Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 19

 

                           

Б. О, У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Еөрнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Ариунжаргал

          Шүүгдэгч Б. О, У         

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У, О нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүгдэгч Б-ын өмгөөлөгч М.Энхзаяа нарын давж заалдах гомдлоор Б. О, У нарт холбогдох 1716001010050 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б. О, У нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Б.Энхмаа эзэнтэй “Баянцээл” нэртэй дэлгүүрийн цонхоор орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж, 120,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Б. О, У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Өсвөр насны шүүгдэгч О, У  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О, У нарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, жинхэнэ эдлэх ялыг тус бүрийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б-д оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж жинхэнэ эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Өсвөр насны шүүгдэгч Б. О, У нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхийг дурдаж, Өсвөр насны шүүгдэгч Б. О, У нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох, Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нарын төрсний гэрчилгээ шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдаж, Өсвөр насны шүүгдэгч нарын 3 ширхэг төрсний гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч О, У нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 

Үүнд: Говь-Алтай аймаг дахь сум дундын шүхээс миний үйлчлүүлэгч О, У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Шийтгэх тогтоолд... “өсвөр насны шүүгдэгч Б. О, У нар нь У-н гэрт байхдаа хулгай хийх талаар харилцан ярилцаж, санатайгаар нэгдэж, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр Б нь дагуулж гараад хулгай хийе гэхэд нь буцаад зугтсан байдаг. Шөнө дуудаад дагуулаад явахад нь замаасаа буцаад явсан байгаа. Насанд хүрээгүй гэрч Ө нь энэ талаар тодорхой мэдүүлсэн байгаа. Түүнээс У-н гэрт байхдаа хулгай хийх талаар огт ярилцаагүй. Энэ талаар хавтаст хэргийн материалд ч байхгүй юм. Бүлэглэж хулгай хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Мөн хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа. Шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө би цагдаад гомдол гаргаагүй, гарын үсэг зур гэхэд нь зурсан. Яг юу юу хэзээ алга болсоныг нарийн сайн мэддэггүй. Энэ хэрэгт холбогдсон хүүхдүүд 4 бэлэн хоол, 2 сайра загас идсэн гэж ярьдаг. Хохирогч болохоор алга болсон эд зүйлээ зөрүүтэй мэдүүлж байгаа, шинжээчийн дүгнэлт гомдол мэдээлэл хүлээж авсан өдрөө гаргасан байдаг. Хэргийн газрын фото зургууд нь хэргийн газарт үзлэг хийхэд оролцоогүй хүн, уг хэрэг гархаас 3 хоногийн өмнө аваад хэрэгт хийсэн байгаа, үүнийг шүүхээс нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн байгаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал” нотлогдоогүй гэж үзэж байгаа.  Үүнд: Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоохгүйгээр гэрч нарын мэдүүлэгүүд зөрүүтэй, хэргийн газрын үзлэг хууль зөрчсөн эргэлзээтэй байхад миний үйлчлүүлэгч О, У нарыг гэм буруутайд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, өгөхийг хүс ч дараах гомдлыг гаргаж байна. 

Үүнд: Миний үйлчлүүлэгч Б нь өсвөр насны шүүгдэгч бөгөөд өөрийн гэм буруугаа ухаарч хохирлоо бүрэн төлсөн. Хүүхдийн эрхийн конвенцийн 37-р зүйлд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн аль болох богино хугацаанд эрхийг нь хязгаарлах гэсэн заалтын дагуу мөн Эрүүгийн 5.6 дугар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын ял оногдуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: Эрүүгийн 1716001010050 дугаартай хэрэгт О болон түүний ар гэрийнхэний хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Өмгөөлөгч миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох дүгнэлтийн О-н гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн хуульзүйн дүгнэлтийн үндэслэл бүхий гарсан гэж хүлээн зөвшөөрч байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт миний үйлчлүүлэгч О-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өсвөр насны шүүгдэгч О нь анхан шатны шүүхийн тогтоолд дурдсанаар хуульзүйн мэдлэг дутмаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хохиролоо төлсөн. Хохирогч гомдол санлгүй гэсэн, эрүүгийн хариуцлагийн хурал дээр гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх тул Олон Улсын Хүүхдийн эрхийн конвенц мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан миний үйлчлүүлэгч О-д оногдуулсан ял шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлж эрхзүйн байдлыг нь дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

 

Өсвөр насны шүүгдэгч У-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлдахдаа: Өсвөр насны шүүгдэгч У-ын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. 2017 оны 11 сарын 15-ын өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэг хх28-30-рт энэ мэдүүлэгт 10 дугаар сарын 20-ны өглөө манай дэлгүүрт хулгай орсон гэдгийг мэдсэн гэдэг, хэргийн газар хийгдсэн зургууд нь 10 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн байгаа.  Хх-173-рт хохирогчийн өгсөн мэдүүлэг 10 дугаар сарын 25-ны өглөө хөдөө явж ирээд хулгай орсоныг мэдсэн гэж хэлдэг. Тэгэхээр үүнээс харахад 2 үйлдэл яваад байх шиг 10 дугаар сарын 25-ны өглөө ирээд цагдаад мэдэгдсэн бол 10 дугаар сарын 23-нд байцаан шийтгэх ажиллагаа явагдаад эхэлсэн. У, О, Ө анги удирдсан багшийг нь гэрчээр асуугаад хохирогчийг хохирогчоор тогтоосон байдаг. Тэгэхээр энд 2 үйлдэл явагдаад байна. Эдгээрээс алийг нь үйлдсэн гэж үзээд байгаа юм бэ? ийм эргэлзээтэй байдал үүсээд байна. Иймээс энэ хавтас хэргээр нотолбол зохих асуудал тогтоогдохгүй байгаа учир гэмт хэрэг гарсан байдал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр дурдагдсан байгаа хохирогч нь би гомдол мэдээлэл гаргаагүй гэдэг. Энэ хүүхдүүд ямар оролцоотой байсан юм бэ? энэ хэрэг дээр шүүх санаачлагаараа урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Прокурор нь У, О нар хамааралгүй гэдэг байр сууринаас байсан. Хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Өсөхбаярыг нэмж асуусан байдаг. У, О нарын оролцоо байсан эсэх талаар нарийвчлан шалгагдах ёстой байсан байх. Гэтэл энэ асуудал шалгагдаагүй иймээс хэргийг дахин хэлэлцүүлхээр буцааж өгнө үү гэв.

 

 Өсвөр насны шүүгдэгч Б-н өмгөөлөгч Б.Болормаа: Б нь тухайн дэлгүүр рүү орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг тогтоогдоогүй. Тэгэхээр бие биенийхээ мэдүүлгийг нотлосон байдаг. Б-н тухайд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв. 

 

Прокурор дүгнэлтдээ: Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг 09 дүгээр сарын 23-ны өдөр тогны мөнгө тушаах гэтэл мөнгө дутсан тэгээд мөнгө байхгүй байгааг мэдсэн. Тухайн үед цагдаад мэдэгдэх гэтэл хэсгийн төлөөлөгч байхгүй байсан учир олон нийтийн цагдаад болсон асуудлыг хэлсэн. Хэсгийн төлөөлөгч нь гүйцэтгэх ажил хийж байгаад гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг шалгасан. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээж аваад шалгасан шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн гэмт хэргийг Б үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөгөө хэд нь гэмт хэрэг үйлдээгүй гэж байна. Санаа зорилгоороо нэгдээгүй боловч үйлдлээрээ нэгдэж байна. 10 дугаар сарын 23-ны өдөр насанд хүрээгүй гэрч О мэдүүлэгтээ бохь, сайра, мөнгө зэргийг авсан гэж мэдүүлдэг. У мэдүүлэгтээ дээрх эд зүйлийг авсан бид 3 дэлгүүрийн гадаа зогсож байсан гэж мэдүүлдэг. Ө  мэдүүлэгтээ Б дээрх эд зүйлийг авсан гэж мэдүүлдэг. Б  цонхоор ороод эд зүйлсүүдийг авч гарч ирээд 50.000 төгрөг бид гуравт үзүүлээд тус бүр 10000 төгрөг хувааж өгсөн. У  бас хэлдэг Ө цонхоор харсан тамхи аваад өг гэж хэлж байсан гэдэг. Авсан эд зүйлийн үнэлгээ бодит биш байна гэж хэллээ. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Өнөөдөр прокурорын гаргасан дүгнэлт туйлын үнэн дүгнэлт биш. Шүүгч хэргийн прокурорт буцаасан хэргийг шалгаад үнэхээр эн хүүхдүүд холбоотой гэж үзээд яллагдагчаар татсан. Гэрчээр өгсөн мэдүүлэг нь бүгд өөрсдийгөө нотолсон байдаг. Шүүгдэгч нарын мэдүүлэг зөрөөд байгаа. Тэгэхээр хоёр шүүгдэгчийн мэдүүлэг зөрвөл нэг шүүгдэгчийн мэдүүлэг туйлын үнэн байдаг. Өмгөөлөгч авахаасаа өмнө шүүгдэгч нар нь хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж байна. Д нь энэ жижиг дэлгүүр битгий хэл хоршоо ухсан хүн баригдаагүй байхад гэж хэлээд бид хэдийг дагуулаад явсан гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ. 

 

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б. О, У нар нь У-н гэрт байхдаа хулгай хийх талаар харилцан ярилцаж, санаатайгаар нэгдэж бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Э-н “Баянцээл” нэртэй дэлгүүрт нэвтэрч 120500 төгрөгийн үнэлгээтэй бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан байх тул бусдын эд хөрөнгийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд уг дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй байна. 

Б нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Баянцээл дэлгүүр, цайны газрын цонхоор ганцаараа орж 85000 төгрөг, доширак бэлэн хоол 5 ширхэг, Сайра лаазалсан загасны мах 5 ширхэг, спирмент бохь 5 ширхэг, Элди тамхи 1 ширхэгийг хулгайлж хохирогч Э-д 120500 төгрөгийн хохирол учруулсан  болох нь тогтоогдож байна. 

Энэ нь хохирогч Энхмаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 9 сарын 22-ны шөнө 00 цаг 30 минутын үед Цээл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, гуанзаа хаагаад гэртээ харьсан. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагт ирэхэд хойд талынх нь цонх онгорхой байсан. Гэрлийнхээ мөнгийг тушаах гээд лангуун доор хийсэн хайрцагтай мөнгөө үзэхэд 85000 төгрөг байхгүй байсан. Өөр 5 ширхэг сайра нэртэй лаазалсан загас, 5 боодол бохь, 5 бэлэн хоол, Элди нэртэй тамхи байхгүй байсан ба цагдаад мэдэгдсэн. 120000 төгрөг төлсөн. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ө-н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б тус дэлгүүрийн арын цонхоор ороод бэлэн мөнгө, доширак бэлэн хоол, тамхи, бохь, сайра лаазалсан загас зэргийг аваад гараад ирсэн” гэсэн мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч У, О нарын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б нь дэлгүүрийн хашааг даваад дотогш ороод элди тамхи, доширак бэлэн хоол, спирмент бохь, сайра лаазалсан загас, бэлэн мөнгө авсан байснаас бид гуравт өгсөн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ү-н мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед манай ангийн сурагч У-д хэлэхдээ О, Б, Ө нарын хамт явж байгаад сумын төвд байдаг Э-ийн гуанзнаас Б нь орж эд зүйл авсан талаар надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтасны 2-3 дугаар тал/, алдагдсан эд зүйлсийг 32500 төгрөгөөр үнэлсэн тухай эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдсон байна. 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Б-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Энхмаагийн гуанзнаас 85000 төгрөг, 4 ширхэг бэлэн хоол, 5 ширхэг сайра, 1 хайрцаг тамхи, 4 боодол спирмент бохь зэрэг эд зүйл хулгайлсан. Би хашааг нь давж ороод арын онгорхой байсан цонхоор нь орсон. ...Буцаад гарах гэж байгаад лангуун доор байсан хайрцагтай мөнгийг өшиглөөд унагачихсан. Тэндээс авсан зүйлээ Улсболдынд очоод хуваагаад идсэн. Ө-д 20000 төгрөг, У, О хоёрт тус тус 10000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 115, 202-205 дугаар тал/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна. 

Харин У, О нар нь уг гэмт хэргийг Б-тэй бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгч У, О нар нь Б-г гадагш гаръя гэхэд нь хамт гарч дагаж явсан боловч Б-г хулгай хийнэ гэхэд нь зугтаж У-н гэрт ирсэн байна. Дахин явж хулгай хийнэ гэхэд хориглосон боловч Б нь “Сумын төвийн хоршоог ухсан хүн баригдахгүй байхад ийм муу жижиг дэлгүүрийг ухсан хүн баригдана гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд ганцаараа дэлгүүрийн цонхоор орж эд зүйл хулгайлсан бөгөөд Б-г дэлгүүрийн цонхоор орсон байхад Ө нь цонхны гаднаас нэг тамхи аваад өгчих гэж хэлж авхуулсан байна. 

У, О нар дахин зугтаж гэртээ ирсэн байна. Тэдний араас эхлээд Ө дараа нь Б орж ирээд “Бос хоёр пизда минь. Ямар аймхай юм бэ? Ус буцалга” гэж ус буцалгуулан бэлэн хоол, сайра лаазалсан загасны мах хувааж идэцгээн, Б нь Ө-д 20000 төгрөг, У, О нарт тус бүрт нь 10000 төгрөг өгсөн байна.  

  Б нь дээд ангид нь суралцдаг болохоор жаахан дээрэлхээд байдгийн улмаас уг мөнгийг тухайн үед О нь авахгүй гэж Б-д буцаан өгч чадаагүйгээс У 

Эдгээр үйл баримт нь өсвөр насны шүүгдэгч У, О, насанд хүрээгүй гэрч Ө нарын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн:

“Б Баянцээл дэлгүүрийн цонхоор орж юм хулгайлъя гэхэд нь О, У, Өнар хулгай хийхээ боль гэртээ харъя гэхэд Б яах ч үгүй. Сумын төвийн хоршоог ухсан хүн баригдахгүй байхад ийм муу жижиг дэлгүүрийг ухсан хүн баригдана гэж юу байдаг юм гээд  дэлгүүрийн хашааг давж, дэлгүүрийн цонхоор орж  бэлэн мөнгө, хүнсний эд зүйл хулгайлсан, тухайн үед Б дэлгүүрт орсон эд зүйл авч байхад Өсөхбаяр цонхоор нэг тамхи аваад өгчих гэж хэлсэн. Тэр үед У, О хоёр хажуугаас нь хараад зогсож байсан тухай” мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 21-38 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 

Өсвөр насны шүүгдэгч О, У нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгээд 24 цагийн үед утсаар тоглож дуусаад унтах гэж байхад Б бүгдээрээ гаръя гэхээр нь дагаж гараад хаашаа явах талаар асуухад Б доошоо явж дэлгүүр ухъя гэхэд нь Ө, У, О 3 зугтаагаад гэртээ очсон байхад нь Буянтогтох дэлгүүртэй гуанзанд хүн байна гэж хүрч ирээд 3 цагийн үед унтаж байхад нь тэднийг сэрээж дагуулан явж эд зүйл хулгайлахад нь У, О хоёр тэндээс зугтаж гэртээ ирээд унтаж байхад нь Өсөхбаяр ирж, түүний дараа  Буянтогтох ууттай юм барьж орж ирээд У, О нарыг “Бос хоёр пизда минь. Ямар аймхай юм бэ. Ус буцалга гэж ус буцалгуулж бэлэн хоол дэвтээн хувааж идэцгээсэн бөгөөд тэр оройн Б нь У, О нарт тус бүр 10000 төгрөг, Өсөхбаярт 20000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь О шууд Б-д өгвөл уурлах байх гэж бодоод У-р Б-д өгүүлсэн, У багшдаа Б Э-гийн дэлгүүр орж хулгай хийсэн гэж хэлсэн, Б 10 дугаар ангид сурдаг болохоор жаахан дээрэлхэх гээд байдаг тухай мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 186-189, 195-198 дугаар тал, хэргийн 2 дугаар хавтасны 73-78 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б надад 4 бэлэн хоол авч өгсөн. Тэгээд У, О хоёрыг буцаад зугтсан байхаар нь айгаад өгсөн 4 бэлэн хоолыг нь аваад буцаад гүйсэн. Миний араас Б тортой юм аваад ирсэн. У, О хоёрын өгсөн 20000 төгрөгийг, өөрийнхөө авсан 10000 төгрөгтэй нийлүүлээд Б-д өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтасны 82-83 дугаар тал/  зэргээр тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч У, О нарын мэдүүлэг нь эргэлзээгүй, өөр хоорондоо зөрөөгүйн дээр гэрч Ө-н мэдүүлэгтэй тохирч байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.    

Прокуророос Ө-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсныг дурьдах нь зүйтэй.

Гэрч Ү-н мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “Би анги удирдсан багшийн хувьд эдгээр хүүхдүүдтэй хамт байлцан мэдүүлэг өгсөн. Тэр үед болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдэж авсан. Тэгэхэд тухайн хүүхдүүд хамт явж байгаад Б нь дэлгүүрт ороод эд зүйл авсан талаараа ярьж байсан. Тэр үед У, О нар нь хүн хараад гадаа нь зогсож байсан гэж хэлж, ярьж байсан” гэсэн байх бөгөөд гэрч Ү нь  У-г гэрчээр мэдүүлэг өгөхөд сурган хүмүүжүүлэгчээр орлцсон байх боловч У-н мэдүүлэгт хүн хараад гадаа зогсож байсан талаарх мэдээлэл огт тусгагдаагүй байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. 

Мөн өсвөр насны шүүгдэгч Б нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Ө анх хулгай хийх санааг гаргасан. Ө, У-г ор гэхэд У орохгүй гэхэд намайг ор гээд намайг хашаа давахад хөлөөс өргөсөн. Ар талынх нь цонхоор ортол Ө урд талынх нь цонхыг нээ гэсэн. ...Ө өгсөн зүйлийг цаашаа У,О  нарт өгч бариулсан” гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тул үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм.

Прокуророос Ө-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж шалгаж байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсныг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар У, О нар нь уг гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон буюу үйлдлээрээ дэмжсэн, нэгдсэн байдал тогтоогдохгүй байна. 

Мөн У, О нар нь Бг хулгай хийе гэхэд нь зугтаж У-д очсон, хулгай хийхээ боль гэж Б-г хориглож байсан, Б-н өгсөн 10000 төгрөгийг Ө-р дамжуулж Б-д өгсөн, У-д нь гэмт хэргийн талаар ангийн багш Ү-д хэлсэн зэрэг байдал нь У, О нар сэтгэхүйн хувьд Б-той гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой байгаагүйг болон Б-г гэмт хэрэг үйлдэхийг хүсээгүй болохыг нотлож байна.

Гэмт хэрэгт хамтран оролцогч нь үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогтой.

Түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцогчийн үйл ажиллагаа нь гүйцэтгэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байдаг бөгөөд энэ шинж үгүйсгэгдвэл гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй.

  Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн бүлэглэн гүйцэтгэх буюу ердийн хамтран оролцох үед урьдчилан тохиролцоогүй, зөвхөн үйлдлээрээ хамтарсан, оролцогчид уг үйлэлдээ сэтгэхүйн хувьд нэгдсэн байдаг.

Тиймээс У, Онарыг Б-той бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, У, О нарын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. 

Тиймээс анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөвтгөн тогтоож, тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцүүлэн Б. О, Унарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б. О,  нар нь Б-той бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Харин өсвөр насны шүүгдэгч Б-ын үйлдэл нь хохирогч Э-г өөрийн эзэмшлийн дэлгүүрээ хааж, гаднаас нь цоожилж явсан байхад нь цонхоор орж, бэлэн мөнгө, хүнсний эд зүйл авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүхээс Б  нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүн болох Б-д оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж жинхэнэ эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь үндэслэлтэй байна.

Гэвч өсвөр насны шүүгдэгч Б-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал үгүйсгэгдсэнийг харгалзан давж заалдах шатны шүүхээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхээс Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих оногдуулсныг 01 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, жинхэнэ эдлэх ялыг нь 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Прокуророос Б. О, У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1716001010050 дугаар эрүүгийн хэргээс У, О нар нь Б-тэй бүлэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Б-д оногдуулсан хорих ялын хэмжээг давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд багасган өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгч У, О нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, өсвөр насны шүүгдэгч Б-н өмгөөлөгч М.Энхзаяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: 

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. О, У нарт холбогдох Эрүүгийн 171600101010050  дугаар хэргээс У, О нар нь Б-тэй бүлэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, У, О нарыг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, 

А/ Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын:

“Бх” гэснийг “Б-г” гэж өөрчилж, уг заалтаас “У нарыг бүлэглэн” гэснийг хассугай.

Б/ Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын:

“Өсвөр насны шүүгдэгч О, У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял” гэснийг, “3.7 дугаар зүйл” гэснийг тус тус хасч, “1 жил 2 сарын хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж өөрчилсүгэй.

В/ Шийтгэх тогтоолын 3 дахь заалтаас:

  “Өсвөр насны шүүгдэгч О, У-д нарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, жинхэнэ эдлэх ялыг тус бүрийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг хасч, “01 жил 02 сарын хугацаагаар” гэснийг “01 жилийн хугацаагаар” гэж, “07 сарын хугацаагаар” гэснийг “06 сарын хугацаагаар” гэж тус тус өөрчилсүгэй.

Г. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтаас:

“О, У-д, нарт” гэснийг хасч “Б” гэснийг “Б-д” гэж өөрчилсүгэй,

Д. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг:

“О, У нар нь 37 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б-н цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай” гэж өөрчилсүгэй.      

Е/ Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг:

“Өсвөр насны шүүгдэгч Б-с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнггүй болохыг дурьдсугай гэж,

Ё/ Шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг: 

“Өсвөр насны шүүгдэгч Б-н төрсний гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, О, У-д нарын төрсний гэрчилгээг буцаан олгосугай” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.БАТТОГТОХ

                     ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                Ч.ЭНХТӨР