Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2017/01048

 

 

 

 

 

  2017 оны 03 сарын 27 өдөр

   Дугаар 101/ШШ2017/01048

     Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.С нэхэмжлэлтэй,     

    Хариуцагч: Ш.Б холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 340,000 төгрөг, хүүд 660,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д,******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр банкнаас 600 ам.долларыг авч, тухайн үеийн ханшаар тооцож 1,020,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй Ш.*******ид зээлүүлсэн. Ш.******* нь 3 удаа тус бүр 80,000 төгрөг, ******* гэгч нь мөн 3 удаа тус бүр 80,000 төгрөгийг тус тус хүүд төлсөн. Мөн ******* нь 200,000 төгрөгийг өгсөн, 2015 онд 100 ам.доллар, 2016 онд 100 ам.долларыг тус тус надад өгсөн. Өөрөө мөнгө надад өгөөгүй болно. Миний бие Ш.*******той гэрээ байгуулсан тул Ш.******* нь надаас авсан мөнгөө цааш нь хэнд өгөх нь хамаагүй юм.

Иймд зээлийн үлдэгдэл 340,000 төгрөг, өнөөдрийг хүртэл хүү 660,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.*******аас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,020,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй зээлж, Т.*******т өгсөн. Т.******* нь 2016 онд уг мөнгийг 8 хувийн хүүтэй нь хамт төлж барагдуулсан гэж байсан, хэрэв үлдэгдэл төлбөр байгаа бол Т.*******ээс гаргуулах нь зүйтэй байх.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ш.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 340,000 төгрөг, хүү 660,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Ш.******* нь Т.******* гэгчид уг зээлийг авч өгсөн, тэрээр зээлийг төлж дуусгасан гэж хэлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ш.******* нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 1,020,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус харилцан тохирч гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, “зээлийн гэрээ” зэргээр тогтоогдож байна.

 

Уг гэрээний дагуу Д.******* нь 1,020,000 төгрөгийг Ш.*******ид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд Ш.******* нь 3 удаа тус бүр 80,000 төгрөг, Т.******* гэгч нь 3 удаа тус бүр 80,000 төгрөгийг тус тус төлсөн, мөн үндсэн зээлээс Т.******* гэгч нь 200,000 төгрөг, 2015 онд 100 ам.доллар буюу 240,000 төгрөг, 2016 онд 100 ам.доллар буюу 240,000 төгрөгийг тус тус Д.*******т төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

 Д.*******, Ш.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийг нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ш.*******ид хүлээлгэн өгсөн нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Харин Т.******* гэгч нь Д.*******т зээлийн эргэн төлөлтийг төлж байсан нь хариуцагч Ш.*******ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Д.*******, Т.******* гэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж үндэслэлгүй юм.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулахдаа хугацааг 2 сар байхаар тохирсон бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй боловч хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрч зээлийн хүүд нийт 480,000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд үүнийг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй, харин гэрээ сунгагдаагүй тул зээлийн хүүд 660,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш 3 жил өнгөрсөний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч сүүлийн зээлийн эргэн төлөлт нь 2016 онд хийгдсэн байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Хариуцагч нь зээлийг бүхэлд нь төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зохигчид зээлийн гэрээндээ алдангийн талаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хүүд 660,000 төгрөгийг нэхэмжилсэн талаар тайлбарласан болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 340,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.*******оос үндсэн зээлийн үлдэгдэл 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 660,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 10,850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай. 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЭНХЖАРГАЛ