Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/525

 

 

 

      

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, 

улсын яллагч С.Эрдэнэбаяр /томилолтоор/,   

шүүгдэгч Б.Б     , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, 

шүүгдэгч У.У    , түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч      овогт Б-ийн       Б , Б  овогт У-ын  У   нарт холбогдох эрүүгийн 2005008280370 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны ..........дугаар сарын .............ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл ......... хамт Баянгол дүүрэг нэгдүгээр хороо, ......... тоотод оршин суух, урьд 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ, эцэг эхийн хяналтад өгөх,

2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар ............/, Б  овогт У-ын  У  ,

 

Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........ менежер ажилтай, ам бүл ...... хамт Хан-Уул дүүрэг ...... дугаар хороо, ......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ........./, Чулуут овогт Б-ийн       Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.У    , Б.Б      нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудлын 202 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Э-ийн  эзэмшлийн Samsung А-70 /Самсунг А-70/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч У.У    , Б.Б      нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудлын 202 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Э-ийн  эзэмшлийн Samsung А-70 /Самсунг А-70/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У     мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б      мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Хохирогч Э.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 

 “...2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед найзууд болох Амаржаргал, Сарантунгалаг, Анхболд нарын хамт ...Централ зочид буудлын 202 тоот өрөөнд орсон. ...01 цаг 15 минутын үед бид нар унтацгаасан. ...тэгсэн нэг хүн шөнө дунд Амаржаргалыг “ хөөе чи орноосоо уналаа ш дээ” гээд сэрээхээр нь хартал хажуу талын өрөөний 2 залуу ороод ирчихсэн, нэг нь бид нарын өрөөний 00-н өрөөнд байж байх шиг байсан, нөгөө залуу нь бид нарын орны дэргэд зогсож байхаар нь Амаржаргал хэн бэ?” гээд гар гэж хэлээд хаалгаа түгжээд эргээд унтсан гэсэн юм. Тэгээд өглөө 07 цагт бид гурав сэрсэн, би өөрийнхөө гар утсыг хайтал гар утас олдохгүй байхаар нь хамт явсан хүмүүсээс асуутал мэдэхгүй гээд байхаар нь ...Сарантунгалагаас асуухад мэдэхгүй ш дээ гээд тэгээд буудлын өрөөнд зөндөө хайж үзээд олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн 2020.02.17-ны өдөр цагдаа дээр байхад буудлын үйлчлэгч эгч Амаржаргалын утас руу залгаад “танай хажуу талын өрөөний 2 залуу чиний утсыг андуураад аваад явсан юм шиг байна, 1 залуу нь буудал дээр ирээд Хаан банкны картаа сураглаж ирэх үедээ ийм утга бүхий юм ярьж байна” гэж хэлээд У   гэх залуугийн дугаарыг мессэжээр өгөхөөр нь уг дугаарыг цагдаад өгч яриулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,   

 

Гэрч О.А-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 

“...найзууд болох Сарантунгалаг, Энхтуул нарын хамт ....Централ зочид буудалд 202 тоот өрөөнд орсон. ...Анхболд23 цаг өнгөрч байх үед буудлын өрөөнд орж ирсэн санагдаж байна, бид нар ...пиво хувааж ууж байтал хаалга тогшихоор нь Анхболд хаалга нээтэл хаалганы цаана нэг эрэгтэй хүн гал байна уу гэхэд Анхболд галаа хэрэглүүлж байсан, тэр залуу өрөөнд орж ирээгүй....тэгээд бид нар үргэлжлүүлээд юм яриад байж байтал 00 цаг өнгөр байхад дахиад хаалга тогшихоор нь би хаалга нээтэл хаалганы цаана намхандуу бор царайтай залуу гал байна уу гэж асуухаар нь байхгүй гэсэн чинь түрүүнд нь байсан ш дээ гэж хэлэхээр нь одоо гал байхгүй байна гэж хэлээд явуулсан юм... тэгээд бид нар 00 цаг өнгөрч байх үед унтаж амрахаар болоод Энхтуул Анхболд хоёр хаалган талын орон дээр хамт хэвтсэн, би Сарантунгалаг бид хоёр ойр зуурын юм ярьж сууж байгаад маргалдаж эхлээд би Энхтуулын орон дээр ирээд захад нь хэвтсэн. Сарантунгалаг нөгөө орон дээр сууж үлдсэн нэг их удалгүй өрөөнөөс гараад явсан юм, би Сарантунгалагыг явсны дараа удалгүй унтсан, тэгээд унтаж байтал нэг хүн араас татаад орноосоо уналаа ш дээ гэж хэлэхээр нь би сэрээд орноосоо босоод юун хүмүүс вэ гээд тэр хүн рүү харахад цээж нүцгэн эрэгтэй хүн орны дэргэд зогсож байсан, цаана нь нэг залуу манай өрөөний 00-н өрөөнөөс гарч ирж байх шиг харагдсан ба тэр залуу өрөөнөөс гараад явчихсан, харин цээж нүцгэн залууг би өрөөнөөс түлхээд гаргасан чинь тэр залуу юм дуугараагүй гараад явчихсан, тэгээд би хаалгаа түгжээд орон дээр хэвтэхэд 04 цаг болчихсон байсан. ...тэгээд би Энхтуулын хажууд ороод хэвтэж байтал удаагүй коридорт хүмүүс муудалцаад эхэлсэн удалгүй муудалцахаа болиод өрөө өрөө рүүгээ орсон байх манай өрөөнд хэн нэгэн орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

 

Гэрч Н.С-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 

“...Энхтуул, Амаржаргал 2-ын хамт ... Централ зочид буудал руу орж хүлээсэн юм. ...орохдоо 2,5 л-ийн пиво авч орсон. Бид нар пивоо ууцгаагаад Энхтуул найз залуугийнхаа хамт унтсан ба Амаржаргал хажуугаар нь орж хэвтэхээр нь би 03 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харимаар санагдаад явсан юм. ...Энхтуул утсаа дэрэн доогуураа хийгээд унтахаар хэвтэхэд нь харсан юм...” гэх мэдүүлэг, дахин мэдүүлсэн “ ...намайг 202 тоот өрөөнд байгаад гарч явах хооронд хэн нэгэн өрөө рүү ороогүй, надтай уулзаагүй, мөн буудлын хоёр давхарт хэн нэгэн маргалдаж зодоон болоогүй тайван байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

 

Гэрч О.А-ын    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 

“...Энхтуул залгаад Централ зочид буудалд хүрээд ир Амаржаргал, Сарантунгалаг гэх хүмүүстэй танилцаач гэхээр нь ...очтол Энхтуул Амаржаргал нар байсан, Амаржаргалын найз залуу байсан, тэгээд би Сарантунгалагтай танилцаад ойр зуурын юм ярьж байгаад Амаржаргал, Сарантунгалаг хоёр цонхон талын орон дээр юм яриад, би нэг их удаагүй унтаад өгсөн, хажууд хэвтэж байсан Энхтуул хэзээ унтсаныг мэдэхгүй. Тэгсэн өглөө 07 цагийн үед бид нар сэртэл Энхтуулын Самсунг A 70 загварын гар утас алга болоод цагдаа дуудсан. ...биднийг 202 тоот суугаад юм ярьж байх үед хаалга тогшоод байхаар нь би хаалга онгойлгоод хартал цээж нүцгэн залуу цээжин дээрээ шивээстэй бор залуу “гал байна уу” гэхээр нь би хаалганы цаана зогсож байгаад галаа хэрэглүүлээд эргүүлээд хаалгаа түгжсэн юм. Тэгээд хэдэн минутын дараа дахиад хаалга тогшихоор нь хаалгаа нээсэн чинь мөн нөгөө залуу цээж нүцгэн зогсож байхаар нь мөн галаа хэрэглүүлчхээд эргээд хаалгаа хаасан юм, тэгээд бид унтаж амарсан, шөнө дунд хүн орж ирсэн эсэхийг мэдэхгүй би унтаж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэрч Х.О-ийн     мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 сарын 15-ны өдөр 12 цагийн үед ...ээлж хүлээн авахад ...2 давхарт 204 тоот өрөөнд У  , нэг танихгүй залуутай хамт орчихсон байсан юм, тэгээд үүрэг гүйцэтгэж байтал 22 цаг өнгөрч байхад гаднаас 2 эмэгтэй, 1 залуу хамт орж ирээд ...Сарантунгалаг гэдэг хүний нэрээр бүртгүүлээд 2 давхрын 202 тоот өрөөнд орсон. ... 00 цаг өнгөрч байсан санагдаж байна, намайг 1 давхарт камерийн өрөөнд сууж байхад 2 давхрын коридорт У   200 тоот өрөөний хүмүүстэй маргалдаж байхаар нь дээшээгээ хамгаалагч Батсүхийн хамт очиход У   200 тоот өрөөний хүмүүстэй маргалдаад зогсож байсан. ...хамгаалагч Батсүх, хамт явсан залуу бид хэд нийлж маргалдааныг болиулсан тэгээд 200 тоот өрөөний хүмүүс өөрсдийнхөө өрөө рүү орсон, мөн У   хамт явсан залуутайгаа өрөө рүүгээ орж байгааг харсан, Батсүх бид хоёр маргалдсан хүмүүсийг бүгдийг нь өрөө өрөө рүү нь оруулаад доошоо буусан. ...У   уг өдөр над руу залгаад Хаан банкныхаа картыг асуухаар нь ... 202 тоот өрөөнөөс гар утас алдагдсан байсан чи тэр өдөр 204 тоот өрөөнд байсан гар утсыг авсан уу гэж асуухад У   “надтай хамт явсан Б  гэх залуу буудлаас гарахдаа гар утас барьчхаад явж байсан гэж надад хэлээд Б ын утасны дугаарыг надад мессэжээр явуулахаар нь уг утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь утсаа алдсан Энхтуул руу залгаад 204 тоот өрөөнд байсан Б  гэх залуу утсыг чинь авсан юм шиг байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг/ хх-ийн 22-23/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-22-23/,

 

Централ зочид буудлын бүртгэлийн дэвтэр /хх-24-26/,

 

Ашидбилгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: Samsung A70 гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлэв гэх дүгнэлт /хх-12/,

 

Барьцаат зээлийн гэрээний баримт бичиг /хх-12/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б     , У.У     нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Б     , У.У     нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хохирогч Э.Энхтуул нь нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Б     , У.У     нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, хх-ийн 72/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69, хх-ийн 73/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.У    ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

            шүүгдэгч Б.Б     ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул У.У    ад оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

              Б.Б     ад 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас урьдчилан цагдан хоригдсон 185 хоногийг хасч 1 жил 180 хоногийг хасч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 жил 180 хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болно.  

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.

 

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.У    , Б.Б      нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг У.У    , Б.Б      нарт сануулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ч      овогт Б-ийн       Б , Б  овогт У-ын  У   нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.У    ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

            шүүгдэгч Б.Б     ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б     ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас урьдчилан цагдан хоригдсон 185 хоногийг хасч 1 жил 180 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 жил 180 хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.      

 

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

   6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.У    , Б.Б      нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг У.У    , Б.Б      нарт сануулсугай.  

 

8. Шүүгдэгч Б.Б     ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, У.У    ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.У    , Б.Б      нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ