Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/645

 

 

 

 

 

 

 

 

 

2021            10           07                                           2021/ШЦТ/645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Н.Мөнхбат,    

өсвөр насны шүүгдэгч Э.О , түүний өмгөөлөгч С.Тунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

                       

Баянгол дүүргийн прокурорын газраас Р  овогт Э-ийн  О   холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105014701159 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, ....... оны ......... дугаар сарын .......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт, Баянгол дүүрэг ...... дугаар хороо, ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:......../, Р  овогт Э-ийн  О    .

 

Холбогдсон хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Э.О  нь 2021 оны 7 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирал” хотхоны гадна хохирогч Б.О     хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.У   “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн “Айфоне икс эс” загварын гар утсыг залилан авч, түүнд 1,055,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Э.О  нь 2021 оны 7 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирал” хотхоны гадна хохирогч Б.О     хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.У   “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн “Айфоне икс эс” загварын гар утсыг залилан авч, түүнд 1,055,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.О  мэдүүлэхдээ

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:   

           

            Хохирогч Б.О   цагдаагийн газарт хандаж гаргасан гомдол /хх-2/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.О ы өгсөн:

“..2021 оны 7 сарын 15-ний өдөр гэртээ байж байтал О   өөрийнхөө фэйсбүүк чатаар надаа пиво аваад ир гэхээр нь би за гэж хэлээд гэрээсээ 19 цаг өнгөрч байхад гараад Оюун-Эрдэнэтэй БГД-н 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнх үүдэнд уулзахаар болсон. Гэрийнх нь гадаа очиход үүдэнд нь байсан дэлгүүрээс 1 лааз сэнгүр нэртэй пиво аваад О   дээр очсон. О   тухайн үед Мандухай гэх найзын хамт зогсож байсан. Бид 3 суух газар хайж байгаад Дөрвөн улирал хотхоны сааданд хэсэг ярьж суусан. Миний авсан пивийг О   ганцаараа уусан. Пиво уусан шалтгаан найз залуугаасаа салсан гэв. Хэсэг сууж байгаад Мандухай эмээгийнхээ гэрээс алим авна гээд бид 3 сааднаас босоод явсан. Мандухай эмээгийнхээ гэрлүү ороод Оюун-Эрдэнэтэй гадаа үлдсэн. Энэ үед О   миний утас алга болсон байна гээд утсаа хайгаад байсан. Тэгээд бид хоёр Дөрвөн улирал хотхоны камер шүүх гэтэл ажиллахгүй байсан. Би өөрийнхөө цүнхийг шалгуулсан. Тэгээд олдохгүй боллохоор цагдаад хандах болсон. Оюун-Эндэний гэрийн гадаа очоод салсан. Харих замдаа өмнө сууж байсан саатанд утсыг хайж саадны сандалны арын өвсөн дундаас олсон. О   кодыг мэддэг байсан тул кодыг гаргасан чинь zenly аппликейшнээр яат ирээд байсан тул айсандаа утсыг нт авч гэрлүүгээ таксидсан. Таксины мөнгийг хаан банкны виза картаас уншуулж тооцоог хийсэн.

Энэ үед ХУД-н 3-р хороо 3-р байрны 11-н тооотод айлын хажуу өрөө түрээслэдэг байсан. Оюун-Эрдэнийн эгч залгаад дүүгийн утас аваад хүрээд ир гэхээр за гээд яваад очсон. Оюун-Эрдэнийн эгчрүү залгахад би хороололд явж байна гэхээр ирэхийг хүлээж байгаад явсан. Ирэхгүй байхаар сансарын үйлчилгээний төвийн нэрийн мэдэхгүй ломбарданд 500000 төгрөгөөр өөрийнхөө нэрээр тавиад мөнгөөрөө байрны түрээсийн мөнгөө өгөөд үлдэгдэл мөнгийг үрээд дууссан...”   /хх-н 31-32/,   

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.О өгсөн:

“…Хамт уулзаад сууж байгаад Э.О  намайг гар байгаач утсаар чинь яриадхъя гээд авсан. Тэгээд сууж байхад О     миний утсыг сандал дээр тавиад байхаар нь би дээшээ ширээн дээр тавьчих эсвэл наашаа өгчих гэж хэлсэн чинь за одоохон сая залгасан дугаар луугаа ахиж нэг залгаад үзье гээд өгөөгүй. Тэгээд сууж байгаад миний өмдийг оролдоод байсан. Тэгсэн нөгөө талд Мандухай сууж байсан. Тэгсэн ээж нь залгаад О    , Мандухай бид гурав Мандухайгийн эмээгийн гэр лүү явсан. Тэгээд байрныхан гадаа очсон чинь Мандухайгийн өвөө нь гарч ирээд Мандухай өвөөгөө дагаад орсон. Тэгээд О     бид хоёр үлдсэн. Тэгээд би өөрийнхөө биед гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд би О    оос чи түрүүн ярьж байсан биз дээ гэсэн чинь О     би түрүүн өмдийг чинь оролдож байгаад чамд буцаагаад өгсөн биз дээ гэсэн. Тэгэхээр нь би тэнэг хүнтэй ярьж байгаа бишдээ өгсөн бол мэднэ ш дээ гэж хэлээд бид хоёр сууж байсан сандал руугаа явсан. Тэгээд сууж байсан газраа үзэхэд байхгүй байсан... Яг сууж байсан газарт ямар нэг өвс байхгүй, плита учраас уг саад нь хоёр байрны голд байдаг. Өвс ногоо бид нарын сууж байсан газраас 5 орчим метрийн цаана л өвс байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,   

 

Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Н өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Наран цэн” ломбард ажиллуулдаг...би ломбардны бичигнүүдээ шүүж үзэхэд Э.О  гэх хүн айфоне икс эс загварын гар утас барьцаанд тавьсан байна...уг гар утсыг 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. ....” гэх мэдүүлэг /хх-н 34/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.М өгсөн: “...Дөрвөн улирал хотхоны сааданд 20 цаг болж байхад очиж суугаад ширээний нөгөө талд нь О    , О   хоёр суугаад эсрэг талд нь би ганцаараа суусан. Тэгсэн Оюун-Эрдэнийн утсыг нэг юм хэлээд авч байсан. Тэгээд сууж байтал над руу ээж залгаад эмээгийнхээ гэрээс алим аваад ирээрэй гэсэн. Тэгээд бид гурав манай эмээгийнх байдаг 55 дугаар байрны нэгдүгээр орц руу явъя гээд сааднаас босоход би О    ыг цүнхээ ав гээд юм үлдээчих вий гэж харсан. Тэгсэн ширээ болон сандал дээр ямар нэгэн юм үлдээгүй. Тэгээд би эмээгийнх рүү орох гээд орцны хаалган дээр очсон чинь өвөө хаалга онгойлгож өгөөд О    , О   хоёр орцны үүдэнд үлдээд би ороод буцаад гараад ирсэн чинь О    , О   хоёр байхгүй байсан...би Батсүхтэй хамт яваад очсон чинь О   утас байхгүй болчихлоо бид хоёр Дөрвөн улирлын сааданд сууж байсан газраа харчихаад ирлээ байхгүй байна гэсэн. Тэгээд бид дөрөв очиж камер шүүхээр очсон. Тэгсэн О     би тэр хүүхдүүдээс асуугаадхъя гээд явсан. Тэгснээ буцаж ирээд тэнд байсан нэг хүүхэд тэр сандлаас нэг хар хувцастай ах ямар гоё утас вэ гээд аваад явсан гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад хандая гээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон....” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

            Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /хх-66/,  

 

“Дамно" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,050,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-42-43/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.О д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул Э.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

 

Хохирогч Б.О “...гар утсаа О    ы ааваас авсан тул хохиролгүй болсон. Өөрийн биеэр шүүх хуралд орохгүй...” гэх хүсэлт /хх-н 72/ гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 60/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Э.О  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

           

Шүүгдэгч Э.О д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О ыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ял шийтгэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан байх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О ыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ял шийтгэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан байх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.О д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан байх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг өсвөр насны шүүгдэгч Э.О д сануулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сд 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Р  овогт Э-ийн  О    ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О ыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ял шийтгэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан байх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.  

 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.О д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан байх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг өсвөр насны шүүгдэгч Э.О д сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сд 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ