Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/393

 

 

 

 

 

 

   2021            6        14                                            2021/ШЦТ/393                                

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,    

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Б-ын Э холбогдох эрүүгийн 2105005600812 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын .........-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, ..........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл ............... хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..............дугаарын регистртэй, Б  овогт Б-ын  Э  .

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б  овогт Б-ын  Э   нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 4 дүгээр гудамж, 77а тоотод хамтран амьдрагч хохирогч Б.З хувийн таарамгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг үстэж чирэн, гар болон нуруун тус газарт нь хөлөөр өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Э  ын өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би эхнэр болон найз М , Г  нарын хамтаар гэртээ цахилгааны засвар хийж байгаад бид дөрөв архи уух болоод хоёр ширхэг 750 граммын савлагаатай “Соёрхол” нэртэй архи, дөрвөн жижиг пиво аваад хуваагаад ууж байтал манай найз М гийн манай гэрт хийж өгсөн цахилгааны монтаж нь маслаад гэрэл асаж унтраад байхаар нь би М д уурлаад чи хоёрын хооронд муу юм хийж өглөө, олигтойхон чанартай юм хийгээд өгчихгүй гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Хэсэг хугацаанд маргалдаж байгаад М  гэртээ харьлаа гэхээр нь Г  бид хоёр М г гэрээс гаргаж өгөөд буцаад гэртээ орох гэтэл манай гэрийн хаалга дотроосоо түгжигдсэн байсан, ...Галбаярын машинд дотор ороод хэсэг унтаж байгаад би үүрээр 04 цаг өнгөрч ороход эхнэр маань хоёр давхрын жижиг өрөөнд ганцаараа унтаж байхаар нь эхнэртээ хандаж “Хаалга үүдээ онгойлгож өгөхгүй, яагаад унтаад байгаа юм” гэхэд эхнэр маань “чи одоо манайхаас зайл, гэр оронд юм хийх гэж байсан хүнийг хөөгөөд явуулчихлаа” гэхээр нь би нэг давхар луу буугаад Галбаярын багаж хэрэгслийг цуглуулж, цэгцэлж байтал эхнэр маань хоёр давхраас бууж ирээд намайг гэрээс зайл гээд байхаар нь би эхнэрийнхээ толгойноос үстээд үстсэн чигээрээ газраар чирээд гадаа гаргаад үснээс нь тавиад эхнэр маань цагдаа дуудлаа гээд хашаанаас гараад явсан. ...тухайн гэмтлүүдийг би Золзаяад учруулсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан учир уур хүрээд эхнэрийгээ үстээд чирсэн чигээрээ байшингаас гадаа гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-н 44/,     

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.З өгсөн:

“...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай нөхрийн найз М , Г гэх хоёр залуу манайд ирж байшингийн маань тог цахилгааныг янзалж өгсөн юм. Тэгтэл М  хэдүүлээ ойрд уулзалдаагүй юм чинь ганц, хоёр шил архи ууя гээд байхаар нь би тэд нараар гэрийнхээ ажлыг хийлгэж байсан болохоор өөрөөсөө мөнгө гаргаж дэлгүүрээс нийтдээ 3 шил Соёрхол нэртэй 750 граммын савлагаатай архи болон 10 гаран лааз пиво авч өгсөн. Бид нар манай гэрт авсан архи пивоо ууж байтал М гийн манай гэрт хийж өгсөн гэрлийн монтаж маслаад гэрэл асаж унтраад байтал манай нөхөр Э   найз М дөө хандаж “чи манай гэрлийн монтажийг муу хийж өглөө, монтажийг маань муу хийж өгч байшинг маань шатаах гээ юу” гэх утгатай үг хэлтэл М  “чи яасан муухай бодолтой юм бэ” гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад М  манай гэрээс гараад явсан. Тэгээд Г бид дөрөв үлдээд байж байтал манай нөхөр Э   намайг найз М г өмөөрлөө гээд намайг пизда гэх мэт үгээр доромжилж байгаад Галбадрахтай хамт гэрээс гараад явахаар нь би гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд хоёр давхарт хүүхдийнхээ өрөөнд ганцаараа ороод унтаад өгсөн юм. Тэгээд өглөө үүрээр манай нөхөр Э   хоёр давхрын тагт руу авирч орж ирээд намайг “чи муу пизда яахаараа хаалга үүдээ түгждэг юм” гээд толгойтой үснээс үстээд намайг байшингийн хоёр давхраас байшингийн гадна тал хүртэл үстэж чирсэн. Тэгээд гадаа гараад миний ар нуруу руу хөлөөрөө хоёр, гурван удаа өшиглөсөн. Тэгээд би арай хийж нөхрөөсөө зугтаагаад хойд айл руу орж утсаар нь ээждээ хэлээд удалгүй ээж маань ирээд цагдаад дуудлага өгсөн..., одоогоос 2-3 жилийн өмнө намайг нэг, хоёр удаа зодож байсан. Гэхдээ би нөхрийгөө цагдаа, шүүхийн байгууллагад өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 25/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ю.Б өгсөн:

“...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тухайн засвар хийж байсан байшинд хүргэн Э  ын найз Түвшөө, Галаа нар ирж байшинг засах ажилд нь тус болж байсан. Би тэд нартай хамт засал чимэглэлийнх нь ажилд тус болж байгаад оройхон гэртээ харьлаа гээд явсан. Тэгээд маргааш нь буюу өглөө үүрээр манай охин Золзаяа миний rap утас руу залгаад “Ээжээ та хүрээд ир, Э   намайг зодоод байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Золзаяа, Э   нарын хашааных нь гадаа очтол Э  ын найз Галаа гэх залуу хашааны гадна өөрийнхөө машиндаа ганцаараа сууж байсан. Золзаяагийн баруун, зүүн гар болон хөл нь шалбарч, хөхөрсөн байдалтай байхаар нь би Золзаяагаас хэн биеийг нь хөхрүүлсэн талаар асуухад Э   үстэж байгаад хоёр давхраас чирсэн гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 30/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2285 тоот:

1. Б.З баруун бугалга, тохой, баруун бугуй, баруун шуу, бүсэлхий, нуруу, зүүн бугалга, шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

  5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 33/,

 

  - хохирогч Б.З “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 74/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 63/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б  овогт Б-ын  Э   нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 4 дүгээр гудамж, 77а тоотод хамтран амьдрагч хохирогч Б.З хувийн таарамгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг үстэж чирэн, гар болон нуруун тус газарт нь хөлөөр өшиглөж, түүний биед баруун бугалга, тохой, баруун бугуй, баруун шуу, бүсэлхий, нуруу, зүүн бугалга, шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Э  “...би эхнэрийнхээ толгойноос үстээд үстсэн чигээрээ газраар чирээд гадаа гаргаад үсийг нь тавьсан... Тухайн үед би нэлээн согтуу байсан учир уур хүрээд эхнэрийгээ үстээд чирсэн чигээрээ байшингаас гадаа гаргасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч  Б.Золзаяа“...толгойтой үснээс үстээд намайг байшингийн хоёр давхраас байшингийн гадна тал хүртэл үстэж чирсэн. Тэгээд гадаа гараад миний ар нуруу руу хөлөөрөө хоёр, гурван удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ю.Б “.... Золзаяагийн баруун, зүүн гар болон хөл нь шалбарч, хөхөрсөн байдалтай байхаар нь би Золзаяагаас хэн биеийг нь хөхрүүлсэн талаар асуухад Э   үстэж байгаад хоёр давхраас чирсэн гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2285 тоот зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э  од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Э  ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.З эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Б.З хавтаст хэргийн 74 дүгээр талд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Э  од холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Э  ыг 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э  од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ын  Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  ыг 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  ын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э  од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ