Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 181

 

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Э.Мөнгөнбаярын нэхэмжлэлтэй Д.Отгонжаргалд холбогдох “Эд хөрөнгөнд учруулсны гэм хорын хохирол 1100.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

 

                                               Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч Э.Мөнгөнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Отгонжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 09-нд оройн 10 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ рүү орох замд  “Шонхор” маркет дэлгүүрийн уулзвар дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож төв замын машиныг хүлээлгүйгээр туслах замаас дайрч орж машинд минь хохирол учруулсан. Цагдаагийн байгууллагад хандан Д.Отгонжаргалд 1.600.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч 500.000 төгрөг өгөн түүнээс хойш хохирол барагдуулаагүй өдий хүрлээ. Үлдэгдэл 1100.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! ...гэжээ.               

 

           Хариуцагч Д.Отгонжаргал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд  гаргасан тайлбартаа:

          ...Нэхэмжлэгч Эрдэнэчимэг овогтой Мөнгөнбаярын машинд хохирол учруулсан төлбөр 1100.000 төгрөгийг Д.Отгонжаргал надад холбогдуулан нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 3 дугаар сараас 7 дугаар сарын дотор хувааж төлнө. гэжээ.

 

                                                                Үндэслэх нь:

               Э.Мөнгөнбаяр нь Д.Отгонжаргалд холбогдуулан “Эд хөрөнгөнд учруулсны гэм хорын хохирол 1100.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Отгонжаргал нь 1100.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар  хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 30950 төгрөгний тал  хувь болох 15475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Э.Мөнгөнбаярын нэхэмжлэлтэй Д.Отгонжаргалд холбогдох “Эд хөрөнгөнд учруулсны гэм хорын хохирол  1100.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 30950 төгрөгний тал  хувь болох 15475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

                                               ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ