Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/411

 

 

 

 

 

 

    2021          06           22                                       2021/ШЦТ/411

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б нь “2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн орчимд хохирогч Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Аийн нүүр рүү нь бороохойгоор цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч С.Б нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн орчимд хохирогч Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Аийн нүүр рүү нь бороохойгоор цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах нэг эзэнгүй хашаанд би найз Утай уулзсан. У нэг үл таних залуугийн хамт ирсэн бөгөөд бид 3 тэр хашаанд 1 ширхэг том пиво хувааж ууж байтал нэг үл таних ах ирээд “энд архи ууж болохгүй, гарцгаагаарай, хог хаяж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд бид 3 гарах гээд явж байгаад нөгөө ахын манаачийн пост дээр очоод нөгөө манаач ахтай хамт тамхи татсан. Тэгээд тэр манаач ах пост руугаа эргээд орсон. Тэгэхээр нь би араас нь ороод “ахаа нэг муу аяга байвал өгөөч, пиво уух гэсэн юм” гэхэд нөгөө ах “юу гээд хуцаад байгаа юм бэ, гарцгаа” гээд бид 3-ыг бороохойгоороо туугаад гарсан. Ингэж гаргаж байхдаа миний нүд рүү нэг удаа цохисон бөгөөд цохилтоос болж миний нүд хавдаад юм харахгүй байхаар нь би найзыгаа “түргэн дуудаарай” гэж хэлсэн. Гэтэл түргэн, цагдаа нар ирсэн. Тэгээд түргэний эмч томографийн зураг авхуулаарай гэсэн. Би мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Уын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би А болон Х гэх найз нартайгаа пиво уусан. Тэр үед хорионы үе байсан болохоор хүн багатай газар гадаа пиво уусан. Гэтэл тэр газар нь байгууллагын хашаа байсныг мэдээгүй. Тэгээд байгууллагын манаач ах ирээд “энд архи уудаг газар биш, одоо явцгаа, хогоо аваарай” гэсэн. Тэгээд Х яваад өгсөн ба А бид 2 пиво ууж байгаад 21 цагийн үед хашаанаас гарах гээд явж байхад нөгөө манаач ах “та 2 явлаа юу” гэсэн. Тийм ээ гээд бид 3 хамт тамхи татсан. Тэгээд манаач ах пост руугаа орсон. А бид 2 үлдсэн тал пиво уух гээд ахаас муу аяга байна уу гэж асуухад манаач ах уурлаад хөөсөн. Хөөж байхдаа Атэй зууралдаад байсан ба тэр үед гартаа байсан бороохойгоороо нүд хэсэгт нь цохисон. Тэгээд А газарт унаад өгсөн. Тэр хавиар байсан хүмүүс цагдаа дууд гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн: “...Аийн биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, арьсны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

 

2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-ийн “Н” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 28-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Бын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Баянгол дүүгийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Материал импекс” ХХК-ийн хашааны агуулахын орчимд 25 нас орчмын 3 залуу архи уугаад байсан. Би “энд архи ууж болохгүй, яв” гэж 2-3 удаа хэлсэн. Тэгээд 21 цагийн үед постын гадаа вагон ирэхийг хараад зогсож байтал 1 залуу нь явчихсан үлдсэн 2 залуу нь ирсэн. Тэгээд надад 1 ширхэг тамхи өгөхөөр нь татаж байтал өндөр бор залуу нь намайг заамдаад авсан. Тэгээд би “та 2 ерөөсөө эндээс яв” гэж хэлээд би пост руугаа орсон. Гэтэл өндөр залуу нь пиво барьчихсан араас орж ирээд “нэг аяга өг” гэсэн. Тэгээд би “Ковид-19 өвчинтэй энэ үед юу гэж аяга өгдөг юм бэ” гэхэд “тэгвэл энд чинь уусан  ч яадаг юм” гээд байсан. Тэгээд би тэр 2 залууг хөөж гаргасан ба надтай зууралдаад ноцолдоод өндөр залуу нь миний цээж хэрэгт нэг удаа цохиход нь би нийлж зодох гэж байна гэж бодоод гартаа байсан бороохойгоор өндөр залууг нь цохисон. Тэр үед манай харуулын дарга ирж таарсан ба би даргад цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд харуулын дарга цагдаа дуудсан. Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд би эмнэлэгт үзүүлээгүй. Би хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд надад өөр шалгагдаж байгаа хэрэг маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн С.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 38 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40, 45 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 42 тал/, шүүгдэгч С.Бын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 43-44/, “М” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 46 тал/, С.Бын “Хаан банк” дахь дипозет дансны хуулга /хх-ийн 47-51 тал/, Шийтгэлийн хуудас /хх-ийн 52-53 тал/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 54-55 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Б нь “2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн орчимд хохирогч Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Аийн нүүр рүү нь бороохойгоор цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гартаа байсан бороохойгоор нүд хэсэгт цохисон бөгөөд нүд юм харахгүй байхаар нь найзыгаа түргэн дуудаарай  гэж хэлээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3803 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Бын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Материал импекс” ХХК-ийн орчимд хохирогч Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Аийн нүүр рүү нь бороохойгоор цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч А нь мөрдөн шалгах ажиллагаанд “...С.Б нь надад 128.000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 56 тал/ гэх хүсэлт, шүүгдэгч С.Бын нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал, хохирол төлбөрт 128.000 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 62 тал/-ийг тус тус хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч дахин хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч С.Б нь хохирогчид нийт 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б “....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б “...Шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалан оролцоно. Хавтас хэргийн 42, 60-62 дугаар хуудсыг шинжлэн судлуулна. Шүүгдэгч нь санаатайгаар уг гэмт хэргийг үйлдээгүй. Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа тохиолдлын шинж чанартайгаар гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдлыг шүүх анхааран харж үзнэ үү. Мөн хохирогчтой сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчаас гаргасан ялын саналыг дэмжиж байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлж өгнө үү...” гэж тус тус мэдүүлж оролцов.

 

Шүүгдэгч С.Б нь “2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн орчимд хохирогч Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Аийн нүүр рүү нь бороохойгоор цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 128.000 төгрөгийг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. С.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас болж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бын ялыг чөлөөлөхдөө “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 128.000 төгрөгийн төлбөр төлсөн гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 62 тал/,

 

Хохирогч Г нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 56 тал/ гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмтлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг дахин баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлөх саналыг шүүгдэгч С.Бод танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд С.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлсөн болохыг тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг, шүүгдэгч С.Б нь хохирогч Ат эмчилгээний зардалд 128.000 /нэг зуун хорин найман мянга/-н төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ