Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч Г.Н,

Хохирогч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нид холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Г.Н, /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь “2021 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 20/3 дугаар байрны 12 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Ч.Этай хардалт, гэр бүлийн маргааны улмаас маргалдан зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Г.Н нь “2021 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 20/3 дугаар байрны 12 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Ч.Этай хардалт, гэр бүлийн маргааны улмаас маргалдан зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Эгийн “...гомдол саналгүй....” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нийн “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *** дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Эгийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Н нь хөдөө ажлаар явна гэж хоёр хүүхдэдээ хэлээд явсан байсан. Тухайн үед бид 2 холбоо бариагүй ба намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ярихгүй байсан. Тэгээд би 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө ажил дээрээ байхад манай хүүхэд залгаад “аав ирсэн” гэж хэлсэн. Би орой нь 19 цагийн үед гэртээ харихад манай нөхөр гэртээ ирчихсэн байсан. Орой 22 цаг өнгөрөөд унтахаар хэвтсэн бөгөөд би буруу хараад хэвтэж байтал араас татаад байсан, тэгээд “наашаа хараад хэвт, яах гээд буруу харж хэвтээд байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “ярилцъя, ингэж нэгнийгээ ойлгохгүй зовоож байхаар юунаас болоод болохгүй байгаагаа ярья” гэсэн. Тэгтэл манай нөхөр “чи юу ярьдаг юм пизда минь” гэсэн. Тэгээд би “чи өөр хүнтэй нүүрээ харж байгаад ярьдаг л юм байна лээ ш дээ, яагаад надтай ярилцахгүй байгаа юм” гэхэд “солиор пизда минь, юу яриад байгаа юм” гээд уурлаад босож ирээд миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний ам, хамраас цус гараад намайг уйлахад манай 2 хүүхэд намайг хараад уйлсан ба хоёр хүүхдээ “юундаа уйлаад байгаа юм” гээд загнаад байсан. Тэгээд “наадхандаа цай өг” гээд халуун цай аманд хийх гээд байсан. Би айсандаа эгчийгээ утсаараа залгаж дуудсан. Миний зүүн талын нүд хавдсан. Мөн урд талын доод шүд эмтэрсэн. Баруун талын дээд араа хугарч унасан. Би маш их гомдолтой байна. Миний нүд хавдсанаас болж би ажилдаа явж чадаагүй. Тиймээс эмчилгээний зардал болон орох байсан орлогоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8547 дугаартай “...Ч.Эгийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашлаад ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

 

MED TRAUMA HOSPITAL” эмнэлгийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Нийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тээвэрт явж ирээд найзууд “хөзөр тогтох уу” гэхэд нь хөзөр тоглож хоносон. Маргааш нь буюу 04-ний өдөр би машинаа засаад 17 цагийн үед гэртээ хоносон. 05-ны өглөө босоод машинаа засахаар гарах гэхэд “хэдэн хиртэй хувцсаа аваад зайл” гэсэн. Тэгээд би гэрээсээ яваад орой нь гэртээ ирж хоносон. 06-ны өглөө би тээвэрт хөдөө яваад шөнө 2 цагийн үед ирсэн бөгөөд том машинаа тавиад такси олдохгүй байх гэж бодоод машиндаа хоносон. 07-ны өглөө 11 цагийн үед харьсан. Тэр өдөр би гэртээ өнжсөн ба манай эхнэр 20 цагийн үед ирсэн. Тэгээд орой нь унтахаар хэвтэж байтал манай эхнэр намайг “ямар янхантайгаа жаргаж байгаад ирэв” гээд хэрүүл өдөөд байхаар нь баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр үед Э утсаараа эгчийгээ дуудсан бөгөөд тухайн үед өрөөнд бид 2-оос өөр хүн байгаагүй. Хүүхдүүд нөгөө өрөөнд байсан.  Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 42 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 36-39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 41 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 44-64 тал/, хохирогч Ч.Эгийн “Нүнжиг кашмер” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Нид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Г.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 20/3 дугаар байрны 12 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Ч.Этай хардалт, гэр бүлийн маргааны улмаас маргалдан зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогч Ч.Эгийн мэдүүлгүүд, шинжээч эмчийн 8547 дугаартай дүгнэлт, “MED TRAUMA HOSPITAL” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Г.Н болон хохирогч Ч.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болох гэрлэлт лавлагааны хуулбар /хх-ийн 42 тал / тогтоогдож байх тул Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нид холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс дүгнэв.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8547 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Г.Нийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны  хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 8547 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Мөн түүнчлэн Баянгол дүүргийн хяналтын прокуророос ирүүлсэн шүүгдэгчид холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдал хангагдсан гэж шүүх дүгнээд шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 710.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх ба шүүгдэгч Г.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Эгийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансанд 710.000 төгрөгийн хохирол төлбөр /хх-ийн 72 тал/-ийг шилжүүлэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Г.Нийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэн шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Нид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал, түүний төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр  торгох ялыг сонгож, ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Нийг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Нийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Г.Нид нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ