Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 419

 

           Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал, бичиг баримтын эзэмшигч   тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч Б.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод 1958 онд төрсөн, бүрэн бус  дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагааны 2 дугаар баг, Хайрханы 9 дүгээр гудамж, 9-4 тоотод оршин суух, тэтгэвэрт   

                                   Онход  овгийн Дугарын Одгэрэл    

                                   регистрийн  дугаар: МП- 58070962

 

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Янжинлхам  нар  оролцов.                                        

                                                             

                                                       Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагааны 2 дугаар баг, Хайрханы 9 дүгээр гудамж, 9-4 тоотод оршин суух, Сартуул овгийн Балданцогтийн  Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

    ... Миний бие анх 1971 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Дамжлага баазын бэлтгэлийн тасаг”-т 1973 он хүртэл 2 жил 4 сар ажиллаад эргээд 1977 оны 04 дүгээр сарын 15-наас 1980 оны 09 дүгээр сарын 05-ныг хүртэл нийт 5 жил 5 сар ажилласан.

         Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тэжээлийн аж ахуй”-д 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 12-ныг хүртэл  5 жил ажилласан. Иймд 1971-1973 он, 1981-1986 онуудад Хатгалын “Дамжлага бааз”-д ачигч, буулгагч, Хүдэрийн “Тэжээлийн аж ахуй”-д тракторчнаар ажиллаж байсан 8 жил 5 сарын жилийн тогтоож өгнө үү!...гэжээ.

 

         Нэхэмжлэгч: Б.Болдбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 08-нд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

      ...Б.Болдбаатар би шүүхэд 1971-1986 он хүртэл ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл бичиг баримтууд дээр минь нэрний зөрчил байгааг өнөөдөр мэдлээ.

         Намайг залуу байхад хүмүүс нэрийг минь товчилж “Болдоо” гэж дууддаг байснаас надад холбогдох 1981 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ажилд томилох, 1977 оны 4-р сарын 26-ны өдрийн ажилд авах тушаал, Үйлдвэрчний эвлэлийн батлах, цэргийн батлах, Хөдөлмөрийн дэвтэрт төрсөн нэрийг минь “Болдоо” гэж бичсэн байна. Мөн цэргийн батлах дээр төрсөн сар, өдрийг, Үйлдвэрчний эвлэлийн батлах дээр төрсөн сар, өдрийг ташаа бичсэн байх тул уг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь БалданцогтынБолдбаатар мөн болохыг тогтоож өгнө үү! гэж  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. ...гэжээ.  

                                      

         Нэхэмжлэгч Б.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Одгэрэл  шүүхэд гаргасан тайлбартаа:

    ... Манай нөхөр Б.Болдбаатар нь 1971 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Дамжлага бааз”-д ачигч буулгагчаар ажилд ороод, 1973 оны 10 дугаар сард цэргийн албанд явж, 1977 оны 4 дүгээр сард  “Дамжлага бааз”-д преслэгчээр ажиллаж байгаад 1980 оны 9 дүгээр сард Шаамарын тракторч-комбайны курст суралцахаар болж ажлаасаа гарсан.

         Ингээд Тракторч комбайны курсыг 1981 оны 07-р сард төгсөөд Сэлэнгэ аймгийн Хүдэрийн “Тэжээлийн аж ахуй”-д 1986 оны 01 сар хүртэл ажиллаж байгаад өөр байгууллагад шилжин ажилласан. Иймд 1971-1986 онд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү!

         Мөн манай нөхрийг бага залуу байхад нь “Болдоо” гэж дууддаг байсан учраас түүний хөдөлмөрийн дэвтэр, Үйлдвэрчний эвлэлийн батлах, тушаал шийдвэрүүд нь “Болдоо” гэж гарсан байх тул тэр бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Б.Болдбаатар болохыг тогтоож өгнө  үү!...гэв.

              

            Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                         Үндэслэх нь:

        

         Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь  1981 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ажилд томилох, 1977 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ажилд авах тушаал, Үйлдвэрчний эвлэлийн батлах, цэргийн батлах, Хөдөлмөрийн дэвтрийн зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Балданцогтын Болдбаатар мөн болох, мөн 1971 оноос 1986 онуудад Хөвсгөл аймгийн Хатгал сумын Дамжлага бааз, Сэлэнгэ аймгийг Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан байдал зэргийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.   

            Б.Болдбаатарт Гадаад Худалдааны Яамны Хатгал дахь баазад Социалист хөдөлмөрийн дамжлага баазын захиргаанаас 1978 онд “Балданцогтын Болд, 1956 онд төрсөн” гэж бичигдэж  олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 1973 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс “Балданцогтын Болд” гэж олгогдсон № 280411 дугаартай Цэргийн батлах, Дамжлага баазын даргын 1977 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 90 дүгээр тушаал, №161386 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичиг баримтууд нь 1956 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Сартуул овгийн Балданцогтын Болдбаатарын эзэмшлийнх болох нь иргэний үнэмлэхийн хуулбар болон Д.Бат-Оргил, Д.Одгэрэл нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэг  баримтуудаар   нотлогдож байна.  

        Б.Болдбаатар нь Гадаад Худалдааны Яамны Хатгал дахь баазад ачигч буулгагчаар 1971 оны 06 дугаар сарын 09-нөөс 1973 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд явж, цэргийн албанаас ирж  мөн баазын бэлтгэлийн тасагт  1977 оны 04 дүгээр сарын 26-наас 1980 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл ноос преслэгчээр  ажиллаж байгаад мэргэжил эзэмших  курст явах болж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна.

       Нэхэмжлэгч нь 1980 оны 09 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Шаамар дахь Сургууль комбинатын трактор-комбайны курст сурч төгсөөд 1981 оны 07  дугаар сарын 07-ны өдрөөс  1986 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэрийн “Тэжээлийн Аж ахуй”-д  тракторчнаар  ажилласан байна.

      Ийнхүү нэхэмжлэгч Б.Болдбаатарын 1971-1986 онуудад улсад ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан Гадаад Худалдааны Яамны Хатгал дахь баазад Социалист хөдөлмөрийн дамжлага баазын захиргаанаас олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Дамжлага баазын даргын 1971 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 89 дүгээр тушаалаар “Дамжлага баазын бэлтгэлийн тасагт ачигч, буулгагчаар авч ажиллуулав” гэх, мөн баазын даргын 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаар тушаалаар “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв” гэх, мөн цэргээс ирж ажилд орсон тухай бичигдсэн Дамжлага баазын даргын 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тушаалаар “ Бэлтгэлийн тасагт ноос преслэгчээр авч ажиллуулав” гэх, курст суралцах болж ажлаас чөлөөлөгдсөн тухай Дамжлага баазын даргын 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 179 дүгээр тушаалаар “Бэлтгэлийн тасагт ноос преслэгчийн ажлаас чөлөөлж” гэх тушаалууд болон курс төгсч Сэлэнгэ аймгийн Хүдэрийн Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан тухай тус Тэжээлийн аж ахуйн даргын  1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шаамарын сургууль комбинат төгсөж ирсэн тул тракторчнаар авч ажиллуулав, гэх, ажлаас чөлөөлөгдсөн тухай мөн Тэжээлийн аж ахуйд даргын  1986 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Өөр байгууллагад шилжих болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлж сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв” гэх хөдөлмөрийн дэвтэрийн бичилт болон болон хамт ажиллаж байсан гэх Х.Батбаяр, Д.Энхээ, Ю.Жигмэддорж нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд зэрэг  баримтуудаар   нотлогдож байна.  

          Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Б.Болдбаатарт Гадаад Худалдааны Яамны Хатгал дахь баазад Социалист хөдөлмөрийн Дамжлага баазын  захиргаанаас 1978 онд “Балданцогтын Болд, 1956 онд төрсөн” гэж бичигдэж  олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 1973 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс “Балданцогтын Болд” гэж олгогдсон № 280411 дугаартай Цэргийн батлах, Дамжлага баазын даргын 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тушаал, №161386 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч  нь 1956 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Сартуул овгийн Балданцогтын Болдбаатар мөн болохыг, Б.Болдбаатар нь Гадаад Худалдааны Яамны Хатгал дахь баазад ачигч буулгагчаар 1971 оны 06 дугаар сарын 09-нөөс 1973 оны 10 дугаар сарын 05-н,  1977 оны 04 дүгээр сарын 15-наас 1980 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл,  Сэлэнгэ аймгийн Хүдэрийн Тэжээлийн Аж ахуйд  1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс  1986 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         

   Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Гадаад Худалдааны Яамны Хатгал дахь баазад Социалист хөдөлмөрийн Дамжлага баазын захиргаанаас 1978 онд “Балданцогтын Болд, 1956 онд төрсөн” гэж бичигдэж  олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 1973 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс “Балданцогтын Болд” гэж олгогдсон № 280411 дугаартай Цэргийн батлах, Дамжлага баазын даргын 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тушаал, №161386 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч  нь 1956 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Сартуул овгийн Балданцогтын Болдбаатар мөн болохыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овгийн Балданцогтын Болдбаатар  Гадаад Худалдааны Яамны Хатгал дахь баазад 1971 оны 06 дугаар сарын 09-нөөс 1973 оны 10 дугаар сарын 05,  1977 оны 04 дүгээр сарын 15-наас 1980 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл ачигч буулгагчаар, Сэлэнгэ аймгийн Хүдэрийн Тэжээлийн Аж ахуйд  1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс  1986 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл тракторчнаар тус тус  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

         7. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ