Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 234

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй, Таван хан-Уул ХХК-нд холбогдох 5000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч: Хэнтий аймагт 1970 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер Стөүн хотхоны 26 /А/ байр, 610 тоотод оршин суух, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай,

Сүхболд овогтой Дагвабүслүүрийн Мөнхдэлгэр

регистрийн дугаар:СМ-70061003

Хариуцагч: Сэлэнгэ Шаамар суманд 1968 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 12 дугаар байр, 03 тоотод оршин суух, Таван хан-Уул ХХК-ий Захирал ажилтай,

Цэнддог овогт Цэнд-Аюушийн Энхтөр

регистрийн дугаар:МЬ-68070516

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтөрийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч: Б.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага:

... Миний нөхөр М.Эрдэнэжаргал Таван хан -Уул ХХК-д ерөнхий инженерээр 2012 оны 12 дугаар сард ажилд орсон. Тус компани Сүхбаатар суманд орон сууц барьж байсан бөгөөд миний нөхөр 2015 оны 1 дүгээр сард над руу утсаар яриад манай компанид зээлээ төлөх мөнгө хэрэгтэй байна, туслах боломж байна уу гээд байна, хадгаламжаа барьцаалаад зээл аваад шилжүүлээч, захирал удахгүй төлнө гэсэн гэхээр нь хадгаламжаа барьцаалж 5 сая төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлж авсан 5 сая төгрөгийг тус компаний захирал Энхтөрийн эхнэр бөгөөд компанидаа менежерээр ажилладаг Атарчимэгийн 5031656244 тоот ХААН банкны дансанд 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Надаас зээлж авсан 5 сая төгрөгийг төлөөгүйгээс би хадгаламжаа алдсан. Өөрөөр хэлбэл хадгаламжаараа зээлийг төлсөн.

Тэгтэл тус компани нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Таван хан-Уул ХХК-наас надаас зээлж авсан 5 сая төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Шүүх хуралдааны өмнө Б.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрээс

...Манай зүгээс анх шүүхэд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Үүнээс хариуцагч 3.100.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд заасан үнийн дүнгээс хариуцагчаас авсан 3.100.000 төгрөгийгнэхэмжлэлийн шаардлагаас татан авах хүсэлтэй байна. Үлдэгдэл 1.900.000 төгрөг дээр хариуцагч С.Энхтөр нь зөвшөөрвөл эвлэрэхэд бэлэн байна... гэв.

 

Хариуцагч: Таван хан-Уул ХХК-ий захирал ажилтай, Ц.Энхтөр шүүх хуралдаанд

... Тийм бол надад эвлэрэх боломж байна... гэв.

 

Нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Таван хан-Уул ХХК-ий захирал ажилтай, Ц. Энхтөр нар нь харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээ.

Нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй Таван хан-Уул ХХК-наас 5 сая төгрөг гаргуулах хэргийн нэхэмжлэгч, хариуцагч бид нар дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Үүнд:

1.    Нэхэмжлэгчийн төлөөлгч Д.Мөнхдэлгэр би 3600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг татан авч байна.

2.    Хариуцагч Таван хан-Уул ХХК-ний захирал Ц.Энхтөр би компаниа төлөөлж 1400.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Гэрээ байгуулсан:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /гарын үсэг/ Д.Мөнхдэлгэр

хариуцагчийн төлөөлөгч /гарын үсэг/ Ц.Энхтөр гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь хариуцагч Таван хан-Уул ХХК-нд холбогдуулан Зээлийн төлбөрт 5000.000 төгрөг төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг болох 3100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа татан авах, хариуцагч Таван хан уул ХХК-ний захирал Ц.Энхтөр нь дээрх саналыг хүлээн авсан боловч, зохигчид дахин тохиролцоонд хүрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 3600.000 төгрөгийн шаардлагыг татан авч, хариуцагч нь 1400.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ... бусдын эрх, эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй... байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүн 1400.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгний тал хувь болох 18.675 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18.675 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Б.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй, Таван хан-Уул ХХК-нд холбогдох 5000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 3600.000 төгрөгнийхөө шаардлагаа татан авсан болохыг дурдаж, зохигчид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1400.000 төгрөгийн шаардлагад эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүн 1400.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 37350 төгрөгний тал хувь болох 18675 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18675 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйболохыг дурдсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ