Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч М.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Х.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000690142 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 30-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хорих ялыг дүйцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Ш ургийн овогт Мын Т, /Регистрийн дугаар :ОЗ 00233015/.

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 07-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, ах, эгч, хоёр дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т ургийн овогт Б Э, /Регистрийн дугаар: ОЗ 99030719/.

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 03-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, гурван дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т ургийн овогт Хын Г /Регистрийн дугаар:ОЗ 98070313/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нар нь бүлэглэн Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутгаас 2019 оны 4 дүгээр сард иргэн Ю.Бын 3 тооны ямааг мотоцикл буюу машин механизм ашиглан хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000690142  дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Эд зүйл /Х.Б эзэмшлийн мотоцикл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-36-р хуудас/,

2. Хохирогч Ю.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын эхээр манайх сумын төвд хаваржиж хашаандаа 50 гаруй ямаатай өдөр бэлчээрт хариулж, оройд нь хашаанд хийж хонуулдаг байсан. ...2019 оны 4 дүгээр сарын эхээр би орой ямаагаа тоолж хашаанд оруулахад манай ямаанаас 4 тооны эх ямаа дутсан. Тэр үед дутсан ямааг зүсэлж бүртгэхэд улаан зүсмийн 4 тооны эх ямаа дутсан бөгөөд 1 ямаа нь хээл хаясан, нөгөө гурван ямаа нь төрөх гэж байсан хээлтэй ямаа байсан. Тэгээд би маргааш, нөгөөдөр нь манай ямаа бэлчээрт явдаг чиглэлд мотоциклтой хайгаад айлуудын малыг шүүж, сураглаж яваад олдоогүй тул орхисон. Түүнээс хойш 8-10 орчим хоногийн дараа өдрийг нь сайн санахгүй байна, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр би орой ямаагаа тоолж хашаанд оруулахад манай ямаанаас дахин 3 тооны ямаа дутсан. Тэгээд зүсээр нь бүртгэхэд хоо /шар/ зүсмийн нас гүйцсэн сэрх 1, улаан зүсмийн гунан ямаа 1, хээл хаясан улаан зүсмийн эх ямаа 1, нийт 3 тооны ямаа дутсан. Тэгээд би маргааш нь ямаагаа хариулахдаа мотоциклоор алга болсон ямаануудыг хайгаад олоогүй. Тухайн үед чоно идсэн юм байх гэж бодоод харж явсан боловч ямар нэг сэг, зэм олдоогүй. Тэгээд удалгүй 2 хоногийн дараа тухай үед ямааны арьс худалдан авч байсан Наранбулаг сумын иргэн Сойвой овогтой Бгийн гэрт манай хоо сэрхийн арьс ирсэн байна гэж эхнэр Н.Ц надад хэлсэн. Тэгэхээр нь би очиж үзэхэд зүүн бөөр хэсэгт дагуу хайчилсан тэмдэгтэй хоо /шар/ зүсмийн манай сэрхийн арьс мөн байсан. Тэгээд би С.Бгээс уг ямааны арьсыг хаанаас, хэнээс авсан талаар асуухад Наранбулаг сумын иргэн М овогтой Т, Б овогтой Э нараас 20,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Түүнээс хойш би М овогтой Т, Б овогтой Э нартай уулзаагүй, бусад ямаануудыг яасан эсэхийг мэдээгүй. Тэгээд би хавар нь 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр Наранбулаг сумын төвд Б.Эы төрсөн аав Х.Бтай уулзаж танай хүү Б.Э, М.Т, Х овогтой Г /Г/ нар манай 7 тооны ямаа хулгайлсан, та нар надтай ирж уулзаж миний хохирлыг барагдуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Х.Б, Г.Х, М.Б /Х/ бид нар уулзахаар болж тохиролцоод яг уулзах болоход М.Б /Х/ нуурын хөвөө нүүсэн тул ирж чадаагүй. Х.Б, Г.Х нар надтай уулзаж манай хүүхдүүд буруу зүйл хийсэн байсан, бид нар таныг хохиролгүй болгож өгнө, та битгий цагдаа, шүүхэд өгөөрэй, манай залуучууд цэрэгт явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Х.Б манай гэрт ирж танайхаас манай хүүхдүүд хулгайлсан 3 ямааны ноолуурын мөнгө гэж хэлээд бэлнээр 160,000 төгрөг өгч, манайх одоо нуурын хөвөөнд байгаа тул сумын төвд ойртож ирээд 1 сэрх, 1 гунан, 1 эх ямаа, 1 ишиг зэргийг танд өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш хэлсэн 4 тооны ямаагаа Х.Б надад өгөөгүй. М.Т, Х овогтой Г /Г/ нар болон тэд нарын ар гэр Г.Х, М.Б /Х/ нар надтай түүнээс хойш уулзаагүй, ямар нэгэн хохирол төлөөгүй. ...С.Бгийн худалдаж авсан гэх ямааны арьсыг өөрийн хоо /шар/ зүсмийн сэрх гэдгийг би зүүн бөөр хэсэгт дагуу хайчилсан тэмдэг болон нүдэнд туссан зүсээр нь шууд таньсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/,

-хохирогч Ю.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын эхээр нэлээн харанхуй болчихсон байсан ямаагаа тоолж үзэхэд 4 ямаа дутах шиг болсон дахиад тоолох гэсэн боловч ганцаараа болоод байсан учир дахин тоолоогүй, манай бэлчээрээс ирэх замдаа ганц нэгээр дутаад маргааш нөгөөдөр нь хүрээд ирдэг байсан. Тэгээд би ямаагаа маргааш нь хариулж байгаад 10 хоногийн дараа ахиад зүсээр нь бүртгэхэд нас гүйцсэн хоо зүсмийн 1 сэрх ямаа лав байхгүй байсан тэгээд миний ямаанаас нийт 7 ямаа дутаад байх шиг байхаар нь маргааш нь өөрийнхөө мотоциклтой хайж байгаад ололгүй орхисон юм. Тэгээд удалгүй 2 хоногийн дараа тухайн үед ямааны арьс худалдан авч байсан Наранбулаг сумын Сойвой овогтой Бгийн гэрт манай эхнэр Цэгмэд очиход үүдний амбаарт нь ямааны арьс харагдахаар нь очоод харсан чинь манай хоо зүсмийн сэрхийн арьс мөн байсан гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгэхээр нь би очиж үзэхэд зүүн бөөр хэсэгт хайчилсан тэмдэгтэй хоо /шар/ зүсмийн манай сэрхийн арьс мөн байсан. Тэгээд би С.Бгээс уг ямааны арьсыг хаанаас хэнээс авсан талаар асуухад Наранбулаг сумын иргэн М овогтой Т, Б овогтой Э, Х овогтой Г нараас 30,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд би бусад ямааг Т, Г, Э нарыг авсан байна гэж бодоод орхисон. Дараа нь би мал хариулж яваад хөдөө манай малын зүсмийн ямаатай адилхан зүстэй чоно идсэн 4-5 малын сэгтэй таарсан. ...М.Т, Х.Г, Б.Э нар нь 1 ямаа авсан гэж ярьж байсан тэгээд би хохирлоо гаргуулж авсан надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо ямар нэг гомдол  санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-р хуудас/,

-хохирогч Ю.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Миний урьд нь хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...Ямаагаа өдөр бүр тоолдоггүй, салхи шуургатай өдөр, малаа хариулахгүй өнжсөн өдөр орой малаа тоолдог байсан. Нэг өдөр тоолоход 4 тооны улаан зүсмийн ямаа дутсан тэгээд хайгаад олоогүй, хөдөө явж байхад энд тэнд сэг зэм их байсан, түүний дараагаар хэд хоногийн дараа дахиад малаа тоолж үзэхэд зүүн бөөр хайч тэмдэгтэй, хоо зүсмийн сэрх, мөн 2 улаан зүсмийн ямаа дутсан. Тэгээд хайгаад бас олдоогүй, хөдөөгүүр явж айлын мал шүүж үзсэн, замд ямааны сэг зэм, үлдэгдэл зэрэг зүйл байсан, манайх хааяа ямаагаа уул өөд хариулгагүй орхичихдог байсан. ...Тэгээд миний алга болсон бүх малыг танай хүүхдүүд авсан гээд би тухайн хүүхдүүдийн эцэг, ах нартай уулзаж хэлсэн. Б, Х нар манай хүүхдүүд буруу зүйл хийсэн хохирлыг тань гаргаж өгнө гэж хэлсэн. Түүний дараа Б ноолуурын мөнгө гээд 160,000 төгрөг өгсөн. Бас сүүлд Э, Г /Г/ нар нь малын мөнгө 300,000 төгрөг өгсөн. Тэд нар тухайн үед 1 тооны сэрх авсан гэдгээ хэлсэн бусад малыг бол аваагүй гэж хэлсэн. Би хөдөөгүүр явж байхад манай малынх шиг улаан зүсмийн ямааны сэг зэмүүд таарсан, гэхдээ манай мал биш байх гэж бодсон учраас тэд нарыг авсан гэж бодсон. Одоо бодоход миний буруу байж магадгүй “тухайн хүүхдүүд мэдэхгүй аваагүй, 1 тооны сэрх авсан” гэж хэлж байсан. Манай мал хоёр удаа тоолоход эхлээд 4, дараа нь 3 ямаа дутсан. Эхлээд тоолоход хоо зүсмийн сэрх байсан юм. Тэгэхээр тэд нар миний хоо зүсмийн сэрхийг дараа нь авсан юм байна лээ. Би сүүлд тоолоход дутсан 3 тооны ямаагаа нэхэмжилж хохирлыг нөхөн төлүүлсэн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй. ...Бгийн гэрээс арьс нь олддог ямаа нь сүүлд тоолоход дутсан 3 тооны ямааны нэг байсан. Тэд нарыг шууд 3 тооны ямаа авсан гэж би хэлж чадахгүй, яагаад гэвэл Б 1 тооны ямааны арьс авчирсан, өөр ямааны арьс авчраагүй гэж хэлж байсан. Би 1 тооны ямааны хохирол болон одоог хүртэлх ашиг шим өгөх хохирлын төлбөрийг гаргуулж авсан. Одоо надад тэд нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Манайх урьд өмнө малаа чононд идүүлж, сэг зэм үлдэж байсан 1-2 тохиолдол байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р хуудас/,

3. Гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын эхээр манайх сумын төвд хаваржиж хашаандаа 50 гаруй ямаатай өдөр бэлчээрт хариулж, оройд нь хашаанд хийж хонуулдаг байсан. ...2019 оны 4 дүгээр сарын эхээр бид нар орой ямаагаа тоолж хашаанд оруулахад манай ямаанаас 4 тооны эх ямаа дутсан. Тэр үед дутсан ямааг бүртгэхэд улаан зүсмийн 4 тооны эх ямаа дутсан бөгөөд 1 ямаа нь хээл хаясан, нөгөө гурван ямаа нь төрөх гэж байсан хээлтэй ямаа байсан. Тэгээд би маргааш, нөгөөдөр нь манай ямаа бэлчээрт явдаг чиглэлд нөхөр Ю.Бын хамт мотоциклтой явж хайгаад айлуудын мал шүүж, сураглаж яваад олдоогүй тул орхисон. Түүнээс хойш 8-10 орчим хоногийн дараа өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр бид орой ямаагаа тоолж хашаанд оруулахад манай ямаанаас дахин 3 тооны ямаа дутсан. Тэгээд зүсээр бүртгэхэд хоо /шар/ зүсмийн нас гүйцсэн сэрх 1, улаан зүсмийн гунан ямаа 1, хээл хаясан улаан зүсмийн эх ямаа 1 зэрэг 3 тооны ямаа дутаж байсан. Тэгээд Ю.Б маргааш нь ямаагаа хариулахдаа мотоциклоор алга болсон ямаануудыг хайгаад олоогүй. Тухайн үед нөхөр Ю.Б ямаануудыг чоно, нохой идсэн юм байх гэж бодоод хайж явсан боловч ямар нэгэн сэг, зэм олдоогүй гэж ирсэн. Тэгээд удалгүй 2 хоногийн дараа би хамар хашаанд амьдардаг Сойвой овогтой Бгийн гэрт орж юм ярьж байгаад “манай хоо шар зүсмийн том сэрх болон, эх ямаа нийт 7 тооны ямаа алга болчихлоо” гэж хэлэхэд Б “өнөөдөр надад том хоо шар сэрхийн арьс авч ирж өгсөн, та ямааныхаа арьсыг танина биз дээ, харахгүй юу” гэж хэлэхээр нь би тэдний гэрийн үүдний амбаарт байсан ямааны арьсыг үзэхэд манай хоо шар сэрхийн арьс мөн байсан. Тухайн үед Б хонь, ямааны арьс худалдан авч байсан бөгөөд би өөрийн хоо шар сэрхийн арьсыг зүүн бөөр хэсэгт дагуу хайчилсан тэмдэгээр нь шууд таньж гэрт ирээд нөхөр Ю.Бд хэлсэн. Түүнээс хойш би сайн мэдэхгүй байна, манай нөхөр Ю.Б уг арьсыг авч явж тухайн үед манай ямаануудыг хулгайлж авсан хүмүүсийг олсон гэж надад хэлсэн. Тэр үед хэлэхдээ Мын Т, Хын Г /Г/, Б Э нар хулгайлсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/,

-Гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “2019 оны 4 дүгээр сард байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна манайх ямаагаа эхлээд тоолоход 4, дараа тоолоход 3 ямаа дутсан. Тухайн ямаануудыг хулгайлсан гэж бид шууд хэлж болохгүй байсан тул хайсан, хайж байхад ямааны сэг зэм их тааралдсан, тэгээд манай хоо зүсмийн сэрх содон шинжтэй ямаа дутсан болохоор нь уг ямаагаа хайсан. Нийт 7 ямаа алга болсон, хулгайлагдсан эсэхийг мэдэхгүй байсан. Манай нөхөр тоолж үзээд эхлээд 4, дараа 3 тооны нийт 7 тооны ямаа дутаж байна гэж хэлсэн байна. ...Би баримтгүй 7 тооны ямаа хулгайлсан гэж үзэж болохгүй гэж нөхөртөө хэлсэн. Тэд нарыг авсныг харсан гэрч баримт байхгүй гэдгийг хэлсэн. Ямаа хаврын цагт эцэж турж үхэх тохиолдол байдаг, сэрх үхэх нь ховор байдаг учраас яагаад сэрхийн арьс зарсан талаар тодруулахаар харахад ченжийн авсан арьс манай малын арьс байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-р хуудас/,

4. Гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сард би ямааны арьс 25,000-30,000 төгрөгийн хооронд худалдан авч граждаа хадгалж байгаад Улаангом сум руу оруулж Баянмөнх гэх ченжид өгдөг байсан. Тухай үед өдрийг нь сайн санахгүй байна, манай хамар хашаанд амьдардаг Цэгмэд эгч манай гэрт орж ирээд юм ярьж байгаад “манай хоо шар зүсмийн том сэрх болон эх ямаа нийт 7 тооны ямаа алга болчихлоо” гэж хэлэхээр нь би Н.Ц эгчид хандаж “өнөөдөр манайд нэг том хоо шар сэрхийн арьс ирсэн, та ямааныхаа арьсыг танина биз дээ, харахгүй юу” гэж хэлэхэд манай гэрийн үүдний амбаарт байсан ямааны арьсыг Н.Ц эгч үзээд “манай хоо шар сэрхийн арьс мөн байна” гэж хэлсэн. Тухайн үед Н.Ц эгч өөрийн хоо шар сэрхийн арьсыг зүүн бөөр хэсэгт дагуу хайчилсан тэмдэгээр нь таньж байна гэж хэлээд явсан. Тэгээд хамар хашааны Б ах ирж хараад “манай ямааны арьс мөн байна” гэж хэлээд аваад явсан. Тухайн үед Н.Ц эгч, Ю.Б ах нар үзэхэд зүүн бөөрөнд хайчилбар хийж тэмдэглэсэн байсан. Тэр үед арьсанд өөр ямар нэгэн будаг болон бусад содон шинж тэмдэг байгаагүй. Тухайн үед өдрийг нь санахгүй байна, 17 цагийн үед би гадуур явж байгаад ирэхэд эхнэр Энхцэцэг нэг сэрхийн арьс ирлээ, 30,000 төгрөгөөр авлаа, Мын Т, Б Э гэх залуучууд хашаанд мотоциклтой авч ирж өгсөн гэж хэлсэн. Манайх цуглуулсан арьсаа 2-3 хонуулаад аймгийн төв рүү үйлчилгээнд явахдаа ченжид аваачаад өгчихдөг байсан. Тухай үед мал төллөж байсан тул ямааг амьдаар нь худалдан авч байсан хүн байгаагүй гэж бодож байна. Тэр үед ямааны арьс үнэтэй байсан тул манай сумын ченж хийдэг ихэнх хүмүүс ямааны арьс авч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р хуудас/,

-Гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би эмнэлэгт хэвтчихсэн байхад манай эхнэр Энхцэцэг 1 ширхэг хоо зүсмийн сэрхийн арьсыг 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Би 2019 оны хавар Т, Э нараас ямааны арьс худалдаж авч байгаагүй. Хын Г буюу Г гэх залууг зүс танина, сайн танихгүй, тухайн хүүхэд 2019 оны хавар надад арьс өгч байгаагүй. Тухайн үед ямааны арьс үнэтэй байсан хүмүүс ямааны арьсыг их өгдөг байсан учраас заримдаа өдөр бүр Улаангом сум руу ачуулж явуулдаг байсан. Манай эхнэр Т, Э гэх залуусаас 1 тооны ямааны арьс авсан, өөр ямааны арьс аваагүй. Г гэгчээс ямааны арьс аваагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-р хуудас/,

5. Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сард манайх ямааны арьс 25,000-30,000 төгрөгийн хооронд худалдан авч граждаа хадгалж байгаад Улаангом сум руу оруулж Баянмөнх гэх ченжид өгдөг байсан. Тухайн үед өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын эхээр 16 цагийн үед би гэртээ хүүхдийн хамт байж байтал Наранбулаг сумын 1 дүгээр багийн иргэн М овогтой Т, Б овогтой Э гэх 2 залуу манайд ирээд нэг сэрхийн арьс өгөхөөр нь би 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд маргааш нь манай хамар хашаанд амьдардаг Н.Ц эгч манай гэрт орж ирээд юм ярьж байгаад “манай хоо шар зүсмийн том сэрх болон эх ямаа нийт 7 тооны ямаа алга болчихлоо” гэж хэлэхээр нь нөхөр С.Б, Н.Ц эгчид хандаж “манайд нэг том хоо шар сэрхийн арьс ирсэн, та ямааныхаа арьсыг танина биз дээ, харахгүй юу” гэж хэлэхэд манай гэрийн үүдний амбаарт байсан ямааны арьсыг Н.Ц эгч үзээд манай хоо шар сэрхийн арьс мөн байна гэж хэлсэн. Тухай үед Н.Ц эгч өөрийн хоо шар сэрхийн арьсыг зүүн бөөр хэсэг дагуу хайчилсан тэмдэгээр нь таньж байна гэж хэлээд явсан. Тэгээд хамар хашааны Ю.Б ах ирж хараад манай ямааны арьс мөн байна гэж хэлээд аваад явсан. Тэр өдөр Наранбулаг сумын 1 дүгээр багийн иргэн М овогтой Т, Б овогтой Э гэх 2 залуу манайд нэг сэрхийн арьс авч ирж өгсөн. Уг арьсны мөнгө болох 30,000 төгрөгийг би тэд нарт бэлнээр өгч явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/,

6. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухай үед 2019 оны 4 сард би Наранбулаг сумын төвд байрлах гэртээ ганцаараа, эхнэр Ц.О хүү Б.Э-ы хамт Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Нуурын хөвөө чиглэлд “Хар усны далай” нэртэй газар мал маллаж байсан. Тэгээд өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын эхээр хүү Б.Э замын машинд сууж цэрэг татлагад орохоор сумын төв орсон тэгээд маргааш нь ойролцоогоор 16-17 цагийн хооронд М овогтой Т, Х овогтой Г /Г/ гэх залуучууд мотоциклтой ирээд уулзаад хүү Б.Э гэрт буцаж орж ирээд “би энэ 2 залуутай хамт гараад ирье, юм хүргээд өг гээд байна” гэж хэлээд миний хуучирч муудсан улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг унаад явсан. Тэр үед би хурдан ирж толгойгоо угаа гэж хэлээд явуулсан бөгөөд миний хүү Б.Э тэр шөнө буцаж ирээгүй. Маргааш өдөр 12 цагийн орчимд ганцаараа мотоциклтойгоо ирсэн. Тэр үед хаана явсан эсэх талаар асуухад “Тийн гэрт бид нар 2 мотоциклоор юм хүргэж өглөө, хүний мотоцикл чирч авч ирлээ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй хүү Б.Э толгойгоо угаах гэж байтал сумын хэсгийн төлөөлөгч Баярхүү ганцаараа манай гэрт орж ирээд Т болон Х-ын залуу Г-ын хамт ямаа хулгайлсан байна гэж хэлээд хүү Э-ыг аваад явсан. Тэгээд орой хүү Э ирэхээр нь юу болсон эсэхийг асуухад “Наранбулаг сумын төвийн урд байрлах хогийн цэг дотор бариад уячихсан байсан 3 ямааг Т, Г /Г/ нарын хамт бид 2 мотоциклоор зөөж Тийн гэрт аваачиж нядалсан юм” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр сумын цагдаагийн хамт хогийн цэг дээр очиж өчигдөр шөнө аваачиж хаясан 3 ямааны мах /толгой шийртэйгээ арьсыг нь хуулсан/-ыг хайгаад махыг нь оллоо, 2 махыг нь олсонгүй гэж хэлсэн. Тухайн үед хогийн цэг дээр хаясан 3 махыг хайхад хамт явсан талаар Ю.Б надад хэлсэн. Тэр үед сумын хэсгийн төлөөлөгч Баярхүү, хохирогч Ю.Б нар хэлэхдээ шар зүсмийн сэрхийн мах байсан гэх бөгөөд мах нь толгой шийртэйгээ, мах нь бүрэн бүтэн Ю.Б-ын сэрхийг мөн болохыг нь тогтоосон гэж хэлсэн. Тэр талаар би мэдээгүй. Сүүлд сонсоход нэг сэрхийн арьсыг С.Б гэх ченж айлд аваачиж өгсөн байсан гэж сонссон. Тэгээд цэрэг татлага суманд болж байхад би Г.Х болон Ю.Б нартай уулзаж ярилцахад Ю.Б 7 ямаа хулгайд алдсан, төлүүлж авмаар байна гэж хэлсэн тул би 2 эх ямаа, 1 гунан ямаа зэргийг төлж өгнө, ноолуур гарахаар танд ноолуурын мөнгө гэж 160,000 төгрөг өгнө гэж хэлээд, Г.Х 1 эр ямаа, 1 гунан ямааг ноолууртай нь шууд Ю.Б-д өгөхөөр тус тус тохиролцсон. Тэр үед Ю.Б-ын үлдэгдэл 2 ямааг М.Тийн ах М.Баар төлүүлэхээр болсон. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын эхээр би сумын төв орж малчны зээл аваад Б 3 ямааны ноолуурын мөнгө гэж бэлнээр 160,000 төгрөг өгч, одоо манайх нуурын хөвөөнд байгаа тул сумын төв рүү дөхөж ирэхээр 1 сэрх, 1 гунан ямаа, 1 эх ямаа, 1 ишиг зэрэг 4 тооны ямаа өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш би уг 4 ямааг өгөөгүй. 1 мотоцикл нь минийх, нөгөө 1 мотоцикл нь Г.Х-ын хүү Г-ын мотоцикл гэж хэлсэн. Миний тэр үед унаж байсан хуучин муу мотоциклийг би сэлбэг болгож задлаад надад байсан хуучин улаан өнгийн Мустанг-5 мотоциклд зарим зүйлийг нь тавьсан байгаа. Уг задалсан мотоциклийн рам төмөр амбаарт байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-64-р хуудас/,

-Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Миний урьд өгсөн мэдүүлэгт буруу бичигдсэн байна. Би манай хүү 3 тооны ямаа хогийн цэг дээр уячихсан байсныг зөөсөн гэж хэлээгүй, тухайн үедээ 1 ямаа уясан байсныг зөөсөн гэж надад хэлсэн. Сүүлд би дахиад асуухад Т, Х-ын Г нарын хамтаар манай хүү 1 мотоциклтой яваад Б-ын тэнд очоод тэдний малаас Т, Г нар яваад нэг ямаа авч ирсэн, түүнийг Тийн хашаанд аваачиж нядлаад махыг нь манай хүү Э нь хогийн цэг рүү өөрийнхөө мотоциклоор аваачиж хаясан гэж хэлсэн. Маргааш нь тухайн ямааны арьсыг өгөхдөө Тийн хамтаар Б гэгчийн гэрт хүргэж өгсөн талаараа хэлсэн. 7 тооны ямаа хулгайлаагүй гэж манай хүү хэлсэн. Тэр үед Б манай хулгайлагдсан 7 ямааны нэг ямааны арьсыг танай хүү М-ын Тийн хамтаар ченжид хүргэж өгсөн байна. Тэгэхээр бусад малыг бас авсан цагдаагийн байгууллагад хандана гэхээр нь би Х-ын хамт хохирогч Бтай уулзаж манай хүү цэрэгт явсан таны хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгээд ноолуурын мөнгө 160,000 төгрөг өгсөн. Түүний дараагаар 4 тооны мал өгөхөөр болсон бөгөөд надаас хохирогч Б ирж аваагүй, би өгөөгүй, сүүлд сэрхийнхээ үнэ хөлс гээд 150,000 төгрөг авсан. 2 жилийн ашиг гэж тооцож авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-р хуудас/,

7. Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, би Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хуучин далай” гэх нэртэй газар хүү Б.Эы хамт мал маллаж, нөхөр Х.Б Наранбулаг сумын төвд байрлах гэртээ ганцаараа байсан. Тэр үед би хөдөө хүү Эы хамт байтал багийн Засаг дарга Ц.Магсаржав цэрэг татлага болоход сумын төв очиж ороорой гээд сар өдрийг нь тухайн үед хэлсэн. Тэгээд хүү цэргийн комисст орох гээд замын машинд сууж сумын төв явсан. Тэгээд аймгийн төв рүү орж тэнцээд Завхан аймгийн Тэс сум руу цэргийн албанд явсан. Тэгээд нөхөр Х.Б сумын төвөөс гэрт ирээд хүү Э, М.Т, Х-ын залуу /Г, Г/ нар нийлж Наранбулаг сумын иргэн Б-ын ямаанаас хулгайлсан байна гэж хэлсэн. Тухайн үед хүү цэрэгт явчихсан байсан тул нөхөр ямааны хохирогч Б-тай ярилцаад төлж өгөхөөр болоод ирлээ гэж хэлсэн. Би түүнээс хойш уг ямааны хэрэгтэй холбоотой ямар нэгэн зүйл мэдэхгүй. Нөхөр Х.Б ирж хэлэхдээ 7 тооны ямаа алга болсон гэж нэхэж байгаа тул төлж өгөхөөр болсон гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр Б ямааны хохирогч Б-д сумын төв явахдаа 3 ямааны ноолуурын мөнгө болох 160,000 төгрөг төллөө гэж надад хэлсэн. Түүнээс хойш би нөхөр Б нь Б-тай хэрхэн тохиролцож шийдсэн эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70-р хуудас/,

8. Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/54 дугаартай “Цэрэг татлагын ажил зохион байгуулах тухай” захирамжаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болсон гэж бодож байна. Тэр цэрэг татлагад манай багийн иргэн Б.Э оролцож суманд тэнцсэн. Тухайн үед цэрэг татлага зохион байгуулах захирамж гарсны дараа өдрийг нь санахгүй байна, Б.Эд зарлан дуудах хуудас хүлээлгэж өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болсон байх. Цэрэг татлагыг аймгийн цэргийн штабаас гаргасан хуваарийн дагуу суманд Засаг даргын захирамж гаргаж тогтоосон хугацаанд зохион байгуулдаг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудас/,

9. Гэрч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сард тус аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед 2019 оны 4 дүгээр сард цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна Б гэх хүн надтай уулзаад миний 7 тооны ямаа хулгайлагдсан эхлээд 4 эх ямаа дутсан, дараа нь 3 тооны ямаа дутсан. Сүүлд дутсан 3 тооны ямааны 1 ямааны арьсыг С.Бгийнд Мын Т, Б Э нар зарж борлуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Бг дуудаж уулзахад Бын гэх ямааны арьсыг аваад Наранбулаг сумын цагдаагийн хэсгийн байранд ирсэн. Би хэн тухайн арьсыг өгч зарсан талаар асуухад М.Т, Б.Э нар манай эхнэрт өгсөн байсан гэж Б хэлсэн. Тэгээд би М.Т, Б.Э нартай уулзахад Г гэх залуу байсан гэж хэлсэн бөгөөд Хын Г гэх залууг гэрээс нь очиж аваад гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар нь асууж тодруулахад тэд нар малын хулгайн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн ба 1 ямаа авсан гэж хэлж байсан. 7 ямаа аваагүй гэж байсан. Эхлээд алга болсон 4 ямаа хаана байгаа талаар асуухад “түүнийг ёстой аваагүй, мэдэхгүй байна” гэж хэлсэн, түүний дараагаар “тэгвэл та нар сүүлд алга болсон 3 ямааг авсан уу?” гэхэд ямар нэг зүйл хэлэхгүй байсан. Мөн хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байсан. Тэд нар 1 тооны ямааны махыг хаясан гэх газрыг зааж өгөхөөр болоод Б бид нар тус аймгийн Наранбулаг сумын нутагт байрлах хогийн цэг дээр очсон бөгөөд хуучны малын сэг зэм их байсан. Шинэ малын хаягдал, сэг зэм байхгүй байсан ба намайг тухайн үед Засаг даргын Тамгын газраас дуудахаар нь би Б гэх хүнийг “та хүлээж байгаад үзчих” гэж хэлчхээд явчихсан. Тэгтэл Б гуай бас явчихсан байна лээ. Түүний дараа Э, Г нарын нэг нь билүү хоёулаа билүү сайн санахгүй байна цэргийн албанд явчихсан. Би ах, аав нартай нь уулзахад манай хүүхдүүд хулгайн гэмт хэрэг үйлдсэн, бид хохирлыг төлж өгнө гэж хэлсэн, хохирогчтой тохиролцсон гэсэн. Би 2019 оны 4 дүгээр сард ажлаар Улаанбаатар хот руу явчихсан юм. Наранбулаг сумын иргэн Б гэгчийг танина. Би сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас мөн тухайн сумын иргэн учраас таньдаг. Тэгээд би Бгээс асуухад Э, Т нар арьс авч ирсэн өгсөн гэж байсан. Тэр үед Б өөрөө байгаагүй, эхнэр нь байсан гэж хэлсэн. Ю.Бын ямаа хулгайлагдсан гэх асуудлыг Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р хуудас/,

10. Шүүгдэгч М.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Эы мотоциклтой гурвуулаа манай гэрт очоод хөзөр тоглож байгаад гадуур гарахаар болоод мотоциклтой хэсэж байгаад хохирогч Бын гэрийн үүдний хэсэгт очоод хашааны гадна байсан ямаанаас хоёр ямаа аваад Э бид хоёр түүнийг мотоцикл дээр урд, урдаа нэг, нэг ямаа тавиад Наранбулаг сумын төвд манай хашаанд аваачиж буулгасан. Түүний дараа буцаж очоод дахиад нэг ямаа аваад түүнийг Хын Г нь Э бид хоёрын дундуур өргөж тавиад өөрөө араас алхсан. Э бид хоёр хашаанд очиж тухайн ямааг буулгаад Э буцаж яваад Гг авч ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-148-р хуудас/,

-шүүгдэгч М.Тийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан: “Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ ойлгож гэмшиж байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, өөр надад үйлдсэн хэрэг байхгүй, надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх мэдүүлэг,

11. Шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Б гэх айлын гадна очоод зогссон. Т тэдний хашаа руу ороод 1 ямаа авч гарч ирсэн. Дараа нь дахиад орж 1 ямаа авч гарч ирсэн ба би урдаа 1 ямааг нь тавиад, Т урдаа 1 ямааг нь тавиад тэдний хашаанд хүргэж малын хашаа руу нь оруулж тавьсан. Тэгээд Т бид хоёр буцаж яваад нөгөө газраа ирэхэд Г тухайн айлын гадна байсан ба Т дахиад ороод нэг ямаа аваад түүнийг бид дундаа Ггаар өргүүлж тавиулаад бид хоёр түрүүлээд явчихсан. Харин Г араас алхсан. Гг би мотоциклоороо буцаж очиж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159-р хуудас/,

-шүүгдэгч Б.Эы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан: “Би шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирол төлбөрийг нь барагдуулсан байгаа тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг,

12. Шүүгдэгч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Т тэдний хашаа руу ороод нэг ямаа аваад гараад ирсэн. Түүний дараа дахиж ороод нэг ямаа аваад гарч ирсэн. Би уг ямааг нь тэр хоёрт өргөж өгсөн. Э урдаа нэг ямааг нь тавиад, Т өвөр дээрээ нэг ямаа тавиад ингээд явсан. Би тэр зуур тэнд хүлээж байсан бөгөөд удалгүй Э, Т нар Эы мотоциклтой ирээд Т Бын хашаа руу ороод нэг сэрх ямаа аваад гараад ирсэн. Тэгэхэд Э бид хоёр хашааны гадна талын хэсэгт зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170-р хуудас/,

-шүүгдэгч Х.Ггийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан: “Би шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй, өмнө нь үнэн зөв мэдүүлэг гаргасан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа тул хөнгөн ял оноож өгнө үү, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна” гэх мэдүүлэг,

13. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Увс аймгийн Наранбулаг суманд 2019 оны 4 дүгээр сарын байдлаар алдагдсан ямааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 220,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 111-р хуудас/,

 

14. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Увс аймгийн Наранбулаг суманд 2019 оны 4 дүгээр сарын байдлаар Соник загварын хуучин мотоцикл /хоосон раам/-ийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 50,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 211 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 121-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нар нь бүлэглэн Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутгаас 2019 оны 4 дүгээр сард хохирогч Ю.Бын гэрийн гаднаас 3 тооны ямааг мотоцикл буюу машин механизм ашиглан хулгайлсан хэргийн үйл баримт болжээ.

 

Дээрх үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг, “бүлэглэн”, “машин механизм ашиглаж” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд /2019 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн/ 2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөс өмнө үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр буюу “бусдын малыг хулгайлсан” гэж зүйлчилсэн нь зүйтэй байна.

 

Тодруулбал: 2021 оны Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орохоос өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд “бүлэглэж”, “машин мехамнизм ашиглаж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг заагаагүй байжээ.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамлав.

 

Учир нь гэмт хэрэгт хамтран оролцох нь хоёр буюу түүнээс олон хүн тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцох, эсхүл тодорхой төлөвлөгөө, тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчээр гэмт үйлдэл хийснээр илэрдэг бөгөөд шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хамтран оролцож, хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ үйл хөдөлгөөнөө нэгтгэн, хамтын хүчээр тухайн гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл буюу “Машин механизм ашигласан” байх бөгөөд энэ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгох ба шүүгдэгч нар нь хулгайлсан ямаагаа зөөх зорилгоор шүүгдэгч Б.Эы аав болох Х.Б эзэмшлийн “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклийг хулгайлах гэмт хэрэгтээ ашигласан болох нь гэрч Х.Б болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нар нь гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 220,000 төгрөгийн хохирол учруулжээ.

 Хохирогч Ю.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Б, Х нар манай хүүхдүүд буруу зүйл хийсэн хохирлыг тань гаргаж өгнө гэж хэлсэн. Түүний дараа Б ноолуурийн мөнгө гээд 160,000 төгрөг өгсөн. Бас сүүлд Э, Г /Г/ нар нь малын мөнгө 300,000 төгрөг өгсөн. ...Би сүүлд тоолоход дутсан 3 тооны ямаагаа нэхэмжилж хохирлыг нөхөн төлүүлсэн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй” гэх /хх-ийн 46-47-р хуудас/ мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Үүнд:

-Шүүгдэгч М.Тийн хувийн зан байдлын талаар гэрч Д.Б: “Би М.Тийн авга ах нь юм. ...М.Т нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, элдэв муу зуршилгүй, ажилсаг, тусархуу, үг дуу цөөтэй, бусадтай боловсон харьцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй, хүний үгнээс гардаггүй, хий гэсэн даалгасан ажлыг цаг тухайд нь хийчихдэг, илүү дутуу зан байдаггүй хүүхэд байгаа. Эцэг, эхээсээ эрт өнчирч үлдсэн, ах дүү олуулаа хүүхэд юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 182-р хуудас/, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж ялыг бүрэн эдэлж дууссан” гэх 01/838 дугаартай албан тоот /1-р хх-ийн 184-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх-ийн 189-246-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд,

-Шүүгдэгч Б.Эы хувийн зан байдлын талаар гэрч Ц.Уын: “Би Б.Эы нагац эгч нь болох хүн юм. ...Б.Э нь одоогоор аав, ээж, дүүгийнхээ хамтаар тус аймгийн Наранбулаг сумын нутагт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, цөөхөн тооны малтай. Зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, үг дуу цөөтэй, сайхан сэтгэлтэй, аав, ээждээ халамжтай, бусадтай зөв боловсон харилцдаг, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, Завхан аймгийн Тэс суманд цэргийн алба хаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-р хуудас/, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /2-р хх-ийн 4-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд,

-Шүүгдэгч Х.Ггийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Чын: “Би Гг танина. Г нь манай төрсөн ах Хын ууган хүүхэд байгаа юм. ...Х.Г нь төлөв даруухан зантай, эелдэг, ах дүү нартаа тусархаг, ажилч хичээнгүй, бусдыг гэсэн сэтгэлтэй, үнэнч, ямар нэг худал зүйл хэлдэггүй, бусдад уруу татагдахдаа амархан. Ггийн нэг талын чих муу сонсдог бусдаар бол бие эрүүл, урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй, ямар нэг муу зуршилгүй хүн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-р хуудас/, гэрч Н.Оийн адил утга бүхий мэдүүлэг /1-р хх-ийн 99-р хуудас/, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /2-р хх-ийн 15-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Э, Х.Г нарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан цаг хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Төд урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирол төлбөргүй, үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож ухамсарласан зэрэг байдлуудыг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч М.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э, Х.Г нарт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нарын 2019 оны 4 дүгээр сард үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Э, Х.Г нар нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад хамрагдаж байгаагүй болно.

Харин шүүгдэгч М.Тийн хувьд 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нь дахин энэ хуульд хамрагдахгүй гэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолын хэргийн үйл баримт 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн, одоогийн шийтгэх тогтоолын хэргийн үйл баримт 2019 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан цаг хугацаанаас өмнө үйлдэгджээ.

Тиймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр нь оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заасан журмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Иймд шүүгдэгч М.Төд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Б.Э, Х.Г нарт оногдуулсан 8 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан өршөөж, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч М.Төд 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Төд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоов.

Бусад хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Т, Б.Э, Х.Г нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч М.Т нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял эдэлж цагдан хоригдож байгаа, шүүгдэгч Б.Э, Х.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяа нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан тээврийн хэрэгсэл болох Соник загварын мотоциклийн үнэлгээг 50,000 төгрөгөөр /1-р хх-ийн 121-р хуудас/,  3 тооны ямааг 220,000 төгрөгөөр /1-р хх-ийн 111-р хуудас/ тус тус үнэлжээ. Шүүгдэгч нар нь хэдийгээр хохирогч Ю.Бд учруулсан хохирлыг нөхөн төлсөн боловч хулгайлсан эд зүйлсийг өөртөө захиран зарцуулсан, ямааны арьсыг зарж борлуулж 30,000 төгрөгийн ашиг олсон болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого, ашиг гэж үзэх тул нийт 300,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Х.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Төд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Мын Т, шүүгдэгч Т ургийн овогт Б Э, шүүгдэгч Т ургийн овогт Хын Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Э, Х.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Б.Э, Х.Г нарт оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Төд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Б.Э, Х.Г нарт оногдуулсан 8 сарын хорих ялыг тус тус өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг баримтлан шүүгдэгч М.Төд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Төд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Т, Б.Э, Х.Г нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Т, Б.Э, Х.Г нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч М.Т нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял эдэлж, цагдан хоригдож байгаа, шүүгдэгч Б.Э, Х.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Соник загварын тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийн үнэ болох 50,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3 тооны ямааны үнэ 220,000 төгрөг, ашиг 30,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Х.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Төд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.МӨНХСАЙХАН