Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/618

 

 

 

 

 

 

2021          09           06                                      2021/ШЦТ/618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

           улсын яллагч Д.Пүрэвдагва,

           шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн,

           шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250007138 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, халх, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О /регистрийн дугаар /,

 

            2.Монгол улсын иргэн, Булган аймгийн Гурванбулаг суманд 1968 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, халх, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, “Эерэг туйл" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш.Э /регистрийн дугаар /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

          Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ний тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

          улмаар “Эерэг туйл” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Хээгт рашаан” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан,

          Мөн Ш.Эгийн Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдэл буюу “Эерэг туйл” ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шаардлагыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж, улмаар уг компанийг тендерт шалгаруулсны хариуд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор 35.000.000 төгрөг авсан,

 

            Яллагдагч Ш.Э нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

          Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ний тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

          Улмаар “Эерэг туйл” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Хээгт рашаан” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

          2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор Б.Од тендерт шалгаруулсны хариуд 35.000.000 төгрөг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд “...Хэрэг анх 2013 онд үйлдэгдсэн. 35.000.000 төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдоогүй. Тухайн мөнгийг би Баярхүүд дамжуулж өгсөн, би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тендерийн үнэлгээг зөвхөн нарийн бичгийн дарга үнэлдэггүй. Тендерийн хороо бүрэлдэхүүнээрээ үнэлдэг. Тендерт оролцох зөвлөмж, шаардлагыг би нийцүүлэх боломжгүй. Миний хувьд нийтийн албан тушаалтан биш. Авлигын эсрэг хуульд зааснаар барилгын инженер болон дарга нь нийтийн албан тушаалтанд хамаардаг. Ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр барилгын ажлыг хэнтэй ч хувааж хийх боломжгүй. Захиалагчийн хүсэлтийг дагуу сайн дурын үндсэн дээр хийсэн ажил юм...” гэв

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Тендерийн хурал дээр нийт тендерт оролцсон компаниудаас тендерт ирүүлсэн материалын хувьд Эерэг туйл компани шаардлага хангаж байсан. ...Би энэ Ш.Зоригт гэдэг хүнийг танихгүй, Энх-Амгалантай танилцуулж өгч байсан хүн байхгүй, энэ хүн намайг гүтгэж байна. Энх-Амгалан Хятад улсын Эрээн хот явахдаа Эерэг туйл компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Зориг гэдэг хүн миний тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж байгаа, Зоригтод хахуулийн мөнгө компанийн тайлан балансыг үлдээсэн гэж менежер гээд байгаа гөлийсөн шар юманд “Ж.Гантулгад” ярьж байхыг нь би эхнэрийгээ вокзал гаргаж өгч байхдаа сонссон юм. ...Би ганцхан Эерэг туйлын оролцсон тендер биш дэлхийн банкнаас санхүүжсэн өөрийн үнэлгээний хороонд ажиллаж байсан тендерийн бүх материалуудыг Дэлхийн банкны төслийн мэргэжилтэн Золбоод хүлээлгэж өгсөн. Материалын эх хувийг хуулбар хувийн хамт хүлээлгэж өгсөн. Дэлхийн банкны мэргэжилтнүүд эдгээр бүх материалыг сканердаж явуулна гэж ярьж байсан.

...Тендерт 11 компани тендерийн материал худалдан авснаас 6 компани оролцсон. ...тендерийн материал үнийн саналаа ирүүлсэн ба эдгээрээс “Эерэг туйл” ХХК-ийг тендерийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзээд сонгон шалгаруулсан…” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 201-205, 207-214, 7хх-ийн 8-17/,

 

Шүүгдэгч Ш.Э шүүх хуралдаанд “...Б.О гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн ажил гүйцэтгэх гэрээг улсын комисст өгөх ёстой. Би барилгаа бариад, хүлээлгэж өгсөн. Б.Оын хувьд мөнгө гаргаагүй...” гэв

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…барилгын санхүүжилтийн мөнгө болох 163.906.131 төгрөгийг 16 цагийн үед ХХБ-ны төв салбараас Оргил, Баярмаа нар өөрсдөө теллерээс нь мөнгөө шууд тоолж аваад, гарч ирээд Баярмаа нь мөнгөтэйгөө өөрийнхөө машинд орж суугаад, Оргил нь миний машинд орж ирээд хахуулийн 35.000.000 төгрөгийг тоолж аваад явсан юм. Тэгээд орой нь 20-21 цагийн үед хоёулаа манай компанийн шинэ жил дээр ирж манай компаниас ажил хийлгэсэн Лхамжавд суурийн ажил хийлгэсэн хөлсийг нь өгсөн, би банкин дээрээс салахдаа Баярмаад нэг сая төгрөг өгөөд манай ажилчдын хүүхдүүдэд бэлэг аваад ирээрэй гэж өгсөн байсан. Тэгээд л хоёулаа манай шинэ жил дээр ирээд ууж идээд явсныг манай компанийн ажилчид бүгд гэрчилнэ. ...2013 оны 11 дүгээр сард Б.Лхамжав гэж манай компанид ажиллаж байсан инженерийг танилцуулсан юм. Тэрээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн ажлыг хийлгүүлэхээр Б.Отой анх ажлын талбай дээр танилцуулсан. Тус ажлыг  авсны дараа Б.О нь надад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах ажлыг би авч хийе гэсэн саналыг тавьсан. Яагаад үүнийг зөвшөөрсөн гэхээр урд өгсөн мэдүүлэгтээ дурдсанаар тус ажлыг авахад сонгон шалгаруулалтад нөлөөлж, ажил авч өгсөн болохоор зөвшөөрсөн юм. Яагаад гэхээр уг ажлыг бүхэлд нь манай компани авсан гэдгээр хариуцлагатай байх ёстой юм. Тэдгээрийг хооронд нь танилцуулаад ажлын хөлсний талаар Б.Лхамжавтай 20.000.000 төгрөгөөр хийнэ гэхээр нь манай дүү нар энэ ажлыг анх хийж байгаа юмаа 13.000.000 төгрөгөөр тохироод хийгээд өгчих гэж байсан. Ингэж тохиролцоод 2013 оны 12 дугаар сарын 31-ний орой манай компанийн шинэ жилийн арга хэмжээний үед Б.О надаас надаас эхний санхүүжилтээс авсан 163.906.131 төгрөгөөс Б.Лхамжавтай ажлын хөлсний тооцоог хийсэн. Мөн надаас тус өдөр авсан хахуулийн 35.000.000 төгрөгийг цааш нь хэд хэдэн төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй.

...2013 оны 5 дугаар сард манай компани Өмнөговь аймгийн Цогт-цэций суманд “Эм Си Эс”-ийн охин компанийн захиалгаар 10 ширхэг гүний худгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаад тус оны 8 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Улаан уул суманд баригдах 320 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ-наас зарласан тендерт оролцохоор явж байхад Оргил гэдэг залуутай яамны төв хаалганы үүдэнд тааралдсан. Тухайн үед Оргилтой тааралдахдаа түүнийг Эрүүл мэндийн яамандаа ажиллаж байгаа гэж бодож байсан. Тэгээд ярьж байхад БШУЯ-ны барилга захиалагчдын албаны инженерээр ажиллаж байгаа тухайгаа хэлсэн. Ах нь танай яамнаас зарласан Хөвсгөл аймгийн Улаан уул суманд баригдах 320 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохоор явж байгаа гэж хэлсэн. Гэтэл Оргил Дэлхийн банкны төслөөр санхүүжигдэх канад технологиор баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил байгаа 10-аад хоногийн дараа тендер нээгдэнэ та энэ тендерт оролцох уу би уг ажлыг зохицуулж болно, тэгэхдээ дүү нь ганцаараа бүгдийг зохицуулж чадахгүй дарга болон бусад хүмүүстэй хамт хийнэ гэж хэлсэн юм. Би Оргилд одоо урьдчилж мөнгө өгч адахгүй, хэрвээ тендерт шалгарч, санхүүжилт авсны дараагаар хэлсэн мөнгийг чинь өгье гэсэн. Тэр хүмүүстэйгээ хувиа мэдээд тохирчих гэсэн. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тендерийн бичиг баримт худалдан авахад 100.000 төгрөгийг БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны ХХБ-ны 404043231 дугаартай дансанд би өөрөө тушаасан. Тендерийн материал худалдан аваад түүний дагуу материалыг би өөрөө компанийн барилга угсралтын ажлын гэрээ, улсын болон техникийн комиссын актууд, шүүх, татвар, харилцдаг банкны тодорхойлолт, 2010-2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын баталгаажсан дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан өгсөн. ...Харин олон улсын стандартын шаардлага хангасан мод болон модон бүтээгдэхүүн худалдан авах гэрээг хийсэн мэтээр тендерийн материалд өгөөгүй. Мөн тендерийн баталгааны мөнгө тухайн үед надад байгаагүй. Оргилд энэ тухайгаа хэлэхэд би шалгах учраас та хуурамчаар хийгээд өгчих, асуудал байхгүй гэсэн. Урд манай компани Худалдаа хөгжлийн банкаар тендерийн баталгаа гаргуулж байсан ХХБ-ны 811 дүгээр салбарын маягтыг ашиглаж дотор текстийг тус тендерийн угаалгатай тааруулж 24.000.000 төгрөгийн тендерийн баталгааг би хуурамчаар хийж өгсөн. Тендерийн баталгааг арилжааны аль нэг банкнаас гаргуулан аваагүй юм.  Эдгээр тендерийн шалгуурыг манай компани хангаж байгаагүй юм. Тендерийн үнэлгээний хороо хэрхэн манай компанийг шалгаруулсан талаар мэдэх зүйл байхгүй. ...мөн гадаа миний эзэмшлийн тоёота 4 раннер маркийн 4203 УНӨ улсын дугаартай машин дотор компанийн менежер Ж.Гантулгатай хамт байхад Б.О миний машинд орж ирсэн. Ж.Гантулга, Б.Од хандаж чи нэг ажлыг нь авч хийж байгаа болохоор өөрийн хувиас татгалзахгүй юм уу гэхэд тэрээр дээгүүр дарга нар хуваагаад авна, надад юу ч үдэхгүй гэсэн Тийм болохоор нь хахуулийн 35.000.000 төгрөгийг өгсөн ба үлдсэн 25.000.000 болохоор тэгээд салсан. ...Надад сонсгож байгаа бусдад авлига хээл хахууль өгсөн гэх зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. …” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 186-170, 177-180, 6хх-ийн 250, 7хх-ийн 1-7/,

 

Хохирогч Б.Билгүүний “...Миний бие тус Яамны Хууль, худалдан авах бодлогын газарт ажилладаг бөгөөд танай байгууллагаас ирүүлсэн 06/7698 дугаартай албан бичгийн дагуу манай Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/6575 дугаартай албан бичгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилогдсон. ...манай байгууллагаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/5363 дугаартай зөвлөмж, тайлбарт “Эерэг туйл” ХХК-ийн хууль бусаар тендер авсан асуудал нь БСШУЯ-наас зарласан Дэлхийн банкнаас буцалтгүй тусламжаар Сургуулийн өмнөх боловсрол олгох төслийн хүрээнд санхүүжигдэх тендер нь хууль бус гэдгийг тогтоож өгсөн. Мөн Барилгын хөгжлийн төвийн шинжээч нарын гаргасан дүгнэлтээр 2 удаагийн суурийн ажлыг нийт 115.342.258 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байхад санхүүжилтээр 285.0 сая төгрөгийг авсан нь зөрүү мөнгө болох 169.657.742 төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Яамны зүгээс хохирогчоор томилогдсон тул улсад учруулсан дээрх хохирлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг / хх-ийн 28, 30х/,

 

Хохирогч Д.Ганбаярын “...Би урд нь тус хэргийн шүүх хуралд оролцож байсан хүний хувьд ямар хэрэг болсон талаар тодорхой ойлголттой байгаа. Шинжилгээний дүгнэлтээр улсад 169,657,742 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. Мөн Б.О нь 35,000,000 төгрөгийн хахууль авсан энэ мөнгө нь гэмт хэргийн замаар олсон мөнгө тул улсын орлого болох болсон тул нийт 204,657,742 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /10 хх-ийн 246х/,

 

Гэрч Н.Нарангэрэлийн ...Гадны хөнгөлттэй зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилт, түүний хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газрын гадаад дотоод бонд гаргах арилжих, засгийн газрын гадаад дотоод өрийн үлдэгдлийг тооцох, хязгаарт хэрхэн нийцэж байгаа талаар тайлагнах, бүртгэх, өрийн удирдлагын  бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчин сайжруулах үндсэн үүрэгтэй байдаг. ...2013 онд Дэлхийн банкны санхүүжилтээр сургуулийн өмнөх боловсролын төсөл БШУЯ-нд хэрэгжиж эхэлсэн. Тус төсөл нь тухайн байгууллагаас Монгол Улсад буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжүүлсэн. Уг буцалтгүй тусламжийг хэрхэн бүртгэн авах, тайлагнах вэ гэхээр урд нь Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хууль гэж байсан. Энэ хууль 2015 он хүртэл хэрэгжиж байсан. Уг хуульд бүртгэл, тайлагналтын талаар нарийвчлан тусгаагүй байсан. ...2015 онд Өрийн удирдлагын тухай хууль батлагдсан. Энэ хууль зээлийг үүсгэхээс эхлээд ашиглах зарцуулах, эргэн төлөх хүртэлх бүхий л харилцааг зохицуулсан. Тус хуультай зэрэгцээд УИХ-ын тогтоолоор Засгийн газар Тусламжийг зохицуулах журам боловсруулахыг даалгасан. Үүний дагуу Сангийн яамнаас журмыг боловсруулж 2016 оны 4 дүгээр сард хэлэлцүүлж батлуулсан. Тус журам нь тусламжийг үүсгэхээс эхлээд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар журамлагдсан. Тусламжийн асуудал нь 2000 онд Гадаад хэргийн яамнаас Сангийн яаманд шилжиж ирсэн. 2012-2015 Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжиж очсон. Үүний дараагаар буюу 2015 оноос хойш манай яаманд ирсэн. Манай яаманд ирснээс хойш зээл, тусламжаар хэрэгжиж байгаа ажлуудыг бүртгэж, тайлагнах программыг бий болгож мэдээллийн санг бүрдүүлж байгаа. 2011 онд Төсвийн тухай батлагдсан байгаа. Үүгээр зээл тусламжийн төслийг хариуцах нэгж нь Төсвийн байгууллага гэж үзэх бөгөөд иймээс тусламжийн орлого, түүгээр хийгдсэн ажлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд бүртгэх ёстой болсон. Төсөл хэрэгжүүлснээр улсад хохирол учирсан гэж үзнэ. Яагаад гэхээр Төсвийн тухай хуульд тодорхой тусгагдсан байгаа..." гэх мэдүүлэг / 7 хх-ийн 34-35х/,

 

Гэрч М.Энхжаргалын “...”Эерэг туйл” ХХК-ийн санхүүгийн тайланд 2010 оноос хойш 4 жилийн хугацаанд тасралтгүй хийж байсан бөгөөд 2013 оноос хойш дахин аудит хийгээгүй. Манай компани нь “Эерэг туйл” ХХК-ийн 2010 оны санхүүгийн тайланд аудит хийж 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11/81 дугаартай аудиторын тайлан гаргасан. 2011 оны санхүүгийн тайланд аудит хийж 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12/141 дугаартай аудиторын тайлан гаргасан. 2012 оны санхүүгийн тайланд 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 13/96 дугаартай аудиторын тайланг тус тус гаргаж санхүүгийн тайлангуудыг баталгаажуулсан. Үүнийг задалж хэлэхэд “Эерэг туйл” ХХК-ийн 2010 оны санхүүгийн тайлангаар борлуулалт нь 316.920.7 мянган төгрөг, борлуулсан барааны өртөг нь 297.878.6 мянган төгрөг, үйл ажиллагааны зардал нь 18.126.6 мянган төгрөг, үндсэн бус үйл ажиллагааны ашиг нь 51.6 мянган төгрөг ба тайлант үеийн цэвэр ашиг нь 870.4 мянган төгрөг гэж тайлагнасныг баталгаажуулсан. 2011 оны санхүүгийн тайлангаар борлуулалт нь 476.505.1 мянган төгрөг, борлуулсан барааны өртөг нь 447.897.1 мянган төгрөг, үйл ажиллагааны зардал нь 26.128.5 мянган төгрөг, үндсэн бус үйл ажиллагааны ашиг нь 1.8 мянган төгрөг ба тайлант үеийн цэвэр ашиг нь 2.233.1 мянган төгрөг гэж тайлагнасныг баталгаажуулсан. 2012 оны санхүүгийн тайлангаар борлуулалт нь 263.843.3 мянган төгрөг, борлуулсан барааны өртөг нь 237.769.6 мянган төгрөг, үйл ажиллагааны зардал нь 24.665.9 мянган төгрөг, тайлант үеийн цэвэр ашиг нь 1.266.9 мянган төгрөг гэж тайлагнасныг баталгаажуулсан. Тус компанийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлангаар нийт 1.057.3 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байна. 3 жилийн дундаж орлого нь 352.2 сая төгрөг гэж гарч байна. Эдгээр санхүүгийн тайлангуудад аудит хийхэд тухайн компаниас гаргаж өгсөн тайланг үндэслэхээс гадна цахим санд шивсэн тайланг тулган үзэж баталгаажуулдаг юм. Тийм учраас дээрх аудиторын тайлангууд үнэн зөв юм. “Эерэг туйл” ХХК-ийн 2011 оны санхүүгийн тайланд аудит хийсэн 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11/84 дугаартай аудиторын тайланг гаргасан байна. ...2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11/84 гэсэн дугаартай аудиторын тайланг 2013 оны 3 дугаар сарын 20-нд “Эерэг туйл” ХХК-ийн хүсэлтээр нөхөн олгож байсан. Энэ нь 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12/141 дугаартай аудиторын тайлангийн тоон мэдээлэлтэй таарч байгаа. Харин огноо болон компанийн албан бичгийн дугаарыг зөрүүлж тус тайланд тавьжээ гэж харж байна. Гэхдээ энэ нь санхүүгийн тайланд байгаа тоон мэдээллийн хувьд ямар нэгэн зөрүү байхгүй бөгөөд хуурамчаар дахин хийгдсэн зүйл байхгүй гэдгийг онцолмоор байна..." гэх мэдүүлэг / 7 хх-ийн 32-33х/,

 

Гэрч Ж.Гантулгын "... 2013 оны хавар анх нутгийн ах гэдгээр нь Ш.Э захиралтай танилцаж байсан. Түүний “Эерэг туйл" ХХК-ийн менежерээр ажиллах болсон. Гэхдээ албан ёсны тушаал шийдвэр байдаггүй. 2013 оны 7 дугаар сард БШУЯ-аас зарлагдсан Хөвсгөл аймгийн Улаан уул билүү Их уул сумын дунд сургуулийн барилгын 3.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт манай компани оролцож байсан. Тэр үед БШУЯ-аас СБД-ийн 17, 18 дугаар хороодод баригдах "100 хүүхдийн цэцэрлэгийн барилга”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт явагдах гэж байгаа тухай захирал Ш.Энх- Амгалан хэлж байсан. Захирал тухайн үед БШУЯ-ны гадаа Оргил гэдэг хүнтэй уулзсан тухайгаа надад хэлж байсан. Тэгээд энэ тендерт оролцъё гээд Хаан банк, ХХБ, Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн байгууллагаас компанийн лавлагаа, тодорхойлолтуудыг авч Ш.Э захиралд өгсөн. Ингээд тендерийн материалыг бэлдээд 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тендерийн нээлт эхлэхээс 10 минутын өмнө өгөөд хүлээн сууж байгаад оролцсон. Тэгээд компани 2 сарын дараа тендерт шалгарсан. СБД-ийн 17, 18 дугаар хороодод баригдах ажлын 18 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн барилгыг БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны инженер, мөн тус тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Оргил гэдэг залуугийн эхнэр Баярмаа нарт өгсөн юм. Баярмаа, Оргил нарт 18 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын ажлыг өгөхдөө ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаагүй. Компанийн захирал Ш.Э тендерт шалгарсан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирээд гүйцэтгэлийн баталгаагаа гаргаад гэрээ байгуул гэж байна гэсэн. Тэгэхэд манай компани тухайн үед гүйцэтгэлийн баталгаа гаргах мөнгө байгаагүй, харин миний эцэг эхийн нэр дээр өмчлөлтэй СХД-ийн 13 дугаар хороо 8-р байрны 355 тоот 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж гүйцэтгэлийн баталгаа гаргахаар болсон. Гэхдээ энэхүү байр нь банкнаас тавигдаж байгаа шаардлага хангахгүй байсан. Гүйцэтгэлийн баталгаа ажлын төсөвт өртгийн 10 хувь буюу 121.0 орчим сая төгрөг байсан. Ингээд дутуу барьцааг Оргил, Баярмаа нар өөрсдийн өмчлөлийн байраа барьцаанд тавьж гүйцэтгэлийн баталгааг гаргахад туслаад 18 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн барилгыг барихаар болж байгаа тухай захирал Энх-Амгалангаас сонссон. Улмаар хуучнаар “Эрэл” банк одоогийн Ариг банканд 121.0 орчим сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа хийлгүүлэхээр зээлийн судалгааг хийх үед Оргил, Баярмаа нар байраа үзүүлээд би бас эцэг эхийнхээ байрыг үзүүлсэн. Тэгээд гүйцэтгэлийн баталгаа гарах үед зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурахаар Оргил, Баярмаа, Энх-Амгалан бид 4 хамт байж байгаад нотариатаар орж байсан. Оргил, Энх-Амгалан нар бие биенээ таньдаг. сайн харилцаатай байсан. Тэр үед тэд урьдын танилууд юм байна гэж бодож байсан. Миний хувьд Оргилыг урд тендерийн нээлт хийх үед анх харж байсан ба гүйцэтгэлийн баталгааг гаргуулах тэр үед Оргил, түүний эхнэр Баярмаа нартай танилцсан. Түүнээс хойш би биенээ мэдэх болсон. Анх тус тендерт оролцоод шалгарсан тохиолдолд үнийн дүнгийн 10 хувийг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Оргилд өгнө гэж Энх-Амгалангаас сонсож байсан. Ингээд ажил явагдаад эхэлсэн байх хугацаанд барилгын ажлын эхний 30 хувийн санхүүжилт болох 17, 18 дугаар хороодод баригдаж байгаа тус тусын санхүүжилтийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш 16 цагийн орчим Худалдаа хөгжлийн банкны төв дээрээс авсан. Тухайн үед би банкны баруун хойд зогсоолд Энх-Амгалангийн машинд сууж байхад Энх-Амгалан 17 дугаар хороонд баригдаж байгаа барилгын санхүүжилт аваад орж ирсэн. Харин 18 дугаар хорооны барилгын ажлын санхүүжилт болох 163.0 сая төгрөгийн чекийг Оргил, Баярмаа нарт өгсөн байсан. Тэр 2 өөрсдөө банкнаас орж мөнгөө авсан гэсэн. Үүний дараа Оргил, Баярмаа нар мөнгөө авсны дараа Оргил Энх-Амгалан захирал бид 2-ын сууж байсан машин дотор орж ирсэн. Оргил машинд орж ирээд нөгөө мөнгөө гэсэн. Тэгэхэд нь би түүнтэй жаахан маргалдаад 18 дугаар хорооны барилгын ажлыг авчхаад 10 хувь гэх чинь өндөр байна 5 хувь болго гэхэд Оргил би хүмүүстэй яриад тохирсон тийм зүйл байхгүй гэсэн. Хахуулийн эхний 50 хувь болох 60.0 төгрөгийн 35.0 саяыг Оргилд бэлнээр өгсөн. ...СБД-ийн 17, 18 дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцийн 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендер сонгон шалгаруулалтын англи, монгол хэл дээрх үнэлгээний хүснэгт 13 хуудас материалыг тухайн үед үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Ооос 3, 4 дүгээр хорооллын “Ачлал” их дэлгүүрийн өмнө авсан. Энэ хүснэгтийн дагуу тендерийн материалаа бүрдүүлж өгөөрэй гэсэн. Тендерийн материалыг бүрдүүлэхдээ компанийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан болон аудитын тайланд орлогын дүнг засварлаж өсгөсөн. 2010 оны санхүүгийн тайлангаар 376.920.700 төгрөгийн орлого, 2011 оны санхүүгийн тайланд 263.843.294 төгрөгийн орлоготой байсныг 1.876.505.136 төгрөгийн орлоготой болгож өсгөсөн. 2012 оны санхүүгийн тайланд 476.505.136 төгрөгийн орлоготой байсныг 1.463.843.294 төгрөгийн орлоготой болгож тус тус засварласан. Нийт 2.600.000.000 төгрөгөөр борлуулалтын орлогоо өсгөж засварласан нь тендерийн шалгуур, шаардлагад тавигдсан ТОӨЗ-ийн 5.3-т заасан 3 жилийн дундаж борлуулалтын орлого 957.0 сая төгрөгөөс багагүй байна гэсний дагуу засварласан. Компанийн 2010, 2011, 2012 онуудын борлуулалтын орлогын дундаж 300.0 гаруй сая төгрөгийн дүнтэй байсан. Тэгэхээр тендерийн шалгуур, шаардлагад тэнцэхгүй... Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Оргилоос авсан үнэлгээний хорооны тендерийн Үнэлгээний хүснэгтийн дагуу санхүүгийн тайланг засварлаж, борлуулалтын орлогын дүнг нэмэгдүүлсэн, Урд нь тендерийн материал өгөхдөө санхүүгийн тайланг үнэн зөв тайланг өгч байсан юм, Үнэн зөв санхүүгийн тайлангаар манай компани тендерийн шалгуурыг хангахгүй байсан..." гэх мэдүүлэг / 6 дугаар хх-ийн 163-162, 7 дугаар хх-ийн З6х/,

 

Гэрч Г.Ундраагийн "...Үнэлгээний хороонд яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар орж ажилласан. ...Ирүүлсэн материалд үнэлгээ хийж байсан. Нарийвчилсан үнэлгээний хувьд “Эерэг туйл” ХХК-ийн материал нь ямар нэгэн шаардлага хангаагүй байсан гэж тухайн үед надад ажиглагдаагүй. Хэрвээ ямар нэгэн зөрчил байсан бол миний зүгээс татгалзах байсан. Надад хууль бус үйл ажиллагаанд бусадтай нийлж оролцсон асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Сүүлд ийм тус компанитай холбоотой тендер сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаагүй асуудалд надад хэлэх зүйл байхгүй. Ямар нэгэн хахууль бусдаас авсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг / 7 хх-ийн 37-38х/,

 

Гэрч Б.Лхамжавын "...2011 оны 6 дугаар сард Энх-Амгалан захирал анх над руу утсаар ярьж барилгын карказын ажил байна гэж анх танилцсан. Түүнээс хойш Энх-Амгалангийн “Эерэг туйл” ХХК-ийн нэр дээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Соёлын төвийн барилгын ажил, “Энержи ресурс” ХХК-ийн захиалгаар өргөлтийн насосын барилгын ажил, Нийслэлийн СБД-ийн 18 дугаар хороонд баригдсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн ажил, одоо Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Хаан шоргоолж” ХХК-ийн захиалгаар авто гаражийн барилгын ажил дээр ажиллаж байна. ...Анх Энх-Амгалан захирал Оргил, Баярмаа гэдэг гэр бүлийн хүмүүстэй 2013 оны 10 дугаар сард буюу тус барилгын ажил эхлэхээс өмнө СБД-ийн 18 дугаар хороонд баригдах барилгын талбай дээр танилцуулсан юм. Энх-Амгалан захирал надад Оргил Баярмаа нарыг танилцуулахдаа манай 2 дүү анх удаа барилгын ажил хийх гэж байгаа болохоор барилгын суурийн ажлыг хямд хийгээд өгөөч гэсэн. Тэгээд хэд хоногийн Оргил, Баярмаа нартай барилгын талбай дээр барилгын суурийг нийт 14.000.000 төгрөгөөр хийхээр тохирсон. Би энэ ажилд өөрөөсөө гадна 9 хүнтэй орж ажилласан. Эхний 4.000.000 төгрөгийг ажилчдын хоол, багаж хэрэгсэл, унааны мөнгө зэрэгт зарцуулахаар Баярмаагаас бэлнээр цувуулан авсан. Үлдэгдэл хөлсийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройны 19 цагийн орчим Оргил билүү Баярмаагийн нэг нь утсаар ярьж ирж аваарай гэхээр нь үлдэгдэл хөлсөө 10 дугаар хорооллын замын урд талд байрлах караокены гадна Оргил, Баярмаа нарын приус маркийн автомашинд 10,000,000 төгрөгийг авсан. Мөнгийг Баярмаа надад өгөх бүрдээ өөрийн тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан авдаг байсан..." гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 167-170, 7 дугаар хх-ийн 45х/,

 

Гэрч О.Мөнхбаярын "...БСШУЯамны Барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байсан. Захиалагчтай гэрээ хийсэн компани нь “Эерэг туйл” ХХК байсан. Тус компани дээрх газруудад барилга угсралтын ажлыг хийж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэг хариуцсан Б.О гэдэг инженер байсан. Тэр техник хяналтыг тавигдаж байсан. ...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн барилгын газрын асуудлыг өөрчлөх болсон шалтгаан нь СБД-ийн Хот тохижилтын газар нь өөрийн барилгыг барьсан байсан. Тэгээд цэцэрлэгийн барилгын газрыг хойш нь 100 орчим метр сунгаж шилжүүлэн барихаар болсон. Цэцэрлэгийн барилга баригдах газрын зөвшөөрөл, кадастрын зургийн солбицол буюу тус газар дээр яг дүүргийн тохижилт үйлчилгээний газрын барилга баригдсан гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед зөвшөөрөлгүй байсан нь 18 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн барилга угсралтын ажил байсан. Энэ нь газрын болон зургийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар тодорхой хугацаанд зөвшөөрөлгүй байсан. Тийм учраас барилгын ажлын цаг ирсэн учраас албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Нэмж хэлэхэд 18 дугаар хороонд баригдах барилга угсралтын ажлыг эхлээд явж байсан талаар мэдээлэл муутай байсан ба 2014 оны хавар тус хороонд баригдсан суурь хөлдөөд дахин суурийн ажлыг хийсэн тухай сонссон. Харин тус компанийн 17 дугаар хороонд барьж байсан цэцэрлэгийн барилга угсралтын ажил хэвийн явагдаж захиалагчийн хяналтууд тавигдаж, мэдээллүүд тухай бүрдээ өгөгдөж байсан...“Эерэг туйл" ХХК-ийн эхний санхүүжилт болох 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр авсан 365.901.117 төгрөгийн гүйцэтгэлийг тухайн цаг хугацаанд шалтгаантай ажилдаа байгаагүй, уг гүйцэтгэлээс харахад би өөрийн гарын үсэг зураагүй, тус гүйцэтгэлийг анх удаа харж байна. Миний нэрийн өмнөөс тэр үед ажиллаж байсан захиалагчийн албаны менежер Д.Намсрай гэдэг хүний гарын үсэг байна. Тэрээр намайг орлох эрх, үүрэгтэй бөгөөд гүйцэтгэлд хариуцсан инженер нь гарын үсэг зурсан тохиолдолд гарын үсэг зурж зөвшөөрөх эрхтэй юм. Захиалагчийн зүгээс 1-2 шалтгаанаар гүйцэтгэлийн баталгааг түр хугацаагаар чөлөөлж болдог. 1-р гүйцэтгэгч компаниас албан бичгээр албан хүсэлтээ гаргаж, тодорхой хугацаанд чөлөөлүүлсэн мөнгийг зөвхөн тэр барилгад зориулж тодорхой хугацаанд ашиглаад буцаан байршуулах ёстой. 2 дах шалтгаан нь гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж байх явцад барилгатай холбоотой хөрөнгө оруулалтыг үлдэгдэл санхүүжилт, тухайн чөлөөлсөн дүнгээс 2-3 дахин илүү байгаа тохиолдолд инженер болон гүйцэтгэгчтэй зөвшилцөж чөлөөлөх шийдвэрийг гаргана. Тус компанитай холбоотой гүйцэтгэлийн баталгаа нь 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 01/14 тоот албан бичгээр манай Барилга захиалагчийн албанд гаргаж гүйцэтгэлийн баталгааг чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан. Үүний дагуу 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 159 тоот албан бичгээр гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг “Эрэл” банканд хүргүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 159 тоот албан бичгээр "Эерэг туйл" ХХК-ийн гүйцэтгэлийн баталгааг түр хугацаагаар чөлөөлөх тухай дурдаагүй байгаа нь алдаа гарсан байна. Гүйцэтгэгчийн төлөөлөл, дүүрэг хариуцсан хяналтын инженер, Барилга захиалагчийн албан дарга миний бие байж хуралдаж, тэмдэглэл үйлдэн шийдвэрлэсэн байх ёстой. Тэмдэглэл нь үйлдэгдээгүй байна. Тухайн үед гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх тухай шийдвэр гарч байсан гэж санаж байна. Энэ нь миний буруу болж байна. Олон Улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг гэрээний дагуу, ажлыг графикийн дагуу явуулах гэж, мөн гүйцэтгэгчээс ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн нь ийм алдаа гаргахад хүрсэн байна. ...Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Баярхүү "Эерэг туйл" ХХК-ийн тендерийн эх материал хаана байгаа, олоод ир гэсэн үүрэг өгсөн. Түүний дагуу архивын ажилтан Баяраад үүрэг өгч, тус компанийн тендерийн эх хувь материал хаана байж болох, хариуцсан инженерээс асуух, дэлхийн банканд хадгалагдаж байгаа эсэх, яам болон албан дээр барилгын ажилтай холбоотой ямар материал байж болох зэргийн хэлсэн. Тэгээд задгай материалууд Баяраагаас аваад Баярхүү даргад өгсөн..." гэх мэдүүлэг / 6 дугаар хх-ийн 225-226, 7 дугаар хх-ийн 47-48х/,

 

Гэрч Л.Нэргүйгийн "...Манай “Ган цаг” ХХК нь Барилга, угсралтын үйл ажиллагаа явуулдаг компани. “Хээгт рашаан” ХХК-ийн захирал Б.Баярмаатай 2004 онд Улаан уулын заставын барилгын ажил гүйцэтгэж байх үед гэрээгээр ажилтан авах зар тавьсны дагуу Баярмаа анх хэдэн хүмүүстэй ирж байсан. Тэр үеэс таних болсон...        ...2015 оны 9 дүгээр сард манайх орон сууцны байраа сайжруулах гэж байгаа тухай Баярмаатай ярихад танай орон сууцыг би худалдан авъя гэсэн юм. Тэгээд Баярмаад СБД-ийн 6 дугаар хороо 73 байрны 6 тоот орон сууцаа худалдахаар Худалдах, худалдан авах гэрээг 160.000.000 төгрөгөөр байгуулсан. Байрны мөнгийг эхнэр Шүрэнцэцэгийн Хаан банкны хувийн 5029361899 тоот дансанд Баярмаа 240.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 80.000.000 төгрөгийг Баярмаад эргүүлэн бэлнээр өгсөн ба зарлагын баримтууд байгаа. Энэ нь барилгын гүйцэтгэлтэй холбоотой асуудал бидний дунд байсан болохоор ийм зүйл болсон. Уг Баярмаад 80.000.000 төгрөгийн буцаалтыг компанийн дансанд нь шилжүүлье гэхэд манай компани НӨАТ-ын тайлан хийгдсэн байгаа болохоор болохгүй гэсэн. Тэгэхээр нь бэлнээр зарлагын баримт үйлдэж түүнд өгсөн...” гэх мэдүүлэг / 7 дугаар хх-ийн 53-54х/,

 

Гэрч Г.Оюунцэцэгийн “...2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.О гэдэг хүнтэй 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн нь үнэн. Анх Энх-Амгалан гэдэг хүн над руу утсаар яриад цэцэрлэгийн барилгын ажил авсан санхүүжилт орж ирэх болоогүй байгаа учраас мөнгө хэрэгтэй байна гэсэн. Энэ хүнийг миний найз Чимгээ гэдэг хүнээр дамжиж мэддэг болсон. Энх- Амгалан тухайн үед надтай хамт ажиллаж байгаа манай дүү нар очно гэсэн. Тэгээд Оргил гэдэг хүн над руу утсаар Энх-Амгалан ах мөнгө очоод авчих гээд ярьж байгаад манай гэрийн гадаа эхнэртэйгээ хамт ирсэн. Энх-Амгалан надаас хэдэн төгрөг байгаа юм бэ, гэхээр нь надад 15,000,000 төгрөг л байгаа гэхэд түүнийг зээлүүлчих гэсэн. Ингээд би нөхөр Баярболдтой хамт хорооллын Ачлал дэлгүүрийн Голомт банкны салбараас 15.000.000 төгрөгийг данснаас авч Оргил, хамт явж байсан эмэгтэйд 2-т бэлэн өгөөд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ хийсэн. Мөнгө зээлэх үед Оргил надад барилгын ажлын гэрээ болон бусад бичиг баримтыг үзүүлэхэд нь би зээлийн гэрээтэй юм чинь надад бусад асуудал нь хамаагүй гээд сайн хараагүй. Оргилыг мөнгө зээлэхээр ирэх үед хамт явж байсан эмэгтэйг эхнэр нь гэж хэлсэн. Сүүлд Энх-Амгалан ах тэр 2 эхнэр нөхөр гэж хэлж байсан. Оргил авсан зээлээ сар гаруй хугацааны дараа эхнэртэйгээ хамт ирж авсан зээлийг хүүгийн хамт бэлнээр төлсөн. Энх-Амгалан ах дараа нь надаас 10.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг эргэн төлөхдөө зөвхөн авсан мөнгөн дүнг төлсөн. Зээлийн хүүг нь одоогоор төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг / 7 хх-ийн 59х/,

Гэрч Ш.Зоригийн “...2010 онд анх Энх-Амгалантай ярьж байгаад “Эерэг туйл" ХХК-нд барилгын инженерээр ажилласан. Тус компанид жил гаруй хугацаанд ажилласан. Улаанбаатар хотод Эрүүл мэндийн яамнаас 2010 онд зарлагдсан эрүүл мэндийн 2 дугаар төвийн Усан эмчилгээний тасгийн их засварын ажлын тендерт орж ялаад тус ажлыг “Эерэг туйл” ХХК-нд ажиллаж байхдаа хийж гүйцэтгэсэн. Захиалагчийн хяналтыг Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Б.О гэдэг хүн барилгын их засварын ажлын явцад хяналтыг тавьж байсан. 2010 онд тухайн их засварын ажлын явцад хяналтыг Б.О тавьж байсан болохоор тэр үед анх танилцсан. Тэгээд ч тэр залуу миний нутгийн залуу байсан. Бидний дунд албаны, ажлын харилцаатай байсан. Дээрх ажлыг хийц гүйцэтгэх явцад Энх-Амгалан захиралд манай ажлын хяналтыг захиалагчаас тавьж байгааг хүн Оргил гээд анх танилцуулсан юм. Түүнээс хойш тэд бие биенээ мэдэх, таних болсон. ...Бид 2010 оны дээрх ажлыг хийж байх үед танилцсан гэдгийг дахин хэлмээр байна. Тэгээд Энх-Амгаланг ч гэсэн танина шүү дээ. Яагаад худлаа хэлэх, танихгүй гэж мэдүүлэх болсон талаар ойлгохгүй байна..." гэх мэдүүлэг / 7 хх-ийн 60х/,

Гэрч Р.Алтантуяагийн: “...Манай Яамны санхүүд Барилга захиалагчийн албаны санхүүгийн үйл ажиллагаа хамааралгүй. Яагаад гэхээр тус алба нь аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 62х/,

 

Гэрч Г.Энх-Амгалангийн “...би энэ тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон. Тэгээд хурал болон тендерийн талаар тодорхой сайн санахгүй байна. Тендер шалгаруулалтын явцад үнэлгээний хорооны гишүүд тендерийн баримт бичгүүд болон компаниудын ирүүлсэн тендерийн материалыг өөртөө болон ажлынхаа өрөөнд хадгалдаггүй, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцдаг юм. Энэ тендер бол Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд хийгдсэн худалдан авалт юм...”Эерэг туйл” компанийг дэмжих талаар гуйлт огт ирж байгаагүй..." гэх мэдүүлэг / 6 хх-ийн 190-191 х/,

 

Гэрч Л.Пүрэвсамбуугийн “...2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн банкинд барилгын зөвлөх инженерээр ажиллах болсон. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 30-нд хэрэгжиж байсан бүх нийтийг Боловсролыг дэмжих олон улсын түншлэл, сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл хаагдсанаар ажлаас чөлөөлөгдсөн. Тус хэрэгжсэн төслийн хяналтын инженерээр ажиллахдаа цэцэрлэгийн барилгын ажилд хяналт тавих, зураг төсвийн дагуу хийгдэж байгаа эсэх, барилгад чанарын шаардлага хангасан байгаа эсэх, түүний санхүүжилтийн зарцуулалтыг хийгдэж ажлын объёомтой харьцуулах, аливаа нэгэн зөрчил тохиолдолд ерөнхий захиалагч буюу төслийн нэгжид танилцуулж шаардлага тавих, арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах зэрэг үндсэн үүрэгтэй байсан...Энэ үед БШУЯ-аас СБД-ийн 17, 18 дугаар хороодод баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт дуусаад гүйцэтгэгч компани шалгарсан байсан. Шалгарсан компанийн материалыг төслийн нэгж захиалагч БШУЯ-аас авч, дэлхийн банкинд хүргүүлдэг. Тус материалыг дэлхийн банкнаас шалгаж үзээд боломжтой гэсэн тохиолдолд гэрээ байгуулах эрхийг олгодог. Улмаар шалгарсан “Эерэг туйл” ХХК-нд БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаас гэрээ байгуулах мэдэгдэл хүргэгдсэнээр 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдсан байдаг. 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “Эерэг туйл” ХХК-ны газар шорооны ажлаа эхэлсэн. Газар ухаад эхэлсэн тэр өдөр нь барилгын ажлын талбай дээр очиж шалгасан. СБД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн хот тохижилтын хашаан дотор нэг буланд суурийн газар ажил хийгдэж байсан. Шалгах явцад газар нь намагтай, цэвдэгтэй, устай, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хүүхдийн цэцэрлэгийн барилга барихад тохиромжгүй газар байсан. Маргааш өдөр нь дахин очиж үзэхэд суурийн нүх усаар дүүрсэн байсан тул 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13/35 дугаартай албан бичгээр БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаярт хандан суурь бүхэлдээ усаар дүүрсэн цэвдэгтэй, намагтай газар барилга баривал барилгын суурийн хөрс нь өвлийн улиралд хөлдөж овойлт үүсгэн суурь хагарах, цаашлаад барилгад ан цав үүсэх эрсдэлтэй байдаг учраас барилга угсралтын ажлыг зогсоож цэцэрлэгийн барилгын газрыг сольж өгнө үү гэж хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Мөн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнай дээр орж энэ талаар танилцуулж байсан. Тэрээр энэ асуудлыг дээш нь уламжилж шийдэж өгнө гээд бас хариу өгөөгүй. Гүйцэтгэгч “Эерэг туйл” ХХК-ийн захирал Энх-Амгалан бас тус барилгын газрын асуудлаар захиалагч байгууллагад хандаад асуудлыг шийдэж чадаагүй гэж ярьсан. Ингээд ажлаа явуулах үүднээс гүйцэтгэгч компани зургийн автортай уулзаж суурийн нүхний усыг соруулж хайрга, дайрга, шороо хийж индүүдээд ажлыг явуулж болно гэсэн гээд ажлаа үргэлжлүүлж байсан. Тэр үед Энх-Амгалангаас зургийн автораас зөвшөөрлийг бичгээр авсан эсэхийг асуухад аваагүй гэсэн. 2013 оны 12 сарын дундуур 18 дугаар хороонд баригдаж байгаа барилгын ажлын талбайд очиход надад мэдэгдэлгүйгээр суурь хийгдсэн байсан, 2014 оны 4 дүгээр сар хүртэл ажил зогссон. Энэ хугацаанд бэлтгэл ажлын хүрээнд Канад мод болон модон материалуудыг БНХАУ-аас авчирч байгаа гэсэн. 2014 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд 18 дугаар хорооны суурь хөлдөөсөн, чанаргүй болсон байдалтай байсан. Хөлдсөн суурийг буулгаж дахин шинэ суурийг барих шаардлагыг өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 25-аас хөлдсөн суурийг нурааж эхэлсэн. 2014 оны 5 сарын 16-нд очиход шинэ суурийг хийсэн ба үүнээс хойш ажил явагдаагүй зогссон. Ажил зогсоод удаашралтай байгаад байхаар нь Энх- Амгаланд ажлаа хий гэсэн шаардлагыг тавихад ажлын эхний санхүүжилтээс байгаа мөнгөөрөө барилгын материалаа аваад мөнгөгүй болсон гэдэг. Тэр үед Энх-Амгалан надад 18 дугаар хороонд баригдах барилгын ажлыг Оргилд өгсөн тухай ярьж байсан. Ажил удаашралтай, гүйцэтгэгч мөнгөгүй гэсэн болохоор 2 дах санхүүжилтийн мөнгийг олгоё гэдгийг төслийн дэд захирал Б.Мөнхзул надад гүйцэтгэлийг гаргаад өгчих гэсэн. Тэр үед барилгын ажлын гүйцэтгэл 40-45 хувьтай байсан Барилгын угсралтын ажил явагдаад 2014 оны 8, 9 сард дууссан санагдаж байна. Тэгээд 2015 оны зун хүртэл ашиглагдаж эхлээгүй, цоожтой байсан. Яагаад сул ашиглагдахгүй зогсож байсан гэхээр 18 дугаар хорооны барилгын хувьд газрын байршил өөрчлөгдсөн, гадна инженерийн шугам сүлжээний асуудал шийдэгдээгүй буюу техникийн нөхцөлгүй, гадна цахилгааны зураг байхгүй шалтгаанууд байсан...Чухам хэний зөвшөөрлөөр газрыг өөрчилсөн талаар мэдэхгүй байна. Гадна цахилгааны трассын зураггүй, гадна дулааны өөрчлөлтийн зураггүй байсан гэдгийг мэдэж байна. Би энэ талаар 2015 оны 5 дугаар сард 18 дугаар хорооны барилгад хана цуурах үед олж мэдсэн юм. Хана цуурсан асуудал нь миний БШУЯ-нд 2013 оны 10 дугаар сарын 25-нд өгсөн албан бичигт дурдагдсанаар газар цэвдэгтэй, намагтай шалтгаанаар газрын хөдөлгөөн, дулаан өгөөгүй зэрэг шалтгаанууд байсан. Үүнд экспертизийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг үндэслэн 124.905.213 төгрөгийн дүнтэй нэмэлт гэрээ хийгдсэн. Төслийн нэгж татан буугдсан байсан ч намайг үргэлжлүүлэн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хүртэл хугацаанд хяналт тавьж ажиллуулахаар  гэрээнд заасан...2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр улсын комиссын даргаар Идэрбаатар, гишүүдээр Дунгармаа, бусад гишүүдийг сайн мэдэхгүй байна, Ингээд улсын комисс ажиллаад явсан..." гэх мэдүүлэг/6 хх-ийн 192-195х/,

 

Гэрч С.Цэцгээгийн “...2010 оноос “Эерэг туйл“ ХХК-ийн захирал Ш.Э гэдэг хүний барилгын ажлын төсвийг хийж өгч танилцаж байсан. Харин тус компанийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, балансыг гаргаж эхэлснээс хойш хөлсөөр одоог хүртэл санхүүгийн тайлан, балансыг гарган өгч байна,..“Эерэг туйл" ХХК-ийн санхүүгийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайланг би гаргаж байгаагүй, харин баталгаажсан санхүүгийн жилийн эцсийн тайлангаас харахад 2010 онд 306.920.665 төгрөгийн борлуулалтын орлого, 2011 онд 476.505.136 төгрөгийн борлуулалтын орлого, 2012 онд 263.843,294 төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тус тус тайлагнасан байна. Эдгээр жилийн эцсийн санхүүгийн тайлан, балансыг “Юнистар Аудит” ХХК-аар санхүүгийн жилийн эцсийн тайлангуудаа баталгаажуулсан байна..,“Эерэг туйл“ ХХК-ийн захирал Ш.Э надаас тус тендерийн төсвийг хийлгэж байсан. Төсвийг тендерийн баримт бичигт өгөгдсөн ажлын тоо хэмжээний дагуу хийсэн. Тэгэхдээ цаг хугацаа их шахуу, яаруу хийлгэхээр байгаад төсвийг хоцроож өгсөн гэж санаж байна. Дараа нь хийж дуусгаад “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Э өөрөө эх хувиар нь аваад явсан. Тендертэй холбоотой үүнээс өөр асуудлыг сайн мэдэхгүй байна... Компанийн 2013, 2014, 2015, 2016 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж байсан. Тус 2 барилгатай холбоотой санхүүгийн баримтуудыг захирал Ш.Эгийн авчирч өгсний дагуу тооцож тайлан гаргаж байсан., 2013, 2014 онуудад би тус компанийн санхүүгийн тайланг гаргадаг байсны хувьд тус компанийн харилцах дансаар БШУЯ-аас санхүүжилтийн мөнгө орж ирдэг байсан. Миний хувьд компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй бөгөөд 2 дугаар гарын үсэг байгаагүй. Би 18 дугаар хороонд баригдсан барилгын суурийн ажлыг өөр хүн барьж байгаа гэдгийг Ш.Энх- Амгалангаас сонсож байсан. Суурийн ажлыг хийх гэрээг харж байгаагүй. Уг нь гэрээ нь компанийн санхүү дээр байсан бол түүний дагуу мөнгө шилжүүлэх, өр, төлбөр, авлага яригдах ёстой байдаг.Гэтэл 18-р хороо барилыг суурийн ажлыг хийж байгаа этгээдүүдийн хийсэн ажлын гэрээ гэдэг зүйлийг харж байгаагүй” гэсэн мэдүүлэг /6хх 228х/

 

Гэрч Б.Цолмонтуяагийн: “...Танай хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 06/5180 дугаартай албан бичгийн дагуу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 52 дугаар зүйлийн 52.1.8-д “..Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд холбогдох тайлбарыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/5363 тоот албан бичгээр хүргүүлсэн...Тус дүгнэлтийн талаар дурьдвал: Үнэлгээний хорооны дүгнэлтээр “хамгийн сайн” гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон “Эерэг туйл” ХХК нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 4.4 /в/, 5.216/, 5.3 /а/, 21.1-дэх заалтуудыг тус тус хангахгүй байсан нь ТБОНӨХБАҮХАТХууль, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар -тай тус тус нийцээгүй. Энэ нь мөн хуулийн “...захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйл /Тендерийн хянан үзэх/-д заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйл Тендерийг үнэлэх/-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ...” гэснийг тус тус зөрчсөн...Мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар захиалагчийн байгуулсан үнэлгээний хороо нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, тендерийг хянан үзэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх чиг үүрэгтэй ажилладаг. Сангийн сайдын 2012 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах" журмын 5 дугаар зүйлд "... үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна гэдгийг тодорхойлсон...", 8 дугаар зүйлд “...үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт нь хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг шийдвэрийг дэмжсэн бүх гишүүд хариуцлага хүлээхээр заасан...Хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “„.үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсэг зурна..." гэж хуульчилсан. Дээрх бүгдээс харахад тус тендер шалгаруулалт нь хууль, бусад холбогдох журмыг зөрчсөн, гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзнэ...Сангийн сайдын 2012 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах” журамд зааснаар Үнэлгээний хорооны дарга нь хуралдааныг товлох, үнэлгээний хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь үнэлгээний хорооны хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагааг баримтлах, хууль тогтоомжийн мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт материалыг хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу бүрдүүлж хавтаст хэрэг болгон архивт хадгалуулах чиг үүргээс гадна үнэлгээний хорооны бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцоно...Захиалагч нь Хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүрэгтэй. Мөн Сангийн сайдын 2012 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах” журмын 6 дугаар зүйлийн 6.2-д “...үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн болохыг захиалагч олж тогтоосон бол үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөрчлийг арилгах тухай шаардлагыг үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ..” гэж заасны дагуу хяналт тавих үүрэгтэй...Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер, 4.1.2-д заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал, энэ хуулийн 46 дугаар Зүйлийн 46.1-д заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг..." гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 248-249х/,

Гэрч Б.Отгонбаатарын мэдүүлэг /7 дугаар хх-ийн 55-56х/,

Гэрч Х.Батжаргалын мэдүүлэг /7 дугаар хх-ийн 57х/,

Гэрч Б.Чингисбатын мэдүүлэг /7 дугаар хх-ийн 58х/,

Гэрч Б.Бямбажавын мэдүүлэг /7 дугаар хх-ийн 63х/,

Гэрч Б.Золбоогийн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 175-180х/,

Гэрч Л.Хонгорзулын мэдүүлэг /6 дугаар хх-ийн 211-21 Зх/,

Гэрч Гэрэлт-Одын мэдүүлэг /6 дугаар хх-ийн 221-222х/,

Гэрч Х.Цогзолмаагийн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 224х/,

Гэрч Х.Сүхболорын мэдүүлэг /5 дугаар хх-ийн 230-236х/,

Шинжээч П.Чимиддоржийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 160-161х/,

Шинжээч С.Мөнхжаргалын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 162х/,

Шинжээч И.Жаргалсайханы мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 163-164х/,

 

шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 99, 100х/, оршин суугаа газрын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 102х, 4 дүгээр хх-ийн 246х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 101х, 3 дугаар хх-ийн 28х/, “Эерэг туйл” ХХК-ийн орлого, үр дүнгийн тайлан, засаж өсгөсөн дүн /3 дугаар хх-ийн 55-69х, 94-120х/, тендерийн баталгааны хуулбар /3 дугаар хх-ийн 85х/, “Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 7-499/1170 дугаартай албан бичиг /3 дугаар хх-ийн 85х/, "Эерэг туйл" ХХК-ийн тусгай зөвшөөрөл /3 дугаар хх-ийн 77x/, “Эерэг туйл" ХХК-ийн ажил гүйцэтгэсэн тухай бичиг /3 дугаар хх-ийн 121х/, Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол" төсөл /4 дүгээр хх-ийн 88-122x/, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн барилгын суурийн авалтын тухай дүгнэлт, фото зургууд /4 дүгээр хх-ийн 133-138х/, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар Барилга, хот байгуулалтын яамны Тусгай зөвшөөрөл сунгах, олгох тухай тушаал /5 дугаар хх-ийн 30-35х/, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 906 дугаартай Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албаны албан бичиг/5 дугаар хх-ийн 41х/, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/736 дугаартай Худалдан авах ажиллагааны газрын албан бичиг /5 дугаар хх-ийн 37х/, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 07/1428 дугаартай Ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичиг /5 дугаар хх-ийн 43х/, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9/3762 дугаартай Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны албан бичиг /5 дугаар хх-ийн 95х/, Дэлхийн банкны санхүүжилтээр Боловсрол шинжлэх ухааны Яамаар дамжуулан олгосон санхүүжилтийн талаарх албан бичиг /5 дугаар хх-ийн 96-103x/, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 79 дугаартай Боловсрол, шинжлэх ухааны яамны Захиалагчийн ажлын албаны даргын Б.Оыг хяналтын инженерээр томилсон, 2013 он 11 дүгээр сарын 26-ны өдрийн 49 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалууд /5 дугаар  хх-ийн 120-121х/, “Эерэг туйл" ХХК-ийн Барилга угсралт, засвар үйлчилгээний 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 01/13 дугаартай “Эрэл” банканд гаргаж өгсөн, Боловсрол, шинжлэх ухааны яамны барилга захиалагчийн ажлын албаны 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 159 дугаартай гүйцэтгэлийн баталгаа чөлөөлөх тухай албан бичгүүд /5 дугаар хх-ийн 247-248х, 250х, 6 дугаар хх-ийн 1х/, Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5/1634 дугаартай “Эерэг туйл” ХХК-ийн нэр дээр Тендерийн баталгаа гаргаж байгаагүй тухай албан бичиг, 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 7-499/1170 дугаартай албан бичиг /9 дүгээр хх-ийн 134-135х/, “Эерэг туйл” ХХК-ийн орлогын албан татварын тайлан /7 дугаар хх-ийн 143-149х/, Төлбөр хийх зөвшөөрөл хүссэн албан бичгүүд /7 дугаар хх-ийн 167-174х/, БСШУЯамны архивт хүлээлгэн өгсөн материалуудын жагсаалт, "Эерэг туйл" ХХК-ийн санхүүгийн тайлан шалгасан аудиторын тайлан /7 дугаар хх-ийн 154-166х/, “Эерэг туйл” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499059943 тоот төгрөгийн дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуулга /7 дугаар хх-ийн 224-226х/, Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 40-43х, 7 дугаар хх-ийн 228-235х/, Монгол Улсын Сангийн Яамны 2016 оны 8 дугаар сарын 30-ны 5/5363 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн Тайлбар зөвлөмж /6 дугаар хх-ийн 244-247х/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

          Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ний тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

          улмаар “Эерэг туйл” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Хээгт рашаан” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан,

          Мөн Ш.Эгийн Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдэл буюу “Эерэг туйл” ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шаардлагыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж, улмаар уг компанийг тендерт шалгаруулсны хариуд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор 35.000.000 төгрөг авсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.О, Ш.Э нарын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар,

            Шүүгдэгч Ш.Э нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

          Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ний тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

          улмаар “Эерэг туйл” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Хээгт рашаан” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор Б.Од тендерт шалгаруулсны хариуд 35.000.000 төгрөг өгсөн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.О, Ш.Э нарын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Прокуророос шүүгдэгч Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Эгийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор “Эерэг туйл” ХХК-ний захирал Ш.Эгаас 35.000.000 төгрөгийг хахуульд авсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн шүүгдэгч Ш.Эг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн автомашинд 35.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Б.Оын хахууль авсан, шүүгдэгч Ш.Эгийн хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаас харахад шүүгдэгч Б.О, Ш.Э нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 

Иймд шүүгдэгч Б.О, Ш.Э нарт холбогдох хэргийг холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ооос хахуульд авсан 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Б.О нь нийт 58 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороонд хийгдсэн 100 хүүхдийн барилгын бичиг баримт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 100 хүүхдийн канад технологийн цэцэрлэгийн барилгын улсын комиссын актын ажилтай холбоотой шар өнгийн хавтастай материал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн бэхэлгээний зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын газар доорх ус зайлуулах системийн байгууламжийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн өөрчлөлтийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын зургийн 2012 онд баталсан нийт 146 хуудас материал, 2 ширхэг дуу бичлэгтэй диск зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт үлдээж, Самсунг Эс-3 маркийн хар саарал өнгийн гар утас 1 ширхгийг Ш.Эд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Ш.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооос 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

4.Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь 58 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороонд хийгдсэн 100 хүүхдийн барилгын бичиг баримт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 100 хүүхдийн канад технологийн цэцэрлэгийн барилгын улсын комиссын актын ажилтай холбоотой шар өнгийн хавтастай материал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн бэхэлгээний зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын газар доорх ус зайлуулах системийн байгууламжийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн өөрчлөлтийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын зургийн 2012 онд баталсан нийт 146 хуудас материал, 2 ширхэг дуу бичлэгтэй диск зэргийг хэрэгт үлдээж, Самсунг Эс-3 маркийн хар саарал өнгийн гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.Эд буцаан олгосугай.

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР