| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/139 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3,27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 213*******001290181 дугаартай, хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөпөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-1 тоотод оршин суух,урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ПВ8*******1910 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр аймгийн Нутгийн удирдлагын ордны баруун талын засмал замаар 2021 оны дугаар сарын 05-ны өдөр - улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-12-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 13-17-р хуудас/
Согтуурал шалгасан ...0.00 хувь, согтолт тогтоогдоогүй... гэх тэмдэглэл / хэргийн 20-р хуудас/
Жолоочийн үнэмлэхний...Э.******* ВССЕ ангиллын хүчинтэй үнэмлэхтэй...гэх лавлагаа /хэргийн 22-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны дугаар сарын 20-ны өдрийн 4*******7 дугаартай шинжээчийн...Д.ы биед зүүн талын чамархай ясны хугарал, хоёр талын гайморийн урд хананы хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн цус хуралт, баруун талын хажуугийн ховдлын урд эвэр хэсгийн цус, зүүн нүдний хараагүйдэл, зүүн талын гайморийн хөндийн хажуу хананы хугарал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн чамархайн урд хэсгийн зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, зүүн нүдний зүүн хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн хацрын доод хэсгийн цус хуралт, зүүн мөрний хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна дээд хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна хэсгийн зулгаралтууд, зүүн тохойн гадна хэсгийн зулгаралт, зүүн тохой, шуу, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, зүүн өвдөгний гадна хэсгийн зулгаралт, зүүн өвдөгний урд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Д.ы биед учирсан дээрхи гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт / хэргийн 2*******-27-р хуудас/
2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа / хэргийн *******5-*******7-р хуудас/
Хохирогч овогт ы ы / настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ПЮ**************022*******71 регистрийн дугаартай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны дугаар сарын 05-ны өдөр гагнуурчин тай хамт 2 ширхэг Нийслэл пиво уусан. Тэгээд айлд оччихоод явж байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тэр айлаас гарахдаа уг нь гайгүй, ухаан мэдрэлтэй байсан, салхинд гараад мэдрэлгүй болчихсон юм шиг байна.Болсон үйл явдлыг мэдэхгүй байна.Би хот руу явж үзүүлж шинжилгээ хийлгэсэн... гэх мэдүүлэг, хэргийн 8*******-р хуудас/
Гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ард Аюушийн талбай дээр салхилаад сууж байтал засмал зам дээр явж байсан машин гэнэт юм мөргөх шиг болсон. Би тэр зүг рүү хартал цагаан Приус маркийн машин явж байсан, нэг хүн зам дээр уначихсан хэвтэж байсан.Тэгээд 102,1 руу дуудлага өгсөн.Удалгүй түргэний тэрэг ирээд тэр хүнийг аваад явсан.Хүн мөргөсөн машины дугаарыг харж амжаагүй, машин зогсолгүй яваад өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 11*******-р хуудас/
Шүүгдэгч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар хүнээс дайвар авчихаад аймгийн Засаг даргын Тамгын газрын баруун талын замаар явж байхдаа цэнэглэсэн гар утсаа авах гэж доош тонгойгоод утсаа авчихаад хартал машины урд нэг гуйвсан хүн ороод ирсэн.Би машиныхаа тоормозыг хальт гишгээд машиныхаа баруун урд талаар мөргөөд унагасан.Миний машины жолооч талын толь эвхэгдээд өнгөрсөн. Би зогсох гэснээ айгаад шууд яваад найз Баярсайханы гэрт очоод унтсан... гэх мэдүүлэг / хэргийн 81-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны дугаар сарын 05-ны орой улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс явган зорчигч Д.ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулаад хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр хэргийн газрыг орхин явсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т... “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэх, мөн дүрмийн 3.5 а-д...тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б-д заасан ”осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар,тээврийн хэрэгслийн марк,улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэх заалтыг зорчсөнөөс явган зорчигч Д.ыг мөргөсөн. Явган зорчигч Д. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.*******-д “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс хашилтгүй хэсгээр ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц гарна” гэх заалтуудыг зөрчсөн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны дугаар сарын 20-ны өдрийн 4*******7 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.ы мэдүүлэг,гэрч Б.Тэмүүжингийн мэдүүлэг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал болгоомжгүй байдлаар хандаж, хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. Харин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан санаатай гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Э.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба хохирогчид хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/25******* дугаартай Шүүгчийн захирамжаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан” Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.ы эмчилгээний зардлын тооцоо ...нийт 1398440 төгрөг...гэх /хэргийн 122-123-р хуудас/, хохирогч Д.ы ...Э.*******гээс гэм хорын хохиролд 2500000 төгрөг авсан. Би шүүх хуралд оролцохгүй, жолооч Э.*******д гомдоод байх зүйлгүй... гэх хүсэлт, шүүгдэгч Э.*******гээс хохирогч Д.д 2500000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 114-р хуудас/, Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0******* дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Батсайханы өгсөн...Э.******* нь ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж нь Улаанбатар хот руу охиныхоо хүүхэд харахаар явсан. Э.******* одоогоор найз Баярсайханыд амьдарч байгаа. Сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, яг хүүхэд шиг зан ааштай хүн. Архинд жаахан дурлаад байдаг, тамхи татдаг.Хүнд тусархуу, хүний үгэнд оромтгой, даалгасан ажлыг чанартай сайн хийдэг... гэх мэдүүлэг / хэргийн 88-р хуудас/
Гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.******* эцэг эхээс 5-уулаа, дээрээ нэг эгчтэй, айлын 2 дахь хүүхэд, Одоогоор гэр бүлгүй, манайд амьдарч байгаа.2 дугаар ангиас сургуулиас гарч 17 наснаасаа эхлэн том машины туслах жолоочоор явж байгаад машин сайн барьдаг болсон.2004-2005 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан.Хүнд их тусархуу, өөртөө хайнга ханддаг,хэнэггүй хүн байгаа юм... гэх мэдүүлэг / хэргийн 90-р хуудас/, Э.*******ий иргэний үнэмлэхний лавлагаа, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч , хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж шүүхийн шатнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгчид эрүүгийн хариуцлагын санал танилцуулж, зөвшөөрсний үндсэн дээр шүүгдэгч Э.*******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр 1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг DVD ирснийг дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал,дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Э.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирол төлбөрөө төлсөн. Улсын яллагчийн тэнсэх, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,
Шүүхээс: Шүүгдэгч Э.*******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр 1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын санал болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг DVD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 3*******.2, 3*******.*******-3*******.8 дугаар зүйл 3*******.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр / найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.*******д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д тус тус мэдэгдсүгэй.
8.Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг DVD-г хэргийг хадгалах хугацаагаар хадгалсугай.
9.Шүүгдэгч Э.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд болон торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих байгууллагад даалгасугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form