Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 166/2021/0226

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Ганхуяг,

Улñûí ÿëëàã÷аар Дархан-Уул аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Ц.Цэен-Ойдов,

Ø¿¿ãäýã÷ Т.Э /өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн тул өмгөөлөгч оролцоогүй/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Д Ч овогт Т-ны Э-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 2118000000257 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 09 дүгээр сарын 16-ны ºäºð õ¿ëýýí àâ÷  2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан õýëýëöэв.

               

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Д ч овогт Т-ы Э /РД: ................../, .......  оны ........  дугаар сарын ...... -ны өдөр .............. аймгийн ...............  суманд төрсөн .......  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... , эхнэр хүүхдүүдийн хамт ...........  аймгийн .......  ........ сумын Малчин баг, 28 дугаар гудамжны 22 тоотод оршин суух хаягтай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ......................  аймгийн ............ сумын ............  баг ...................  тоотод бага насны хүүхэд болох Ц.Т-ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өвсөнд явах гэж байхдаа Э.С-ийнд очсон. Надад ач, зээ байхгүй учир хохирогч бид хоёр өвөө хүү хоёр шиг л бие бие дээ сайн байдаг юм. Намайг гадаа сууж байхад хүүхэд чихэр, айраг авч ирж өгсөн. Ц.Т надад утсаа үзүүлээд ийм тоглоом мэдэх үү гэхээр нь утсыг нь үзээд сууж байтал надад тайрдас авч ирээд суу гэж хэлсэн. Би тайрдас дээр суугаад, хүүхдээ үнэсчхээд сууж байтал надад пиво өгсөн. Намайг пиво аваад, эргээд суух гэтэл тайрдсаа онохгүй арагш унасан. Тэр үед гар саваад Ц.Т-ийн нүүрэн тус газар нь цохисон байсан. Тэгээд л намайг хүүхэд цохилоо гээд цагдаад өгсөн. Өөр зүйл болоогүй. Намайг хохирогчид мөнгө өгье гэхэд авахгүй гэсэн. Миний буруу. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гýв.

 

Эрүүгийн 2118000000257 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...З /Э/ ах манай гэрт архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд эмээтэй хэрэлдээд гэрийн хашаанд блок авч шидээд ууртай байсан. Намайг эмээгийн гар утсаар тоглож байсан чинь миний гар утсыг таслах гэж байгаа юм шиг үйлдэл хийж байгаад зүүн гараараа миний нүүр рүү цохисон. Би цохиулаад амнаас цус гараад эмээ маань намайг өмөөрөөд З ахыг арай хийж хөөж явуулаад цагдаа дуудсан. Тэгээд З ах намайг цохисныхоо дараа би цохиогүй шүү худлаа гээд худлаа яриад байсан.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17-18 цагийн үед манай гэрт гаднаас Э ах согтуу орж ирээд “Охин чинь Солонгосоос ирсэн. Сөжү байна уу. Юмтай ирсэн биз дээ. Та чинь юм өгөхөө байж дээ. гэж хэлсэн. Тэгэхээр нь би халамцуу хүнд айраг өгчихсөн юм. Тэгээд байж байсан чинь манай зээ хүү Тгийн ар нуруу руу нь цохиж уйлуулчхаад дараа нь хамар руу нь гараараа цохичихсон. Тэгэхээр нь би “Хүүе ээ юу болж байгаа юм бэ гээд охин руугаа залгаж хэлээд охин маань цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг[2],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаартай “...Ц.Т-ийн биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[3],

 

Т.Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2021  оны 08 дугаар сарын 21-ны өдөр,  яллагдагчаар 2021  оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эхнэрийн талын эгч Д-ийн гэрт очсон. Тэгээд “Хоёр том пиво аваад ирлээ. Танай охин Солонгосоос Сөжү авчирсан уу, зөөлөн амттай юм байна лээ” гээд хэлсэн чинь Карго ирээгүй гэхээр нь “За за тэгвэл хоёулаа миний авчирсан пивыг ууя” гэж хэлээд гэрийнх нь гадаа суусан. Тэгээд пивоо уугаад халамцаад сууж байхад зээ хүү нь надад модны бөөрөнхий тайрдас авчраад суу гээд өгсөн. Би зээ хүүгийнх нь нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн үед согтуу байсан учраас яагаад цохисон гэдгээ санахгүй байна. Би бага насны хүүхдэд гэмтэл учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг[4],

 

Шүүгдэгч Т.Эгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[5] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Э-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ............  аймгийн ........... сумын .......... баг ..............  тоотод бага насны хүүхэд болох Ц.Т-ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Э нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр .............  аймгийн ............  багийн .................  тоотод бага насны хүүхдийн нүүрэн тус газар цохиж, хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Т.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Э-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуульд “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж тайлбарласан.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.Тгийн эрүүл мэндэд учирсан хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүхээс шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Т.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д ч овогт Т-ы Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 11, 14 тал

[2] Хавтаст хэргийн 16 тал

[3] Хавтаст хэргийн 24-25 тал

[4] Хавтаст хэргийн 18, 43 тал

[5] Хавтаст хэргийн 37 тал