Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   

              

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч Б.Батсайхан 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Н.Энхжаргал

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч  Р.Янжмаа

            Хохирогч Р.Алтангэрэл

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Занданбилэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ширнэн нарт холбогдох 201603000208 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 24-ний  өдөр   хүлээн авч  хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Чих хайрхан гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, бие эрүүл, ял шийтгэлгүй, Боржгин овогт Гантулгын Занданбилэг /РД:АЮ91102837/,

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Чих хайрхан гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, бие эрүүл, ял шийтгэлгүй, Боржгин овогт Гантулгын Ширнэн /РД:АЯ01252336/,

 

Шүүгдэгч Г.Занданбилэг нь насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ширнэнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 05 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы03-20 тоот хашаанаас хохирогч Р.Алтангэрэлийн эзэмшлийн 17-33 АРЗ улсын дугаартай Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан, мөн насанд хүрээгүй Г.Ширнэнг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ширнэн нь Г.Занданбилэгтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 05 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы   03-20 тоот хашаанаас хохирогч Р.Алтангэрэлийн эзэмшлийн 17-33 АРЗ улсын дугаартай Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Р.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч Г.Занданбилэг, Г.Ширнэн нар нь хийсэн хэрэгтээ гэмшиж, надаас уучлалт гуйлаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.    

 Хохирогч Р.Алтангэрэлийн 2016 оны 05 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  "2016 оны 05 сарын 12-ны өдөр манай хүү А.Алтанзул над руу утасдаад таны мотоциклийг 2016 оны 05 сарын 06-наас 07-нд шилжих шөнө хашаанаасаа алдаад урд гумамжнаас олж авсан гэж хэлсэн. Би Орхон аймаг  явахдаа өөрийнхөө мотоциклийг хүү А.Алтанзулдаа  орхиод явсан юм. 17-33 АРЗ улсын дугаартай хөх өнгийн Даюун маркийн мотоцикль байгаа. Би энэ мотоциклийг 2 жилийн өмнө худалдаж аваад зун цагт ажил гэрийн хооронд унадаг байсан болохоор элэгдэж хорогдсон зүйл байхгүй, шинээрээ байсан. Мотоцикльд байдаг бүх эд анги бүрэн бүтэн байсан”  /хх 14-15/ гэжээ

Гэрч А.Алтанзул 2016 оны 05 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “Тэгээд мотоциклио хашаандаа оруулаад аавын байшингийн довжооны урд данхараадаж тавьсан. Тэгээд унтаж амрахдаа хашааныхаа хаалгыг дотор талаас нь гүйлгэж цоожлоод давхар модоор дарсан. Өглөө нь ажилдаа явах гээд гэрээсээ гартал мотоцикль байхгүй байсан. Тэгээд мотоцикль байсан газар очиход чацарганы модны хугархай байсан. Би мөчирны хугархайг хараад хашааны хойд талаас давж орж ирсэн байна гэж бодоод бйшингийн араар тойртол хашааны арын өргөстэй торийг тасдаад 2 чацарганы модны дундуур явсан хүний бакалан гутлын мөр байсан. Тэгээд хашааны жижиг хаалган дээр очиход дарсан мод болон түгжсэн төмөр түгжээ нь онгорхой байсан. Хашаанаас гартал гудамжинд манай жижиг хаалганы харалдаа урд сул шороотой газар бакалан гутлын мөр байсан. Тэгээд би гудамжаа өгсөөд явтал манай гудамжны 24 тоот хашааны үүдэнд бакалан гутлын мөр гарсан байсан. Тэгээд тэнд зогсож байтал айлынх нь эмэгтэй гарч ирээд уулзаад ярилцтал манайд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг хүүхэд байдаг. Өчигдөр орой хөдөөнөөс ахтайгаа хамт мотоциклиор орж ирээд  мотоциклио манай хашаанд тавьчихаад хоёулаа гарч явсан. Урд шөнө ирээгүй, өглөө бостол мотоцикль нь алга гэж хэлсэн. Тэр эмэгтэйгээс тухайн хүмүүсийг ямар гуталтай явсан талаар асуухад нэг нь бакалан гуталтай явж байсан гэж хэлсэн. Тэгээд би гудамжаар явж байтал Арслан цохионы 1 дүгээр гудамжны дунд мотоциклийг маань хэвтүүлээд орхисон байсан. Очоод хартал мотоциклийн 2 ширхэг толь, аккумлъятор, банкны крант, 2 ширхэг амортизатор, дунд гол болон арын дугуйны голын боолтууд байхгүй байсан”  /хх 17-18/ гэжээ

Гэрч Р.Хандсүрэн 2016 оны 06 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “Би 2016 оны 05 сарын 06-ны өдөр унтаж байгаад орой 20 цагийн үед сэтрэтл манай хашаанд Занданбилэгийн ногоон өнгийн шинэ мотоцикль байсан. өглөө нь би хашаан дотроо байж байтал манай гудамжны Алтанзул манай хашааны үүдэнд ирээд өнөө шөн танайд мотоцикль байсан уу, танайд ямар хүмүүс ирсэн юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би манай дүүгийн хүүхдүүд ирсэн юм шиг байна лээ, өчигдөр орой мотоцикль нь байсан, өлөө босоход мотоцикль нь байхгүй байна, шөнө явсныг нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Алтанзул надад манайх хашаанаасаа мотоцикль алдчихлаа хашааны үүдэнд гарсан бакалан гутлын мөр танай хашааны үүдэнд байна. Танай хашаанаас мотоцикль гарсан мөр байна гэж хэлсэн”  /хх 19-20/ гэжээ

Шүүгдэгч Г.Занданбилэг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: “Ундааны саванд бензин авчихаад эгчийндээ ирэх замдаа эгчийн гудамжинд байдаг айлын хашаанд байсан мотоциклийг авахаар хашаа руу орсон. Дүү хашааны гадна үлдсэн бөгөөд би тэр мотоциклийн бөгсөн хэсгээс өргөж түрээд хашаанаас гаргасан. Тэгээд дүү бид хоёр мотоциклийг өргөж чирээд урд гудамж руу оруулж байгаад мотоциклиос 2 ширхэг амортизатор, 2 ширхэг толь, аккумлъятор, крантыг  нь аваад мотоциклийг нь буцааж хашааных нь үүдэнд аваачиж орхиё гэтэл дүү айгаад байна гэхээр нь гудамжинд тэр чигээр нь орхисон. Тэгээд бид хоёр Хандсүрэн эгчийн хашаанаас мотоциклио очиж аваад шууд хөдөө гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ хариад байж байтал утсаар дуудуулсан. Тэгээд ирэхдээ авсан мотоциклийнхоо эд ангийг авчирч эзэнд нь мотоциклийг буцааж угсарч өгсөн.  Би хулгай хийх санааг гаргасан. өөрийнхөө хуучин мотоциклийг сэлбэж янзалъя гэж бодоод хулгай хийсэн. Дүүг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Би бакалан гуталтай байсан. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” /хх-31-32/ гэжээ.

  Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ширнэн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: “Мотоцикль руугаа очих замдаа Хандсүрэн эгчийнхээс доод хашаанд нэг мотоцикль байхыг харсан. Г.Занданбилэг ах миний мотоциклийн амортизатор муу авъя гээд байсан. Би ахдаа яах юм бэ гээд зөндөө хэлсэн. Тэгтэл авчихъя гээд гудамжийг нь дээд талаар нь тойроод хашааных нь араар очоод хашааных нь өргөстэй торыг тасдаж байгаад хашааг нь даваад орсон. Тэгээд хоёр ширхэг мотоциклийн толь аваад гараад ирсэн. Тэгсэнээ амортизаторыг нь авна гээд буцаж гудамж тойрч урдуур нь очоод хашаа руу нь давж ороод мотоциклийг нь түрээд гараад ирсэн. Тэгэхээр нь хамт түрээд урд гудамжинд оруулж мотоциклиос нь хоёр амортизатор, аккумлъятор, крант зэргийг тайлж аваад тэнд нь орхиод шууд эгчийн хашаанаас мотоциклио аваад хөдөө гэртээ харьсан. Г.Занданбилэг ах хулгай хийе гээд хулгай хийсэн, Г.Зандансүрэн нь миний төрсөн ах. Би сонсгож байгаа ялыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна” /хх-35-37/ гэжээ.

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-/,

Фото зургийн үзүүлэлт /хх-6-8, 12/,

Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-9-10/

Эд зүйлийн үнэлгээ /хх-11, 24/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25/

            Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /хх-23/

            Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-40, 44/

 Төрсний гэрчилгээний хуулбар /хх-41/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42-43, 46-47/

Шүүхэд шинээр өгсөн насанд хүрээгүй шүүгдэгч                 

  зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Занданбилэг, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ширнэнтэй нар ньурьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 05 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы03-20 тоот хашаанаас хохирогч Р.Алтангэрэлийн эзэмшлийн 17-33 АРЗ улсын дугаартай Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

2016 оны 05 сарын 12-ны өдөр манай хүү А.Алтанзул над руу утасдаад таны мотоциклийг 2016 оны 05 сарын 06-наас 07-нд шилжих шөнө хашаанаасаа алдаад урд гумамжнаас олж авсан гэж хэлсэн талаар мэдүүлсэн хохирогч Р.Алтангэрэлийн мэдүүлэг  /хх 14-15/, 2016 оны 05 сарын 06-наас 07-нд шилжих шөнө хашаанаасаа аавынхаа мотоциклийг хулгайд алдсан. Хашааны арын өргөстэй торийг тасдаад 2 чацарганы модны дундуур явсан хүний бакалан гутлын мөр байсан. Тэгээд хашааны жижиг хаалган дээр очиход дарсан мод болон түгжсэн төмөр түгжээ нь онгорхой байсан. Хашаанаас гартал гудамжинд манай жижиг хаалганы харалдаа урд сул шороотой газар бакалан гутлын мөр байсан. Тэгээд би гудамжаа өгсөөд явтал манай гудамжны 24 тоот хашааны үүдэнд бакалан гутлын мөр гарсан байсан. Тэгээд тэнд зогсож байтал айлынх нь эмэгтэй гарч ирээд уулзаад ярилцтал манайд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг хүүхэд байдаг. Өчигдөр орой хөдөөнөөс ахтайгаа хамт мотоциклиор орж ирээд  мотоциклио манай хашаанд тавьчихаад хоёулаа гарч явсан. Урд шөнө ирээгүй, өглөө бостол мотоцикль нь алга гэж хэлсэн. Тэр эмэгтэйгээс тухайн хүмүүсийг ямар гуталтай явсан талаар асуухад нэг нь бакалан гуталтай явж байсан гэж хэлсэн. Тэгээд би гудамжаар явж байтал Арслан цохионы 1 дүгээр гудамжны дунд мотоциклийг маань хэвтүүлээд орхисон байсан. Очоод хартал мотоциклийн 2 ширхэг толь, аккумлъятор, банкны крант, 2 ширхэг амортизатор, дунд гол болон арын дугуйны голын боолтууд байхгүй байсан талаар мэдүүлсэн гэрч А.Алтанзулын мэдүүлэг  /хх 17-18/,  2016 оны 05 сарын 06-ны өдөр унтаж байгаад орой 20 цагийн үед манай хашаанд Занданбилэгийн ногоон өнгийн шинэ мотоцикль байсан. өглөө нь би хашаан дотроо байж байтал манай гудамжны Алтанзул манай хашааны үүдэнд ирээд өнөө шөнө танайд мотоцикль байсан уу, танайд ямар хүмүүс ирсэн юм бэ гэж асуухаар нь би манай дүүгийн хүүхдүүд ирсэн юм шиг байна лээ, өчигдөр орой мотоцикль нь байсан, өглөө босоход мотоцикль нь байхгүй байна, шөнө явсныг нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Алтанзул надад манайх хашаанаасаа мотоцикль алдчихлаа хашааны үүдэнд гарсан бакалан гутлын мөр танай хашааны үүдэнд байна. Танай хашаанаас мотоцикль гарсан мөр байна гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч Р.Хандсүрэнгийн мэдүүлэг /хх-20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-/, фото зургийн үзүүлэлт /хх-6-8, 12/ зэрэг нотлох баримтаар,

 

Шүүгдэгч Г.Занданбилэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй Г.Ширнэнг татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэрч Р.Янжмаа, Р.Хандсүрэн, шүүгдэгч Г.Занданбилэг, Г.Ширнэн нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр Г.Ширнэн нь Г.Занданбилэгийн төрсөн дүү болох нь нотлогдож, түүний насыг мэдэж байсан байдал, Г.Ширнэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-41/, шүүгдэгч Г.Ширнэнгийн “би ахыг хулгай хийгээд яах юм бэ гэж зөндөө хэлсэн боловч тоохгүй байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна. 

 

 Иймд шүүгдэгч Г.Занданбилэг, Г.Ширнэн нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Г.Занданбилэгийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  Г.Занданбилэг, Г.Ширнэн нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Занданбилэгт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх, шүүгдэгч Г.Ширнэнг насанд хүрээгүй, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж тус тус үзэв.   

 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

     

ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Г.Занданбилэг, Г.Ширнэн нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах, шүүгдэгч Г.Занданбилэгийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Занданбилэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 /хоёр/ сарын  хугацаагаар баривчлах ялаар тус тус  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Занданбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Занданбилэгийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Занданбилэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ширнэнг 8 сарын хугацаа тогтоож засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгүй.
  7. Шүүгдэгч Г.Ширнэн нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн байцаа шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй бахь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  9. Шүүгдэгч Г.Занданбилэг нь 22 хоног цагдан хоригдсон, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ширнэн нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  10.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Занданбилэг, Г.Ширнэн нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

 

 

 

                                

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ      

                              

 

                                                                   

                   

 

­

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч  Б.Равдандоржийг  бүлэглэж тээврийн хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч   Б.Равдандоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Б.Равдандоржийн эдлэх хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Б.Равдандоржид Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоолыг биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг аймгийн Цагдаагийн газар болон Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст даалгахаар шийдвэрлэсэн байна.