Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 354

 

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.Амартүвшинд холбогдох “105.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             ... Ө.Амартүвшин нь манай компанитай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1054651 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдах авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ө.Амартүвшин нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 70.000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

              Иймд Ө.Амартүвшингээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 70.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 880 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 35.000 төгрөг буюу нийт 105.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

                Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

                Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ө.Амартүвшингээс 105.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 105.000 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-иас хариуцагч Ө.Амартүвшинд холбогдуулан “105.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.  

               Хариуцагч Ө.Амартүвшин нь шүүхэд хэрэг хянагдах явцад “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 105.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “...Ө.Амартүвшин нь 105.000 төгрөг төлсөн...” гэх тайлбар зэргээр батлагдаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос  тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д  олгох нь зүйтэй байна.

 

              Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.Амартүвшинд холбогдох “105.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                                ШҮҮГЧ                      Б.МӨНХЗУЛ