Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 167

 

 Сэлэнгэ аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Д.Цэрэндолгорт холбогдох “Зээл, зээлийн хүү, нотиаратын хөлс 313.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

              Шүүх  хуралдаанд: 

          Нэхэмжлэгч Виншфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч:

                Баянхонгор аймгийн Байдраг суманд 1983 онд төрсөн,  дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Эрдэнэтолгой 4 дүгээр гудамж, 106 тоотод оршин суух, “Вишнфанд” ББСБ-д тусгай активын ажилтан ажилтай,

                             Маанч  овгийн Батцэрэнгийн Оюунбилэг    

                                 регистрийн  дугаар:ВМ – 83081807

 

               Хариуцагч: Говь-Алтай аймагт 1970 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, дуучин  мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 077 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй    

                             Бигэрийн говь  овгийн Далхжавын Цэрэндолгор     

                                 регистрийн  дугаар: МЬ – 70012007

 

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.                  

             

                                                 Тодорхойлох нь:

     Нэхэмжлэгч:    Нэхэмжлэгч: “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

              Нэхэмжлэлийн шаардлага: Бигэрийн говь  овгийн Далхжавын Цэрэндолгороос  313.900 төгрөг гаргуулах тухай            

     Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Далхжавын Цэрэндолгор нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703331 тоот зээлийн гэрээ байгуулан 2500.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх  зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 2.7%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Д.Цэрэндолгор нь үндсэн зээл 249.700, хүү нь 55.000 төгрөг,  нотиаратын хөлс 9.200, нийт 313.900 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

                Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, Д.Цэрэндолгор нар нь харилцан тохиролцон дараах Эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

                              

                                                       Эвлэрлийн гэрээ.

           “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагаас Д.Цэрэндолгорт холбогдуулан 313.900 төгрөг нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 313.900 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг мөнгийг   

           2017 оны 3 дугаар сарын 20-нд 100.000

           2017 оны 4 дүгээр сарын 20-нд 100.000

            2017 оны 5 дугаар сарын 20-нд 113.900 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдүүлнэ...   

            Эвлэрлийн гэрээ байгуулсан  Б.Оюунбилэг, Д.Цэрэндолгор .../гарын үсэг зурсан/ гэжээ.     

 

                                                    Үндэслэх нь:

            “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Д.Цэрэндолгорт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нотиаратын хөлс 313.900  төгрөг  гаргуулах”- аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

             Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 313.900 төгрөгийг хариуцагч Д.Цэрэндолгор нь бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар, уг мөнгийг  “... 2017 оны 3 сарын 20-нд 100.000 төгрөг, 2017 оны 4 сарын 20-нд 100.000 төгрөг, 2017 оны 5 сарын 20-нд 113.900  төгрөгийг төлж барагдуулахаар...” сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө,  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.067   төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5.033 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн  106.5 дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх зааснаар “Виншфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Д.Цэрэндолгорт холбогдох  “Зээл, зээлийн хүү, нотиаратын хөлс 313.900  төгрөг  гаргуулах”-ыг  хүссэн хэргийн зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.067   төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5.033 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан  олгосугай.

         3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

                                             ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ