн ШТС-аас/ 55000 төгрөг бүгд 110.600 төгрөг, нийт 821.500 төгрөгийн барааг зээлээр авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсны улмаас 1102.850 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан  боловч хариуцагч нь оршин суугаа хаятай байхгүй, холбоо барих утасгүй, хаана оршин сууж  байгаа нь тодорхойгүй болсны улмаас Б.Ганхүлэг, Я.Эрдэнэбаяр нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүхэд гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.  

              Иймд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, Ишгэнт гудамжны Задгайгийн 3 тоотод оршин суух хаягтай байсан, 99862337, 99893644 дугаарын гар утас тэмдэглүүлсэн, “Дархан талст” ХХК-ны захирал ажилтай гэх Батчулууны Ганхүлэг, Ядамжавын Эрдэнэбаяр нарыг  эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох  хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч  М.Мэнд-Амарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч “байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн оролцохгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

            Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлий115.2.1, 116, 118, 155 дугаар  зүйлийн 155.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155  дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, Ишгэнт гудамжны Задгайгийн 3 тоотод оршин суух хаягтай “Дархан талст” ХХК-ны захирал ажилтай гэх Батчулууны Ганхүлэг /регистрийн дугаар: МС-76091406/, Ядамжавын Эрдэнэбаяр / регистрийн дугаар: МС-72071319/, нарыг эрэн сурвалжилсугай.  

          2. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх   хэсэгт  зааснаар Б.Ганхүлэг, Я.Эрдэнэбаяр нарыг  эрэн  сурвалжлах, түүний  оршин  суугаа  газрыг  тогтоох  ажиллагаа  хийхийг  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.   

         3.  Иргэний  хэрэг  шүүхэд   хянан   шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1 дэх хэсэгт  зааснаар М.Мэнд-Амарын улсын  тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурьдсугай.

         5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

        6. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

        7. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

         8. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэй.

 

                              

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ