| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00315/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 406
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Жи Мобайл”ХХК-ий Р.Отгонбаярт холбогдуулан “Төхөөрөмжийн үлдэгдэл 180.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...
Р.Отгонбаяр нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1130682 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Р.Отгонбаяр нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 120.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Р.Отгонбаяраас “Төхөөрөмж зээлдээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөрөөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 818 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 60.000 төгрөг буюу нийт 180.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгон, Ходоод гудамж 14 тоотод оршин суух Хиа овогт Равчигийн Отгонбаяр /РД:МТ63031804/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... “Жи Мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй Р.Отгонбаярт холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаангүй хийнэ. Уг мөнгийг 9 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгана гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь Р.Отгонбаярт холбогдуулан “Төхөөрөмжийн үлдэгдэл 180.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Р.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа нь хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуулинд харшлаагүй нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын
тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3025 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй Р.Отгонбаярт холбогдох “ Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3025 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ