Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 169

 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар С.Цэенхандын нэхэмжлэлтэй Н.Эрдэнэдалайд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т зааснаар С.Цэенханд, Н.Эрдэнэдалай нарыг гэрлэлт цуцлахыг хориглосон шалтгаан арилтал тусдаа амьдрахыг даалгасугай.

 

 3. Нэхэмжлэгч С.Цэенханд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. 2016 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн Ц.Мөнхцэцэг нэг нас хүрсний дараа С.Цэенханд нь гэрлэлт цуцлуулах талаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 5. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА