Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1091

 

 

 

 

 

 

 

 

 

       2021          11          02                                    2021/ШЦТ/1091

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Ж.Энхжаргал,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2103000000300 тоот хэргийг 2021.10.29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1987.11.10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний статистик мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сайн дурын даатгалын байцаагч ажилтай, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо ХМК-ын 00 дүгээр байр 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Монгол овогт Э-гийн Ц нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалын салдаг уулзварын замд Toyota Allion маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Honda CBR 400 маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклын урдуур зүүн эргэснээс уг мотоциклтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч Б.Бын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, бүдүүвч зураг /хх 3-9/,
  • Камерын бичлэгт үзлэг хийсэн Toyota Allion маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 2-р эгнээнд явж байгаад гэрэл дохио өгөлгүй шууд эргэх үйлдэл хийж байх үед ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлд явж байсан мотоциклийн жолооч автомашины баруун хойт талыг ирж мөргөснөөс болж осол үйлдэгдэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байлаа. Уг бичлэг нь осол болохоос 1 цаг 1 минутын өмнө түрүүлж явж байсан болно” гэх тэмдэглэл /хх 13-14/,
  •  Хохирогч Б.Бын “...Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хилчин хотхон орох гээд ганцаараа Honda CBR 400 маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклыг жолоодоод урдаасаа хойшоо чиглэлтэй Баянхошуу руу салдаг уулзвар руу 55 км/цаг хурдтай явж байсан. Гэтэл хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан эсрэг урсгалын 1-р эгнээнд явж байсан Toyota Allion маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч миний явж байсан чигт дохио өгөлгүй гэнэт орж ирээд би тухайн автомашиныг дөнгөж хараад тоормосоо гишгэж болон атгаж чадалгүй Toyota Allion маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг очоод мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 20-21/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.10.00-ний өдрийн 9127 дугаартай “Б.Бын биед баруун эгэм ясны далд хугарал, баруун 3, 4, 5-р хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, 3, 4-р хурууны үеийн капсулын задрал, баруун сарвуунд шарх, баруун бугалгад цус хуралт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлтээр /хх-85-86/,
  • Гэрч Б.Бын /зохицуулагч/: “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Цамба 13 дугаар бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 20 цаг 50 минутын орчим Баянхошуу талаасаа 5-н шарын чиглэлд явж байгаад Зүүн салааны замд дуудлага ирээд Ханын материал руу салдаг уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийж байхад мотоцикл, автомашин хоёр миний хажуу талд мөргөлдсөн. Ослын талаар би харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-29/,

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ******* Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материалын салдаг уулзварын замд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 50 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Allion маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 00.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж Honda CBR 400 маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклын урдуур зүүн эргэснээс уг мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  • Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал руу салдаг уулзварын замд Toyota Allion маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Honda CBR 400 маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклын урдуур зүүн эргэснээс уг мотоциклтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.11 “давуу эрх гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг хэлнэ” заалт, мөн зүрмийн 00 дугаар зүйлийн 00.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хх-3-9/, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг бэхжүүлсэн диск /хх-13-14/, мөрдөгчийн “Toyota Allion маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуулийн 00.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх -94-95/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын Замын хөдөлгөөний хууль тогтоомжийг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас мотоциклийн жолооч Б.Бын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас нь өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгч *******аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Бын бие махбодид “баруун эгэм ясны далд хугарал, баруун 3, 4, 5-р хурууны тэнийлгэх шөрмөсний тасрал, 3, 4-р хурууны үеийн капсулын задрал, баруун сарвуунд шарх, баруун бугалгад цус хуралт, баруун даланд зулгаралт” гэмтэл учирсан, уг гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021.10.00-ний өдрийн 9127 дугаартай дүгнэлтээр /хх-85-86/ тогтоогдож байна.

Хохирогч Б.Б нь “Эмчилгээний зардал одоогоор хувиасаа 250000 төгрөг гарсан. Мотоциклийн эвдрэл гэмтлийг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ. Мөн ажилгүй байсан 2 сарын цалинг 1 сарын цалинг 1600000 төгрөг гэж бодоод 3.2 сая төгрөг нэхэмжилж байна” гэж, холбогдох баримтыг хавсарган өгчээ /хх-20-21/

Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.09.27-ны өдрийн 1113 дугаартай дүгнэлтээр Б.Бын жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 0000 УБ улсын дугаартай Хонда маркийн мотоциклд мөнгөн дүнгээр нийт 2196000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон, шинжээчийн зардалд 110000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-45-46/

Мөн хохирогч Б.Б нь эмчилгээний төлбөрт 176902 төгрөг, эм тарианд 53900 төгрөг, нийт 230802 төгрөгийн баримт хэргийн 17 дугаар талд хавсаргагдсан байна.

Хохирогч Б.Б нь дунджаар 1 сарын 1806320 төгрөгийн цалинтай, байнгын ажлын байранд тогтвортой ажил эрхэлдэг болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /хх-16/ тогтоогдож байна.

Хохирогч Б.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “хохирлоо бүрэн гүйцэт гаргуулж авсан. Санал гомдолгүй, эмчилгээний зардал болон 6200000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 129/ гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүлээн авах ба хүсэлтийг шүүх хангана” гэж заасан тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Б.Бын бие махбодид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаалах гэмтэл учирсан байдлыг харгалзан цаашид эмчилгээтэй холбогдон зардал гарсан тохиолдолд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээр нөхцөл байдал болон хохирогч “эвлэрсэн, гомдолгүй” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосны дагуу тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Э-гийн Цыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Э-гийн Цт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид нийт 6200000 төгрөг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хохирогч Б.Б нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

8. Хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг *******т холбогдох эрүүгийн 2103000000300 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ