Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/454

 

 

 

 

 

 

 

 

   2021         07           05                                  2021/ШЦТ/454

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.С нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн байранд цонхоор орж хохирогч Н.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Т.С нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн байранд цонхоор орж хохирогч Н.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Оийн хохирогчоор өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нийтийн байрны хажуу айлын Б гэх эмэгтэй, түүний нөхөртэй хамт 3-лаа “Хараа” нэртэй 0,75 литрийн архи уусан. Тэгээд 21 цагийн үед гэртээ ороод унтаж байсан. Гэтэл хаалга тогшоод байхаар нь тайлж өгөөгүй унтсан. Тэгтэл цонхоор нэг үл таних эрэгтэй хүн орж ирэхээр нь би үүд рүүгээ гүйтэл араас багалзуурдаад авсан. Тэгээд би “Б гэж орилох” гэтэл “орилох юм бол ална шүү” гэж хэлээд багалзуурдсан. Тэгээд би ингээд үхдэг юм байж гэж бодоод тэр хүний хүссэнийг нь хийсэн. Тэгээд тэр залуу намайг цохиж унагаагаад миний араас өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд надтай 30 орчим минутын хугацаанд 2 удаа бэлгийн харилцаанд орж миний дотор 2 удаа тавьсан. Тэгээд тэр залуу өмдөө өмсөөд эргээд цонхоор гараад явсан. Тэр залууг манай байрны 2 давхарт байдаг хэдэн хүүхдүүдийн  гэрээс олсон...”  /хх-ийн 52-56 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Оийн хохирогчоор дахин өгсөн “...Тэр залуу 25-28 насны эрүүндээ сахалтай, туранхай залуу байсан. Цагаан гандсан цамцтай, жинсэн өмдтэй, өмдөө гутлын үдээсээр уясан. Тухайн үед цагдаа нар нэрийг нь асуухад С гэж байсан. Би тэр залууг огт танихгүй, харж байгаагүй. Манай байрны 2 давхарт хааяа ирж хонодог байсан юм байна лээ. Тухайн үедээ намайг 2-3 удаа харж байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Оийн хохирогчоор дахин өгсөн “...С гэх залуу манай цонхоор орж ирээд намайг багалзуурдаад орилох юм бол ална шүү гэж сүрдүүлээд ам нь дээр дараад байсан. Би орилж үүд рүүгээ гүйсэн боловч намайг бариад ор руу унагаагаад багалзуурдсан. Би эхэндээ орилж байсан боловч сүүлдээ айгаад хэлсэн бүхнийг нь хийсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч наснаасаа ичээд үзүүлж чадаагүй. Тэгээд дотуур хувцаснаас шинжилгээний хариу гарах боломжтой байх гэж бодоод дотуур хувцсаа өгөөд явуулсан. Би тухайн үед шоконд орсон байсан учраас өвдөлт болон зулгаралтыг мэдрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 00000 дугаартай “...Н.Оийн биед гэмтэл тогтоогдоогүй. О нь бэлгийн замын халдварт трихоминоз, кандидоз өвчтэй байна. Н.Оийн үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй, цусны бүлэг нь O/I/-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай ”...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоож дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ болон хуучин ханзралтууд, урагдалтууд байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан байх болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бгийн гэрчээр өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гадуур зугаалж яваад Эын найз Ч руугаа ярьсан. Тэгээд Ч гэртээ ганцаараа байна гэхэд нь бид 2 гэрт нь очсон. Гэтэл гаднаас Чгийн танил ах нь гээд С гэдэг нэг сонин царайтай ах орж ирээд тамхи татаад суугаад байсан ба айж тэвдсэн байдалтай байсан. Тэгээд миний хажууд ирээд хэвтэхээр нь би айгаад Эын хажууд очсон. Гэтэл гаднаас Чгийн доод талд байдаг эгч цагдаа дагуулж орж ирсэн бөгөөд С гэх залууг цагдаад зааж өгсөн. Тухайн үед эмэгтэй хүний орилох чимээ гарсан бөгөөд би гадуур яваад ядарсан байсан тул анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Сын яллагдагчаар өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би Цайз захын орчимд явж байгаад цэргийн найз Бтэй таарсан. Тэгээд бид Рояал караоке орж 0,5 литрийн “Соёрхол” нэртэй архи 2 шилийг уусан. Тухайн үед Баатараа найз эмэгтэйн хамт байсан ба тэндээсээ гарч КТМС-ын хажуугийн зочид буудал орж 2,5 литрийн пиво авч ороод уусан. Би тасарчихсан байна лээ. Тэгээд өглөө сэрээд харахад хэн ч байгаагүй болохоор нь Зурагт руу найзынхаа дүүгийнд очих гээд явсан. Тэгээд нийтийн байрных нь гадаа зогсож байгаад дээшээ гарах гэхэд 1 давхрын цонхоор харахад нэг эмэгтэй унтаж байхаар нь цонхоор нь орсон. Гэтэл тэр эмэгтэй “хэн бэ” гэхэд нь “сайн байна уу” гэж хэлээд хоолойноос нь зөөлхөн багалзуурдаад тэгээд бэлгийн харилцаанд орчхоод дуусаад шууд дээшээ гарч найзынхаа дүүгийнд ороод унтаад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд би эрүүлжүүлэх байранд орсон ба маргааш нь мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-148 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сын өгсөн “.... гэм буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Т.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Т.Сыг “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн байранд цонхоор орж хохирогч Н.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн бөгөөд дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Оийн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 000000 дугаартай “...Н.Оийн биед гэмтэл тогтоогдоогүй. О нь бэлгийн замын халдварт трихоминоз, кандидоз өвчтэй байна. Н.Оийн үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй, цусны бүлэг нь O/I/-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 000000 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Т.Сад холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.Сыг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюушийн 2-65 тоотод түрээсийн байранд цонхоор орж хохирогч Н.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг гаргаж, шүүгдэгч Т.С нь “...гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэж мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Т.Сын хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч  Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О нь хохирол төлбөр гэж баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.Сыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Сад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч Т.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 жил 6 сарын  / гурван жил зургаан сар/ хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Сад оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь нийт 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Сад  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон  ” буюу “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 3 жил 6 сар / гурван жил зургаан сар / хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сын цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Т.Сын эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Сад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ