| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00304/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 349
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ш.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй “Д.Баярмааг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 145 тоотод оршин суух Шаравдоржийн Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Ш.Мөнхцэцэг миний бие Д.Баярмаад холбогдуулан 1619.730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Баярмаа нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №797 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Д.Баярмаа нь баруун аймгуудаар хувиараа үзмэрч хийдэг. Дархан –Уул аймагт дүүгийндээ байгаа сурагтай. Ар гэрийнхэн нь Д.Баярмаагийн дугаарыг нууцлаад хэлж өгдөггүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байгаа тул Д.Баярмааг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоож өгнө үү! Д.Баярмаа нь 99542892 дугаартай гар утастай байсан, эгч нь 99396289 дугаартай, Дамдинсүрэн овогтой Баярмаа / регистрийн дугаар: МЭ-81022407/. ...гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэг нь “Д.Баярмааг эрэн сурвалжлуулах”-аар хүсэлт гаргажээ.
Ш.Мөнхцэцэг ньД.Баярмаад холбогдуулан 1619.730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Баярмаа нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №797 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хариуцагч нь оршин суугаа хаягтай байхгүй, холбоо барих утасгүй, Дархан-Уул аймагт дүүгийндээ байгаа гэх сурагтай боловч хаана оршин суугаа нь тодорхойгүй болсон байх тул Д.Баярмааг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй.
Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2 дугаар хэсэг, 018 тоотод оршин суух хаягтай байсан, 99542892 дугаарын гар утас тэмдэглүүлсэн, үзмэрч гэх Дамдинсүрэнгийн Баярмааг /регистрийн дугаар МЭ-81022407/ эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч нь ... “Хувийн зайлшгүй ажлаар БНХАУ-н Эрээн хот руу явах шаардлагатай болсон тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2 дугаар хэсэг, 018 тоотод оршин суух хаягтай байсан, 99542892 дугаарын гар утас тэмдэглүүлсэн, Дамдинсүрэнгийн Баярмааг /регистрийн дугаар МЭ-81022407/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Баярмааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ш.Мөнхцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ