| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00318/И |
| Дугаар | 352 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 352
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Н.Уртнасанг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Н.Уртнасан нь Засгийн газрын 1997 оны 11 дүгээр тогтоолын Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 5.32 дахь заалтыг зөрчин 397026 төгрөгийн тэтгэмжийг цалинтай давхардуулан авсан тул “Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 44-т заасан заалтыг үндэслэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот акт бичигдсэн боловч одоо болтол бүрэн барагдаагүй тул актын төлбөрийг ажилгүйдлийн даатгалын санд буцаан оруулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчийн захирамж гарсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу урамшууллын гэрээ байгуулсан боловч Н.Уртнасан нь 2015 оноос хойш Сүхбаатар сумын оршин суугаа хаяг дээрээ байхгүй одоо болтол хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү! гэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлт тайлбартаа:
... Н.Уртнасан нь ажилгүйдлийн тэтгэмжийг цалинтай давхардуулан авсан тул “Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 44 дэх заалтыг үндэслэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот акт бичигдсэн боловч одоо болтол бүрэн барагдаагүй байгаа.
Уг актын төлбөрийг хариуцагч Н.Уртнасан бүрэн хэмжээгээр төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн учраас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан.
Захирамж гарснаас хойш актын төлбөр төлөгдөхгүй байсан учраас албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр урамшууллын гэрээ байгуулсан боловч Н.Уртнасан нь 2015 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг гудамж 147 тоот хаяг дээрээ байхгүй хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоолгож, эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд Н.Уртнасанг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Н.Уртнасанг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Н.Уртнасан нь Засгийн газрын 1997 оны 11 дүгээр тогтоолын Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 5.32 дахь заалтыг зөрчин 397026 төгрөгийн тэтгэмжийг цалинтай давхардуулан авсан учраас “Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 44-т заасан заалтыг үндэслэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот акт бичигдсэн байх бөгөөд тэрээр актын төлбөрийг бүрэн барагдуулаагүйгээс шүүхэд хандаж улмаар Н.Урнасан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Н.Уртнасан нь дээрх төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ...албадан гүйцэтгэх захирамжийн дагуу ажиллагааг явуулахад ... тэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг гудамж 147 тоот хаягт оршин суудаг байсан хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн засаг даргын 838 тоот тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Н.Уртнасанг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 147 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Баяд овгийн Норовын Уртнасан / ОЖ 86112313/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Уртнасанг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ