Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 207

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр Дугаар 129/ШШ2017/00207                                                   Эрдэнэбулган сум

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1966 төрсөн, Архангай аймгийн Ихтамир сумын 3-р баг, Борт гэх газар оршин суух Боржигин овгийн Бат-Өлзийгийн Бурмаагийн /РД:ШЖ66060662/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бурмаа би Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1984 оны 06 сарын 25-ны өдөр Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлд гишүүнээр элсэж, улмаар тус нэгдэлд илгээлтээр гарч саальчин, төлчнөөр 1991 оны 06 сар буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан. Тус нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1984 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Бурмаа нь Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд малчнаар 1984 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Бат-Өлзий овогтой Бурмааг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллах илгээлт олгов гэсэн 1984 оны 06 сарын 25-ны өдрийн №104 тоот Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт,

2. Хүсэлт гаргагч Б.Бурмаагийн 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989 оныг дуустал татвар төлж байсныг үүнээс 1985 оны 09 сараас цалингаасаа татвар төлснийг тэмдэглэсэн 329197 тоот Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

3. Б.Бурмаагийн 1986 оны 11-12 сар, 1987, 1988, 1989 оныг дуустал цалингаасаа татвар төлж байсныг тэмдэглэсэн 1987 оны 12 сарын 23-ны өдрийн 652513 тоот Монголын Үйлвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

4. Бат-Өлзий овогтой Бурмаагийн Ихтамир суманд 1985, 1986 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 117 тоот цалингийн тодорхойлолт,

5. Гэрч Ү.Цэцэгмаагийн: “Би Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн Бугат бригадад 1980 оноос 1991 он хүртэл саальчнаар ажиллаж байгаад 1991 оноос Ихтамир сумын Тайхар багт Өлзийт өндөр компанид тогоочоор ажилласан. Б.Бурмаа нь 1984 онд Гэрэлт зам нэгдэлд манай фермд саальчнаар ирж ажилласан. Тэр үеэс эхлэн Б.Бурмаатай хамт 1991 он хүртэл нэг нэгдэлд, нэг бригадад саальчнаар ажилласан. Намайг тогоочоор ажиллахаар явах хүртэл Бурмаа нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед манай фермийн эрхлэгчээр Бат-Өлзий гэдэг хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ү.Нэргүйгийн: “Би 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ээжийн хамт сааль сааж байгаад, 16 насандаа нэгдлийн гишүүн болж 15-20 үнээ, 25 үнээ ч хааяа сааж байсан. Намайг Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар ажиллаж байхад Б.Бурмаа нь 1984 оны үед манай суурьт малчин, саальчнаар ирж ажиллаж байсан. Б.Бурмаагийн аав, ээж нь манай суурьт малчин, саальчин хийдэг байсан. Тэр үед суурийн ахлагч нь Бат-Өлзий гэдэг хүн байсан. Би Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчин, саальчнаар 1984 оноос эхлэн тус нэгдлийг хувьчлагдах хүртэл Б.Бурмаатай хамт ажилласан учир түүний ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч Д.Насанжаргал нарын хүсэлтээр Б.Бурмаатай хамт ажиллаж байсан Ү.Цэцэгмаа, Ү.Нэргүй нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Бурмаагийн Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд малчнаар 1984 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Бат-Өлзий овогтой Бурмааг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллах илгээлт олгосон 1984 оны 06 сарын 25-ны өдрийн №104 тоот Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989 оныг дуустал татвар төлж байсныг үүнээс 1985 оны 09 сараас цалингаасаа татвар төлснийг тэмдэглэсэн 329197 тоот Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1986 оны 11-12 сар, 1987, 1988, 1989 оныг дуустал цалингаасаа татвар төлж байсныг тэмдэглэсэн 1987 оны 12 сарын 23-ны өдрийн 652513 тоот Монголын Үйлвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Б.Бурмаагийн Ихтамир суманд 1985, 1986 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 117 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Ү.Цэцэгмаагийн: “Б.Бурмаа нь 1984 онд Гэрэлт зам нэгдэлд манай фермд саальчнаар ирж ажилласан. Тэр үеэс эхлэн Б.Бурмаатай хамт 1991 он хүртэл нэг нэгдэлд, нэг бригадад саальчнаар ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ү.Нэргүйгийн: “Намайг Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар ажиллаж байхад Б.Бурмаа нь 1984 оны үед манай суурьт малчин, саальчнаар ирж ажиллаж байсан. Би Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчин, саальчнаар 1984 оноос эхлэн тус нэгдлийг хувьчлагдах хүртэл Б.Бурмаатай хамт ажилласан учир түүний ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч Б.Бурмаагийн “би Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1984 оны 06 сарын 25-ны өдөр Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлд гишүүнээр элсэж, улмаар тус нэгдэлд илгээлтээр гарч саальчин, төлчнөөр нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан” гэх нэхэмжлэл зэргийг үндэслэн Б.Бурмааг Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд малчнаар 1984 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Б.Бурмаагийн Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд малчнаар 1984 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигин овгийн Бат-Өлзийгийн Бурмааг Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд малчнаар 1984 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА