| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0229/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0250 |
| Огноо | 2021-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0229/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Э-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000260 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны .... дугаар сарын ...... -ны өдөр .......... аймгийн ......... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын шугам зураг техникч мэргэжилтэй, “Элит хашаа” ХХК-д суулгагч ажилтай, ам бүл........ , ...... -ийн хамт ............ аймгийн ........... сумын ........ дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ын Б /РД: .........../,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2021 о ны 08 дугаар сарын 16-ны өдөр ........... аймгийн ******тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ж.О-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ж.-Оийн “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хадам аав ***** хашаанд байж байхад “Чи юутай ирсэн гуйлгачин бэ, чи зайл” гээд үснээс зулгаагаад хөл, гар, толгой руу маш олон удаа цохисон. Урьд нь 2017 онд бага хүүг гэдсэнд байхад, хүүхэд төрсний дараа 7-8 сартай байх үед, мөн 2021 оны 07 дугаар сард гар хүрч зодож байсан. Нөхөр маань 2015 онд хүүхэдгүй байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас өмсөж байсан гутлаараа толгой руу цохиод миний тархи хөдөлж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9, 11/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 517 дугаартай “...Ж.О-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/
Гэрч С.Ж-н “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай охин О утсаар ээжтэйгээ ярихдаа “Гэртээ хоол ундгүй хүүхэд өлсөөд байна. Би босож чадахгүй байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси хөлслөөд охиноо гэрээс нь очиж авахад гэрийнх нь шкафны хаалга эвдэрчихсэн 2 хүүхэд нь идэх юмгүй О босож чадахгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь гэртээ авчраад юу болсон талаар тодруулахад надад хэлэхгүй байхаар нь эмчид үзүүлэхэд багийн эмч хэлэхдээ “Танай охин толгой руугаа юмаар цохиулсан байна. Шилэн хүзүү нь хавдчихсан байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь охиноо аваад гэртээ ирээд эхнэртээ хэлэхэд охин ‘Б 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ногоонд яваад ирсэн чинь нөхөр хаагуур банзалдаж яваад ирж байгаа юм гэх мэтээр доромжилж байгаад зодчихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 16/
Гэрч Ж.Э-ын “…миний бие Улаанбаатар хотоос Дарханд ирж дүүтэйгээ уулзахад 2021 оны 08 угаар сарын 16-ны өдөр хоёр хоног ногоо хураалтад явж ирээд гэртээ орсон чинь нөхөр гэртээ согтуу байж байснаа “Чи муу янхан пизда минь хаагуур явж ирсэн юм бэ” гээд уурлаад толгой руу гараараа хоёр гурван удаа цохисон гэж хэлсэн. Манай дүүг өмнө нь 2015 онд Б гутлаараа толгой руу нь цохиод тархийг нь хөдөлгөж байсан талаар манай дүү О надад хэлж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 20/
Гэрч Э.Б-ын “...2021 оны 08 дугаарс арын 16-ны орой 23 цагийн орчим гэж санаж байна. Б ах О эгч хоёр хоорондоо чанга чанга хэрэлдээд дуу чимээ гаргаад байхаар нь яваад орсон чинь тэр хоёр хэрэлдээд байж байхаар нь би “Та хоёр чимээгүй байгаач ээ. Хүүхэд унтаж байхад” гэж хэлсэн чинь Б ах О эгчийн толгой руу цохих шиг болохоор нь би “Болиоч та” гэж хэлээд ор руу түлхэж унагаагаад “Эмэгтэй хүний үгийг даахгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Шүүгдэгч Э.Б-ийн “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад гэртээ 21 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд эхнэр маань ганцаараа байж байсан. Тэгээд манай эхнэр гэрээ цэвэрлэ гээд байхаар нь “Миний харшил хөдлөөд байна. Ядраад байна.” гэж хэлсэн. “Босооч ээ чи” гэж хэлээд намайг загнаж зандраад байсан. Тэгснээ над руу сандал шидээд би ингэж амьдарч чадахгүй гээд хэрүүл өдөөд байхаар нь уурандаа нүүр, хацар руу нь нэг удаа цохисон чинь улам над руу уурлаад дайраад миний хацрыг маажсан. Тэгээд би гэрээсээ гараад явсан. Би өмнө 2015 онд Улаанбаатар хотод эхнэртэйгээ цуг барилгын ажил хийж байсан чинь эхнэр надтай хэрүүл хийгээд байхаар нь гутлаараа толгой руу нь цохиж байсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 36/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Шүүгдэгч Э.Б, хохирогч Ж.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3- р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Б нь хохирогч Ж.О-ийн нүүр, хацар руу цохисон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн ба хохирогч нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй /хх-ийн 61/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаазан аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД