Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 416

 

 

 

 

                                                  

 

 

            

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

              

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Ц.Рэгзэдийн  нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст суманд 1959 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан станцын каневерийн машинч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, Станцын 2 давхарын 08 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй    

                                            Тайжууд овгийн Цэвээний Рэгзэд            

                                            регистрийн  дугаар  МЬ- 59112100

 

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  нар  оролцов.                                         

                                                            

                                                           Тодорхойлох нь:

     Нэхэмжлэгч: Ц.Рэгзэд шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

  ...  Ц.Рэгзэд миний бие 1959 онд төрсөн, одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. 1978 оны 12 дугаар сарын 28-наас 1995 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд Сэлнгэ аймаг, Сүхбаатар суманд “Мод боловсруулах комбинат”-д хайрцаг хадагчаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр зөрүүтэй учир ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Иймд дээрхи хугацаанд “Мод боловсруулах” үйлдвэрт хайрцаг хадагчаар ажиллаж байсныг мэдэх Ч.Юмсүрэн, Ч.Олзвой, С.Ичинноров нарын тодорхойлолт, аймгийн архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон нотлох баримтуудыг үндэслэн миний Сэлнгэ аймгийн Сүхбаатар сумын Мод боловсруулан комбинатад 1978 оны 12 дугаар сарын 28-наас 1995 оны 5 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хайрцаг хадагчаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч  мөн болохыг тогтоож өгнө үү! ...  гэжээ.

 

         Нэхэмжлэгч: Ц.Рэгзэд  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     ... Би 1959 онд төрсний гэрчилгээ авахдаа л Рэгзэд гэдэг нэртэйгээ байсан.  1977 онд МСҮТ-ийг төгсөөд “Мод боловсруулах үйлдвэр”-т ажилд орсон. Намайг багад минь Рэнзээ гэж өхөөрдөн дууддаг байсан болохоор миний хөдөлмөрийн дэвтрийг Рэнзээ гээд нээчихсэн байгаа юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болоход нэрний зөрүүтэй байдлаас болоод хүндрэл гараад байна.

         Би “Мод боловсруулах үйлдвэр”-т 1978 оноос 1995 оныг хүртэл тасралтгүй  ажилласан. Гэтэл миний овог зөрүүтэй байгаагаас шалтгаалан “Мод боловсруулах үйлдвэр”-т ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр маань өөр нэртэй

  болчихоод байгаа юм. Иймд 1978 оноос 1995 оныг хүртэл “Мод боловсруулах үйлдвэр”-т ажиллаж байсан үеийн минь Рэнзээ гэсэн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Рэгзэд намайг   мөн болохыг тогтоож өгнө үү!  гэв.

.

                   Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                             Үндэслэх нь :

        

              Нэхэмжлэгч Ц.Рэгзэд  нь шүүхэд Сэлнгэ аймаг, Сүхбаатар сумын “Мод боловсруулан комбинат”-д хайрцаг хадагчаар 1978-1995 онд ажиллаж байх үеийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нэр буруу бичигдсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг  тогтоолгохоор  нэхэмжлэл гаргажээ.    

              Ц.Рэгзэд  1975 оны 09 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн “Ойн техник мэргжлмйн сургууль”-д элсэн ороход нээсэн хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн нэрийг “ Цэвээн овогтой Рэнзээ” гэж ташаа бичсэн  болох, мөн нэхэмжлэгч нь “Цэвээн овогтой Рэгзэд” болох нь иргэний хэрэгт авагдсан  “Тайжууд овог, Цэвээний Рэгзэд” гэж олгогдсон иргэний цахим үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн нэр нь “Рэгзэд” болохыг гэрчилсэн Ч.Олзвой, Ч.Юмсүрэн, С.Ичинноров нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, мөн дээрх хүмүүст хууль сануулан авсан гэрчийн “...Цэвээн овогтой Рэгзэдтэй 1978-1995 онуудад хамт ажиллаж байсан ба Рэнзээ нь Рэгзэд мөн болно...”  гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

             Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Цэвээн овогтой Рэгзэдэд “Ой модны үйлдвэрийн Яамны харъяа Сэлэнгэ аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаа”-аас 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр № 395941 дугаартай олгогдсон “Хөдөлмөрийн дэвтрийн” жинхэнэ зэмшигч нь “Тайжууд овгийн Цэвээний Рэгзэд”  мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар   зүйлийн   115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ой модны үйлдвэрийн Яамны харъяа Сэлэнгэ аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр № 395941 дугаартай олгогдсон “Хөдөлмөрийн дэвтрийн” жинхэнэ зэмшигч нь Тайжууд овгийн Цэвээний Рэгзэд мөн болохыг тогтоосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Рэгзэдийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурдсугай.
  4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.
  5. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.5-д зааснаар  мөн хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн  шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.
  6. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
  7. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ