Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 231

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Хоолт овгийн Жарантайн Мөнх-Эрдэнэ, Доёд овгийн Батбаатарын Хоролгарав нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 сарын 28-нд төрсөн Хоолт овгийн Мөнх-Эрдэнийн Анхнямыг эх Б.Хоролгаравын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар М.Анхнямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар 2016 оны 01 сарын 14-ний өдрийн Төрийн банкнаас зээлсэн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ж.Мөнх-Эрдэнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хоролгаравт олгосугай.

 

5. Нэхэмжлэгч Б.Хоролгарав нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай. 

 

6. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлж, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ж.Мөнх-Эрдэнээс 149.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хоролгарав олгож, 29.534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА