| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00496/И |
| Дугаар | 506 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 506
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОВ96061714, Боржигон овогт Ганбаатарын Түмэн-Өлзийд холбогдох,
1.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Түмэн-Өлзий нь дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшиж байсан чадлын өсгөгчтэй дууны пультыг шалгаж үзэхэд ажиллахгүй байсныг засуулж хүлээлгэж өгнө гээд одоо хүртэл авч ирж өгөөгүй. Уг тоног төхөөрөмж 1.320.000 төгрөгийн үнэтэй. Иймд Г.Түмэн-Өлзийгөөс 1.320.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Түмэн-Өлзий нь Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би чадлын өсгөгчтэй дууны пультыг нь засуулж байгаа бүрэн бүтэн хүлээлгэж өгнө, хэрэв өгч чадахгүй тохиолдолд 1.320.000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Уранчимэг нь Г.Түмэн-Өлзийгийн тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн дагуу чадлын өсгөгчтэй дууны пультыг буцааж өгөхгүй бол 1.320.000 төгөгийг төлнө гэсэн байна. Энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх замаар төлүүлнэ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэг нь хариуцагч Г.Түмэн-Өлзийд холбогдуулан, 1.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Түмэн-Өлзий нь нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн 1.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн /чадлын өсгөгчтэй дууны пультыг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 1.320.000 төгрөгийг төлөх/ болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Түмэн-Өлзий нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн 1.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 1.320.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36.070 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 18.035 төгрөгийг хариуцагч Г.Түмэн-Өлзийгөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн 1.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Түмэн-Өлзий төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Г.Түмэн-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамж 18.035 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Г.Түмэн-Өлзий шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР