| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
2021 11 04 2021/ШЦТ/83
*********************Г*******Л УЛ*******Ы******* *******ЭРИЙ******* Ө**************ӨӨ*******
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******.******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга *******.Бат-Эрдэнэ
Улсын яллагч *******.Энхбуян
Шүүгдэгч *******.******* нар оролцов.
*******онгол улсын иргэн, .оны .дугаар сарын .-ний өдөр . аймгийн .суманд төрсөн, .настай, ., . боловсролтой, мэргэжилгүй, ., ам бүл ., ., .. хамт Багануур дүүргийн .дугаар хороо, ..дугаар гудамжны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн ******* ******* /РД: /.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар *******.******* нь .оны .дугаар сарын .-ны өглөө 6 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод орших *******.******* гэрт *******.******* “гар утас өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь доод үүдэн 1 дүгээр шүдний ганхалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******.******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би ******* гэрт ороод “гар утсаа” нэхэж хэрүүл маргаан хийж байхдаа түүний нүүрэнд 1 удаа гараараа цохьсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ний өдөр 8 цагийн үед манай хөрш З.Г ахынд танил нь гээд *******.*******, *******.******* гэх залуутай цуг ирсэн. Тэгээд тухайн үед баярын амралт эхэлсэн байсан болохоор бид нар архи ууцгаасан. ...21 цагийн үед манай эхнэр ******* бид хоёр гэртээ орж амарсан. Бид хоёрыг гэртээ орж ирээд удаагүй байхад араас *******.******* орж ирээд юм ярьж байгаад гараад явсан. Тухайн үед *******.******* нилээн согтуу байсан болохоор юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэгээд *******.******* сууж байгаад эргээд манай гэрээс гараад явахаар нь би босоод хартал сууж байсан газраа утсаа үлдээгээд явсан байсан. Би утсыг нь аваад унины завсар хавчуулаад унтаад өгсөн. Үүрээр 6 цагийн үед *******.******* орж ирээд намайг сэрээгээд унинд хавчуулсан байсан утсаа халаасандаа хийгээд, надаас дахиад өөр утас нэхээд байхаар нь “би мэдэхгүй” гэж хэлтэл миний толгой хэсэг рүү цохьсон. Тухайн үед миний нүднээс цустай нулимс гараад байсан. Харин шүд хөдөлсөн талаар мэдээгүй. Өглөө сэрэхэд амаар дүүрэн цус байсан тэгээд мэдсэн. *******иний шүд хөдөлсөн байсан. Би шүүх эмнэлгийн эмчид үзүүлээд шүдээ авахуулсан. Шүд авахуулахад 25.000 төгрөг болсон. Хиймэл шүд хийлгэх 100.000 төгрөгийг өгвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/
*******өрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...Өглөө 6 цагийн үед ******* гаднаас орж ирсэн. *******рж ирээд манайд архи ууж байхдаа үлдээгээд явсан гар утсаа авсан. Тэгээд ******* манай нөхөр лүү “дахиад нэг утас маань хаана байна” гээд агсраад байсан. ******* “би яаж мэддэг юм бэ” гээд хоорондоо маргалдсан. Тэгсэн ******* гэнэт манай нөхрийг цохиод авсан. Өглөө сэртэл ******* амаар дүүрэн цус болчихсон байсан бөгөөд юу болов гээд хартал шүд нь хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
*******өрдөн байцаалтад гэрч *******.******* мэдүүлсэн: “...*******.*******, *******.******* цохиод авах шиг болсон. *******үүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. *******.******* арагшаагаа орон дээгүүр унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтэд: “*******.******* биед доод үүдэн 1 дүгээр шүдний ганхалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 34-35/,
Яаралтай тусламжийн хуудсаар “...*******.******* баруун нүд өвдөнө, толгой өвдөн гэх. Тархины доргилт, шүдний гэмтэл...” гэжээ. /хх-ийн 12-13/
Хохирогч *******.******* хөдөлсөн шүд, хавдсан нүдийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/
Шүүгдэгчийн согтуурлын зэргийг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “*******.******* нь 1.29 хувийн согтолттой...” гэжээ. /хх-ийн 11/
Хохирогчийн согтуурлын зэргийг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “*******.******* нь 2.03 хувийн согтолттой...” гэжээ. /хх-ийн 10/
Хохирол төлсөн тухай баримтаар “...*******.******* миний бие *******.******* хохирол төлбөр 100.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 75/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-н 54/,
Шүүгдэгч *******.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын **************БГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******.******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч *******.******* нь согтуугаар хохирогч *******.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч *******.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 71/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *******.******* нь согтуугаар .оны .дугаар сарын .-ны өглөө 6 цагийн үед *******ийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо, .дугаар гудамжны .тоотод орших *******.******* гэрт *******.******* “гар утас өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь доод үүдэн 1 дүгээр шүдний ганхалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би ******* гэрт ороод “гар утсаа” нэхэж хэрүүл маргаан хийж байхдаа түүний нүүрэнд 1 удаа гараараа цохьсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******.******* “******* орж ирээд намайг сэрээгээд унинд хавчуулсан байсан утсаа халаасандаа хийгээд, надаас дахиад өөр утас нэхээд байхаар нь “би мэдэхгүй” гэж хэлтэл миний толгой хэсэг рүү цохьсон. Өглөө сэрэхэд амаар дүүрэн цус байсан тэгээд шүд хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, гэрч ******* “*******.******* манай нөхөр лүү “дахиад нэг утас маань хаана байна” гээд агсраад байсан. ******* “би яаж мэддэг юм бэ” гээд хоорондоо маргалдсан. Тэгсэн *******.******* гэнэт манай нөхрийг цохиод авсан. Өглөө сэртэл ******* амаар дүүрэн цус болчихсон байсан бөгөөд юу болов гээд хартал шүд нь хөдөлчихсөн байсан” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг, гэрч *******.******* “*******.*******, *******.******* цохиод авах шиг болсон. *******үүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед доод үүдэн 1 дүгээр шүдний ганхалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/, яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн согтуурлыг шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******.******* нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч *******.******* нь хохирогч *******.******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******.******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******.******* нь хохирогч *******.******* доод үүдэн 1 дүгээр шүдний ганхалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч *******.******* нь 100.000 төгрөгийн хохирол төлбөр авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 75/. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******.******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 90 хоногийн дотор төлж барагдуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч *******.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
*******.******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, мал малладаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч *******.******* нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг төлж барагдуулсныг харгалзан үзэж 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******онгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******.******* мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******.******* мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******.******* нь хохирогч *******.******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 100.000 (нэг зуун мянган) төгрөг төлснийг дурдсугай.
7. *******.******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ, ЕРӨ*******ХИЙ ШҮҮГЧ Б.Б*******ЙГ*******Л*********************