Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/560

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Өнөрцэцэг

улсын яллагч В.Батдэлгэр,

насанд хүрээгүй хохирогч Н.Ц , түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О ,  

шүүгдэгч А.С ,    

шүүгдэгч М.Н , тэдгээрийн өмгөөлөгч О.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт А-ийн  С , Х   овогтой Н-ийн   Н     нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005027130506 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ........оны .......... дүгээр сарын .........-ны өдөр Улаанбаатарт төрсөн............ настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .........., ам бүл ............. Хан-уул дүүргийн 15 дугаар хороо .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, О  овогт А-ийн  С , ...................регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, .......... оны ........ дүгээр сарын ..........-ны өдөр Орхон аймаг ......... суманд төрсөн, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, “........ ажилтай, Ам бүл 3 эхнэр хүүхдийн хамтаар Хан-Уул дүүрэг ........ дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х   овогтой Н-ийн   Н    , ............ регистрийн дугаартай,

 

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.С  нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Бизнес энд хур" ХХК- ны “Твин Аппартмент” барилгын талбайд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм”-ийн MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 /Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байр дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байр дахь өдөр тутмын зааварчилга нь товч, тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/, 4.9 /Ажлын байр дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ дэх заалтуудын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Н.Ц ийн баруун гарын чигчий хуруу өргөгч төхөөрөмжид дарагдаж, түүний биед баруун чигчий хурууны 1 дүгээр үений тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч Н.Н     нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Бизнес энд хур” ХХК-ны “Твин Аппартмент” барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1.4, 21.1.6, 21.1.8, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 3.3 дахь хэсгийн 6, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.17, 7.4.1, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.11, 8.5.12 дахь заалтуудыг тус тус зөрчин, дээрх хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Н.Ц ийн баруун гарын чигчий хуруу өргөгч төхөөрөмжид дарагдаж түүний биед баруун чигчий хурууны 1 дүгээр үений тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/   

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч А.С  нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Бизнес энд хур" ХХК- ны “Твин Аппартмент” барилгын талбайд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм”-ийн MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 /Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байр дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байр дахь өдөр тутмын зааварчилга нь товч, тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/, 4.9 /Ажлын байр дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ дэх заалтуудын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Н.Ц ийн баруун гарын чигчий хуруу өргөгч төхөөрөмжид дарагдаж, түүний биед баруун чигчий хурууны 1 дүгээр үений тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч Н.Н     нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Бизнес энд хур” ХХК-ны “Твин Аппартмент” барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1.4, 21.1.6, 21.1.8, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 3.3 дахь хэсгийн 6, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.17, 7.4.1, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.11, 8.5.12 дахь заалтуудыг тус тус зөрчин, дээрх хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Н.Ц ийн баруун гарын чигчий хуруу өргөгч төхөөрөмжид дарагдаж түүний биед баруун чигчий хурууны 1 дүгээр үений тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н     мэдүүлэхдээ:

 

“...Би Чинзоригийг хуруугаа таслах үед 120 мянгатад байрлах барилга дээр байсан юм. Тухайн үед манай компани аюулгүй байдлыг хангах хувцас хэрэгсэл бүрэн хангалттай байсан. Өргөгч машиныг захиалагч талаас тоног төхөөрөмжүүдийг гаргаж өгсөн байсан. Бид нар түүний дагуу хавцсаа ашиглаж оруулдаг байсан. Удаа дараа захиалагч талд санал тавьдаг байсан захиалагч тал тэвшээр зөөж байсан. Хохирогч талтай бид нар тухайн үед эмнэлгийн дараа уулзаж асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан.  Цагдаа гэлгүй шийдвэрлэе гэж хэлсэн. Хохирогчийн аавтай уулзахад бид нар барилгаар олон жил болсон хүмүүс, асуудлыг ярилцаж шийдье гэж хэлээд салсан. Тухайн үед эмчилгээ эм тарианы төлбөрт 200.000 төгрөгийн зардлыг бид нар гаргасан. Тэр өдрөөс хойш холбоогүй байж байгаад Чинзоригийн цалинг бүтэн сараар ажилласнаар тооцож өгсөн. Тэрний дараа ковид гээд нөхцөл байдал таарсан. Цагдаа сэргийлэхээс дуудаад уулзахгүй байж байгаад уулзсан чинь хохирлын мөнгө  40, 50 сая төгрөг нэхэгдсэн байна гэсэн. Үүний дараа хохирогчийн ээжтэй уулзаад 5 сая төгрөг барагдуулъя гэхэд хохирогч тал хүлээж аваагүй. Дараа нь дахиад байцаагчтай уулзаад хохирогчийн дансны дугаарыг олж өгөхийг хүссэн. Ямар ч байсан хохирлын мөнгөний урьдчилгаанд 3,4 сая төгрөгийг хийж байя гэсэн данс нь олдоогүй. Гэм буруугийн тал дээр маргахгүй. Хохирлыг барагдуулах саналтай байгаа...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С  мэдүүлэхдээ:

 

“...Тухайн өдөр би 11 цаг хүртэл захирлаасаа чөлөө зөвшөөрөл авчихсан байж байгаад ирсэн юм. Тэгэхэд ажил эхэлсэн өрнөж байсан би хувцсаа сольчхоод туслахуудтайгаа ажлаа хийж байсан. 4, 5 цагийн үед утас тавьчхаад байж байхад Чинзориг ахаа хураагаа тасдчихлаа гэхээр  нь захиралдаа хэлээд гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн байгаа. Насанд хүрсэн хүрээгүй эсэхийг нь сайн мэдэхгүй. Тэгчхээд 2 цагт захирлыг дуудаад аав, ээжтэй нь уулзсан.  Тэгээд хохирогчид хохирлын мөнгийг нь барагдуулахаар шийдээд маргааш нь уулзахаар болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Ц ийн хууль ёсны төлөөлөгч Ц.О  мэдүүлэхдээ:   

 

“...Манай хүүхэд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 6 цагийн үед хуруу нь тасарсан байсан. Би шөнийн 22 цагт мэдсэн. Тэгэхэд эмнэлэг дээр очиход аль хэдийн хурууг нь үзүүрлээд тасраад унасан байсан. Тухайн үед санаатай тэгсэн биш гэж бодоод цагдаа сэргийлэх гэхгүй хурууг залгах боломж байна уу гэхэд боломжгүй байсан. Тэгээд би 2 сар эмнэлгээр явсан. Тэр хугацаандаа өөрөө ажил дээр нь очиж байж ажилласан цалинг нь авсан. Цагдаад өргөдөл бичих хүртэл утсаа авахгүй байсан тул 9 дүгээр сарын 20-ны өдөр хүргээд өргөдөл бичиж өгсөн. Өнгөрсөн зун над дээр ирж уулзсан. Эгчээ 5, 6 сая төгрөг байхад танай хүүхдийн хуруу бүрэн эдгэрэх юм байна гэсэн. Би судлаад үзэхэд Тайланд руу явж хурууг нь эмчлүүлэх боломжтой гэсэн. Эд нар 5, 6 сая төгрөгт багатаагаад эмчлэх эмнэлэг судалъя гэж хэлээд эргээд уулзаагүй. Одоогоор хохирол төлбөрт авсан юм байхгүй ээ. Тайландын эмнэлэгт эмчлэх боломжтой Монголд эмчлэх боломжгүй гэсэн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Ц  мэдүүлэхдээ:

 

“...эх Ц.О тай санал нэг байна...” гэх мэдүүлэг,   

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.С гийн өгсөн:

 

“...Барилгын талбай дээр 11 цагийн үед ирээд ажилдаа хяналт тавиад өөрөө туслаад цуг хийлцэж байсан. Тэгээд өдөр оффис ороод 15 цагийн үед байж байхад манай барилгын туслах ажилтан Чинзориг хуруугаа тасалчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг авч явсан. Эмнэлэгт үзүүлэхэд баруун баруун гарын чигчий хуруу тасарсан байсан... барилга барих эрхийн гэрчилгээг аваагүй, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэж байсан, би бичиг баримтын ажилтай холбогддоггүй юм...” гэх мэдүүлэг /хх-/,    

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Н     өгсөн:

 

 “...Би Элбэг Тэргүүн ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Манай компани Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ихэр хүслэн ХХК-ний захиалгаар барилгын дотор заслын туслан гүйцэтгэгчээр гэрээ хийж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай ХАБ-н инженерээр С  гэх залууг ажиллуулж байсан. С  нь манай компани үйл ажиллагааны бүхий аюулгүй байдлыг хариуцан ажиллуулж байсан юм. Манай байгууллага ажилтан гэхээр хүн байхгүй байсан учир тухайн үед барилгын туслах ажилчид зараар олж авдаг байсан юм. 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр ажил цуглаад хэвийн явагдаж байсан. Хорооллын барилга дээр манай компани менежер Батбаяр над руу залгаад Чинзо гээд туслах гараа тэвшинд хавчуулчихлаа гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Гэмтлийн эмнэлэг руу араас нь очсон. Намайг очиход үзүүлээд дууссан эмчээ хүлээгээд байж байна гэж байсан. Тэгээд ар гэрийнхэнтэй нь уулзсан. Эмч нар зүүн гарын чигчий хуруу нэгдүгээр үе хумсны толио хэсэг нь тасарсан байна, ямар нэгэн буцааж боох залгаж оёх боломжгүй гэж байсан... ...манай байгууллага албан ёсоор үнэт цаасаар нь аваагүй байгаа. Тэмдэгтийн хураамж 2,500,000 төгрөг төлөх дутуу байгаа тэгээд тусгай зөвшөөрөл нь гараагүй, тусгай зөвшөөрөл олгох хурлаар орсон байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Н.Ц ийн өгсөн: “...би 2020 оны зуны амралтаараа ажил хийхээр болж таньдаг Буянхишиг гэж хүнээр дамжуулж Улаанбаатар пласын зүүн талд баригдаж байгаа барилга дээр “Элбэг тэргүүн” ХХК-д туслах ажилтнаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед кранаар доороос тоосго төмөр тэвш дээр тавьж дээш өргөж байсан юм. Би тэр өргөж авч ирсэн тоосгыг баригдаж байгаа барилгын давхраас тэвшнээс нь татаж авч байсан юм. Тэгээд тоосго авч байтал кран өргөж 5 давхарт гаргаж ирсэн байсан тэвштэй тоосгыг тавцан дээр тавиад тэвш дэгээдсэн байсан дэгээ төмрийг тайлж байтал гэнэт кран өргөж байсан тэвшээ улам доошлуулах үед миний баруун гарын чигчий хуруу тэвшний ирмэгт хавчуулсан. Тэгээд би бээлийгээ тайлтал миний гарын чигчий хуруу тасарсан байсан, би хуруу тасарсан тухай ХАБ-ын ажилтан С д хэлсэн чинь захирал Батка гэж ахыг дуудаад шууд эмнэлэг явсан. Энэ асуудал болсны дараа захирал Батка битгий цагдаад мэдэгдээрэй хохирлыг чинь барагдуулна гэж хэлсэн мөртлөө одоо болтол миний биед учирсан хохирлыг барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 25/

 

Н.Ц ийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-н 43 хуудас/,

 

Осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудас /хх-н 109-110 хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15/,

 

Элбэг тэргүүн ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А.С г ажилд томилох тухай тушаал /хх-н 61/,

 

Элбэг тэргүүн ХХК-ний захирал Н.Н    , А.С  нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, /хх-н 63-64/,

 

Ө.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-н 67-68/,

 

Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх-н 58-61/,

 

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Батбаярын өгсөн:

 

 “...2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3,4 хороолол Өргөө кино театрын урд талд баригдаж байгаа 16 давхарт барилгыг хариуцан ажиллаж байсан. Ажиллаж байхад манай хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан С  миний 88116414 дугаарын утас руу залгаад Чинзориг гараа эвгүй болгочихлоо гэж хэлэхэд би баригдаж байсан барилгын 7 билүү 8 давхарт гараад очиход Чинзориг зүүн талынхаа гарыг барьчихсан гараа авчихлаа гэж хэлсэн...Элбэг тэргүүн ХХК-д хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажил хариуцсан ажилтан С  өгөх үүрэгтэй...” гэх мэдүүлэг /хх-н 25/

Шүүхийн      шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.ДавааС гийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “...Н.Ц ийн биед баруун чигчий хурууны 1-р үений тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдалтад нөлөөлнө..." гэсэн 10300 дугаартай дүгнэлт /хх-44-45/,

 

              Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч М.Ууганбаатарын 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн “...Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 /барилгын ажлын талбай” гэж барилгын ажил гүйцэтгэж байгаа газрыг/-д заасны дагуу Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Бизнес энд хурд ХХК-ийн зоорьтой 16 давхар Б блок барилга нь үйлдвэрлэлийн талбай мөн. Н.Ц  гэмтсэн нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Хохирогч Н.Ц  нь Элбэг тэргүүн ХХК-ийн туслах ажилтнаар ажиллаж байсан байна. Н.Ц т 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 /Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байр дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байр дахь өдөр тутмын зааварчилга нь товч, тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/, 4.9 /Ажлын байр дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлж журмаар өгнө/ дэх заалтуудын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй байна. Элбэг тэргүүн ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан А.С д өгөх ёстой байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/-д заасны дагуу Элбэг тэргүүн ХХК-ийн ажил олгогч нь хохирогч Н.Ц т ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл олгосон гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Барилга дээр ямар марк, загварын өргөх механизм /кран/ ашиглаж байсан талаар материал байхгүй байна. Осол гарахад Элбэг тэргүүн ХХК-ийн ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай зааварчилга өгөөгүй, 18-аас доош насны хүмүүсийг амь нас, эрүүл мэнд, ёс зүй, аюулгүй байдал болон биеийн хөгжилд аюултай нөхцөлд ажиллахыг хориглосон ажлын байранд насанд хүрээгүй иргэнийг ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна/, 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” 3.3 дахь хэсгийн 6 /туслах ажилтан, барилгын туслах, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНБД 12-03-04/-ийн 4.17 /Мэргэжлийн анхан, дунд шатны болон ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдыг аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажилд татан оролцуулахыг хориглоно/, 7.4.1 /Механикжуулалтын хэрэгсэл, тоноглол, төхөөрөмж, цахилгаанжсан гар багаж, машиныг ажиллуулагч ажилтан, үйлдвэрлэгч-заводын болон зааврын дагуу тэдгээрийг хэрэглэн ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны арга барилын сургалтад хамрагдвал зохино/-д заасныг тус тус зөрчсөн байна. Элбэг тэргүүн ХХК-ийн ажил олгогч нь харуул, хамгаалалтын ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дүрэм, журам баталж мөрдүүлээгүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар 28.1.4 /ажлыг байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.6 / ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-д заасан үүргээ биелүүлээгүй байна. Элбэг тэргүүн ХХК нь барилгын талбайд мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулаагүй улмаас “ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.11 /энэхүү дүрмийн 8.4.12 заалтаас бусад тохиолдолд краны дэгээнд ачаа оосорлох, өлгөх ажилд оосорлогчийг томилж ажиллуулна/, 8.5.12 /Кран эзэмшигч буюу ашиглагч байгууллагын удирдлага ачааг зөв оосорлох аргачлалыг боловсруулах бөгөөд оосорлогчдыг сургасан байвал зохино. Ачаа оосорлох бүдүүвч, оосорлох аргын дүрслэлийг оосорлогч, машинч нарт өгсөн байх буюу үйлдвэрлэл явуулах талбайд үзэгдэхүйц газарт өлгөж зүүсэн байвал зохино. Үйлдвэрийн газарт төрөл бүрийн машин тоног төхөөрөмжийн эд ангийг угсрах, задлахад хэрэглэх оосорлох, хэрэгсэл, татлагаар өргөх аргачлалыг мөн түүнчлэн краны тусламжтайгаар ачааг эргүүлж хөмрөх бол түүнд хэрэглэх аргачлалыг боловсруулж мөрдөх ёстой/ холбогдох заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-54/,

                    

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.С , Н.Н     нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 11.5 дэх хэсэгт заасан зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирлын талаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С , Н.Н     нараас 100.000 /нэг зуун мянга/-н төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Н.Ц т олгож шийдвэрлэсэн болно.   

 

Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73, 83/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 75, 84/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69, 70/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Шүүгдэгч А.С , Н.Н     нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч А.С , Н.Н     нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял...” оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгч “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөлийн тухай хуулийн 4,1 4,2 дугаарт заасны дагуу өршөөлийн хуульд хамруулж өгнө үү...” гэсэн санал, хүсэлтүүдийг гаргасан ба шүүхээс шүүгдэгч О  овогт А-ийн  С , Х   овогтой Н-ийн   Н     нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч А.С , Н.Н     нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч А.С , Н.Н     нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.С , Н.Н     нарт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С , Н.Н     нараас 100.000 /нэг зуун мянга/-н төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Н.Ц т олгох нь зүйтэй.   

 

 Хохирогчийн төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О  овогт А-ийн  С , Х   овогтой Н-ийн   Н     нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

2. Шүүгдэгч О  овогт А-ийн  С , Х   овогтой Н-ийн   Н     нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.С , Н.Н     нарт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С , Н.Н     нараас 100.000 /нэг зуун мянга/-н төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Н.Ц т олгосугай.   

 

5. Хохирогчийн төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.С , Н.Н     нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ