Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 223

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Мөнхцэцэг даргалж  тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар  “Шим” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Номун хан” ХХК-нд холбогдох  “Зээлээр худалдан авсан ургамал хамгааллын бодисын үнэ, алданги 349.050.000 төгрөг  гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорнод аймагт 1989 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 75 /б/ байрны 205 тоотод оршин суух, хуульч өмгөөлөгч ажилтай,

                             Боржигон овгийн Энхболдын Хэрлэнхүү

                                 регистрийн  дугаар:ЖА-89062778 

 

              Хариуцагч:  Дорнод аймагт 1970 онд төрсөн, дээд боловсролтой, инженер, системийн техникч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг,  2 дугаар хэсэг, 12 дугаар байр 5 тоотод оршин суух, Номуун хан” ХХК-ний захирал ажилтай

                                     Борнууд овгийн Насанжаргалын Энхболд

                                     регистрийн  дугаар:МЮ-70090778

 

        Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван нар оролцов.

 

        Нэхэмжлэгч:  “Шим” ХХ Компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

    Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 232.700.000 төгрөг, мөн гэрээний хугацаа хэтрүүлсний  алданги 116.350.000 төгрөг нийт 349.050.000 төгрөг гаргуулах тухай.

    Нэхэмжлэлийн үндэслэл: “Шим” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Номун хан” ХХК-тай харилцан тохиролцож бараа /ургамал хамгааллын бодис/ худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

              Монгол Улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисыг нийт 232.700.000 төгрөгөөр  худалдах- худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 30 хувь буюу 70.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх байсан ч хамтын үйл ажиллагаандаа  үндэслэн худалдан авагч талын 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийг 100 хувь төлөх саналын дагуу  ямар нэгэн урьдчилгаа төлбөргүйгээр гэрээнд заасан бараа бүтгээгдэхүүнийг зохих журмын  дагуу шилжүүлсэн ч одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна.

   Манай байгууллага үлдэгдэл  төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч бодитой үр днд хүрсэнгүй.  Иймд “Номун хан” ХХК-наас бараа худалдах- худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 232.700.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 116.325.000 төгрөг нийт 349.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

                                               

           Хариуцагч: Номуун хан” ХХК-ний захирал Борнууд овгийн Насанжаргалын  

  Энхболд  2017 оны 03 дугаар сарын 23-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:

    ... “Шим” ХХК-ний нэхэмжлэлтэй “Номунхан” ХХК-д холбогдох ”Худалдах- худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсний алданги 349.050.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Номунхан”ХХК-ний захирал Н.Энхболд би бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү! гэжээ.  

 

                   Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                              Үндэслэх нь:

 

           “Шим” ХХК нь “Номунхан” ХХК-д холбогдуулан ”Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсний алданги 349.050.000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө хариуцагч  “Номун хан” ХХК-ний захирал Н. Энхболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар ”Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсний алданги 349.050.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр  хүлээн зөвшөөрсөн...”  зөвшөөрсөн  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 1.903.200.00  төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул улсын тэмдэгтийн хураамж 1.903.200.00  төгрөгний тал хувь болох 951.600 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 951.600 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.        

 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар “Шим” ХХК-ий нэхэмжлэлтэй  “Номунхан” ХХК-д холбогдох ”Худалдах- худалдан авах гэрээнийы  үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсний алданги 349.050.000 төгрөгийг гаргуулах”-ыг  хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 1.903.200.00  төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул улсын тэмдэгтийн хураамж 1.903.200.00  төгрөгний тал хувь болох 951.600 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 951.600 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Шим ХХК-д олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

                           

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ