| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00357/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 401
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Худалдаа Хөгжлийн” банкны нэхэмжлэлтэй Д.Бат-Оргил, Э.Хоролгарав нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2927.839.45 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: “Худалдаа Хөгжлийн” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн утга: Иргэн Д.Бат-Оргил болон Э.Хоролгарав нар нь 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус банктай 2013/028303/0200 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”, 2013/028303/0135 тоот “Батлан даалтын гэрээг” байгуулан 7000.000 / долоон сая/ төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авто машин худалдан аюах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүйгээс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл: 2.432.530.73
Үндсэн хүүгийн үлдэгдэл 495.308.72
Нэмэгдүүлсэн хүү 59.245.01
Нийт 2.927.839.45 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.927.839.45 төгрөгийг зээлдэгч Дамдин овогтой Бат-Оргил, Эрдэнэбат овогтой Хоролгарав нараас гаргуулж Худалдаа хөгжлийн банкны хуучин Дархан тооцооны төвд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү! ...гэжээ.
Хариуцагч Д.Бат-Оргил, Э.Хоролгарав нар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие Дамдин овогтой Бат-Оргил нь Худалдаа Хөгжлийн банкнаас 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 7.000.000 төгрөг авсан. Худалдаа Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Д.Бат-Оргил, Э.Хоролгарав нарт холбогдуулан 2.927.839.45 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Одоо 2.927.839.45 төгрөг үлдсэнээс 800.000 төгрөгийг 5 дугаар сард төлсөн болно. Үлдэгдэл болох 2.127.839.45 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. 5 дугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү, хүү төлнө. Улсын тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо.
Тайлбар гаргасан:
Д.Бат-Оргил / гарын үсэг/, Э.Хоролгарав / гарын үсэг/ гэжээ.
Үндэслэх нь:
“Худалдаа Хөгжлийн” банк нь Д.Бат-Оргил, Э.Хоролгарав нарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2927.839.45 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Хариуцагч нь “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2927.839.45 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 800.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.79543 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 61.79543 төгрөгний тал хувь болох 30.89724 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 30.89724 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Худалдаа Хөгжлийн” банкны нэхэмжлэлтэй Д.Бат-Оргил, Э.Хоролгарав нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2927.839.45 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 800.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.79543 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 61.79543 төгрөгний тал хувь болох 30.89724 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 30.89724 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа Хөгжлийн” банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ