| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0162/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Тод холбогдох эрүүгийн 2107 00000 0188 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Увс аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой. мэргэжилгүй, ............................................т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ....................................................................................... оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
/РД:....................../, ******* овогт Б.Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр .......................................................................................ийн урд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.Этай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохин унагааж толгойн тус газарт өшиглөж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бичлэг үзэхэд би түрүүлж өшиглөсөн байна. гэв.
Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр өөрийн ажиллуулдаг ............................... дээрээ байж байтал гаднаас О.Э гэх манай дэлгүүрийн ойр орчимд гэр нь байдаг залуу орж ирсэн. Тэр манай нөхрийн машинаар нэг тийшээ хүргүүлнэ гээд зогсож байсан юм. Тэгтэл 10 цагийн үед араас Б.Т гэх бас л манай дэлгүүрээр үйлчлүүлдэг залуу орж ирсэн. О.Э согтуу байсан болохоор Б.Тыг өдөөд хэрүүл хийх гээд байсан. Тэгснээ О.Э Б.Тод “ял дээр ял нэмж гай болов” гэж хэлээд гараад явсан. Тэрний дараа Б.Т араас нь гараад дэлгүүрийн гадаа зодолдоод байх шиг байсан... Б.Т эрүүл, О.Э нь халамцуу байсан.... О.Э бол манай дэлгүүрээр ойр орчим буюу ......................ад гэр нь байдаг. Архины хамааралтай байнга л архи дарс ууж явдаг. Манай дэлгүүрт согтуу орж ирээд дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүсийг өдөж хоргоогоод байдаг юм. Б.Т бол ...............................т ажилладаг ...............................т нүүж ирээд нэг их удаагүй, даруухан залуу байдаг юм...О.Э нь согтохоороо их давтиргүй зантай..." /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би ..........................................ны нутаг дэвсгэрт байх ..........................ийн хажуугийн дэлгүүр ..........................т байж байтал 10 цагийн үед гаднаас О.Э 10 цагийн үед зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирсэн. Араас нь дэлгүүрт Б.Т орж ирсэн Тэгтэл О.Э Б.Тыг өдөөд “ял дээр ял нэмэх гээд байна уу” гэж байгаад гараад явсан. О.Э миний машинаар нэг газар луу хүргүүлэхээр тохиролцсон байсан юм. Тэгээд би араас нь гараад машиндаа суутал О.Э миний машинд суух гээд зогсож байсан. Тэр үед Б.Т араас гарч ирээд О.Э руу уурлаад эхэлсэн. Тэгтэл О.Э Б.Тыг нэг өшиглөөд, нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд би машинаас буугаад хартал О.Эыг Б.Т газар унагаачихсан байсан. Тэгээд Б.Т машиндаа сууж яваад, О.Э цагдаа дуудаад үлдсэн...." /хх-22/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 14-ны өдөр би ..........................................ны нутаг дэвсгэрт байх ...............................ийн ажлаасаа гараад ...............................ын ....................инд байх .......................... лүү ортол нэг согтуу залуу дэлгүүрээс зээл авах гэж байгаа бололтой зогсож байсан. Тэгэхээр нь урдуур нь ороод юмаа автал тэр "чи миний урдуур ордог хэн бэ, ял дээр ял нэмэв" гэх мэтээр намайг доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр дотор хэсэг маргалдаж байгаад гартал гадаа цэнхэр өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн хажууд тэр залуу зогсож байхаар нь би очоод чи яахаараа намайг доромжилдог юм гээд хэлтэл өөдөөс хэрэлдээд байсан. Хэрэлдэж байгаад тэр залуу намайг цээж рүү түлхээд, миний гуя руу өшиглөөд нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд бид хоёр зодолдоод би унагааж байгаад хэд хэдэн удаа өшиглөчихсөн юм.... Би О.Эы данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх-44/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7449 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 446 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-07/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-30-31/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/,
Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-57-66/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчим .......................................................................................ийн урд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.Этай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохин унагааж толгойн тус газарт өшиглөж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь Хохирогч О.Эы өгсөн: “...Тэгээд би дэлгүүрээс гараад машин дотор суух гээд .......................... болон ..........................ийн урд талын зогсоол дээр байж байтал араас гарч ирээд “чи муу юу гээд байгаа юм” гээд над дээр тулаад ирсэн. Тэгэхээр нь би түлхтэл намайг хавсарч унагаагаад миний толгой, мөр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн.." гэх мэдүүлэг, Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгснээ О.Э Б.Тод “ял дээр ял нэмж гай болов” гэж хэлээд гараад явсан. Тэрний дараа Б.Т араас нь гараад дэлгүүрийн гадаа зодолдоод байх шиг байсан...”гэх мэдүүлэг, Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэр үед Б.Т араас гарч ирээд О.Э руу уурлаад эхэлсэн. Тэгтэл О.Э Б.Тыг нэг өшиглөөд, нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд би машинаас буугаад хартал О.Эыг Б.Т газар унагаачихсан байсан...”гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Тын өгсөн: “...Тэгэхээр нь урдуур нь ороод юмаа автал тэр "чи миний урдуур ордог хэн бэ, ял дээр ял нэмэв" гэх мэтээр намайг доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр дотор хэсэг маргалдаж байгаад гартал гадаа цэнхэр өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн хажууд тэр залуу зогсож байхаар нь би очоод чи яахаараа намайг доромжилдог юм гээд хэлтэл өөдөөс хэрэлдээд байсан. Хэрэлдэж байгаад тэр залуу намайг цээж рүү түлхээд, миний гуя руу өшиглөөд нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд бид хоёр зодолдоод би унагааж байгаад хэд хэдэн удаа өшиглөчихсөн юм.... Миний биед уруулын дотор тал бага зэрэг язарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл, шарх сорви учраагүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7449 дүгээр шинжээчийн дүгнэлт, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Яаралтай тусламжийн хуудас зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тод холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Тод холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцлийг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасны дагуу, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч О.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 2.430.000 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлын 495.760 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс 500.000 төгрөгөөр нөхөн төлсөн байна.
Харин хохирогчийн нэхэмжилсэн үлдэгдэл хохирол буюу 1.930.000 төгрөгийг хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой баримт бүрдүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь цаашид нэхэмжлэх нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн талаар бичигдсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД