Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0369/Э/001/2019/0671

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Су О, Сэ О, Ш.С,

Хохирогч Ш.Сгийн өмгөөлөгч С.Соронзонболд /цахимаар/,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Б.Б, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Б, Б овогт Б.Ха, Ц овогт Л.Б нарт холбогдох эрүүгийн 1718004470023 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “....................” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

2. Монгол Улсын иргэн, Ц овогт Л.Б /РД: /, 1978 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “........................” ХХК-ны дархны газарт алт мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшиж, ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Бын өгсөн: Миний бие нь бүх үйлдлээ зөвшөөрч байгаа. Саяхан ажилд орсон. Цаашид ажилдаа жинхлэгдэхээр цалин өснө. Цалингаараа хохирлыг төлнө. Хатай хамт 7 удаагийн үйлдлийг хийсэн. Ха гадаа машиндаа хүн хардаг байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Бгийн өгсөн: Би Б.Б, Б.Ха нарын хулгайлсан эд зүйлийг бүгдийг нь аваагүй. 2-3 удаа авсан зүйлүүдээ үнэн зөвөөр хэлсэн. Яллах дүгнэлт дээр олон алтан бөгж авсан гэдэг. Би анх базсан 400 грамм мөнгө авч байсан, дараа нь 2 монетон бөгж надад зарсан. Надаар хохирогч С гуайн эвдсэн эд зүйлээр 4 бөгж хийлгэсэн. Би 5 лан орчим мөнгө худалдан авсан. Б надтай ирж уулзаад “2 бөгж авах уу?” гэсэн, би “мөнгөгүй” гэж хэлтэл “бичиг баримтгүй явж байна, та бичиг баримтаа ашиглаад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад өгөөч” гэж гуйсны дагуу барьцаалсан. Ха 2 удаа хамт ирсэн гэх мэдүүлэг,

1.1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт ** дугаар хэсгийн ** дүгээр гудамж, 41 тоотод оршин суух иргэн Ц.Чын гэрээс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Леново Ай-5 загварын зөөврийн компьютер, бэлэн 160.000 төгрөг зэрэг алдагдаж, нийт 1.260.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Чын өгсөн: Би Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт ** дугаар хэсгийн ** дүгээр гудамж, ** тоотод эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дүү хөдөө ажлаар явчихсан, эхнэр, хүүхэд 2 өглөө ажил, цэцэрлэгтээ явчихсан, би 11 цаг хүртэл гэртээ байж байгаад гэрээс гарсан. Тэгээд орой эхнэрийн дүү Цийн хамт гэртээ ирэхэд гэрт хулгайч орсон байдалтай, цонхны шил хагарсан, эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд Леново Ай-5 загварын зөөврийн компьютер, бэлэн 160.000 төгрөг алга болсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235/,

Гэрч Н.Цийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17:39 цагийн үед намайг ахын гэрт ирэхэд эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай байсан. Би өөрийн дипломоо аваад гараад явсан. Орой ахын хамт гэрт нь ирэхэд ах “гэр яасан юм бэ?” гэж асуухаар нь би “өдөр намайг ирэхэд бүх зүйл ийм байдалтай байсан” гэж хэлэхэд ах “гэрт хулгайч орсон байна” гээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...2017 оны 8 дугаар сарын сүүлээр Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт дэмий сэлгүүцээд явж байтал блокон хашаатай, цэнхэр өнгийн хаалгатай, хашаан дотроо шувуун нуруутай, урд талдаа 2 цонхтой, хажуу талдаа 1 цонхтой эзэнгүй гэмээр айл байсан. Тэгэхээр нь хашааны хаалгаар ороод байшингийн хажуу талын цонхыг чулуугаар хагалаад дотогш орж цүнхтэй хар өнгийн зөөврийн компьютер, бэлэн 40.000 орчим төгрөг авсан. Хулгайлсан мөнгөө идэж уугаад дуусгасан. Зөөврийн компьютер нь асахгүй болохоор нь хаячихсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 226-230/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 231-232/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “иргэн Ц.Чын гэрээс алдагдсан Леново Ай-5 загварын зөөврийн компьютер 1.100.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 242-243/,

1.2. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, майхант ** гудамж, ** тоотод оршин суух иргэн Б.Бын гэрээс 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж кулонтой 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 200.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Бын өгсөн: ...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орхон сум руу яваад 17-ны өдөр гэртээ ирэхэд жижиг байшингийн цонх онгорхой, том байшингийн цоожийг эвдсэн байдалтай байсан. Байшин дотор ороход эд зүйлс онгичсон байсан. Гэрийн эд зүйлээ бүртгэхэд ааваас уламжилж ирсэн Чүнчүгноров чулуун хөөрөг, жижиг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний 2 ширхэг монетон бөгж алдагдсанаас хөөргийг хувцасны шүүгээний араас олсон. Жижиг мөнгөн аяга, мөнгөн гинж, монетон бөгж зэргийн 200.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-70/,

Гэрч Я.Сын өгсөн: ...өчигдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орхон сум руу хадам эгчийн хадлангийн ажилд туслахаар яваад сая 14 цаг өнгөрч байхад ирэхэд манай амьдарч байгаа байшин болон зуслангийн байшинд хулгайч орж манай нөхрийн бор өнгийн, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, жижиг мөнгөн аяга алдагдсан байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын дундуур ганцаараа Захын хойд талын засмал замаар эзэнгүй айл хараад явж байхад хашаан дотроо 2 байшинтай айлд хүн байхгүй харагдсан. Тэгээд улаан тоосгон байшингийн нүүрэн талын цонхыг түлхэж онгойлгож ороод жижиг мөнгөн аяга 1 ширхэг, жижиг монетон бөгж, мөнгөн гинжийг авсан. Тэр байшингаас гараад урд талын байшингийн хаалганы цоожийг алхаар эвдэж ороод шүүгээ савыг уудалж үзэхэд авахаар зүйл байхгүй байсан учир ямар нэгэн эд зүйл авалгүй гарсан. Тэгээд мөнгөн аяга, монетон бөгжийг Б гэх алт мөнгөний дарханд аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 51-61/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 62-65/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “иргэн Б.Бын гэрээс алдагдсан эмэгтэй хүний нарийн кольцо бүхий монетон бөгж 1 ширхэг эд зүйлс 70.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 77-78/, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “иргэн Б.Бын гэрээс алдагдсан жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний монетон кольцо бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг эд зүйлс 130.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 84-85/,

1.3. Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт ** дугаар хэсэг, ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух иргэн Б.Чийн гэрээс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан өнгийн, чулуу нь тодорхой бус, зааны сийлбэртэй, даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, Кен загварын цахилгаан гар хөрөө 1 ширхэг, Кен загварын цохилтгүй дрилл 1 ширхэг, отверка, дорцовын ком багаж зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 2.360.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Чийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамгийн сүүлд би гэрээсээ 13:20 цагийн үед гэрийнхээ хаалгыг түгжээд гарсан. Орой манай эхнэр, зээ охин хоёр 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хаалга дотроосоо замган түгжээгээр түгжигдсэн, байшингийн зүүн талын цонх онгорхой байна гэж над руу ярьсан. Тэгээд би гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын, ямар нэгэн хээ угалзгүй, таних тэмдэггүй мөнгөн аяга 1 ширхэг, цагаан өнгийн, чулуу нь тодорхой бус, зааны сийлбэртэй, даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, Кен загварын цахилгаан гар хөрөө 1 ширхэг, Кен загварын цохилтгүй дрилл 1 ширхэг, отверка, дорцовын ком багаж зэрэг алдагдсан байсан. Үнэлгээний байгууллагаас тогтоосон 2.360.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-199/,

Гэрч Д.Оийн өгсөн: ...охин бид 2 гэртээ ирэхэд хулгайч орсон байсан. Манай гэрээс цахилгаан гар дрилл, Кен загварын улаан өнгөтэй гар өрөм, багажийн ком, цагаан өнгийн алтан нуухтай, мөнгөн халбагатай, ягаан өнгийн толгойтой, бөөрөндөө зааны сийлбэртэй хөөрөг, дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200-202/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын эхээр Дархан сумын 15 дугаар баг Мангиртаар найз Хын хамт түүний цагаан өнгийн **-** ДАХ улсын дугаартай Аксент машинтай явж байгаад модон хашаатай, дотроо ягаан дээвэртэй, шавар байшин байхаар нь ганцаараа байшингийн зүүн талын цонхыг хөшиж онгойлгож ороод дунд гарын мөнгөн аяга байхаар нь авсан. Үүдний амбаарт нь байсан санагдаж байна улаан өнгийн жижиг цахилгаан гар дрилл байсныг авсан. Тэгээд Ха бид 2 зах ороод нэг настайвтар ах таарахаар нь гар дриллээ 50.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөн аягаа Захын алт мөнгөний дархан Л.Бд тагшнаас нь салгаад 35.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 203/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 188-192/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 193-194/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн Б.Чийн гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан өнгийн, чулуу нь тодорхой бус, зааны сийлбэртэй, даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, Кен загварын цахилгаан гар хөрөө 1 ширхэг, Кен загварын цохилтгүй дрилл 1 ширхэг, отверка, дорцовын ком багаж зэрэг нь 2.360.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 209-210/,

1.4. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-ын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух иргэн Ш.Бын гэрээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бор өнгийн арьсан түрийвч алдагдаж 15.000 төгрөгийн хохирол, Д.Эийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй 2.5 граммын монетон бөгж 1 ширхэг, 3 граммын цулгуй кольцо алтан бөгж 1 ширхэг, бэлэн 74.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдаж 694.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ш.Бын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ээж болон манай гэрт хулгайч орсон байсан. Тэр өдөр ээжийн гэрт хүн байгаагүй ээж ажилдаа явсан байсан. Би 12 цагийн үед гадуур ажилтай байсан. Байшингийн цонхоор хулгайч нэвтрэн ороод гэрийн эд зүйлийг ундуй сундуй болгоод манай гэрээс миний бор өнгийн арьсан түрийвчийг авсан байсан. Сүүлд нь би цагдаагийн алба хаагчаас хулгайд алдсан түрийвчээ хүлээж авсан. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Ээжийн хохирлыг барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 92-93/,

Хохирогч Д.Эийн өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 07:30 цагт ажилдаа явсан. Манай хүү Б гэртээ амарч байгаад 13:00 цагийн үед гараад 15:00 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн цонх онгорхой байна гэж над руу ярьсан. Манай гэрийг онгичоод бүх юмыг тараасан байсан. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын Сэргэлэн ургийнхан гэсэн бичигтэй мөнгөн аяга, 2.5 грамм улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, 3 грамм цулгуй кольцо алтан бөгж, бурхны урд байсан 5000 төгрөг, миний түрийвч дотор байсан 69.000 төгрөг алдагдсан байсан. Би алдагдсан зүйлийнхээ үнийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 95-98/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын дундуур Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээр хулгай хийхээр явж байгаад модон банзан хашаатай, хашааны хаалга нь ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан, хашаа дотроо шувуун нуруутай 2 байшинтай хүнгүй айл байсан. Тэгээд хашааг давж ороод баруун талын байшингийн урд талын цонхыг төмрөөр хөшиж ороод бичигтэй дунд гарын мөнгөн аяга, бэлэн мөнгө авсан. Хажуу талын байшин руу цонхыг нь хөшиж ороод ганцхан түрийвч авсан. Бэлэн мөнгийг нь идэж уугаад дуусгасан. Мөнгөн аяганы тагшийг хаяад мөнгийг нь алт мөнгөний дархан Л.Бд зарсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 102-105/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 77-81/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 82-84/,

Хохирогч Ш.Бын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 85-86/,

Шүүгдэгч Б.Баас хохирогч Ш.Бын бор өнгийн арьсан түрийвчийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-89/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “иргэн Д.Эийн гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2.5 грамм монетон бөгж 1 ширхэг, 3 грамм алтан бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс 620.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 116-117/, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “иргэн Ш.Бын бор өнгийн арьсан хуучин түрийвч 15.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 123-124/,

1.5. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-ын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух иргэн Д.Чын гэрээс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр монетон гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, бэлэн 80.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 1.310.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Чын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 8:30 цагт би байшингаа түгжээд явсан. Орой 19 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн цонхны түгжээг хөшиж онгойлгоод хулгайч ороод авдар дотор байсан миний монетон гинж, кулон, мөнгөн бугуйвч, манай нөхрийн хөөрөг, түрийвч дотор байсан 80.000 төгрөг алга болсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-179/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хулгай хийх гэж айл хайж байгаад гадна талаараа блокон хашаатай, хашаа дотроо улаан өнгийн тоосгон байшинтай эзэнгүй айл байхаар нь хашааг давж ороод гал тогооны өрөөний цонхыг хөшиж орсон. Байшин дотроос цагаан өнгөтэй, гадна талаар 12 жилийн амьтны дүрстэй бугуйвч, цагаан өнгийн хөөрөг, монетон гинж, бэлэн мөнгө хулгайлсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180/,

Шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Тэрээр нэг өдөр манай ажил дээр ирээд надаас “материал авах уу?” гэж орж ирсэн. Тэгээд би түүнд “материалыг чинь харъя” гэхэд тэрээр надад тагшнаас нь салгасан нийт 5-6 ширхэг дунд гарын мөнгөн аягыг үзүүлсэн. Мөн дээрх материал дунд гадна талаараа 12 жилтэй амьтны дүрс бүхий мөнгөн бугуйвч байсан. Тэгээд би дээрх зүйлүүдийг нийлүүлээд бүгдийг нь 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан материалаараа эд зүйл хийгээд зарж борлуулаад дуусгасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 174-175/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “иргэн Д.Чын гэрээс алдагдсан мөнгөн бугуйвч 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг эд зүйлс нь 380.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 185-186/, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “иргэн Д.Чын гэрээс алдагдсан даваа толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг эд зүйл нь 850.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 192-193/,

1.6. Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Цахир ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух иргэн Су Оийн гэрээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, андарсол шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, цагаан шигтгээтэй бөгж, ээмгийн хослол, шар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, алган хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, бор өнгийн сувдан шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, өргөн кольцо бүхий монетон бөгж, ээмэгний хослол, могой ороосон монетон бөгж 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг, дуу тоглуулагч 1 ширхэг, мөнгөний гахай доторх бэлэн 1.000.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдаж, 3.285.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Су Оийн өгсөн: Алдагдсан хөөргөө буцааж авсан. Мөнгөн аяга болон зүүдэг гоёлын эдлэлүүд олдоогүй нийт 3.285.000 төгрөгийн хохирол учирснаас хөөргөө буцааж авснаар 250.000 төгрөг нийт хохирлоос хасагдаж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: Тухайн өдөр гэрээсээ гараад таксины мөнгө байхгүй гудамжаар алхаж байхад 6-ын байрны орчимд эзэнгүй айл байхаар нь хашааг нь давж ороод чулуугаар цонхыг нь хагалаад дотогш орсон. Ороод хувцасны шүүгээг нь нэг бүрчлэн ухаад жижиг хайрцагт мөнгөн эд зүйлс байхаар нь авсан. Монетон эд зүйл байгаагүй. Мөн машины дуу тоглуулагч байсныг авсан. Зурагтын хажуугийн цагаан шкаф дээр мөнгө цуглуулдаг цагаан өнгийн гахай байхаар нь хагалаад дотор нь байсан 50.000 орчим төгрөгийг авсан. Тэгээд зурагтын тавиур дээр байсан ногоон өнгийн хөөргийг авсан. Тэр айлаас авсан мөнгөн эдлэлүүдээ нийлүүлээд алт мөнгөний дархан Л.Бд 70.000 төгрөгөөр худалдсан. Ногоон өнгийн хөөргийг халаасандаа хийж явж байгаад гэртээ аваачсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-26/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 10-12/,

Шүүгдэгч Б.Баас ногоон өнгийн хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 14-15/,

Шүүгдэгч Б.Баас хураан авсан ногоон өнгийн хөөргийг хохирогч С.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 16/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 17-19/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “иргэн Су Оийн гэрээс алдагдсан ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, андарсол шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, мөнгөн гинж 2 ширхэг, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, шар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, алган хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, бор өнгийн сувдан шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, өргөн кольцо бүхий монетон бөгж, ээмэгний хослол, могой ороосон монетон бөгж 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 2.285.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 35-36/,

1.7. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид ** дугаар гудамж, ** тоотод оршин суух Д.Мийн гэрээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний цэцгэн хээтэй монетон бөгж 1 ширхэг, бэлэн 350.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдаж 755.000 төгрөгийн хохирол, иргэн Т.Мийн гэрээс Самсунг Эс-4 загварын гар утас алдагдаж 120.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Мийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би гэрээсээ 13 цагийн үед гараад явж байтал манай дүү М “манай гэрт хулгайч орчихсон байна” гэж утсаар хэлсэн. Тэгээд яваад очтол манай хашаанд байдаг 2 монгол гэрийн цоожийг эвдээд орчихсон, манай байшингийн амбаарын цоожийг эвдээд байшингийн урд талын цонхыг онгойлгоод дотогш орсон байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хувцасны шүүгээнд байсан цалингаасаа хуримтлуулсан бэлэн 350.000 төгрөг, 3 граммын цэцгэн хээтэй, эмэгтэй хүний монетон бөгж алдагдсан байсан. Харин Т.Мийн монгол гэрээс Самсунг Эс-4 загварын гар утас алдагдсан. Алдагдсан эд зүйлийнхээ мөнгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 7-10/,

Хохирогч Т.Мийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байхад манай эхнэр “гэрт хулгайч орчихсон байна” гэж хэлсэн. Гэртээ яваад очтол манай гэрийн хаалганы цоожийг эвдэж орсон байсан. Би эд зүйлээ бүртгэхэд тавиур дээр байсан Самсунг Эс-4 загварын гар утас алдагдсан байсан. Алдагдсан гар утасны 120.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-14/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ганцаараа Хүнсчидийн гудамжинд явж байгаад хашаа дотроо 2 монгол гэртэй, ягаан өнгийн байшинтай эзэнгүй айл байхаар нь орсон. Монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгож ороод мөнгө болохоор эд зүйл хайхад байхгүй байсан. Тэгээд хувцасны шүүгээ дээр байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд ягаан өнгийн байшингийн цонхыг түлхэж ороод нэг мөнгөн аяга, шар өнгийн бөгж зэргийг аваад гарсан. Тэгээд Х гэх найзынхаа ажил дээр очиж мөнгөн аяганы мөнгийг хуулж аваад Б гэх алт мөнгөний дарханд аваачиж өгсөн. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь миний өмсөж явсан гутлын мөр мөн байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-18/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /2-р хх-ийн 240-246/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 247-249, 3-р хх-ийн 1/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “иргэн Д.М, Т.М нарын гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Самсунг Эс-4 загварын хуучин гар утас 1 ширхэг, 3 грамм монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 525.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 23-24/,

1.8. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн Ч.Дийн гэрээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Цагаан морь одон медаль 1 ширхэг, Халхын гол медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль 1 ширхэг, Бид ялав медаль 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн бөгж 1 ширхэг, даалинтай хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 2.315.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ч.Дийн өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод байж байхад манай нөхөр “гэрийн цонхоор хулгайч орсон байна. Цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж байгаа” гэж утсаар ярьсан. Тэгээд орой Улаанбаатар хотоос гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд миний аавын шагнуулж байсан Цагаан морь одон медаль 1 ширхэг, Халхын гол медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медаль, Бид ялав медаль 1 ширхэг, нийт 5 медаль алдагдсан. Мөнгөн ээмэг 1 хос, бөгжний хослол 1 ширхэг, цагаан мөнгөн хар шигтгээ бүхий бөгж 1 ширхэг, улаан толгойтой төмөр халбагатай шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, улаан ягаан өнгийн хөөргийн даалин зэрэг эд зүйл алдагдсан байсан. Нийт 2.315.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 39/,

Гэрч Н.Цны өгсөн: Тухайн өдөр 9 цагийн үед гарч яваад 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гал тогооны өрөөний цонх хагарсан, гэрт ортол хамаг эд зүйлсийг шалаар тараагаад хаясан байдалтай байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр хэрэг гарсны дараа гэрт ирээд эд зүйлээ өөрөө бүртгэсэн. Миний мэдэхээр шинэ цагийн манан хөөрөг 1 ширхэг, эхнэрийн хэрэглэж байсан бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг алдсан байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 42/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: Би тодорхой сайн санахгүй байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургийг хараад блокон хашаатай, улаан тоосгон мансардтай, вакум цонхтой айлын үүдний хажуу талын цонхоор нь орсон. Том өрөөнөөс эхлээд мөнгө болох зүйл хайсан боловч байгаагүй. Угаалгын өрөөнд ороход хар шигтгээтэй бөгж, цагаан шигтгээтэй бөгж ээмэг байхаар нь би аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд алт мөнгөний дарханд худалдсан. Улаан хүрэн өнгийн пүүз минийх бөгөөд би өмсөж байгаад Хын гараашинд үлдээсэн. Уг пүүзийг би айлд орохдоо өмсөж байгаад 11 сарын дундуураас Хын гараашинд үлдээсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 46-47/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 31, 33-34/,

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх 1 хос пүүзийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 32, 36-37/,

“Капитал зууч” ХХК-ийн “иргэн Ч.Дийн гэрээс алдагдсан Цагаан морь одон медаль 1 ширхэг, Халхын гол медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль 1 ширхэг, Бид ялав медаль 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн бөгж 1 ширхэг, даалинтай хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 2.315.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 49-50/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Гутлын улны нийт урт 27 сантиметр, өлмий өргөн 11 сантиметр хэмжээтэй 1 хүний гутлын мөр байна. Гэрч Б.Хаас хураан авсан гэх улаан хүрэн өнгийн пүүзэн гутлын мөртэй 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид ** дугаар гудамжны ** тоотод оршин суух Н.Цы гэрт хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 58-60/,

1.9. Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ажилчин ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн С.Тийн гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн ээмэг 3 хос, сувдан кулонтой алтан бүрмэл гинж 1 ширхэг, хар мөнгөн хослол 1 хос, хүүхдийн мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 4 ширхэг, чулуун шигтгээтэй хар мөнгөн ээмэг 1 хос, хар мөнгөн гинж кулонтойгоо 1 ширхэг, цагаан мөнгөн хослол 1 хос, жижиг сувдан бөгж 2 ширхэг, цэхэр болор хослол 1 хос зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 2.910.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Тийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхрийн хамт ажилдаа яваад орой нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хуримд явсан. Тэгтэл манай хүүхэд О “манай гэрт хулгайч орсон” гэж утсаар хэлсэн. Тэгээд нөхрийн хамт гэртээ ирэхэд үнэт эдлэлүүд алга болсон байсан. Монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, хар мөнгөн хослол 1 хос, чулуун шигтгээтэй хар мөнгөн ээмэг 1 хос, хар мөнгөн гинж кулонтойгоо 1 ширхэг, жижиг сувдан бөгж 2 ширхэг, цэхэр болор хослол 1 хос, мөнгөн ээмэг 3 хос зэрэг үнэт эдлэл алдагдсан байсан. Охины алдагдсан эд зүйлийн хэмжээ тоог мэдэхгүй байна. Алдагдсан эд зүйлийнхээ 2.910.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79/,

Гэрч Ж.Оийн өгсөн: Би өглөө 9:00 цагт хаалгаа цоожилж гараад төрсөн ах Одгэрэлийнд очиж байсан. Тэгтэл О ах над руу 19:00 цагийн үед залгаад гэрт хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэртээ очиход манай гэрийн эд хогшлын бүгдийг нь гаргасан байдалтай байсан. Би үнэт эдлэлүүдээ бүртгэхэд сувдан кулонтой алтан бүрмэл гинж 1 ширхэг, цагаан мөнгөн хослол 1 хос, мөнгөн бөгж 4 ширхэг, хүүхдийн мөнгөн ээмэг 3 хос эд зүйлс алдагдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын эхээр Дархан сумын 3 дугаар багийн хойно байрлах нэг гудамжинд өдрийн 14:00 цагийн үед явж байгаад эзэнгүй цоожтой шаргал өнгийн нэг давхар хашаатай айл байхаар нь байшингийн хаалгыг гогцоо төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Тэгээд зочны өрөөнөөс хайрцагтай мөнгөн эдлэл, монетон бөгж, ээмэг байхаар нь авсан. Тэгээд жижиг өрөө рүү ороход тавиур дээр байсан жижиг хайрцгийг онгойлгоход мөнгөн ээмэг, бөгж, гинж байхаар нь аваад тэр айлаас гарсан. Тэгээд авсан мөнгөн болон монетон эдлэлүүдээ таньдаг алт мөнгөний дархан Бд 60.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 61-68/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 69-71/,

Гэрч буюу шүүгдэгч Б.Бын хойд эх Н.Сээс хар, ногоон өнгийн 40 размерын эрэгтэй хүний гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 74-75/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “иргэн С.Тийн гэрээс алдагдсан монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн ээмэг 3 хос, сувдан кулонтой алтан бүрмэл гинж 1 ширхэг, хар мөнгөн хослол 1 хос, хүүхдийн мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 4 ширхэг, чулуун шигтгээтэй хар мөнгөн ээмэг 1 хос, хар мөнгөн гинж кулонтойгоо 1 ширхэг, цагаан мөнгөн хослол 1 хос, жижиг сувдан бөгж 2 ширхэг, цэхэр болор хослол 1 хос зэрэг эд зүйлс нь 2.910.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 90-91/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Гутлын нийт урт 27 сантиметр, өлмий өргөн 10 сантиметр хэмжээтэй 1 хүний гутлын мөр байна. 160-165 сантиметр өндөр, 39-39 размерын өмсгөлтэй, эрэгтэй хүний гутлын улаар дарагдсан байх боломжтой. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн ** дугаар хэсгийн **** тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Дархан сумын 3 дугаар багийн Чулуутын ***** тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөрнүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б үйлдсэн байж болно. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар багийн Ажилчны ***** тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна. Өлмий хэсэгт ирмэг хэсгээр тэгш өнцөгт хээ, төв хэсгээрээ дугуй болон дөрвөлжин хээтэй өсгий мөн зууван тэгш өнцөгт хэлбэрийн дотор талаар 3 ширхэг улны дагуу цувраа дугуй хээтэй пүүзэн гутлаар дарагдаж үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110-114/,

1.10. Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут ** дүгээр гудамж ** тоотод оршин суух иргэн Л.Дын гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос пүүз, мөнгөн хослол 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 695.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Л.Дын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай өвлийн байшингийн цонхоор хулгайч орж 5 ширхэг мөнгөн аяга, манай хүүхдийн пүүз, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Эд мөрийн баримтаар хураан авсан үнэртэй ус нь манай алдагдсан үнэртэй ус биш байна. Би алдагдсан эд зүйлийнхээ 695.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-140/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын гудамжинд ганцаараа явж байгаад зам руу харсан нэг айлын байшингийн баруун талын цонхыг хөшиж онгойлгоод дотроос нь 5 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний ногоон хосолсон пүүз, үнэртэй ус зэргийг хулгайлсан. Тэндээсээ шууд Төмөр замын нэг байрны орцонд орж мөнгөн аягануудыг хуулж мөнгийг нь аваад шууд Хгийн ажил дээр очиж үнэртэй усыг тэнд орхисон. Тэгээд Хтай цуг Бад хуулж авсан мөнгөө 220.000 төгрөгөөр худалдсан. Хд утсаа сунгуул гээд 20.000 төгрөг өгсөн. Пүүзийг би өмсөж байгаад элэгдэхээр нь хаясан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/,

Шүүгдэгч Б.Хын гэрчээр өгсөн: ...Б манай ажил дээр ногоон өнгийн гялгар уутанд хийчихсэн мөнгөн аяганы мөнгөнүүд, 1 ширхэг үнэртэй ус, ногоон өнгийн эрэгтэй пүүз авчраад пүүзээ өөрөө өмссөн. Үнэртэй усаа манайд гараашинд орхисон. Мөнгөнүүдийг алт мөнгөний дархан Бд 240.000 төгрөгөөр худалдаад надад утсаа сунгуул гэж 20.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 126-129/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 130-131/,

Шүүгдэгч Б.Хаас Орифлэйм брендийн “Мисс Жиордани” гэх савны дундуур хэмжээтэй үнэртэй усыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 134-135/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “иргэн Л.Дын гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 1 хос, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, хүүхдийн 37 размерын пүүз 1 хос, эрэгтэй үнэртэй ус 1 ширхэг эд зүйлс нь 695.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 148-149/,

1.11. Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хороолол, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн Э.Хийн гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн тоноглолтой бүс 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 1.680.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Э.Хийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж Өлзий манай гэрийг шалгахад зүгээр байсан. 11 дүгээр сарын 16-ны өдөр ээжийн хамт гэрээ шалгахаар очиход манай гэрийн хаалга онгорхой, гэрийн эд зүйлийг онгичоод хаячихсан байсан. Манай авдар дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс байхгүй болсон байсан. Манайх 2017 оны 9 дүгээр сараас эзэнгүй байсан. Би эд зүйлээ олж авмаар байна гэх мэдүүлэг /5-р хх-ийн 126, 140/,

Гэрч Э.Бийн өгсөн: 10 цагийн үед манай хамаатан Э ахын байшингийн хаалга онгорхой байсан. Би эднийх гэртээ ирчихсэн байна гэж бодсон... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 141/,

Гэрч Л.Өгийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ирээд мах буулгаад гэрийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаад явсан. Тэгээд 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөтөл хороолол руу ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Гэр лүү ороход гэрийн эд зүйлийг шалаар тараагаад хаясан байдалтай байсан. Тэгээд охины хамт эд зүйлээ шалгахад 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс алга болсон байсан... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 142/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...Хтай цуг Хөтөл хороололд очоод “би буугаад үлдье. Чам руу залгана шүү” гэж хэлээд ганцаараа Хөтөл хороолол айлуудын дунд буугаад үлдсэн. Х машинаа унаад явсан. Тэгээд блокон хашаатай цайвар ногоон өнгийн байшинтай эзэнгүй айл байхаар нь байшингийн хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Тэгээд том өрөөний авдраас 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс аваад гарсан. 2 мөнгөн аягыг алт мөнгөний дархан Бд 60.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөн бүс нь жинхэнэ мөнгө биш гэхээр нь хаясан... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 129-130/,

Шүүгдэгч Б.Хын гэрчээр өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байхаа Б нь “Хөтөл хорооллын ТЭС шатахуун түгээх газарт хүргээд өг. Би тэнд буучихъя” гэж хэлэхээр нь би хүргэж өгсөн. Б тэнд буугаад үлдсэн, би харьчхаад ажил дээр байж байхад Б.Б нь “Хөтөл хорооллын салдаг зам дээр хүрч ирээд намайг авчих” гэхээр нь би яваад очтол Б.Б нь нэг тортой зүйл барьчихсан миний машинд суусан. Б.Б Зах дээр үлдсэн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 136/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 118-120/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 121-123/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “иргэн Э.Хийн гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 1.680.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 147-148/,

1.12. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-ын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн Сэ Оийн гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, 3 давхар жимсний мөнгөн таваг 1 ширхэг, зүрхэн савтай мөнгөн эдлэл, Самсунг Эс-4 загварын гар утас 1 ширхэг, хөөргийн толгой 1 ширхэг, пүүз 1 хос, чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 5.990.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Сэ Оийн өгсөн: Манай гэрээс 7 мөнгөн аяга, саванд хийсэн байсан мөнгөн эдлэлүүд алдагдсан. Шүүгдэгч Л.Бгийн хэлээд байгаа 400 орчим грамм мөнгөн гэдэг нь манай гэрээс алдагдсан зүйл юм. Л.Б худлаа хэлж байна, өмнө өөр зүйл ярьж байсан тэгтэл өнөөдөр мэдэхгүй гэж хэлээд байна. Тухайн хэрэг гарах өдөр гэрчүүд танай гадаа машин байсан гэдгийг хэлдэг. Эд зүйлээ хулгайд алдсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. Би 5.910.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Утас 80.000 үнэлгээтэй байсан утсаа буцааж авсан. Эд мөрийн баримтаар хураагдсан Орифлэйм брендийн “Мисс Жиордани” гэсэн бичиглэлтэй үнэртэй ус нь манай гэрээс алдагдсан үнэртэй ус байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Г.Бын өгсөн: Би өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11:30 цагт гэрээсээ гарахдаа байшингийн болон таамбарын хаалгаа цоожлоод гарсан. Тэгээд ээжийн ажил тарахаар нь 2 дүүгээ аваад 19:40 цагийн үед гэртээ ирэхэд таамбарны хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд хулгайч цонхыг түлхэж ороод хувцасны шүүгээ дэх хувцаснуудыг гаргаад шидсэн, хөргөгч доторх хүнсний ногоог бүгдийг гаргаад шидчихсэн байсан. Хувцасны шүүгээ доторх 11 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70/,

Гэрч В.Дийн өгсөн: ...Оюунчимэг утсаар “манай гэрт ороод ирээч” гэхээр нь нөхрийн хамт гэрт нь ортол гэр нь ундуй сундуй болсон байсан. Манай хүү Жаргалсайхан нь “түрүүн танай гэрийн гадаа машин ирэхээр нь та нарыг ирж байгаа юм болов уу гээд цонхоор харахад цайвар өнгийн приус машин биш болохоор нь эргээд гэртээ орсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 71/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...Хад мөнгөний хэрэг байна гэхээр нь бид 2 Зурагтын арын далангаар дээшээ өгсөж байгаад эзэнгүй бор өнгийн хаалгатай хашааны гадна би буусан. Тэгээд хашааг нь даваад байшингийн цонхоор ороод унтлагын өрөөний хувцасны шүүгээнээс боодолтой 6 ширхэг мөнгөн аяга, гал тогооны өрөөнөөс 1 ширхэг мөнгөн аяга авсан. Мөн 2 ширхэг скайтелын утас аваад буцаад цонхоор гарсан. Хын ажил дээр очоод мөнгөн аяганы мөнгийг хуулж аваад алт мөнгөний дархан Б ахад 300.000 гаруй төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 75-76/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /3-р хх-ийн 49-55/,

Шүүгдэгч Б.Хаас 1 ширхэг мөнгөн аяга, Самсунг Эс-2 загварын гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 59/,

Шүүгдэгч Б.Хаас хураан авсан Самсунг Эс-2 загварын гар утсыг хохирогч С.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 60/,

Шүүгдэгч Л.Бгээс 216.3 грамм 2 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 63-64/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “иргэн Сэ Оийн гэрээс алдагдсан хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, хар мөнгөн таваг 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын хуучин гар утас 1 ширхэг, Самсунг Эс-4 загварын хуучин гар утас 1 ширхэг, 200 грамм мөнгөн эдлэл, хөөргийн шүрэн толгой 1 ширхэг, Найк загварын пүүз 1 хос, чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 5.990.000 төгрөг” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 91-92/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн ** дугаар хэсгийн *** тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Дархан сумын 3 дугаар багийн Чулуутын **** тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөрнүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б үйлдсэн байж болно. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг 017-ын *** тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь сэжигтэй Б.Баас хураан авч харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа тул дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 99-101/,

1.13. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн Ш.Уын гэрээс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 32 инчийн Ти Си Эл загварын зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, таслагч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 725.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ш.Уын өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 15 минутад манай нөхөр Х “гэрт хулгай орсон байна” гэж утсаар ярихаар нь гэртээ очиход манай байшингийн цонхыг хөшиж онгойлгоод гэрээс 32 инчийн TCL загварын зурагт, индукцэн плитка, гагнуурын аппарат, тастагч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130/,

Хохирогч Ш.Уын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...Гагнуурын аппарат, тастагчаа хүлээн авсан. Одоо зурагтын 450.000 төгрөг, индукцэн плитканы 45.000 төгрөг, нийт 495.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 132/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Хын өгсөн: 2017 оны 12 сард зүс таних Б.Ха гэх залуу гагнуурын аппарат, таслагч 2 авах уу гэхээр нь 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134/,

Шүүгдэгч Б.Хын гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б нь намайг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ард даланд хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очтол Б.Б нь гартаа улаан өнгийн гагнуурын аппарат, төмөр таслагчийн хамт даавуунд ороогоод бариад зогсож байсан. Тэгээд гагнуурын аппарат, таслагч авах хүн байвал зараад өгөөрэй гэхээр нь ажлынхаа хажуу талын засварын газрын Хурандаа гэж дууддаг ахад 120.000 төгрөгөөр зарж өгөөд мөнгийг нь Бт өгсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 136-137/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: Би хулгай хийх зорилгоор Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн арын Хүнсчид гудамжаар явж байгаад **** тоот хашааны байшингийн хаалга ил цоожтой байхаар нь цонхыг төмрөөр онгойлгоод орсон. Тэгээд Ти Си Эл загварын зурагт, гагнуурын аппарат, индукцэн плитка, төмөр таслагч зэргийг аваад Хын машинд ачсан. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь миний өмсөж явсан гутлын мөр мөн байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /3-р хх-ийн 119-126/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Хоос улаан өнгийн Кен загварын гагнуурын аппарат, Кен загварын таслагч зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Ш.Ут хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 127-128/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “иргэн Ш.Уын гэрээс алдагдсан 32 инчийн Ти Си Эл загварын зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, таслагч 1 ширхэг зэрэг эд зүйлс 725.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 151-152/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн ** дугаар хэсгийн 4***** тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Дархан сумын 3 дугаар багийн Чулуутын ***** тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөрнүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б үйлдсэн байж болно. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид ***** тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь сэжигтэй Б.Баас хураан авч харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа тул дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 166-168/,

1.14. Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт ** дугаар хэсэг, ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух иргэн Э.Бын гэрээс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хантааз 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, Э.Бд 310.000 төгрөгийн хохирол, Д.Цд 800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Э.Бын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би ажилдаа явчихсан, манай дүү дадлагадаа явчихсан, нэг хашаанд цуг амьдардаг ээж Ц нь Олон улсын худалдааны төв рүү аарц зарахаар явсан хойгуур манай гэрт хулгайч орсон байсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хантааз, манай ээжийн шүрэн толгойтой мөнгөн халбагатай чулуун хөөрөг алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 148-149/,

Хохирогч Д.Цийн өгсөн: ...хувцас хатаадаг хэц дээр тохсон хувцас газарт унасан байхаар нь түүнийг авч тавих гээд очтол Бын байшингийн арын цонх онгорхой байсан. Ингээд цонхоор нь хартал дотор эд зүйлийг онгичоод хулгайч орсон шинжтэй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Эд зүйлээ бүртгэхэд Бын гэрийн эд зүйлээс 2 ширхэг мөнгөн аяга, өвлийн хантааз алдагдсан байсан. Мөн Бын гэрт байсан миний дунд гарын хөөрөг алдагдсан байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-154/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сум Мангирт гэх газарт ганцаараа явж байгаад нэг айлын байшингийн дээвэр лүү чулуу шидэхэд хүн гарч ирэхгүй байхаар нь байшингийн арын жижиг цонхыг хөшиж онгойлгоод дотроос нь дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг хөөрөг 1 ширхэг, өвлийн хантааз 1 ширхгийг хулгайлсан. Тэгээд мөнгөн аягыг нь эвдээд алт мөнгөний дархан Бд 45.000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 160/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 142-145/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дунд гарын мөнгөн аяга 280.000 төгрөг, өвлийн хантааз 30.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 163/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 4 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар багийн 017-ын ** дугаар гудамжны ** тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар багийн Ажилчин **** тоотод хулгай, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид *** тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 3 дугаар багийн Чулуут **** тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар тус тус бэхжүүлэн авсан гутлын мөрүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б нь үйлдсэн байж болно гэсэн дүгнэлтийг өгөх үндэслэлтэй байна. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн Мангирт *** дугаар хэсэг *** тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь сэжигтэй Б.Баас хураан авч харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа тул дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 169-171/,

“Капитал зууч” ХХК-ийн “иргэн Э.Бын гэрээс алдагдсан Эрдэнэт үйлдвэрийн анхны чулуугаар хийсэн, шүрэн толгойтой, мөнгөн халбага, мөнгөн нуухтай, дунд гарын хөөрөг 800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 176-177/,

1.15. Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгой ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн Ш.Сгийн гэрээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөнгөн хазаар 1 ширхэг, гаанс 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, Асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, загварын нь мэдэхгүй хар цүнхтэй зөөврийн компьютер 1 ширхэг, очиртой монетон бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй алтан бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, Болор нэртэй архи 1 ширхэг, 50 граммын архины цуглуулга, Самсунг загварын гар утас 1 ширхэг, шагай харвааны хашлага сум 1 ширхэг, мөнгөн аяганы уутны үнэт чулуун хавчуурга 1 ширхэг, Экс нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 10.402.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Ш.Сгийн өгсөн: Ааваас үлдсэн эд зүйлсээ алдчихаад байж байна. Б миний эд зүйлсийг урлан хийж байсан. Манайд очъё гэдэг зүйлийг тухайн үедээ хэлж байсан. Нэг өглөө манай гэрийн бүх зүйлийг хулгайч аваад явсан байсан. Надад 1042000 төгрөгийг хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатанд буцааж авсан зүйл байгаа. Одоо үлдэгдэл 9.402.000 төгрөг байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын дундуур Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгой орчимд ганцаараа явж байгаад нэг айлын байшингийн арын цонхыг хөшиж онгойлгоод дотроос нь мөнгөн хазаар, алт, монетон бөгж, хаштай гаанс, 2 ширхэг зөөврийн компьютер, Болор архи зэрэг зүйлсийг хулгайлсан. Тэндээс гараад уруудаад явж байхдаа Ха руу утсаар яриад Захын ард талаас ирж ав гэж ярьсан. Тэгээд Хын ажилладаг авто засвар дээр очоод гаансны мөнгөн эдлэлүүд, алт, монетон бөгжийг алт мөнгөний дархан Бд 300.000 гаруй төгрөгөөр худалдсан. Гаансны толгойгоор 4 ширхэг мөнгөн бөгж хийлгэсэн. Мөнгөн хазаарыг Хын гэрт үлдээсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/,

Шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн: ...Б.Б нь гаансны мөнгөн толгой, хаш гаансыг мөнгөлсөн мөнгө зэргийг авчраад эмэгтэй 2, эрэгтэй 2 ширхэг бөгж хийлгүүлсэн. Бөгж хийлгээд үлдсэн мөнгийг нь ажлын хөлсөнд өгсөн. 1-2 хоногийн дараа гаансны мөнгөн соёо цохилуур, сэтгүүр, 2 ширхэг мөнгөн гинж, 2 ширхэг мөнгөн хавчаар авчирч 200.000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,

Шүүгдэгч Б.Хын гэрчээр өгсөн: ...Буянаа над руу залгаад Захын ард талаас ирээд авчхаач гэхээр нь би найзынхаа портер маркийн машинтай очиж авахад Буянаа нь хар цүнхтэй зүйл барьсан явж байсан. Тэгээд манай ажил дээр ирээд Б цүнхнээсээ Болор нэртэй архи, шилний дундуур Экс нэртэй архи, Сэлэнгэ, Дархан гэсэн нэртэй 100 граммын сувинерын архинуудыг үлдээсэн. Зөөврийн 2 ширхэг компьютерыг аваад явсан. Мөнгөн хазаарыг манай гэрт үлдээсэн. Тэгээд 2-лаа алт мөнгөний дархан Б дээр очоод гаансны урд талын мөнгөн хэсгээр 4 ширхэг бөгж хийлгэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 10-13/,

Шүүгдэгч Б.Хын гэрээс хуучны хийцтэй, шар зэсэн амгайвчтай, гуулин зуузайтай, битүү бөгжилсөн мөнгөн хазаарыг хураан авч, хохирогч Ш.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16, 18/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “иргэн Ш.Сгийн гэрээс алдагдсан мөнгөн хазаар 1 ширхэг, гаанс 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, Асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, загварын нь мэдэхгүй хар цүнхтэй зөөврийн компьютер 1 ширхэг, очиртой монетон бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй алтан бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, Болор нэртэй архи 1 ширхэг, 50 граммын архины цуглуулга, Самсунг загварын гар утас 1 ширхэг, шагай харвааны хашлага сум 1 ширхэг, мөнгөн аяганы уутны үнэт чулуун хавчуурга 1 ширхэг, Экс нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлс 10.402.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 34, 37/,

1.16. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид ** дугаар гудамж, ** тоотод оршин суух иргэн Я.Цийн гэрээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цэцгэн хээтэй алтан ээмэг 1 хос, эрэгтэй хүний хуримын бөгж 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон хуримын бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 1 хос, эрэгтэй, эмэгтэй хүний савхин бээлий 2 хос, эмэгтэй хүний хар мөнгөн хөөрөг 1 ширхэг, Нокиа-2310 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдаж, нийт 1.907.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Я.Цийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин, нөхрийн хамт 14 цагийн үед гараад 15 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн голын цонх онгорхой байсан. Тэгээд гэр лүү ортол хувцас хунарыг минь хувцасны шүүгээнээс гаргаад хаячихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс цэцгэн хээтэй алтан ээмэг 1 хос, эрэгтэй хүний хуримын бөгж 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон хуримын бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 1 хос, эрэгтэй, эмэгтэй хүний савхин бээлий 2 хос, эмэгтэй хүний хар мөнгөн хөөрөг 1 ширхэг, Нокиа-2310 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан бөгөөд алтан ээмэг, хуримын монетон бөгжийг цагдаагийн газраас буцааж өгсөн. Гомдолтой байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112, 115-116/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байхад манай хажуугийн алт мөнгөний дархан Б гэх хүн 15 цагийн орчимд орж ирээд эмэгтэй хүний 1 хос алтан ээмэг, 1 ширхэг монетон хуримын бөгж зэргийг “хэд хүрэх вэ? Дээд хэмжээнд нь тулгаад барьцаалъя” гэхээр нь манай ажилтан С жинлээд 450.000 төгрөгөөр авсан. Түүнээс хойш Б нь орж ирээгүй, мөнгөө одоог болтол төлөөгүй. Дараа нь цагдаа нар орж ирээд шалгах үед би хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн. Би гомдолтой байна. 450.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119-120/,

Гэрч Б.Цийн өгсөн: Тухайн өдөр эхнэр, охины хамт Од цогцолбор сургууль руу яваад 15:30 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн голын цонх онгорхой байсан. Тэгээд гэрт ороод үзтэл хувцасны шүүгээнд байсан эд зүйлсийг шалаар дүүрэн тараагаад хаячихсан байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14-15 цагийн хооронд Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид **** тоот хаягтай улаан өнгийн хашаатай, хашаа дотроо ногоон өнгийн 3 цонхтой шавар байшингийн голын цонхыг түлхэж орсон. Хувцасны шүүгээ дэх хувцас хунарыг гаргаад үзэхэд эмэгтэй хүний гар цүнх байсан. Цүнх дотор түрийвч байсан ба түрийвч дотор цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж, монетон гинж зэрэг байхаар нь аваад гарсан. Тэгээд алт мөнгөний дархан Бд айлаас авсан цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж, 3 ширхэг мөнгөн гинж зэргийг 400.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124-125/,

Шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн: ...Б нь цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж, 3 ширхэг мөнгөн гинжийг мөнгө болгоод өгөөч гэхэд би “ахад нь мөнгө байхгүй” гэж хэлэхэд Б нь “өөрийнхөө нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалчих” гэхээр нь би “........” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгөөр барьцаалаад 430.000 төгрөгийг Бт өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 127/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /2-р хх-ийн 101-105/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 106-108/,

Шүүгдэгч Л.Б нь ........” барьцаалан зээлдүүлэх газарт алтан ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг эд зүйлсийг 450.000 төгрөгөөр барьцаалсан гэх 0013741 дугаартай гэрээ /2-р хх-ийн 109/,

Хохирогч Я.Цд алтан ээмэг 1 хос, монетон хуримын бөгж 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 110/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “иргэн Я.Цгийн гэрээс алдагдсан цэцгэн хээтэй алтан ээмэг 1 хос, эрэгтэй хүний хуримын бөгж 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон хуримын бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 1 хос, эрэгтэй, эмэгтэй хүний савхин бээлий 2 хос, эмэгтэй хүний хар мөнгөн хөөрөг 1 ширхэг, Нокиа-2310 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс 1.907.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 129-130/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Быг 16 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Л.Бг шүүгдэгч Б.Бын 13 удаагийн үйлдлээр хулгайлсан эд зүйлийг хулгайн эд зүйл болохыг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Б.Б нь бүх үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Харин шүүгдэгч Л.Б нь 2-3 удаагийн үйлдлээр хулгайлсан эд зүйлийг авсан гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын 13 удаагийн үйлдлээр хулгайлсан эд зүйлийг шүүгдэгч Л.Б авсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б, Л.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Өмгөөлөгч С.Соронзонболд нь дүгнэлтдээ: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.

Өмгөөлөгч Б.Чинбаатар нь дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн. Хохирол төлбөрийг цаашдаа төлж барагдуулах нь зүйтэй гэж миний хувьд үзэж байна гэв.

Өмгөөлөгч П.Батжаргал нь дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Б нь нийт 13 удаагийн үйлдлийг бүгдийг авсан нь тогтоогдсон гэдэг улсын яллагчийн саналыг зөвшөөрөхгүй байна. Ямар үндэслэлээр тогтоогдохгүй байна гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б нь 13 удаагийн үйлдлээр хулгайлсан эд зүйлсийг авсан гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдсон зүйл огт байхгүй. Зөвхөн Бын мэдүүлгээр тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бын мэдүүлгийг нотлох зүйл байхгүй, Б нь 3 удаагийн үйлдлээр авсан эд зүйлээ мэдүүлэгтээ хэлсэн, энэ нь дансны хуулгаар давхар нотлогддог. Харин Бгийн 4 дэх удаагийн үйлдэл нь 450.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл тавьж өгсний хариуд 20.000 төгрөг авсан гэдэг үүнийг зөвшөөрч байгаа. Нэг шүүгдэгчийн мэдүүлгээр Л.Бг 13 удаагийн үйлдэлд буруутгах нь үндэслэлгүй байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Ц.Ч, Б.Б, Б.Ч, Д.Э, Ш.Б, Д.Ч, Су О, Д.М, Т.М, Ч.Д, С.Т, Л.Д, Э.Х, Э.Ба, Д.Ц, Я.Ц нарын гэрт хууль бусаар нэвтэрч алт, мөнгө, монетон эдлэл, гар утас, зурагт, түрийвч, багаж хэрэгсэл зэрэг эд зүйлсийг авснаас хохирогч Д.Чын гэрт хууль бусаар нэвтэрч авсан мөнгө, монетон эдлэлээ алт мөнгөний дархан буюу шүүгдэгч Л.Бд худалдсан, хохирогч Я.Цгийн гэрт хууль бусаар нэвтэрч авсан алт, мөнгө, монетон эдлэлээ алт мөнгөний дархан буюу шүүгдэгч Л.Бд өгч, 1 хос цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж зэргийг шүүгдэгч Л.Бгээр ........” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, иргэний нэхэмжлэгч Б.Бэд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б, Б.Ха нар нь хамтран 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хохирогч Сэ О, Ш.У, Ш.С нарын гэрт хууль бусаар нэвтэрч зурагт, багаж, гар утас, алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс авснаас хохирогч Сэ О, Ш.С нарын гэрт хууль бусаар нэвтэрч авсан мөнгөн эдлэлүүдийг алт мөнгөний дархан буюу шүүгдэгч Л.Бд худалдсан, хохирогч Ш.Уын гэрт хууль бусаар нэвтэрч авсан гагнуурын аппарат, тастагчийг иргэний нэхэмжлэгч Ж.Ход 120.000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хыг шүүгдэгч Б.Бын 7 үйлдэл буюу хохирогч Ш.С, Д.Ч, Л.Д, Б.Ч, Ш.У, Сэ О, Д.М, Т.М нарын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх хэрэгт хамтран оролцсон гэж,

шүүгдэгч Л.Бг хохирогч Ш.С, Я.Ц, Л.Д, С.Т, Т.М, Д.М, Д.Ч, Б.Ч, Б.Б, Су О, Э.Ба, Сэ О, Ч.Д, Д.Э, Ш.Б нарын гэрээс алдагдсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан гэж тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Гэтэл шүүгдэгч Б.Ха нь хохирогч Сэ О, Ш.У, Ш.С нарын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс авахад шүүгдэгч Б.Бтай хамтран оролцсон болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Сэ Оийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Хаас 1 ширхэг мөнгөн аяга, Самсунг Эс-2 загварын гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, гар утсыг хохирогч С.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 59-60/, шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орифлэйм брендийн “Мисс Жиордани” гэсэн бичиглэлтэй үнэртэй усыг хохирогч Сэ О нь өөрийнх нь болохыг шууд танин зааж байгаагаар,

- Хохирогч Ш.Уын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ж.Хын өгсөн “2017 оны 12 сард зүс таних Б.Ха гэх залуу гагнуурын аппарат, таслагч 2 авах уу гэхээр нь 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134/, иргэний нэхэмжлэгч Ж.Хоос улаан өнгийн Кен загварын гагнуурын аппарат, Кен загварын таслагч зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Ш.Ут хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 127-128/-ээр,

- Хохирогч Ш.Сгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Хын гэрээс хуучны хийцтэй, шар зэсэн амгайвчтай, гуулин зуузайтай, битүү бөгжилсөн мөнгөн хазаарыг хураан авч, хохирогч Ш.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16, 18/-ээр тус тус шүүгдэгч Б.Бын 3 удаагийн үйлдэлд шүүгдэгч Б.Ха нь хамтран оролцсон болох нь нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.Б нь хохирогч Д.Ч, Сэ О, Ш.С, Я.Ц нарын гэрээс алдагдсан алт, мөнгөн эдлэлийг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл болохыг мэдсээр байж авсан, ашигласан болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Д.Чын гэрээс алдагдсан эд зүйлийг авсан, ашигласан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Тэрээр нэг өдөр манай ажил дээр ирээд надаас “материал авах уу?” гэж орж ирсэн. Тэгээд би түүнд “материалыг чинь харъя” гэхэд тэрээр надад тагшнаас нь салгасан нийт 5-6 ширхэг дунд гарын мөнгөн аягыг үзүүлсэн. Мөн дээрх материал дунд гадна талаараа 12 жилтэй амьтны дүрс бүхий мөнгөн бугуйвч байсан. Тэгээд би дээрх зүйлүүдийг нийлүүлээд бүгдийг нь 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан материалаараа эд зүйл хийгээд зарж борлуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182/-ээр,

- Хохирогч Сэ О болон Ш.С нарын гэрээс алдагдсан эд зүйлийг авсан, ашигласан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Бгээс 216.3 грамм 2 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 63-64/, уг 216.3 грамм мөнгө дотор хохирогч Ш.Сгийн гэрээс алдагдсан гаансны хэсэг, хохирогч Сэ Оийн гэрээс алдагдсан мөнгөн аяганы “...Б.Нандинцэцэг танд дурсгав...” гэсэн бичиглэл бүхий хэсэг тус тус байгаагаар,

- Хохирогч Я.Цгийн гэрээс алдагдсан эд зүйлийг авсан, ашигласан болох нь хэрэг авагдсан шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн “...Б нь цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж, 3 ширхэг мөнгөн гинжийг мөнгө болгоод өгөөч гэхэд би “ахад нь мөнгө байхгүй” гэж хэлэхэд Б нь “өөрийнхөө нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалчих” гэхээр нь би ........ нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгөөр барьцаалаад 430.000 төгрөгийг Бт өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 127/, шүүгдэгч Л.Б нь ........” барьцаалан зээлдүүлэх газарт алтан ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг эд зүйлсийг 450.000 төгрөгөөр барьцаалсан гэх 0013741 дугаартай гэрээ /2-р хх-ийн 109/, хохирогч Я.Цд алтан ээмэг 1 хос, монетон хуримын бөгж 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 110/ зэргээр нотлогдож байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирогч Д.Ч, Л.Д, Б.Ч, Д.М, Т.М нарын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс авсан гэх үйлдлүүдэд шүүгдэгч Б.Ха хамтран оролцсон, хохирогч Л.Д, С.Т, Т.М, Д.М, Б.Ч, Б.Б, Су О, Э.Ба, Ч.Д, Д.Э, Ш.Б нарын гэрээс алдагдсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Л.Б нь авсан, эзэмшсэн, ашигласан гэдэг нь гагцхүү шүүгдэгч Б.Бын мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.Бын мэдүүлэг нь бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Л.Д, С.Т, Т.М, Д.М, Б.Ч, Б.Б, Су О, Э.Ба, Ч.Д, Д.Э, Ш.Б нарын гэрээс алдагдсан алт, мөнгөн эдлэлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авсан ашигласан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ха нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа /7-р хх-ийн 57/-аар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б, Б.Ха, Л.Б нарт холбогдох эрүүгийн 1718004470023 дугаартай хэргээс Б.Хад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Бын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ганцаараа хохирогч Ц.Ч, Б.Б, Б.Ч, Ш.Б, Д.Э, Д.Ч, Су О, Д.М, Т.М, Ч.Д, С.Т, Л.Д, Э.Х, Э.Ба, Д.Ц, Я.Ц нарын гэрт хууль бусаар нэвтэрч алт, мөнгө, монетон эдлэл, гар утас, зурагт, багаж хэрэгсэл зэрэг эд зүйлсийг авсан үйлдлүүд, шүүгдэгч Б.Хатай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хохирогч Сэ О, Ш.У, Ш.С нарын гэрт хууль бусаар нэвтэрч зурагт, багаж, гар утас, алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер авсан үйлдлүүд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу өмчлөгч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Л.Бгийн шүүгдэгч Б.Бын хохирогч Д.Ч, Я.Ц нарын гэрээс авсан алт, мөнгөн эдлэлийг, шүүгдэгч Б.Б, Б.Ха нарын хохирогч Сэ О, Ш.С нарын гэрээс авсан алт, мөнгөн эдлэлийг тус тус гэмт хэргийн улмаас олсон эд зүйл болохыг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Бгийн хамгийн сүүлийн үйлдэл буюу хохирогч Я.Цгийн гэрээс алдагдсан алтан ээмэг, монетон бөгж зэргийг 2018 оны 01 дүгээр арын 02-нд Б.Бын гуйлтаар ........” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгийн барьцаанд тавьсан үйлдлээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Чад 1.260.000 төгрөгийн, Б.Бод 200.000 төгрөгийн, Б.Чт 2.360.000 төгрөгийн, Ш.Бт 15.000 төгрөгийн, Д.Эд 694.000 төгрөгийн, Д.Чт 1.310.000 төгрөгийн, Су От 3.285.000 төгрөгийн, Д.Мид 755.000 төгрөгийн, Т.Мд 120.000 төгрөгийн, Ч.Дд 2.315.000 төгрөгийн, С.Тд 2.910.000 төгрөгийн, Л.Дд 695.000 төгрөгийн, Э.Хт 1.680.000 төгрөгийн, Сэ От 5.990.000 төгрөгийн, Ш.Ут 725.000 төгрөгийн, Э.Бад 310.000 төгрөгийн, Д.Цд 800.000 төгрөгийн, Ш.Сд 10.402.000 төгрөгийн, Я.Цд 1.907.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Ход 120.000 төгрөгийн, Б.Бэд 450.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх тул гэм буруутай этгээдээс хохирол төлбөрийг гаргуулж, хохирогч нарт олговол зохино.

Хохирогч Ш.Б нь алдагдсан бор өнгийн арьсан түрийвчээ буцаан авсан, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Бын “...Сүүлд нь би цагдаагийн алба хаагчаас хулгайд алдсан түрийвчээ хүлээж авсан. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 92-93/, шүүгдэгч Б.Баас хохирогч Ш.Бын бор өнгийн арьсан түрийвчийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-89/ зэргээр, хохирогч Д.Ч нь 1.310.000 төгрөгийн эд зүйлээ буцаан аваагүй боловч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-179/-ээр тус тус нотлогдож байх тул хохирогч Ш.Б, Д.Ч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч Су О нь 250.000 төгрөгийн үнэ бүхий хөөргөө буцаан авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Баас хураан авсан ногоон өнгийн хөөргийг хохирогч С.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 16/-ээр,

хохирогч Сэ О нь 80.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-2 загварын гар утсаа буцаан авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Хаас хураан авсан Самсунг Эс-2 загварын гар утсыг хохирогч С.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 60/-ээр,

хохирогч Ш.У нь 80.000 төгрөгийн үнэ бүхий таслагч, 150.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат зэргийг буцаан авсан болох нь хохирогч Ш.Уын иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Гагнуурын аппарат, тастагчаа хүлээн авсан. Одоо зурагтын 450.000 төгрөг, индукцэн плитканы 45.000 төгрөг, нийт 495.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 132/, иргэний нэхэмжлэгч Ж.Хоос улаан өнгийн Кен загварын гагнуурын аппарат, Кен загварын таслагч зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Ш.Ут хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 127-128/ зэргээр,

хохирогч Ш.С нь 1.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаараа буцаан авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Хын гэрээс хуучны хийцтэй, шар зэсэн амгайвчтай, гуулин зуузайтай, битүү бөгжилсөн мөнгөн хазаарыг хураан авч, хохирогч Ш.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16, 18/-ээр,

хохирогч Я.Ц нь 450.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос алтан ээмэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий монетон хуримын бөгжөө буцаан авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Я.Цд алтан ээмэг 1 хос, монетон хуримын бөгж 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 110/ зэргээр тус тус нотлогдож байх тул хохирогч Су О, Сэ О, Ш.У, Ш.С, Я.Ц нарын нэхэмжлэлээс буцаан авсан эд зүйлийн үнэлгээг хасаж тооцох нь зүйтэй юм.

Түүнчлэн хохирогч Сэ О нь алдсан 280.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос пүүзэн гутлын үнийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 250.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цагийн дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг түүнд буцаан олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 530.000 /280.000+250.000=530.000/ төгрөгийг мөн хасах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ц.Ч, Б.Б, Б.Ч, Д.Э, Су О, Д.М, Т.М, Ч.Д, С.Т, Л.Д, Э.Х, Э.Ба, Д.Ц нарт учирсан хохирлыг шүүгдэгч Б.Б,

хохирогч Сэ О, Ш.С нарт учирсан хохирлыг шүүгдэгч Б.Б, Л.Б, Б.Ха нар,

хохирогч Ш.У, иргэний нэхэмжлэгч Ж.Х нарт учирсан хохирлыг шүүгдэгч Б.Б, Б.Ха нар,

хохирогч Я.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Б нарт учирсан хохирлыг шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь тус тус хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Л.Бгээс хохирол гаргуулахдаа шүүгдэгч Б.Б, Б.Ха нараас худалдаж авсан алт, мөнгө, монетон эдлэлүүдийн үнийн дүнгээс ногдох хувийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж, дараах байдлаар шүүгдэгч нараас гаргуулах хохирлыг дүнг тооцлоо. Үүнд:

Хохирогч Сэ От учирсан 5.380.000 төгрөгийн /нийт хохирол 5.990.000 төгрөгөөс буцаан авсан Самсунг Эс-2 загварын гар утасны 80.000 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдсан шинэ цагийн дундын гарын мөнгөн аяганы 250.000 төгрөг, хохирогчийн өөрийн нэхэмжлэхгүй гэх 1 хос пүүзэн гутлын үнэ 280.000 төгрөгийг тус тус хасаж тооцов/ хохирлоос мөнгөн эдлэлүүдийн үнэ буюу хуучин цагийн дунд гарын 4 ширхэг мөнгөн аяганы үнэ 3.200.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяганы үнэ 500.000 төгрөг, 3 давхар мөнгөн тавгийн үнэ 180.000 төгрөг, савтай 200 грамм мөнгөн эдлэлийн үнэ 300.000 төгрөг, нийт 4.180.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Л.Б, Б.Ха нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Л.Бгээс 1.393.300 төгрөгийг, үлдэх 3.986.700 /5.380.000-1.393.300=3.986.700/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Б.Ха нарт хувь тэнцүүлэн тус бүр 1.993.350 төгрөгийг тус тус гаргуулах,

хохирогч Ш.Сд учирсан 9.402.000 төгрөгийн /нийт хохирол 10.402.000 төгрөгөөс буцаан олгосон мөнгөн хазаарын 1.000.000 төгрөгийг хасаж тооцов/ хохирлоос алт, мөнгө, монетон эдлэлийн үнэ буюу мөнгөн толгойтой гаансны үнэ 7.500.000 төгрөг, 6 ширхэг мөнгөн товчны үнэ 120.000 төгрөг, 6.5 грамм очиртой монетон бөгжний үнэ 650.000 төгрөг, кольцо хэлбэрийн 5.5 граммын алтан бөгжний үнэ 550.000 төгрөг, кольцо хэлбэрийн мөнгөн бөгжний үнэ 50.000 төгрөг, мөнгөн аяганы уутны үнэт чулуун хавчуургын үнэ 80.000 төгрөг, нийт 8.950.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Л.Б, Б.Ха нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Л.Бгээс 2.983.330 төгрөгийг, үлдэх 6.418.670 /9.402.000-2.983.330=6.418.670/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Б.Ха нарт хувь тэнцүүлэн тус бүр 3.209.335 төгрөгийг гаргуулах,

хохирогч Я.Цд учирсан 1.157.000 төгрөгийн /нийт хохирол 1.907.000 төгрөгөөс буцаан олгосон алтан ээмэгний 450.000 төгрөг, эмэгтэй хүний монетон хуримын бөгжний 300.000 төгрөгийг тус тус хасаж тооцов/ хохирлоос мөнгө, монетон эдлэлүүдийн үнэ буюу монетон өргөн гинжний үнэ 280.000 төгрөг, монетон нарийн гинжний үнэ 160.000 төгрөг, их гарын мөнгөн аяганы үнэ 250.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослолын үнэ 60.000 төгрөг, эрэгтэй хүний хуримын мөнгөн бөгжний үнэ 40.000 төгрөг, мөнгөн бугуйвчны үнэ 20.000 төгрөг, нийт 810.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Л.Б нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Л.Бгээс 405.000 төгрөгийг, үлдэх 752.000 /1.157.000-405.000=752.000/ төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулах,

иргэний нэхэмжлэгч Б.Бэд учирсан 450.000 төгрөгийн хохирлыг Л.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 225.000 төгрөгийг гаргуулах,

хохирогч Ш.Ут учирсан хохирол 495.000 төгрөгийг /нийт хохирол 725.000 төгрөгөөс буцаан олгосон гагнуурын аппаратын 150.000 төгрөг, таслагчийн 80.000 төгрөгийг тус тус хасаж тооцов/, иргэний нэхэмжлэгч Ж.Ход учирсан хохирол 120.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Б, Б.Ха нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Баас 23.441.185 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Чад 1.260.000 төгрөгийг, Б.Бод 200.000 төгрөгийг, Б.Чт 2.360.000 төгрөгийг, Д.Эд 694.000 төгрөгийг, Су От 3.035.000 төгрөгийг /нийт хохирол 3.285.000 төгрөгөөс буцаан авсан хөөргийн 250.000 төгрөгийг хасаж тооцов/, Д.Мид 755.000 төгрөгийг, Т.Мд 120.000 төгрөгийг, Ч.Дд 2.135.000 төгрөгийг, С.Тд 2.910.000 төгрөгийг, Л.Дд 695.000 төгрөгийг, Э.Хт 1.680.000 төгрөг, Сэ От 1.993.350 төгрөгийг, Ш.Ут 247.500 төгрөгийг, Э.Бад 310.000 төгрөгийг, Д.Цд 800.000 төгрөгийг, Ш.Сд 3.209.335 төгрөгийг, Я.Цд 752.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Ход 60.000 төгрөгийг, Б.Бэд 225.000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч Л.Бгээс 5.006.630 төгрөгийг гаргуулж, хохирогч Сэ От 1.393.300 төгрөгийг, Ш.Сд 2.983.330 төгрөгийг, Я.Цд 405.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бэд 225.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ха нь нас барсан тул хохирогч Сэ Оийн 1.993.350 төгрөгийн, Ш.Сгийн 3.209.335 төгрөгийн, Ш.Уын 247.500 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Хын 60.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б нь 3 удаагийн ял шийтгэлтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, “Си Эм Пи Ай” ХХК-нд туслах ажилтан ажилтай зэрэг хувийн байдал нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, “Си Эм Пи Ай” ХХК-ийн албан бичиг, хүү Б.Тэмүүлэн, Б.Тэнгис нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин зөрчил гаргаагүй, бага насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзаж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Б нь өмнө нь хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн ба ял эдэлж дууссаны дараа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол /5-р хх-ийн 239-242/-оор 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн, уг ялыг эдэлж байгаад тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 807 дугаартай шүүгчийн захирамж /5-р хх-ийн 5-7/-аар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 439 дугаартай шүүгчийн захирамж /7-р хх-ийн 40-42/-аар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагджээ.

 Шүүгдэгч Б.Б нь хорих ял эдлэх хугацаандаа 110 хоногоор буюу 03 сар 20 хоногоор шагнуулсан болох нь шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн даргын “Зарим хоригдлыг шагнах тухай” тушаалуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бын Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор эдэлсэн хорих ялын хугацааг тооцоход 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хорих ялыг биеэр, цагдан хоригдсон 07 хоног, шагналын 03 сар 20 хоног, нийт 01 жил 11 хоногийн хорих ялыг эдэлсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 01 жил 06 сар 19 хоног цагдан хоригдсон байх тул түүнд оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ялаас өмнөх тогтоолоор эдэлсэн 01 жил 11 хоногийн хорих ял, цагдан хоригдсон 01 жил 06 сар 19 хоногийг тус тус хасаж, нийт эдлэх ялыг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүний эдлэх 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн 03 жил 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Октябрь 9 дүгээр гудамж, 23 тоотоос Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар багт байрлах “Си Эм Пи Ай” ХХК-ийн байрны чиглэлээр зорчих, өөр чиглэлээр зорчихгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ял эдлэх бүсээ өөрчлүүлэх зайлшгүй шаардлагатай бол энэ талаарх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пүүзэн гутал 1 хос, пүүз 1 хос зэргийг шүүгдэгч Б.Бт, 250.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Орифлэйм брендийн “Мисс Жиордани” гэсэн бичиглэлтэй үнэртэй ус 1 ширхэг зэргийг хохирогч Сэ От тус тус буцаан олгож, 216.3 грамм мөнгийг хохирол төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б.Хад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Л.Д, С.Т, Т.М, Д.М, Б.Ч, Б.Б, Су О, Э.Ба, Ч.Д, Д.Э, Ш.Б нарын гэрээс алдагдсан алт, мөнгөн эдлэлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авсан ашигласан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор эдэлсэн 01 жил 11 хоногийн хорих ял, энэ хэрэгт цагдан хоригдсон 01 жил 06 сар 19 хоногийг тус тус эдлэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б. Баас 23.441.185 /хорин гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Чад 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, Б.Бод 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, Б.Чт 2.360.000 /хоёр сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг, Д.Эд 694.000 /зургаан зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, Су От 3.035.000 /гурван сая гучин таван мянга/ төгрөгийг, Д.Мид 755.000 /долоон зуун тавин таван мянга/ төгрөгийг, Т.Мд 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг, Ч.Дд 2.135.000 /хоёр сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг, С.Тд 2.910.000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөгийг, Л.Дд 695.000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг, Э.Хт 1.680.000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг, Сэ От 1.993.350 /нэг сая есөн зуун ерэн гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг, Ш.Ут 247.500 /хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг, Э.Бад 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийг, Д.Цд 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг, Ш.Сд 3.209.335 /гурван сая хоёр зуун есөн мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг, Я.Цд 752.000 /долоон зуун тавин хоёр мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Ход 60.000 /жаран мянга/ төгрөгийг, Б.Бэд 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Л.Бгээс 5.006.630 /таван сая зургаан мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулж, хохирогч Сэ От 1.393.300 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуу/ төгрөгийг, Ш.Сд 2.983.330 /хоёр сая есөн зуун наян гурван мянга гурван зуун гуч/ төгрөгийг, Я.Цд 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бэд 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгож,

хохирогч Сэ Оийн 1.993.350 /нэг сая есөн зуун ерэн гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийн, Ш.Сгийн 3.209.335 /гурван сая хоёр зуун есөн мянга гурван зуун гучин тав/ төгрөгийн, Ш.Уын 247.500 /хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Хын 60.000 /жаран мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

хохирогч Ш.Б, Д.Ч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пүүзэн гутал 1 хос, пүүз 1 хос зэргийг шүүгдэгч Б.Бт, 250.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Орифлэйм брендийн “Мисс Жиордани” гэсэн бичиглэлтэй үнэртэй ус 1 ширхэг зэргийг хохирогч Сэ От тус тус буцаан олгосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 216.3 грамм мөнгийг хурааж, хохирол төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

12. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын эдлээгүй үлдсэн 03 жил 05 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Октябрь 9 дүгээр гудамж, 23 тоотоос Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар багт байрлах “Си Эм Пи Ай” ХХК-ийн байрны чиглэлээр зорчих, өөр чиглэлээр зорчихгүй байхаар тогтоосугай.

14. Ялтан Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ял эдлэх бүсээ өөрчлүүлэх зайлшгүй шаардлагатай бол энэ талаарх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

16. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

17. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

18. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР