| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00210/И |
| Дугаар | 231 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 231
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй А.Ганболдод холбогдох “Баривчлах байрны зардал 80.400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 115 тоотод оршин суух, Амарсайханы Ганболд нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 тоот шийтгэврээр 14 хоног, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 тоот шийтгэврээр 10 хоног саатуулах байранд тус тус баривчлагдан шүүхийн шийдвэр биелэгдсэн тул энэ хугацааны байрны зардал болох 80.400 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар манай байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.
Хариуцагч А.Ганболд нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас А.Ганболдод холбогдуулан 80.400 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлнө. Улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь А.Ганболдод холбогдуулан баривчлах байрны зардал 80.400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч А.Ганболд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Энэ нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй А.Ганболдод холбогдуулан “Баривчлах байрны зардал 80.400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөгийг гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ